- Нүүр
- Монгол Улсын хууль
- АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.6 дахь хэсэг нэмсүгэй:
"5.6.Энэ хуулийн 5.2.5-д заасан зөвшөөрөл олгох асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ."
2 дугаар зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Соёлын өвийг хамгаалах тухай хууль," гэсний дараа "Зөвшөөрлийн тухай хууль," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"26.2.Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд архивын баримтыг хадгалуулах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээний загварыг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална."
4 дүгээр зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
