- Нүүр
- Монгол Улсын хууль
- АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.29-4.1.31 дэх заалт:
"4.1.29."сонгон шалгаруулалтын талбайн тодорхойлолт" гэж сонгон шалгаруулалтын талбайн дугаар, байрших аймаг, сум, нэр, хэмжээ, солбицол, байршлын зургийг;
4.1.30."сонгон шалгаруулалтын босго үнэ" гэж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан талбайн нэг гектар тутамд тооцож нийт талбайн хэмжээнд тогтоосон мөнгөн дүнг;
4.1.31."сонгон шалгаруулалтын комисс" гэж хууль эрх зүй, геологи, уул уурхайн салбарын мэргэжил эзэмшсэн, геологийн судалгаа, хайгуулын төлөвлөгөө, тайланг үнэлэх мэргэжлийн чадвар, туршлагатай энэ хуулийн 10.3-т заасан бүрэлдэхүүнийг."
2/10 дугаар зүйлийн 10.1.20 дахь заалт:
"10.1.20.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох асуудлаар санал, дүгнэлт гаргах."
3/10 дугаар зүйлийн 10.2, 10.3 дахь хэсэг:
"10.2.Энэ хуулийн 4.1.30-д заасан босго үнийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10.3.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах үүрэг бүхий сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
4/11 дүгээр зүйлийн 11.1.26-11.1.28 дахь заалт:
"11.1.26.энэ хуулийн 9.1.11-д заасан талбайд сонгон шалгаруулалт явуулахыг хориглосон талбай давхцаж байгаа эсэхийг шалгаж, давхацсан бол тухайн хэсгийг хасаж, мэдээллийг Үндэсний геологийн албанд хүргүүлэх;
11.1.27.сонгон шалгаруулалтын урилгын маягт, загварыг батлах;
11.1.28.ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнтэй холбогдсон загвар, маягтыг батлах."
5/111 дүгээр зүйлийн 111.1.5, 111.1.6 дахь заалт:
"111.1.5.энэ хуулийн 11.1.26-д заасан талбайн мэдээллийг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны үр дүнд тогтоосон ашигт малтмалын нөөц, баялаг, эрдсийн хуримтлалтай эсэхийг нягталж, талбайн геологийн мэдээллийг бэлтгэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
111.1.6.геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад талбайн мэдээллийг хүргүүлэхдээ энэ хуулийн 17.5.1, 17.7-д заасан шаардлагыг хангасан байх."
6/18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалт:
"18.1.8.энэ хуулийн 18.1.1, 18.1.2, 18.1.3, 18.1.4, 18.1.5, 18.1.6, 18.1.7-д заасан баримт бичгийг цахим хэлбэрээр хүсэлт хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө илгээх."
7/20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэг:
"20.5.Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход дараах зарчмыг баримтална:
20.5.1.сонгон шалгаруулалтын комисс энэ хуулийн 20.2.3-т заасан нэгтгэсэн дүнг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргад ажлын нэг өдөрт багтаан хүргүүлэх;
20.5.2.геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдөрт багтаан холбогдох шийдвэрийг гаргах;
20.5.3.геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгж шалгарсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай ажлын хоёр өдөрт багтаан мэдэгдэж, сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүүг ажлын 10 өдрийн дотор төлөх тухай мэдэгдлийг хүргүүлэх;
20.5.4.сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүүг төлсөн оролцогчид тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай мэдэгдлийг хоёр хоногт хүргүүлэх;
20.5.5.энэ хуулийн 20.5.3, 20.5.4-т заасны дагуу төлбөрийг төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага мэдэгдлийг хүчингүй болгож, энэ тухай бичгээр ажлын хоёр өдөрт мэдэгдэх;
20.5.6.энэ хуулийн 20.5.3, 20.5.4-т заасан төлбөрийг мэдэгдэлд заасан хугацаанд төлөөгүй оролцогчид босго үнийг буцаан олгохгүй."
2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Үндэсний аюулгүй байдлын тухай хууль" гэсний дараа ", Зөвшөөрлийн тухай хууль," гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.28 дахь заалтын "бусад үйл ажиллагааг" гэсний дараа "гэрээний үндсэн дээр гүйцэтгэх" гэж, 17 дугаар зүйлийн гарчгийн "олгох" гэсний дараа "сонгон" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт:
"10.1.2.сонгон шалгаруулалтын журам батлах;"
2/17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг:
"17.4.Энэ хуулийн 10.1.20-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ."
3/18 дугаар зүйлийн 18.1.7 дахь заалт:
"18.1.7.сонгон шалгаруулалтын талбайн хэмжээнд ногдох босго үнэ төлсөн баримт;"
4/18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг:
"18.2.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, бүртгэл хаагдсаны дараа ирүүлсэн хугацаагаар эрэмбэлж, жагсаалт гаргана."
5/20 дугаар зүйлийн 20.1-20.4 дэх хэсэг:
"20.1.Сонгон шалгаруулалтын үнийн саналыг үнэлэхэд дараах зарчмыг баримтална:
20.1.1.сонгон шалгаруулалтын үнийн саналыг үнэлэхдээ бүртгэл хаагдсан өдрийн дараагийн ажлын өдрөөс эхлэн үнэлгээг нээлттэйгээр нийтэд мэдээлэх;
20.1.2.үнийн саналын оноо нь энэ хуулийн 10.1.2-т заасан журмаар тогтоосон босго оноонд хүрээгүй тохиолдолд техникийн саналд үнэлгээ хийхгүй бөгөөд нийтэд нээлттэй мэдээлэх.
20.2.Сонгон шалгаруулалтын техникийн саналыг үнэлэхэд дараах зарчмыг баримтална:
20.2.1.сонгон шалгаруулалтын комисс үнийн саналыг нээснээс хойш ажлын таван өдрийн дотор энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу техникийн саналыг үнэлэх;
20.2.2.сонгон шалгаруулалтын комисс энэ хуулийн 18.1-д заасан шаардлага хангаагүй хүсэлтийн техникийн саналыг үнэлэхгүй бөгөөд үндэслэл, шалтгааныг хүсэлт гаргасан хуулийн этгээдэд мэдэгдэх;
20.2.3.сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийн баталгаажуулсан техникийн саналын оноог үнэлгээ хийж дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор оролцогчдод мэдэгдэж, нэгтгэсэн дүнг нээлттэй мэдээлэх.
20.3.Үнийн болон техникийн саналын оноог нэгтгэж шалгаруулахад дараах зарчмыг баримтална:
20.3.1.сонгон шалгаруулалтын комисс оролцогчдоос ирүүлсэн үнийн болон техникийн саналын үнэлгээний оноог нэгтгэж, хуралдааны тэмдэглэл үйлдэн, дүгнэлт гаргах;
20.3.2.энэ хуулийн 20.3.1-д заасан үнэлгээг нэгтгэхэд хоёр болон түүнээс дээш оролцогчийн үнэлгээ тэнцсэн тохиолдолд илүү үнийн саналтай оролцогчид тусгай зөвшөөрөл олгох тухай дүгнэлтийг гаргах.
20.4.Сонгон шалгаруулалт зарласан боловч хүсэлт ирээгүй, эсхүл ирүүлсэн хүсэлт нь шаардлага хангаагүй бол сонгон шалгаруулалтыг дахин зарлаж болно."
6/64 дүгээр зүйл:
"64 дүгээр зүйл.Төрийн байгууллагад гомдол гаргах
64.1.Сонгон шалгаруулалтад оролцогч сонгон шалгаруулалтын үнэлгээтэй холбоотой гомдлыг энэ хуулийн 20.2.3-т заасан нэгтгэсэн дүнг нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
64.2.Энэ хуулийн 64.1-д заасан гомдлыг хүлээн авч ажлын таван өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
64.2.1.гомдлыг хангаж, дахин үнэлгээ хийлгэх;
64.2.2.үндэслэлгүй гэж үзвэл гомдлыг хангахаас татгалзах.
64.3.Энэ хуулийн 64.2-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно."
4 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн "11.1.23-т" гэснийг "11.1.26-д" гэж, 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгийн дугаарыг "20.6" гэж, 20.6 дахь хэсгийн дугаарыг "20.7" гэж, 20.7 дахь хэсгийн дугаарыг "20.8" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар" гэснийг, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "нотариатаар баталгаажуулсан" гэснийг, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтын "цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14 дэх заалтыг, 26 дугаар зүйлийн 26.11 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
