A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.6, 9.7 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"9.6.Энэ зүйлийн 9.3.2-т заасан зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

9.7.Энэ зүйлийн 9.3.2-т заасан зөвшөөрлийг олгоход нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас санал авсан байна."

2 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"9.3.2.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.11-д заасны дагуу хот, суурин газрын авто замын зурвас газарт худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор талбай ашиглах зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;"

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР