- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 50 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 41
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-т дор дурдсан агуулгатай дараахь дэд заалт нэмсүгэй:
1/2.2.13 дахь дэд заалт:
"2.2.13.хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангуулах, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр хангагдах, чанартай үйлчилгээ хэрэглэх, бизнес эрхлэх таатай орчныг бий болгоход үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх."
2/2.5.9 дэх дэд заалт:
"2.5.9.салбарын хяналтын чиглэлээр байгууллагын өмнө тавигдсан зорилго, зорилтыг төсвийн шууд захирагч, нэгжийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр дамжуулан хэрэгжүүлэх, салбарын хяналт шалгалтын бодлого боловсруулах, төлөвлөх, бодлогын болон гүйцэтгэлийн удирдлагаар хангах, хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах."
3/2.6.9 дэх дэд заалт:
"2.6.9.үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:
2.6.9.1.салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнд дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах;
2.6.9.2.салбарын хяналтын тогтолцоог хөгжүүлэх, стратеги төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтын стандарт, нийтлэг шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох;
2.6.9.3.хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шинэ дэвшилтэт техник, технологиор хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, дотоодын болон олон улсын мэргэшсэн шинжээчдийг ажиллуулах, эрх зүйн болон эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хэрэгжүүлэх."
4/3.3.9 дэх дэд заалт:
"3.3.9.Салбарын хяналтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн хяналт шалгалтыг төрийн бодлого, олон улсын гэрээ хэлэлцээр, протокол, санамж бичиг, конвенц, стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх, мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, салбарын хүний нөөцийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт стандартыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг хүлээнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь мал эмнэлэг, мал, амьтны үржлийн болон ургамал хамгаалал, хорио цээр, таримал ургамлын үр сортын чанарын хяналт, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хоол үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр тавигдах стандарт шаардлагыг хангуулах, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, бодлого, нэгдсэн чиглэл, удирдамжаар хангах, салбарын хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг салбарын яамны тогтолцоо, стратеги, төлөвлөлт, зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжийн үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, бусад яамны ижил чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж, Үндэсний статистикийн хороо, салбарын бүх байгууллага, аж ахуйн нэгж, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна."
2.Мөн хөтөлбөрийн 1.3 дахь заалтын "-Төрийн аудитын тухай хууль;" гэсний дараа "-Төрийн хяналт шалгалтын тухай хууль;, -Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль;, -Зөрчлийн тухай хууль;, -Зөвшөөрлийн тухай хууль;, -Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль;, -Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль;, -Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль;, -Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль;, -Цахим гарын үсгийн тухай хууль;, -Кибер аюулгүй байдлын тухай хууль;, -Хөдөлмөрийн тухай хууль;, -Малын тоо толгойн албан татварын тухай хууль;, -Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль;, -Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль;, -Шинэ сэргэлтийн бодлого;, -Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл;" гэж, 1.1 дэх заалтын "зөвлөмж гаргах" гэсний дараа ", салбарын хяналт шалгалт хэрэгжүүлэх" гэж, 1.5 дахь заалтын "төсөл боловсруулах," гэсний дараа "хуульд заасны дагуу хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлого, стратегийг төлөвлөх, бодлого, нэгдсэн чиглэл, удирдамжаар хангах," гэж тус тус нэмсүгэй.
3.Мөн хөтөлбөрийн 1.3 дахь заалтын "-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль;, -Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль;, -Ногоон хөгжлийн бодлого;, -Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого;, -Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого;, -Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого;" гэснийг тус тус хассугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
