A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар А/23

Улаанбаатар хот

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ 2023 ОНЫ ДООД ТҮВШИНГ ТОГТООХ ТУХАЙ

Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.5 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Хүн амын амьжиргааны доод түвшний 2023 онд мөрдөх хэмжээг хавсралтаар баталж, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Шинэчлэн баталсан Хүн амын амьжиргааны доод түвшинг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, нийтэд мэдээлэхийг Тамгын газар (Б.Лхагва)-т даалгасугай.

ДАРГА   Б.БАТДАВАА