- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЛТАН ТАРИА ХК-ИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1996 оны 12 сарын 25 -ны өдөр
Дугаар 328
Улаанбаатар хот
АЛТАН ТАРИА ХК-ИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Алтан тариа" хувьцаат компанийн дүрмийн сангаас төрийн өмчийн 51 хувьд ногдох төрийн өмчийн хувьцааг гурван багц болгож хөрөнгийн биржээр дамжуулан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид хувьчилж худалдахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьчлагдах объектын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1996 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан 2 дугаар хавсралтын 23 дугаар зүйлийн 9 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
