A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АЛБАН ТУШААЛЫН БОЛОН АЛБАН АЖЛЫН СУУДЛЫН АВТОМАШИНЫ ЗАРДАЛ ХЭМНЭХ ТУХАЙ

2000 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 51

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Суудлын автомашин хэрэглэх эрхийн тухай" Засгийн газрын 1996 оны 266 дугаар тогтоолын дагуу албан тушаалын ба албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан (Монгол Улсын Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын орлогчоос бусад)-ы өдөр тутмын ажил, үйлчилгээнд хэрэглэж байгаа суудлын автомашины зардлыг 1 километр явахад шаардагдах зардлаар тооцон, тухайн албан тушаалтанд сар тутам олгож байхаар тогтоосугай.

Хэрэв аль нэг байгууллагатай гэрээ хийж үйлчлүүлсэн бол сар бүрийн эцэст үйлчлэгч байгууллагатайгаа тооцоо хийж байх үүргийг тухайн албан тушаалтанд хариуцуулсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан албан тушаалын ба албан ажлын суудлын автомашины 1 километр явахад шаардагдах зардлыг энэ оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн 2000 оны төсөвт тусгагдсан хэмжээгээр тооцон олгох, цаашид жил бүрийн төсөв боловсруулахдаа хянан үзэж, төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.

3.Засгийн газрын 1996 оны 266 дугаар тогтоолын дагуу төрийн захиргааны байгууллагуудын ажил, үйлчилгээнд хэрэглэж байгаа албан тушаалын, албан ажлын болон дуудлагын суудлын автомашины ашиглалтын байдалд энэ оны 4 дүгээр сард багтаан шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авах, шаардлагатай бол дээрх тогтоолд өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт танилцуулах, энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ