A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"5.Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгоно:"

2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тус тус" гэснийг "байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ" гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн "байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ хийх эрхийг тухайн төрлийн байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ" гэснийг "байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ" гэж, 101 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "аргачлал, эрх олгох" гэснийг "аргачлалын" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР