A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • ЖАРГАЛАН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ, ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №06. 2023.02.15/
Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 05

Буянбат

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ, ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтууд, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тогтоолын бүрдлийг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актаар бүртгүүлж ажиллахыг сумын Засаг дарга (П.Авирмэд) -д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамд хянуулан эрх зүйн хэм хэмжээний актаар бүртгэгдсэн өдрөөс эхлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 03 –ны өдрийн 11/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ГОТОВ