A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"18.8.Гал түймрийн аюулын үнэлгээг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.3-т заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэнэ."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР