- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Даатгалын тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.6 дахь хэсгийн "14 хоногийн" гэснийг "10 өдрийн" гэж, 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийн "ажлын 14" гэснийг "30" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсгийн "өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 45 хоногийн дотор" гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
