A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгалийн ургамлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/7 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

"8.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна."

2/10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Харь ургамлыг байгальд тарималжуулах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгоно."

3/13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

"5.Ховор ургамлыг эм үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.16-д заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 71 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно."

4/15 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэг:

"6.Ургамлыг ашиглах зөвшөөрлийг 30 хоногийн хугацаатай олгож, нэг удаа анх олгосон хугацаагаар сунгана.

7.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан журмын дагуу хүчингүй болгоно."

5/20 дугаар зүйлийн 4-6 дахь хэсэг:

"4.Иргэн, түүнчлэн энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага мансууруулах бодис бүхий ургамлыг түүх, ашиглах, тарихыг хориглоно.

5.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.

6.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэргэжлийн байгууллага зөвшөөрөл хүсэгчийн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор холбогдох дүгнэлтийг гаргаж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ."

2 дугаар зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн "Генетик нөөцийн тухай хууль," гэсний дараа "Зөвшөөрлийн тухай хууль," гэж, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "зөвшөөрлийг" гэсний дараа "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу" гэж, 15 дугаар зүйлийн гарчгийн "олгох" гэсний дараа ", хүчингүй болгох" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/7 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

"6.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр харь ургамлыг байгальд тарималжуулна."

2/71 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх ургамлын зүйлийн нэр, түүхий эдийн хэмжээ, хугацаа, газрыг орон нутгийн санал, мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил бүр тогтооно."

3/12 дугаар зүйл:

"12 дугаар зүйл.Ургамлыг ахуйн зориулалтаар ашиглах

Хэвлэх

1.Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.13-т заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно.

2.Ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгоно."

4/13 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.25-д заасны дагуу сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 71 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно."

5/15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу иргэн, аж ахуйн нэгжийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэнэ."

6/17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:

"1.Ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.19-д заасан төрийн захиргааны төв байгууллага олгоно.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгож, хүчингүй болгоно."

7/20 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг:

"2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.6-д заасан мансууруулах бодис бүхий ургамал ашиглаж эм бэлтгэн найруулах зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн олгож, зөвшөөрлийг тусгай бүртгэлд бүртгэнэ.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна."

4 дүгээр зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хийлгэж, тухайн ургамлын нөөцийн хэмжээг тогтоолгож, ашиглахыг хүсч буй ургамлын зүйлийн нэр, эрхтэн, ашиглах зориулалт, хэмжээ, хугацаа, нөхөн сэргээх арга хэмжээг тусгасан төсөл боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагаар хянуулж ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага буюу албан тушаалтанд өгнө." гэснийг "хийлгэнэ." гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "иргэн," гэснийг, 17 дугаар зүйлийн гарчгийн ", гадаадын иргэн түүж бэлтгэх" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР