- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.7-4.1.10 дахь заалт:
"4.1.7."бүх төрлийн шатахуун" гэж боловсруулах үйлдвэрт технологийн дагуу боловсруулагдсан эцсийн бүтээгдэхүүн буюу автобензин, дизель түлш, онгоцны түлш, шатдаг хий болон керосин, дайвар бүтээгдэхүүн;
4.1.8."бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа" гэж энэ хуулийн 4.1.7-д заасан бүтээгдэхүүнийг түгээх станц, зориулалтын цэгээс борлуулахыг;
4.1.9."газрын тосны боловсруулах үйлдвэр" гэж газрын тос, нүүрс, нүүрс-устөрөгчийн нэгдлүүдийг энгийн болон гүн боловсруулалтын аргаар энэ хуулийн 4.1.1-д заасан бүтээгдэхүүн гаргаж авах зориулалт бүхий байгууламжийн цогцолборыг;
4.1.10."дайвар бүтээгдэхүүн" гэж газрын тосыг боловсруулах үйлдвэрлэлийн нэрлэгийн явцад гарсан үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, эсхүл дараагийн шатны боловсруулалтад орох нүүрс-устөрөгчийн химийн нэгдлүүдийг."
2/7 дугаар зүйлийн 7.3-7.5 дахь хэсэг:
"7.3.Бүх төрлийн шатахуун импортлох тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
7.3.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
7.3.2.нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, орчуулгын хамт;
7.3.3.бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, орчуулгын хамт.
7.4.Энэ хуулийн 7.3-т заасан тусгай зөвшөөрлийг бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд олгоно.
7.5.Бүх төрлийн шатахуун импортлох тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад энэ хуулийн 7.3-т зааснаас гадна Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 8-д заасны дагуу газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг хавсаргана."
3/8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг:
"8.5.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад энэ хуулийн 8.3-т зааснаас гадна Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 8-д заасны дагуу газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг хавсаргана."
4/9 дүгээр зүйлийн 9.4-9.6 дахь хэсэг:
"9.4.Бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад энэ хуулийн 9.2-т зааснаас гадна Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 8-д заасны дагуу газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.
9.5.Бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
9.5.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
9.5.2.жижиглэнгийн худалдаа эрхлэх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түрээсийн гэрээ;
9.5.3.мэргэжлийн байгууллагын дүгнэлт.
9.6.Бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад энэ хуулийн 9.5-д зааснаас гадна Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 8-д заасны дагуу газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг хавсаргана."
5/12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь хэсэг:
"12.2.Бүх төрлийн шатахууныг импортлох, бүх төрлийн шатахууны бөөний, жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах нийтлэг үүргийг хүлээнэ:
12.2.1.энэ хуулийн 4.1.3, 4.1.4, 4.1.9-д заасан байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цогцолбор нь холбогдох норм, дүрэм, стандартын шаардлага хангасан эсэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас техник, технологийн дүгнэлт гаргуулах;
12.2.2.бүх төрлийн шатахууны импорт, үлдэгдэл, нөөц, борлуулалтын тайлан, мэдээг төрийн байгууллагын тогтоосон хугацаанд болон шаардлагатай тохиолдолд гаргаж өгөх.
12.3.Энэ хуулийн 12.2.1-д заасан дүгнэлтийг гаргуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
12.3.1.улсын бүртгэлийн гэрчилгээ;
12.3.2.үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ;
12.3.3.газар эзэмших эрхийн гэрчилгээ;
12.3.4.улсын комиссын акт;
12.3.5.эрх бүхий байгууллагаар боловсруулж, баталгаажуулсан зураг төсөл;
12.3.6.үйлдвэрлэх бүтээгдэхүүн дэх түүхий эдийн орц, найрлага, хувь хэмжээ, боловсруулалтын аргыг тусгасан үйлдвэрлэгчийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаар батлуулсан технологийн стандарт."
2 дугаар зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт:
"4.1.6."бүх төрлийн шатахууны бөөний худалдаа" гэж энэ хуулийн 4.1.7-д заасан бүтээгдэхүүнийг энэ хуулийн 4.1.3-т заасан агуулахаас борлуулахыг;"
2/5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалт:
"5.2.2.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;"
3/5 дугаар зүйлийн 5.2.5 дахь заалт:
"5.2.5.бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу төрийн холбогдох байгууллагад шилжүүлэх."
4/8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг:
"8.3.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
8.3.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
8.3.2.үйлдвэрлэлийн төсөл буюу техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн байх;
8.3.3.мэргэжлийн байгууллагын дүгнэлт;
8.3.4.түүхий эд нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, орчуулгын хамт."
5/9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг:
"9.2.Бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
9.2.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
9.2.2.агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түрээсийн гэрээ;
9.2.3.мэргэжлийн байгууллагын дүгнэлт."
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
