- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.7, 7.8 дахь хэсэг нэмсүгэй:
"7.7.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.8-д заасан гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгох бөгөөд тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмаар зохицуулна.
7.8.Энэ хуулийн 7.3.1-д заасан үнэлгээ хийх бүрэлдэхүүнд тавигдах мэргэшлийн шаардлагыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно."
2 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:
"7.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.8-д заасны дагуу oнцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах шаардлагыг хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоно:"
2/7 дугаар зүйлийн 7.3.2 дахь заалт:
"7.3.2.гамшгийн эрсдэлийн судалгаа, шинжилгээний зориулалт бүхий стандартын шаардлага хангасан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;"
3 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1 дэх заалтын "шинжээчийн" гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
