- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Кибер аюулгүй байдлын зөвлөл)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 42
Улаанбаатар хот
ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.8, 11.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Кибер аюулгүй байдлын зөвлөл, түүний Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг 2023 оны батлагдсан төсөв, орон тоондоо багтаан хэрэгжүүлэх, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгуулж байхыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A