- Нүүр
- Сайдын тушаал
- Загвар, журам батлах тухай /Онцгой албан татварын тэмдгийн загвар/, /ЗХХАЭ №06. 2023.02.15/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар А/12
Улаанбаатар хот
Загвар, журам батлах тухай
Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1."Онцгой албан татварын тэмдгийн загвар"-ыг 1 дүгээр хавсралтаар "Онцгой албан татварын тэмдэг олгох журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан мэдээллийг агуулсан, олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой, нууцлалын шаардлага хангасан онцгой албан татварын тэмдэг үйлдвэрлэх хуулийн этгээдийг хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/, Гаалийн ерөнхий газар /Р.Отгонжаргал/-т тус тус даалгасугай.
4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 239 дүгээр тушаал, 2021 оны 216 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
