A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Галт зэвсгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Монгол Улсын Үндсэн хууль," гэсний дараа "Зөвшөөрлийн тухай хууль," гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Галт зэвсгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийн "зөвшөөрөл олгоно." гэснийг "шийдвэр гаргана." гэж, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийн "загвар,гэрчилгээ олгохжурмыг" гэснийг "загварыг" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР