A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЦЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 23

Цээл гол

ХОГ, ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг мөрдөж ажиллахыг Сумын засаг дарга /Д.Буянхишиг/, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн /Т.Лхамжав/ нарт даалгасугай.

3.Тогтоолыг Хууль зүйн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга (Г.Болд), Хууль, эрхзүй хариуцсан мэргэжилтэн (Б.Пүрэвсүрэн) нарт даалгасугай.

ДАРГА Г.СЭРЭЭДАР