A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд дараах агуулгатай 7.6-7.10 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"7.6.Зөвшөөрөл хүсэгч улсын онц чухал объектод гадаадын иргэнийг ажиллуулах зөвшөөрөл хүссэн өргөдлийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

7.7.Гадаадын иргэн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу улсын онц чухал объектод ажиллаж болно.

7.8.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ зүйлийн 7.6-д заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу магадлан шалгах ажиллагааг хэрэгжүүлж, саналаа хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Засгийн газарт хүргүүлнэ.

7.9.Засгийн газар зөвшөөрлийг олгох эсэхийг ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.

7.10.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг энэ хуулийн 7.8-д заасан журмын дагуу Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлнэ."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР