- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Иргэний хууль," гэсний дараа "Зөвшөөрлийн тухай хууль," гэж, 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтын "байгууллага" гэж" гэсний дараа "Зөвшөөрлийн тухай хууль болон" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:
"5.1.Харуул хамгаалалтын үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "эрх бүхий байгууллага" гэх/-аас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ."
2/7 дугаар зүйл:
"7 дугаар зүйл.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх
тусгай зөвшөөрөл олгох
7.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдлийг эрх бүхий байгууллагад гаргах бөгөөд өргөдөлд Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна энэ хуулийн 6.1-д заасныг нотлох баримт, харуул хамгаалалтад ажиллах албан хаагч тус бүрийн тодорхойлолт, тэдгээрийн эрүүл мэндийн магадалгааг хавсаргана.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан баримт бичиг эрх бүхий байгууллагад байгаа, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндсэн болон дэмжих системээс татан авах боломжтой бол иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй.
7.3.Эрх бүхий байгууллага зөвшөөрөл хүссэн өргөдлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ."
3/21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг:
"21.3.Эрх бүхий байгууллага харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ."
3 дугаар зүйл.Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтын "эрх бүхий байгууллагад бүртгүүлж," гэснийг "тусгай зөвшөөрөл авч," гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
