A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТУХАЙ

1997 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 40

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Азийн хөгжлийн банкнаас Боловсролын салбарын хөгжлийн төсөл болон бодлогын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй зээлийг ашиглах зээлдэгчийн төлөөлөгчийн эрхийг Сангийн сайд П.Цагаан, зээлийг дагалдан буцалтгүй тусламжийн хэлбэрээр хэрэгжих техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэх төлөөлөгчийн эрхийг Гэгээрлийн сайд Ч.Лхагважав нарт тус тус олгосугай.

2.Боловсролын салбарын хөгжлийн төсөл болон бодлогын хөтөлбөр, техникийн туслалцааны төслийн гүйцэтгэгч байгууллага нь Гэгээрлийн яам байхаар тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД БӨГӨӨД

САНГИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ш.АЛТАНГЭРЭЛ