- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- "ИЛЧИТХУТАГ" ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ, УСНЫ СУУРЬ ХУРААМЖ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №06. 2023.02.15/
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 11
Улаанбаатар хот
"ИЛЧИТХУТАГ" ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ, УСНЫ СУУРЬ ХУРААМЖ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Илчитхутаг" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Илчитхутаг" ОНӨААТҮГ /Б.Ариун-Эрдэнэ/-т даалгасугай.
3.Хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Илчитхутаг" ОНӨААТҮГ /Б.Ариун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Илчитхутаг" ОНӨААТҮГ-ыг ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг "Булган мээж" ХХК /Б.Одхүү/-д даалгасугай.
5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГА Ж.БАТСУУРЬ
ГИШҮҮН Л.БОЛД Ж.ДАВААЦЭРЭН Ч.ЭРДЭНЭЧИМЭГ
Текст томруулах
A
A
A