A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЦЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 16

Цээл гол

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварын хэмжээг батлагдсан хувь хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (Д.Буянхишиг)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг Хууль зүйн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга (Г.Болд), Хууль, эрхзүй хариуцсан мэргэжилтэн (Б.Пүрэвсүрэн) нарт даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.СЭРЭЭДАР