- Нүүр
- Монгол Улсын хууль
- БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/16 дугаар зүйл:
"16 дугаар зүйл.Сургалт-дасгалжуулалтыг удирдан зохион байгуулах
16.1.Спортын дасгалжуулагчид мэргэжлийн зэрэг олгох журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16.2.Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн сургалт-дасгалжуулалтыг удирдах дасгалжуулагч нь энэ хуулийн 16.1-д заасан журмын дагуу мэргэжлийн зэргийг авсан байна.
16.3.Биеийн тамир, спортын боловсрол олгох их, дээд сургуулийг дасгалжуулагчийн мэргэжлээр төгсөөгүй иргэн спортын сургалт-дасгалжуулалтыг энэ хуулийн 16.1-д заасан журмын дагуу мэргэжлийн зэрэг авсны үндсэн дээр эрхэлж болно."
2/22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг:
"22.4.Тамирчин, спортын шүүгчид олгох спортын зэргийг тухайн спортын холбоо тогтоож, олгоно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
