- Нүүр
- Сайдын тушаал
- Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн Гэрчилгээжүүлэлт / ИНД – 115/
Иргэний Нисэхийн Дүрэм 115
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны
02 дугаар сарын 04-ний өдрийн
А/16 тушаалын Нэгдүгээр хавсралт
ИНД - 115
Иргэний Нисэхийн Дүрэм
Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн
гэрчилгээжүүлэлт
Зам, тээврийн хөгжлийн яам
ДҮРМИЙН ТАЙЛБАР
Энэ Дүрэм нь чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн гэрчилгээжүүлэлтийн болон үйл ажиллагааны шаардлагыг тогтооно.
ИНД-115-ын зорилго нь чөлөөт нисэхийн салбарыг зохицуулах зорилготой бөгөөд чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийг ИНД-119 болон ИНД-135-ын дагуу нисдэг тэрэг болон жижиг нисэх онгоц ашигладаг агаарын тээвэрлэгчтэй ижил төстэй арга замаар гэрчилгээжүүлэх шаардлагыг тогтооно.
Үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны Ерөнхий заавраар дараах шаардлага хангасан болохоо Даргад бататгах шаардлагатай:
- аюулгүй байдлын холбогдох стандартыг хангаж байгааг бататгах зорилгоор зохих удирдлагын тогтолцоо, бүтэц болон үйл ажиллагааны журмыг тогтоосон байх;
- ажилтнууд нь зохих ёсоор мэргэшсэн ба сургалтад хамрагдсан байх;
- төхөөрөмж нь үйл ажиллагаандаа тохирсон ба зохих ёсоор техник үйлчилгээ хийгдсэн байх бөгөөд удирдах ажилтан нь үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай тохирох зөв хүн байх.
Энэ Дүрэм нь Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан ИНД-115-ын цахим хувилбар бөгөөд зөвхөн ишлэл хийх зорилгоор хэрэглэнэ. Хүчин төгөлдөр ИНД-115, түүний нэмэлт, өөрчлөлтийн хуулбарыг ИНЕГ-аас, эсхүл www.mcaa.gov.mn веб сайтаас татаж авах боломжтой.
Мэдээлэл
Гишүүн улсуудын иргэний нисэхийн Дүрмийг сайжруулах замаар иргэний нисэхийн салбарт нэгдсэн нэг Дүрмийн зохицуулалтад шилжих Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 1992 оны 29-р чуулганы А29-3 тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор, Монгол Улс болон Шинэ Зеланд улсын ИНЕГ-ын хооронд 1999 оны 5 сарын 6-нд байгуулсан "Техникийн Хамтын Ажиллагааны Санамж Бичиг"-ийг үндэслэн Монгол Улсын Иргэний нисэхийн багц дүрмийг боловсруулсан.
Өөрчлөлтийн түүх Хүчинтэй огноо
Анхны боловсруулалт 2003 оны 06 сарын 05
Нэмэлт, өөрчлөлт 1 2010 оны 05 сарын 07
Нэмэлт, өөрчлөлт 2 (Шинэчлэлт) 2020 оны ... сарын ...
Тэмдэглэл: ИНД-115-ын шинэчлэлтийг монгол, англи хэл дээр, NZ Part 115-ын 2018 оны 05 сарын 18-ны A.6-д үндэслэн боловсруулсан болно.
Гарчиг
115.3. Нэр томьёо болон товчлол
115.7. Гэрчилгээ эзэмших хүсэлт
115.11. Гэрчилгээ эзэмшигчийн эрх
115.13. Үйл ажиллагааны тодорхойлолт
115.17. Үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл
115.19. Гэрчилгээг дахин олгох
B Бүлэг - Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлтийн шаардлага
115.51. Ажилтанд тавих шаардлага
115.53. Ажилтны ур чадварын шаардлага
115.55. Байгууламжийн тавих шаардлага
115.57. Бататгах нислэг, эсхүл тест
115.59. Техник үйлчилгээний журам
115.61. Техник үйлчилгээний хөтөлбөр
115.62. Эмийн бодис болон согтууруулах ундааны хөтөлбөр
115.65. Ажилтны бүртгэл хөтлөх
115.69. Нислэгийн зөвшөөрөл болон хяналт
115.71. Нислэг дагах хяналтын үйлчилгээ
115.75. Осол болон зөрчлийг мэдээлэх
115.77. Аюулгүй байдлын удирдлага
115.79. Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн Ерөнхий заавар
C Бүлэг - Үйл ажиллагааны хязгаарлалт болон шаардлага
115.103. Нисэх багийн гишүүний мэргэшил
115.105. Бизнесийн, эсхүл худалдааны нэр
115.107. Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигчийн хязгаарлалт
115.109. Гэрчилгээ эзэмшигчийн байгууллагын өөрчлөлт
115.111. Техник үйлчилгээний хөтөлбөрийн өөрчлөлт
115.151. Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч болон хүсэлт гаргагчийн шилжилт
D Бүлэг - Нислэгийн үйл ажиллагаа
115.201. Үйл ажиллагааг хязгаарлах, эсхүл түдгэлзүүлэх
115.203. Зорчигчийн аюулгүй байдал
115.205. Зорчигчийн сургалт болон зааварчилгаа
115.207. Ослын төхөөрөмжид тавих шаардлага
115.209. Онцгой нөхцөлийн арга хэмжээний төлөвлөгөө
115.211. Нислэгийн үйл ажиллагааны аюулгүй байдлын шалгалт
115.213. Нислэгийн бэлтгэл болон нислэгийн төлөвлөлт
115.215. Агаарын хөлгийн удирдлагад оролцох
115.219. Аэродром, буултын талбай болон хөөрөлтийн талбайг ашиглах
115.223. Агаарын хөлгийн ачааллын хязгаарлалт
115.225. НТЧ-ын үүрэг хариуцлага
115.229. Аюултай бараа тээвэрлэх
115.231. Нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөх ажилтан хөдөлмөрийн чадвараа алдах
115.301. Сургалт - Ерөнхий зүйл
115.303. Нисэх багийн болон газрын багийн гишүүдийн сургалтын хөтөлбөр
115.305. Багийн гишүүд болон газрын багийн гишүүдийн анхан шатны сургалт
115.307. Багийн гишүүд болон газрын багийн гишүүдийн шилжих сургалт
115.309. Багийн гишүүд болон газрын багийн гишүүдийн давтан сургалт
115.311. Нисэх багийн гишүүнд багшлах эрх бүхий этгээдийн мэргэшил
F Бүлэг - Багийн гишүүн болон газрын багийн гишүүний ур чадварын шаардлага
115.351. Үйл ажиллагааны ур чадварын үнэлгээний хөтөлбөр
115.353. Нисэх багийн гишүүний ур чадварын шалгалт
115.355. Багийн гишүүн болон газрын багийн гишүүний ур чадварын шалгалт
115.357. Нислэгт шалгах эрх бүхий этгээдийн мэргэшил
115.359. Багийн гишүүний тест, эсхүл нислэгийн шалгалтыг шаардсан хугацаанаас өмнө гүйцэтгэх
115.361. Ур чадварын болон шалгалтын бүртгэл
G Бүлэг - Нисэх багийн ажил, амралтын цагийн зохицуулалт
115.401. Үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг хариуцлага - Нислэгийн болон үүрэг гүйцэтгэх цагийн хуваарь
115.403. Нисэх багийн гишүүний үүрэг хариуцлага - Нислэгийн болон үүрэг гүйцэтгэх цаг
H Бүлэг - Заавар, бүртгэлийн дэвтэр болон бүртгэл
115.451. Үйл ажиллагааны мэдээлэл
115.453. Бүхээгт авч явах баримт бичиг
115.455. Нислэгийн бүртгэлийн дэвтэр
I Бүлэг - Халуун агаарын бөмбөлгийн үйл ажиллагаа
115.501. Халуун агаарын бөмбөлгийн НТЧ
115.503. Халуун агаарын бөмбөлгийн хэрэглэл болон төхөөрөмж
115.505. Халуун агаарын бөмбөлгийн техник үйлчилгээ
115.507. Халуун агаарын бөмбөлгийн нисгэгчийн мэргэшил болон туршлагад тавих шаардлага
J Бүлэг - Шүхэр хаях агаарын хөлгийн үйл ажиллагаа
115.551. Шүхэр хаях агаарын хөлгийн НТЧ
115.553. Шүхэр хаях агаарын хөлгийн хэрэглэл болон төхөөрөмж
115.555. Шүхэр хаях агаарын хөлгийн техник үйлчилгээ
115.557. Шүхэр хаях агаарын хөлгийн үйл ажиллагааны журам
115.559. Шүхэр хаях агаарын хөлгийн нисгэгчийн мэргэшил болон туршлагад тавих шаардлага
K Бүлэг - Тандем-шүхрийн үйл ажиллагаа
115.571. Тандем-шүхрийн НТЧ болон төхөөрөмж
115.573. Тандем-шүхрийн техник үйлчилгээ
115.575. Тандем-шүхрийн үйл ажиллагааны журам
115.577. Тандем-мастерын мэргэшилд тавих шаардлага
L Бүлэг - Глайдерын үйл ажиллагаа
115.603. Глайдерын хэрэглэл болон төхөөрөмж
115.605. Глайдерын техник үйлчилгээ
115.607. Глайдерын нисгэгчийн мэргэшил болон туршлагад тавих шаардлага
115.609. Нислэгт глайдер чирэх
115.611. Глайдерын үйл ажиллагааны хязгаарлалт
M Бүлэг - Ханг-глайдер болон параглайдерын үйл ажиллагаа
115.651. Ханг-глайдер болон параглайдерын НТЧ
115.653. Ханг-глайдер болон параглайдерын хэрэглэл болон төхөөрөмж
115.655. Ханг-глайдер болон параглайдерын техник үйлчилгээ
115.657. Ханг-глайдер болон параглайдерын таних тэмдэг
115.659. Ханг-глайдер болон параглайдерын нисгэгчийн мэргэшилд тавих шаардлага
115.661. Ханг-глайдер болон параглайдерын үйл ажиллагаа эрхлэгчид тавих шаардлага
115.663. Ханг-глайдер болон параглайдерын зорчигчийн аюулгүй байдлын шаардлага
115.665. Нислэгт ханг-глайдер чирэх
O Бүлэг - Тусгай категорийн агаарын хөлгийн үйл ажиллагаа
115.753. Хэрэглэл болон төхөөрөмж
115.755. Агаарын хөлгийн техник үйлчилгээ
115.757. Нисгэгчийн мэргэшил болон туршлагад тавих шаардлага
P Бүлэг - Хэт хөнгөн агаарын хөлгийн үйл ажиллагаа
115.801. Хэт хөнгөн агаарын хөлгийн НТЧ
115.803. Хэт хөнгөн агаарын хөлгийн хэрэглэл болон төхөөрөмж
115.805. Хэт хөнгөн агаарын хөлгийн техник үйлчилгээ
115.807. Техникийн бүртгэлийн дэвтэр
115.809. Хэт хөнгөн агаарын хөлгийн нисгэгчийн мэргэшил болон туршлагад тавих шаардлага
2020 он...сар...өдөр 1
Иргэний Нисэхийн Дүрэм 115
ИНД-115 Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт
A Бүлэг - Ерөнхий зүйл
115.1. Зорилго
Энэ Дүрэм нь чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн гэрчилгээжүүлэлтийн болон үйл ажиллагааны шаардлагыг тогтооно.
115.3. Нэр томьёо болон товчлол
Энэ Дүрэмтэй холбоотой нэр томьёо болон товчлол нь ИНД-ийн нэр томьёоны тайлбарт багтсан.
115.5. Гэрчилгээний шаардлага
Аливаа этгээд нь энэ Дүрмийн дагуу Даргын олгосон чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээний эрх болон хязгаарлалтад заагаагүй чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэхгүй байх үүрэгтэй.
115.7. Гэрчилгээ эзэмших хүсэлт
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь CAA 24115/01 маягтыг бөглөж, дараах баримт бичгийн хамт Даргад хүргүүлэх үүрэгтэй:
(1) 115.79-д шаардсан хүсэлт гаргагчийн Ерөнхий заавар;
(2) 115.13(b)-д заасан Үйл ажиллагааны тодорхойлолт.
115.9. Гэрчилгээ олгох
Хэрэв Дарга дараах шаардлага хангагдсан гэж үзвэл энэ Дүрмийн дагуу чөлөөт нисэхийн гэрчилгээ олгож болно:
(1) хүсэлт гаргагч B Бүлгийн холбогдох шаардлагыг хангасан байх;
(2) хүсэлт гаргагч болон 115.51(a)(1) болон (2)-т шаардсан түүний удирдах ажилтнууд нь тохирох зөв хүн байх;
(3) тухайн гэрчилгээг олгох нь нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд харшлахгүй байх.
115.11. Гэрчилгээ эзэмшигчийн эрх
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ болон дагалдах Үйл ажиллагааны тодорхойлолтод гэрчилгээ эзэмшигчид эрхлэхийг зөвшөөрсөн, чөлөөт нисэхийн үйл ажиллагааны төрлийг заана.
(b) Чөлөөт нисэхийн гэрчилгээ болон дагалдах Үйл ажиллагааны тодорхойлолт нь гэрчилгээ эзэмшигчид дараах эрхийг олгож болно:
(1) чөлөөт нисэхийн дараах үйл ажиллагаа эрхлэх:
(i) стандарт категорийн НТЧ-ын гэрчилгээтэй нисэх онгоц, эсхүл нисдэг тэргээр А-аас А цэг рүү жагсаалын нислэг, аэробатикийн маневр болон огцом өндөр авах, огцом өндөр алдах, огцом эргэлт хийх зэрэг ижил төрлийн стандарт бус нислэгийн маневр;
(ii) тусгай категорийн анхдагч, тусгай категорийн спортын хөнгөн агаарын хөлгийн, эсхүл тусгай категорийн хязгаарлагдмал НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгөөр А-аас А цэг рүү (үүнд газар уснаа явагч агаарын хөлгийн усан дээр үйлдэх завсрын буулт багтана) жагсаалын нислэг, аэробатикийн маневр болон огцом өндөр авах, огцом өндөр алдах, огцом эргэлт хийх зэрэг ижил төрлийн стандарт бус нислэгийн маневр;
(iii) А-аас А цэг рүү Ангилал-2 хэт хөнгөн агаарын хөлгийн нислэг;
(iv) халуун агаарын бөмбөлгийн нислэг;
(v) глайдерын нислэг;
(vi) шүхэр хаях агаарын хөлгийн үйл ажиллагаа;
(vii) тандем-шүхрийн үйл ажиллагаа;
(viii) тандем ханг-глайдер, эсхүл тандем параглайдерын нислэг;
(2) 115.301-д шаардсан сургалтын хөтөлбөрийн дагуу газрын бэлтгэл сургалт болон нислэгийн сургалт зохион байгуулах;
(3) 115.351-д шаардсан үйл ажиллагааны ур чадварын үнэлгээний хөтөлбөрийн дагуу тест, эсхүл нислэгийн шалгалт авах;
(4) Ерөнхий заавартаа заасан үйлчилгээ үзүүлэх, эсхүл үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бусад ажилтны ур чадварыг тогтоох тест, шалгалт авах.
115.13. Үйл ажиллагааны тодорхойлолт
(a) Энэ Дүрмийн дагуу Даргын олгосон чөлөөт нисэхийн гэрчилгээнд энэ зүйлийн (b)-д заасан шаардлагыг хангасан Үйл ажиллагааны тодорхойлолтыг хавсаргана.
(b) Үйл ажиллагааны тодорхойлолт нь дараах мэдээллийг багтаасан байх ёстой:
(1) гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааны үндсэн баазын бодит байрлалыг тогтоох дэлгэрэнгүй мэдээлэл;
(2) халуун агаарын бөмбөлөг, ханг-глайдер болон параглайдерын үйл ажиллагаанаас бусад тохиолдолд, гэрчилгээ эзэмшигчид энэ хэсгийн (5)-д заасан чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн байрлал бүрийг тогтоох дэлгэрэнгүй мэдээлэл;
(3) гэрчилгээ эзэмшигчийн Монгол Улсад үйлчилгээ эрхлэх хаяг;
(4) гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаа эрхэлж болох бизнесийн бусад нэр;
(5) гэрчилгээ эзэмшигчид эрхлэхийг зөвшөөрсөн чөлөөт нисэхийн үйл ажиллагааны төрлийн жагсаалт;
(6) гэрчилгээ эзэмшигчид энэ хэсгийн (5)-д заасан чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн агаарын хөлгийн маяг, серийн дугаар, таних тэмдгийн жагсаалт, хэрэв хамааралтай бол бүртгэлийн дугаар;
(7) халуун агаарын бөмбөлөг, ханг-глайдер болон параглайдерын үйл ажиллагаанаас бусад тохиолдолд, чөлөөт нисэхийн үйл ажиллагааны нисэн гарах цэгээс үйл ажиллагаа эрхлэх максимум зай, эсхүл бусад хязгаарлалтыг багтаасан гэрчилгээ эзэмшигчид энэ хэсгийн (5)-д заасан чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн нислэгийн зам болон үйл ажиллагааны бүсийн жагсаалт;
(8) гэрчилгээ эзэмшигчийг энэ Дүрэм, эсхүл холбогдох бусад Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн жагсаалт;
(9) энэ хэсгийн (5)-д заасан чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд хамаарах аюулгүй байдлын хязгаарлалт, эсхүл шаардлагын дэлгэрэнгүй мэдээлэл;
(10) Дарга тухайн нөхцөлийг хангахад шаардлагатай гэж тогтоосон бусад нөхцөлийн дэлгэрэнгүй мэдээлэл.
115.15. Гэрчилгээний хугацаа
Чөлөөт нисэхийн гэрчилгээг 5 жил хүртэл хугацаагаар олгож, эсхүл сунгаж болно.
115.17. Үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл
Чөлөөт нисэхийн үйл ажиллагаагаа зогсоож байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн үйл ажиллагааг зогсоосныг, зогсоосон өдрөөс хойш 30 хоногийн дотор Даргад бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
115.19. Гэрчилгээг дахин олгох
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигчийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг CAA 24115/01 маягтын дагуу гаргах ёстой.
(b) Хүсэлтийг тухайн гэрчилгээнд заасан сунгах хугацаанаас өмнө, эсхүл хэрэв сунгах хугацааг заагаагүй бол тухайн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Даргад хүргүүлэх үүрэгтэй.
B Бүлэг - Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлтийн шаардлага
115.51. Ажилтанд тавих шаардлага
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах ажилтныг үндсэн ажилтнаар, эсхүл гэрээгээр ажиллуулах үүрэгтэй:
(1) Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон дараах үүрэгтэй удирдах ажилтан:
(i) тухайн байгууллагын гүйцэтгэж байгаа бүх үйл ажиллагааг санхүүжүүлэх ба энэ Дүрэмд заасан шаардлага болон стандартын дагуу гүйцэтгэж чадахаа хүсэлт гаргагчийн байгууллагын хүрээнд бататгах;
(ii) хүсэлт гаргагчийн байгууллага нь энэ Дүрэмд заасан шаардлага болон стандартыг хангаж байгааг бататгах;
(2) удирдах ажилтан, эсхүл ажилтнууд:
(i) хүсэлт гаргагчийн байгууллага нь Ерөнхий заавраа дагаж мөрдөж байгааг бататгах үүрэг хариуцлага хүлээсэн;
(ii) энэ зүйлийн (b)(1)-д заасан ажил үүрэг хариуцсан;
(iii) Гүйцэтгэх захирлын өмнө эцсийн хариуцлага хүлээх;
(3) Ерөнхий заавартаа заасан үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах болон гэрчилгээжүүлэх хангалттай тооны ажилтан.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан удирдах ажилтан, эсхүл ажилтнууд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) хүсэлт гаргагчийн байгууллагын хэмжээ болон төлөвлөж байгаа үйл ажиллагааны цар хүрээнээс шалтгаалан Дарга өөрөөр хүлээн зөвшөөрөхүйц байхаас бусад тохиолдолд, дараах ажил үүргээс зөвхөн нэг ажил үүргийг хариуцдаг байх:
(i) нислэг, шүхрийн буулт болон холбогдох газрын дэмжих үйл ажиллагааг багтаасан чөлөөт нисэхийн үйл ажиллагаа;
(ii) багийн гишүүд болон газрын багийн гишүүдийн сургалт болон ур чадварын үнэлгээ;
(iii) техник үйлчилгээний хяналт болон хуваарь;
(iv) 115.77-д шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо;
(v) ИНД-12-ын дагуу хэрэг явдлыг шинжлэн шалгах ажиллагаа гүйцэтгэх;
(2) тухайн этгээдийн хариуцсан ажил үүрэгт хамаарах, Хавсралт А-д заасан минимум мэргэшил, ур чадвар болон туршлага эзэмшсэн байх.
115.53. Ажилтны ур чадварын шаардлага
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах журмыг багтаасан, Ерөнхий заавартаа заасан чөлөөт нисэхийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, шалгалт болон гэрчилгээжүүлэлтийн журмыг тогтоосон байх үүрэгтэй:
(1) Ерөнхий заавартаа заасан чөлөөт нисэхийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах, эсхүл гэрчилгээжүүлэх ажилтны ур чадварт суурь үнэлгээ хийх ба хадгалах;
(2) энэ хэсгийн (1)-д заасан ажилтнуудад, тэдний зөвшөөрлийн хүрээг тодорхойлсон нотлох баримтыг бичгээр олгох.
(b) Хүсэлт гаргагч нь ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн Нисэхийн сургалтын байгууллага, эсхүл энэ зүйлийн (a)(1)-ийн дагуу хүсэлт гаргагчийн ажилтнуудын ур чадварыг үнэлэх шалгалт, эсхүл ур чадварыг хадгалах сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааг гэрчилгээний хүрээнд гүйцэтгэхээр зохих ёсоор зөвшөөрөгдсөн, ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн Чөлөөт нисэхийн клубтэй гэрээ байгуулж болно.
(c) Энэ зүйлийн (b)-гийн дагуу бусад байгууллагатай гэрээ байгуулах хүсэлт гаргагч нь Ерөнхий заавартаа дараах дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байх үүрэгтэй:
(1) тухайн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажил үүрэг;
(2) тухайн байгууллагын гүйцэтгэх шалгалт , эсхүл сургалтын цар хүрээ;
(3) гүйцэтгэх шалгалт болон сургалттай холбоотой байгууллагын эрх.
115.55. Байгууламжийн тавих шаардлага
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц, дараах байгууламжийн мэдээллийг хүргүүлсэн байх үүрэгтэй:
(1) Ерөнхий заавартаа заасан чөлөөт нисэхийн үйл ажиллагааг гүйцэтгэх;
(2) хамааралтай бол, дараах эх үүсвэрийг багтаасан байх ёстой:
(i) захиргааны болон ажлын байр, засварын цех, ангар, барилга байгууламж;
(ii) Ерөнхий заавартаа заасан үйл ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай төхөөрөмж, багаж, материал, сургалтын туслах хэрэгсэл, өгөгдөл болон баримт бичиг.
(b) Хүсэлт гаргагч нь түүний бүрдүүлсэн орчин дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) гүйцэтгэх ажилд тохирсон байх;
(2) хэрэв хамааралтай бол, цаг агаарын нөхцөлөөс хамгаалагдсан байх.
115.57. Бататгах нислэг, эсхүл тест
(a) Хэрэв Дарга шаардсан бол, чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь энэ Дүрэм, эсхүл холбогдох бусад дүрэмд заасан холбогдох шаардлагыг хангаж чадахаа Даргад батлах зорилгоор үзүүлэх нислэг, эсхүл тест хийх үүрэгтэй.
(b) Нислэг, эсхүл тестийг Даргын хүлээн зөвшөөрөхүйц хэлбэрээр гүйцэтгэх үүрэгтэй.
115.59. Техник үйлчилгээний журам
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах нисэхийн бүтээгдэхүүний НТЧ-ын хадгалалтыг бататгах журмыг тогтоосон байх үүрэгтэй:
(1) тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа агаарын хөлгийн;
(2) тухайн агаарын хөлөгт суурилуулсан, эсхүл бэхэлсэн төхөөрөмжийн.
(b) Хүсэлт гаргагчийн агаарын хөлөг, эсхүл төхөөрөмжийн техник үйлчилгээг өөр этгээдээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан, чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь 115.79-д шаардсан Ерөнхий зааварт дараах дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байх үүрэгтэй:
(1) өөр этгээдэд шилжүүлэх ажил үүрэг;
(2) өөр этгээдээр гүйцэтгүүлэх техник үйлчилгээний цар хүрээ;
(3) гүйцэтгэх ажил болон техник үйлчилгээтэй холбоотой этгээдийн эрх.
115.61. Техник үйлчилгээний хөтөлбөр
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь шүхрийн иж бүрдлийг багтаасан, тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байх үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөр нь дараах мэдээллийг багтаасан байх ёстой:
(1) хөтөлбөрт хамаарах агаарын хөлгийн маяг, серийн дугаар, таних тэмдэг болон хэрэв хамааралтай бол бүртгэлийн дугаар;
(2) агаарын хөлөг болон түүний бүрэлдэхүүн хэсэгт шаардлагатай үзлэг болон тестийг багтаасан агаарын хөлгийн техник үйлчилгээг гүйцэтгэх зааварчилгаа болон журмыг, дараах эд анги болон байрлалын дэлгэрэнгүй мэдээллийн хамт:
(i) үзлэг шалгалт хийсэн байх ёстой;
(ii) хэрэв техник үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгээгүй бол, эсхүл хэрэв зориулалтын бус материал, эсхүл эд анги ашигласан бол тухайн агаарын хөлгийн аюулгүй үйл ажиллагаанд аюул учруулах татгалзал, доголдол, эсхүл гэмтэлд хүргэж болох;
(3) ашиглалтын цаг, цикл, хуанлийн хугацаа болон үйл ажиллагааны системийн тоо, эсхүл тэдгээрийн аливаа хослолоор илэрхийлэгдэх, энэ зүйлийн (b)(2)-ын дагуу техник үйлчилгээ гүйцэтгэх хуваарь;
(4) агаарын хөлгийг техник үйлчилгээний хөтөлбөрт шилжүүлэх журам;
(5) техник үйлчилгээний хөтөлбөрөөр шаардсан үзлэг шалгалтыг хийсэн болохыг бататгах журам;
(6) бүртгэл хөтлөх жишээг багтаасан, гэмтлийг бүртгэх журам;
(7) техник үйлчилгээний үед илэрсэн гэмтлийг засах, эсхүл хойшлуулах журам;
(8) дараах баримт бичгийн хадгалалтын журам:
(i) 91.623-ийн дагуу техник үйлчилгээний бүртгэл; эсхүл
(ii) шүхрийн иж бүрдэл, ханг-глайдер, эсхүл параглайдерын хувьд:
(A) гүйцэтгэсэн ажлын тодорхойлолт, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц өгөгдөлд хийсэн ишлэл;
(B) хэрэв тухайн ажлыг хүсэлт гаргагчийн техник үйлчилгээний байгууллагаас өөр этгээд гүйцэтгэх бол ажлыг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх этгээдийн нэр.
(c) Энэ зүйлийн (b)(2)-т шаардсан зааварчилгаа болон журам нь дараах шаардлагатай дүйцсэн байх ёстой:
(1) ИНД-91-ийн G Бүлэгт заасан холбогдох шаардлага;
(2) энэ Дүрэмд заасан холбогдох шаардлага;
(3) үйлдвэрлэгчийн техник үйлчилгээний хуваарь.
115.62. Эмийн бодис болон согтууруулах ундааны хөтөлбөр
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах ажилтны эмийн бодис, согтууруулах ундаа хэрэглэхтэй холбоотой эрсдэлийг хянах болон удирдах зорилгоор эмийн бодис болон согтууруулах ундааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байх үүрэгтэй:
(1) аливаа багийн гишүүн;
(2) тандем-мастер;
(3) газрын багийн гишүүн;
(4) ажил үүрэг нь чөлөөт нисэхийн үйл ажиллагааны аюулгүй байдалд шууд нөлөөлөх бусад этгээд.
115.63. Баримт бичиг
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь ИНД-91 болон 115-ыг багтаасан, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй, холбогдох бусад Дүрмээр шаардсан баримт бичгийг хянах, нэмэлт өөрчлөлт оруулах болон түгээх журмыг тогтоосон байх үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан журам нь дараах нөхцөлийг шаардах ёстой:
(1) бүх баримт бичгийг боловсруулж гаргахаас өмнө холбогдох удирдах ажилтан хянаж, зөвшөөрдөг байх;
(2) холбогдох бүх баримт бичгийн хүчинтэй хувийг, шаардлагатай бүх байрлалд ажилтнууд авч ашиглахад хэвлэмэл, цахим, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц бусад хэлбэрээр бэлэн байлгах;
(3) хүчингүй болсон бүх баримт бичгийг боловсруулж гаргасан, эсхүл ашиглаж байгаа цэг бүрээс нэн даруй хураан авдаг байх;
(4) тухайн баримт бичгийн өөрчлөлтийг холбогдох удирдах ажилтан хянаж, зөвшөөрдөг байх;
(5) өөрчлөгдөж хүчингүй болсон материалыг ашиглахаас сэргийлж, баримт бичгийн хуудас бүрийн хүчинтэй хувилбарыг таньж тогтоож болдог байх.
115.65. Ажилтны бүртгэл хөтлөх
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг бататгах журмыг тогтоосон байх үүрэгтэй:
(1) дараах ажилтны үнэн зөв бүртгэлийг хөтөлж, хадгалдаг байх:
(i) ажил үүрэг гүйцэтгэхэд үнэмлэх, зэрэглэл, эсхүл гэрчилгээ эзэмшсэн байхыг шаарддаг;
(ii) Даргын шилжүүлсэн эрх, эсхүл үүргийг хэрэгжүүлж байгаа;
(iii) гэрчилгээ эзэмшигчийн олгосон эрхийг хэрэгжүүлж байгаа;
(2) бүртгэлд дараах дэлгэрэнгүй мэдээлэл багтсан байх:
(i) энэ хэсгийн (1)-д заасан ажилтны холбогдох туршлага, мэргэшил болон сургалт;
(ii) энэ хэсгийн (1)(i)-д заасан үнэмлэх, эсхүл зэрэглэлийн үйлчлэх хүрээ, хүчинтэй байдал болон хугацаа;
(iii) энэ хэсгийн (1)(ii)-т заасан, шилжүүлсэн эрх, үүрэг;
(iv) энэ хэсгийн (1)(iii)-д заасан эрх;
(3) бүртгэлийг дараах өдрөөс хойш 6 жилийн хугацаагаар хадгалдаг байх:
(i) ажилтан үнэмлэх, зэрэглэл, эсхүл гэрчилгээ шаардсан ажил үүргээ гүйцэтгэхээ зогсоосон; эсхүл
(ii) шилжүүлсэн эрх, эсхүл зөвшөөрлийг хэрэгжүүлж байгаа.
115.67. Байгууламжийн бүртгэл
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь тухайн гэрчилгээнд заасан үйл ажиллагааг гүйцэтгэхэд ашигладаг аюулгүй байдлын-эрсдэлтэй үйл ажиллагаанд ашигладаг төхөөрөмжийн тест, шалгалт болон тохируулгыг үнэн зөв бүртгэдэг болохыг бататгах журмыг тогтоосон байх үүрэгтэй.
115.69. Нислэгийн зөвшөөрөл болон хяналт
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь гэрчилгээ эзэмшигчийн эрхэлж байгаа чөлөөт нисэхийн үйл ажиллагааг 115.51(b)(1)(i)-д заасан этгээд зөвшөөрдөг болохыг бататгах журмыг тогтоосон байх үүрэгтэй.
115.71. Нислэг дагах хяналтын үйлчилгээ
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд гүйцэтгэж байгаа чөлөөт нисэхийн үйл ажиллагааг нислэг дагах хяналтын үйлчилгээгээр хангадаг болохыг бататгах журмыг тогтоосон байх үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан журмаар чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд нислэг дагах хяналтын үйлчилгээ үзүүлж байгаа этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) дараах мэдээлэлтэй байх:
(i) агаарын хөлгийн бүртгэлийн дугаар, эсхүл таних тэмдэглэгээ;
(ii) агаарын хөлгийн маяг;
(iii) нисэн гарах аэродром, эсхүл нисэн гарах болон төлөвлөсөн буултын талбайн байрлал;
(iv) хэрэв хамааралтай бол, түлштэй байх нислэгийн хугацаа;
(v) тээвэрлэж байгаа хүмүүсийн нийт тоо;
(vi) чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн нэр болон холбоо барих дэлгэрэнгүй мэдээлэл;
(vii) ЭХАТ зохицуулалтын төвтэй яаралтай холбоо тогтоох боломж олгодог, нислэгийн үйл ажиллагаанд авч яваа ослын болон аврах төхөөрөмжийн дэлгэрэнгүй мэдээлэл;
(2) чөлөөт нисэхийн үйл ажиллагааг гүйцэтгэж дуусах урьдчилан тохирсон цагтай байх;
(3) хэрэв нислэгийг холбоо байнга хадгалах боломжгүй бүсэд гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бол холбоог эргэн тогтоох цагтай байх;
(4) нислэг дагах хяналтын үйлчилгээнд хөлгийн даргын мэдээлж болох үйл ажиллагааны аюулгүй байдалтай холбоотой бусад зохицуулалтын дэлгэрэнгүй мэдээлэлтэй байх;
(5) хэрэв хөлгийн дарга энэ хэсгийн (2), (3), эсхүл (4)-ийн дагуу урьдчилан тохирсон цагт холбоо тогтоож чадаагүй бол, дараах байгууллагад цаг тухайд нь мэдээлэл өгдөг байх:
(i) ЭХАТ зохицуулалтын төвд; эсхүл
(ii) Даргын хүлээн зөвшөөрөхүйц, онцгой нөхцөлийн арга хэмжээ авах чадвартай байгууллагад.
115.73. Журмыг хэрэгжүүлэх
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь энэ Дүрэм болон холбогдох бусад Дүрэмд заасан холбогдох шаардлагыг хангасан болохыг бататгах журмыг тогтоосон байх үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан журам нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
(1) гүйцэтгэх үйл ажиллагааны төрөлд хамааралтай байх;
(2) тухайн шаардлагыг дагаж мөрдөх аргачлалыг харуулах зорилгоор дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байх;
(3) төлөвлөсөн үйл ажиллагаатай холбоотой аюулгүй байдлын эрсдэлийг хэрхэн удирдахыг харуулах зорилгоор дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байх;
(4) Даргын хүлээн зөвшөөрөхүйц байх.
115.75. Осол болон зөрчлийг мэдээлэх
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь ИНД-12-ын дагуу бүх хэрэг явдлыг мэдээлэх, шинжлэн шалгах болон тайлан гаргахад шаардлагатай журмыг тогтоосон байх үүрэгтэй.
115.77. Аюулгүй байдлын удирдлага
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь ИНД-100.3-ын дагуу аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх болон үйл ажиллагаандаа мөрддөг байх үүрэгтэй.
115.79. Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн Ерөнхий заавар
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах мэдээллийг багтаасан Ерөнхий зааврыг Даргад хүргүүлэх үүрэгтэй:
(1) Ерөнхий заавар болон түүнд багтсан бусад заавар нь дараах шаардлагыг хангасан болохыг бататган, хүсэлт гаргагчийн байгууллагын нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан мэдэгдэл:
(i) чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагыг тодорхойлох ба энэ Дүрэм болон холбогдох бусад Дүрмийн байнгын хэрэгжилтийг бататгах хэлбэр болон аргыг харуулах;
(ii) тухайн байгууллагын ажилтнууд түүнийг байнга дагаж мөрддөг байх;
(1A) 115.77-д шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хувьд:
(i) 100.3(b)-д шаардсан бүх баримт бичиг;
(ii) чөлөөт нисэхийн гэрчилгээ сунгуулах хүсэлт гаргаагүй хүсэлт гаргагчийн хувьд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэхийг дүрслэн харуулсан хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө;
(2) 115.51(a)(1) болон (2)-т шаардсан удирдах ажилтнуудын албан тушаал, нэр;
(3) 115.51(a)(1) болон (2)-т шаардсан удирдах ажилтнуудын дараах үүрэг, хариуцлага:
(i) тухайн байгууллагын нэрийн өмнөөс Дарга, эсхүл ИНЕГ-тай шууд харьцах тэдний хариуцсан асуудал;
(ii) аюулгүй байдлын удирдлагын үүрэг хариуцлага;
(4) хэрэв шаардлагатай бол, 115.51(a)(1) болон (2)-т шаардсан удирдах ажилтнуудын болон энэ хэсгийн (5)-д заасан байрлал бүрийг хамарсан үүрэг хариуцлагын шугаман хамаарлыг харуулсан байгууллагын бүтцийн зураг;
(5) үйл ажиллагааны үндсэн байрлал, техник үйлчилгээний үндсэн баазын дэлгэрэнгүй мэдээлэл;
(5A) байгууллагын хүрээнд аюулгүй байдлын хариуцлагын шугаман хамаарлыг тодорхойлсон мэдээлэл;
(6) энэ Дүрэмд шаардсан хүсэлт гаргагчийн журмын дэлгэрэнгүй мэдээлэл;
(7) дараах дэлгэрэнгүй мэдээлэл:
(i) 115.59 болон 115.61-д шаардсан техник үйлчилгээний журам;
(ii) 115.61-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөр;
(iii) хүсэлт гаргагчийн агаарын хөлөгт техник үйлчилгээ гүйцэтгэдэг техник үйлчилгээний байгууллага;
(8) дараах дэлгэрэнгүй мэдээлэл:
(i) 115.62-д шаардсан эмийн бодис болон согтууруулах ундааны хөтөлбөр;
(ii) 115.62-д заасан этгээд нь хөдөлмөрийн чадвараа алдсан гэж хүсэлт гаргагч үзвэл 115.231-д шаардсан чөлөөт нисэхийн үйл ажиллагааг гүйцэтгэдэггүй болохыг бататгах арга хэлбэр;
(9) дараах дэлгэрэнгүй мэдээлэл:
(i) G Бүлэгт шаардсан нислэгийн болон үүрэг гүйцэтгэх цагийн бүртгэлийн болон зохицуулалтын хуваарь;
(ii) зорчигч бүрд гүйцэтгэх чөлөөт нисэхийн үйл ажиллагааны төрөлд хамаарах аюулгүй байдлын болон онцгой нөхцөлийн журмаар зааварчилгаа өгөх, эсхүл сургалт хийх;
(iii) 115.209-д шаардсан онцгой нөхцөлийн арга хэмжээний төлөвлөгөө;
(iv) E Бүлэгт шаардсан нисэх багийн болон газрын багийн гишүүдийн сургалтын хөтөлбөр;
(v) F Бүлэгт шаардсан багийн гишүүн болон газрын багийн гишүүний ур чадварын үнэлгээний хөтөлбөр;
(10) энэ Дүрмээр шаардсан, тохирох хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл;
(11) Ерөнхий зааврыг хянах, нэмэлт өөрчлөлт оруулах болон түгээх журам.
(b) Хүсэлт гаргагчийн Ерөнхий заавар нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц байх ёстой.
C Бүлэг - Үйл ажиллагааны хязгаарлалт болон шаардлага
115.101. Байнгын хэрэгжилт
(b) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах үүрэгтэй:
(1) B Бүлэг, эсхүл C Бүлгийн холбогдох шаардлагыг дагаж мөрдөх, стандартыг тогтмол хангах;
(2) Ерөнхий заавартаа дэлгэрэнгүй заасан хөтөлбөр болон журмыг дагаж мөрдөх;
(3) Ерөнхий заавартаа заасан байрлал бүрд:
(i) Үйл ажиллагааны тодорхойлолтын 1-ээс доошгүй хүчинтэй хувийг хадгалах;
(ii) Ерөнхий зааврын, тухайн байрлал дахь үйл ажиллагаанд хамаарах хэсгийн 1-ээс доошгүй хүчинтэй хувийг хэвлэмэл, цахим, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц болон гэрчилгээ эзэмшигчийн ажилтан авч хэрэглэх боломжтой бусад хэлбэрээр хадгалах.
115.103. Нисэх багийн гишүүний мэргэшил
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь, ИНД-61-ийн дагуу Даргын олгосон, эсхүл нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл олгохоор ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн нисэх клубийн журмын дагуу олгосон зохих нисгэгчийн үнэмлэх, нисгэгчийн гэрчилгээ болон зэрэглэл эзэмшдэггүй этгээдийг чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд нисэх багийн гишүүнээр томилохгүй ба тухайн этгээд нь нисэх багийн гишүүний үүрэг гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.
(b) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь, ИНД-149-ийн дагуу тандем-мастерын гэрчилгээ олгохоор гэрчилгээжсэн нисэх клубийн журмын дагуу Даргын олгосон зохих тандем-мастерын гэрчилгээ эзэмшдэггүй этгээдийг чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд тандем-мастерын үүрэг гүйцэтгэхээр томилохгүй ба тухайн этгээд нь тандем-мастерын үүрэг гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.
115.105. Бизнесийн, эсхүл худалдааны нэр
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь чөлөөт нисэхийн үйл ажиллагааг гэрчилгээнд заасан худалдааны, эсхүл бизнесийн нэрээр эрхлэх үүрэгтэй.
(b) Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гэрчилгээ эзэмшигчийн худалдааны, эсхүл бизнесийн нэрийг тухайн агаарын хөлөгт суух, эсхүл чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд оролцохын өмнө тухайн зорчигчид ил харагдахуйц, танигдахуйц, гаргацтай хэлбэрээр байрлуулсан байхаас бусад тохиолдолд, аливаа этгээдэд чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөхгүй.
(c) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь чөлөөт нисэхийн үйл ажиллагаатай холбоотой аливаа сурталчилгаанд тухайн гэрчилгээнд заасан бизнесийн, эсхүл худалдааны нэрийн зөв ишлэл багтсан болохыг бататгах үүрэгтэй.
115.107. Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигчийн хязгаарлалт
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд агаарын тээврийн үйл ажиллагаа, эсхүл тусгай зориулалтын нисэхийн үйл ажиллагаа эрхлэхгүй байх үүрэгтэй.
115.109. Гэрчилгээ эзэмшигчийн байгууллагын өөрчлөлт
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах үүрэгтэй:
(1) 115.79-д шаардсан Ерөнхий зааварт нэмэлт өөрчлөлт оруулахдаа дараах шаардлагыг бататгах:
(i) гэрчилгээ эзэмшигчийн байгууллагын тодорхойлолт хүчинтэй хэвээр хадгалагдаж байх;
(ii) энэ Дүрэм, эсхүл бусад Дүрэмд заасан холбогдох шаардлагын байнгын хэрэгжилтийг бататгах;
(2) Ерөнхий зааварт оруулсан нэмэлт өөрчлөлтийг энэ Дүрэм, эсхүл бусад Дүрмийн холбогдох шаардлагад нийцэж байгаа ба Ерөнхий зааварт багтсан нэмэлт өөрчлөлт оруулах журмын дагуу хийсэн болохыг бататгах;
(3) Ерөнхий зааварт нэмэлт өөрчлөлт оруулсны дараа нэмэлт өөрчлөлтийн хувийг Даргын хэрэгцээнд зориулж цаг алдалгүй хүргүүлэх;
(4) нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд шаардлагатай гэж Даргын үзсэн нэмэлт өөрчлөлтийг Ерөнхий заавартаа оруулах.
(b) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах өөрчлөлтийг хийхийн өмнө Даргын зөвшөөрлийг урьдчилан авах шаардлагатай:
(1) Гүйцэтгэх захирал;
(2) 115.79(a)(2)-т заасан удирдах ажилтны нэр, эсхүл албан тушаал;
(3) 115.79(a)(5)-д заасан гэрчилгээ эзэмшигчийн чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байрлал;
(4) гэрчилгээ эзэмшигчийн гэрчилгээний цар хүрээ;
(5) аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, хэрэв тухайн өөрчлөлт нь бодит өөрчлөлт бол;
(6) 115.61-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөр;
(7) гэрчилгээ эзэмшигчийн техник үйлчилгээг гүйцэтгэдэг гэрээт байгууллага;
(8) 115.401-д шаардсан нислэгийн болон үүрэг гүйцэтгэх цагийн зохицуулалтын хуваарь.
(d) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (c)-гийн дагуу Даргын тогтоосон нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй.
(e) Хэрэв энэ зүйлийн (b)-д заасан өөрчлөлт нь тухайн гэрчилгээ, эсхүл Үйл ажиллагааны тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа бол гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээ, эсхүл Үйл ажиллагааны тодорхойлолтод зохих баталгаажуулсан тэмдэглэл хийлгэхээр Даргад цаг алдалгүй хүргүүлэх үүрэгтэй.
115.111. Техник үйлчилгээний хөтөлбөрийн өөрчлөлт
Хэрэв Дарга тухайн хөтөлбөрийн НТЧ-ын хадгалалтын шаардлагыг хангахад нэмэлт өөрчлөлт шаардлагатай гэж үзвэл Даргын шаардсан даруйд чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь 115.61-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах үүрэгтэй.
115.151. Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч болон хүсэлт гаргагчийн шилжилт
(a) Энэ зүйл нь дараах этгээдэд хамаарна:
(1) чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч;
(2) чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч.
(b) Энэ зүйлийн (e)(2)-ын дагуу тогтоосон хэрэгжүүлэлтийн хугацаанаас өмнө, энэ зүйлд хамаарах байгууллагыг дараах заалтыг мөрдөхийг шаардахгүй:
(1) 115.51(b)(1)(iv), хэрэв тухайн байгууллага нь аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтны оронд байгууллагын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтантай бол;
(2) 115.77, хэрэв тухайн байгууллага нь аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх болон мөрдөхийн оронд, 115.153-ыг хангасан байгууллагын удирдлагын тогтолцоог бүрдүүлсэн бол;
(3) 115.79(a)(1A)(i);
(4) 115.79(a)(3)(ii);
(5) 115.79(a)(5A).
(c) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч болон чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь гүйцэд бөглөсөн CAA маягт болон хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг 2021 оны 7 сарын 1-нээс өмнө Даргад хүргүүлэх үүрэгтэй.
(d) Энэ зүйлийн (с)-д заасан хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө нь дараах шаардлага хангасан байх ёстой:
(1) аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэлтийн санал болгосон хугацааг багтаасан байх;
(2) тухайн байгууллага 115.77-д шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг дүрслэн харуулсан байх.
(e) Хэрэв хүлээн зөвшөөрөхүйц бол Дарга:
(1) тухайн байгууллагын хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг батална;
(2) аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэлтийн хугацааг тогтооно.
(f) Энэ зүйлийн (e)(2)-ын дагуу хугацааг тогтоохдоо Дарга дараах нөхцөлийг тооцох үүрэгтэй:
(1) тухайн байгууллагын хүчин чадал;
(2) тухайн байгууллагын төвөгшил;
(3) тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрсдэл;
(4) гэрчилгээг сунгах хугацаа;
(5) тухайн байгууллага, эсхүл ИНЕГ, эсхүл хоёуланд нь хамаарах эх үүсвэр, эсхүл хуваарийн нөлөө;
(6) хэрэгжүүлэлтийн хугацаа нь 2022 оны 2 сарын 1-нээс хойш байж болохгүй.
(g) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээ сунгуулах хүсэлтэд хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг хавсаргах шаардлагагүй.
(h) Энэ зүйл нь 2022 оны 2 сарын 1-нд хүчингүй болно.
115.153. Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч болон хүсэлт гаргагчийн байгууллагын удирдлагын тогтолцооны шилжилт
(a) Энэ Дүрмээр шаардсан журам нь дүрмийн шаардлага хангасан ба тухайн байгууллага түүнийг хэрэгжүүлж байгааг бататгах зорилгоор 115.151(b)(1)(ii)-т шаардсан байгууллагын удирдлагын тогтолцоог бүрдүүлсэн байх ёстой.
(b) Байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ болон төвөгшлөөс шалтгаалан, холбогдох байгууллагын үйл ажиллагааны журмыг байгууллагын бүх түвшинд ойлгодог, хэрэгжүүлдэг ба мөрддөг болохыг бататгах зорилгоор тухайн байгууллагын удирдлагын тогтолцооны журам нь дэлгэрэнгүй байх ёстой.
(c) Байгууллагын удирдлагын тогтолцоо нь дараах шаардлагыг багтаасан байх ёстой:
(1) ИНД-12-ын дагуу гүйцэтгэх хэрэг явдлыг шинжлэн шалгах журмыг багтаасан аюулгүй байдлын бодлого болон аюулгүй байдлын бодлогын журам;
(2) тогтолцоонд оршин байгаа хүндрэлтэй асуудал, эсхүл хүндрэлтэй асуудлын боломжит шалтгааныг тогтоох зорилгоор ажилтнууд, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтэд мониторинг хийдэг болохыг бататгах журам;
(3) тогтолцоонд илрүүлсэн хүндрэлтэй асуудал, эсхүл хүндрэл үүсгэж болох асуудалд дараах арга хэмжээ авдаг болохыг бататгах журам:
(i) залруулдаг байх;
(ii) аливаа залруулга нь үр дүнтэй болсныг бататгах зорилгоор шалгадаг байх;
(4) аюулыг таньж тогтоох журам;
(5) эрсдэлийг үнэлэх болон бууруулах журам;
(6) тухайн байгууллагын хөтөлбөр болон журам нь түүний аюулгүй байдлын бодлогод заасан зорилгод хүрснийг шалгах журам;
(7) энэ Дүрмийн шаардлагыг хангахад, тухайн байгууллагын удирдлагын үйл ажиллагаа үр дүнтэй хэвээр байгааг бататгах дараах төлөвлөгөө болон мэдээллийг багтаасан журам:
(i) дүгнэлт хийх байнгын төлөвлөгөө;
(ii) илрүүлсэн хүндрэлтэй асуудлыг залруулах зорилгоор, хийсэн дүгнэлтийн үр дүн болон авсан аливаа арга хэмжээг багтаасан, ажилтнуудад тогтмол эргэж мэдээлдэг байх;
(e) Энэ зүйлийн (c) нь чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, эсхүл эрхлэхээр төлөвлөж байгаа дараах байгууллагад хамаарахгүй:
(1) Үйл ажиллагааны тодорхойлолтод нь 3, эсхүл түүнээс цөөн агаарын хөлөг багтсан;
(2) нийт 2, эсхүл түүнээс цөөн баазтай.
(f) Энэ зүйл нь 2022 оны 2 сарын 1-нд хүчингүй болно.
D Бүлэг - Нислэгийн үйл ажиллагаа
115.201. Үйл ажиллагааг хязгаарлах, эсхүл түдгэлзүүлэх
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээний эрхийн хүрээнд гүйцэтгэж байгаа чөлөөт нисэхийн үйл ажиллагааг дараах нөхцөлд гүйцэтгэдэг болохыг бататгах үүрэгтэй:
(1) өдрийн цагаар VFR-ийн дагуу;
(2) гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны тодорхойлолтод заасны дагуу нисэн гарах цэгээс зөвшөөрсөн радиусын дотор;
(3) тандем-шүхрийн үйл ажиллагааны хувьд, аюулгүй байдлын хойшлуулшгүй ашиг сонирхлын үүднээс тандем-мастер нь Үйл ажиллагааны тодорхойлолтод зөвшөөрсөн байрлалаас өөр байрлалд буулт үйлдэх нь илүү аюулгүй гэж тогтоосноос бусад тохиолдолд, гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны тодорхойлолтод зөвшөөрөгдсөн хөөрөлтийн талбайгаас хөөрч, буултын талбайд буудаг байх.
(b) Үйл ажиллагааны тодорхойлолтод нь чөлөөт нисэхийн үйл ажиллагааны тодорхой төрлийг хот, сум, эсхүл суурингийн тогтоосон бүс, эсхүл олон хүн цугласан задгай талбай дээгүүр гүйцэтгэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд, чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь чөлөөт нисэхийн үйл ажиллагааг хот, сум, эсхүл суурингийн шигүү суурьшлын бүс дээгүүр, эсхүл олон хүн цугласан задгай талбай дээгүүр гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.
(c) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь аюулгүй үйл ажиллагаанд аюултай аливаа нөхцөлийн талаар мэдсэн тохиолдолд, тухайн аюулыг зайлуулах хүртэл үйл ажиллагаагаа шаардлагатай байдлаар хязгаарлах, эсхүл түр зогсоох үүрэгтэй.
115.203. Зорчигчийн аюулгүй байдал
Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) хэрэв зорчигч согтууруулах ундаа, эсхүл эмийн бодисын нөлөөнд байгаа, эсхүл үйл ажиллагаа, эсхүл түүнд оролцож байгаа хүмүүсийн аюулгүй байдалд аюултай байж болох бүдүүлэг зан авир гаргасан бол, тухайн зорчигчийг чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх;
(2) онцгой нөхцөл үүссэн тохиолдолд зохих тусламж үзүүлэх болон суудал хуваарилах зэргээр хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдыг зохих ёсоор асран халамжилдаг байх.
115.205. Зорчигчийн сургалт болон зааварчилгаа
ИНД-91.211-ийн холбогдох шаардлагаас гадна, чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь, чөлөөт нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэхийн өмнө, 115.79(a)(9)(ii)-д шаардсан журмын дагуу зорчигч бүр аюулгүй байдлын болон онцгой нөхцөлийн журмаар зохих зааварчилгаа авсан, эсхүл сургалтад хамрагдсан болохыг бататгах үүрэгтэй.
115.207. Ослын төхөөрөмжид тавих шаардлага
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) ханг-глайдер, параглайдер, эсхүл тандем-шүхрээс бусад агаарын хөлгийг дараах төхөөрөмжөөр тоноглосон байх:
(i) ИНД-91 Хавсралт A.12-ын шаардлагыг хангасан ба агаарын хөлгийн бүхээгт байгаа хүмүүс хялбар авч хэрэглэх боломжтой анхны тусламжийн иж бүрдэл;
(ii) глайдераас бусад агаарын хөлөгт ИНД-91 Хавсралт A.13-ын шаардлагыг хангасан гал унтраагуур;
(iii) халуун агаарын бөмбөлөг, эсхүл глайдераас бусад агаарын хөлөгт нисэх багийн гишүүд хялбар авах боломжтой сүх;
(2) ханг-глайдер, параглайдер, тандем-шүхрээр буух үйл ажиллагааны хувьд, хөлгийн дарга, эсхүл тандем-мастер авч хэрэглэх боломжтой, хөнгөн гэмтлийг эмчлэхэд тохиромжтой анхны тусламжийн иж бүрдэлтэй байх.
115.209. Онцгой нөхцөлийн арга хэмжээний төлөвлөгөө
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь нислэгт болон газарт үүссэн онцгой нөхцөлийн үед ажиллах онцгой нөхцөлийн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан онцгой нөхцөлийн арга хэмжээний төлөвлөгөө нь дараах өгөгдөл болон мэдээлэлд суурилсан байх ёстой ба гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй:
(1) тухайн үйл ажиллагааг дээгүүр нь гүйцэтгэдэг бүс, эсхүл нислэгийн замын төрлийг багтаасан чөлөөт нисэхийн үйл ажиллагааны төрөл болон замын урт;
(2) аэродромын, хөөрөлтийн талбайн болон буултын талбайн байгууламж;
(3) орон нутгийн авран хамгаалах үйлчилгээ;
(4) НХУ-ын байгууламж;
(5) ашиглаж болох агаарын хөлгийн маяг;
(6) ашиглаж болох агаарын хөлгийн суудлын конфигураци болон тээвэрлэх зорчигчийн тоо.
(c) Энэ зүйлийн (a)-д шаардсан, нислэгт үүссэн онцгой нөхцөлийн үед ажиллах төлөвлөгөө нь дараах журмыг багтаасан байх ёстой:
(1) хэрэв удирдах ажилтан нислэгийн үед агаарын хөлөгт онцгой нөхцөл үүссэнийг мэдсэн бол, дараах шаардлагыг бататгах зорилгоор ажилтнуудын мөрдөх, яаралтай шийдвэр гаргах болон арга хэмжээ авахыг шаардсан журам:
(i) онцгой нөхцөлийн талаар хөлгийн даргад мэдэгддэг байх;
(ii) хөлгийн даргын шийдвэрийг бататгадаг байх;
(iii) тухайн шийдвэрийг бүртгэдэг байх;
(2) хэрэв удирдах ажилтан энэ зүйлийн (c)(1)-ийн дагуу хөлгийн даргатай холбоо тогтоох боломжгүй бол, дараах шаардлагыг бататгах зорилгоор ажилтнуудын мөрдөх журам:
(i) онцгой нөхцөлийг зарладаг байх;
(ii) тухайн нөхцөлд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээ авдаг байх.
(d) Энэ зүйлийн (a)-д шаардсан онцгой нөхцөлийн арга хэмжээний төлөвлөгөө нь, тухайн төлөвлөгөөний дагуу нислэгийн үйл ажиллагааны ажилтнууд нь сургалтад хамрагдсан бөгөөд онцгой нөхцөлийн үед үүрэг гүйцэтгэх ур чадвар эзэмшсэн болохыг бататгах арга хэлбэрийг багтаасан байх ёстой.
115.211. Нислэгийн үйл ажиллагааны аюулгүй байдлын шалгалт
(a) Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа бүрийн хувьд гэрчилгээ эзэмшигч нь, тухайн үйл ажиллагаанд хамаарах онцгой нөхцөлийг багтаасан журмуудыг хамарсан нислэгийн үйл ажиллагааны аюулгүй байдлын шалгах хуудсыг нисэх багийн гишүүн болон тандем-мастер ашиглахад боломжтой байхыг бататгах үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан нислэгийн үйл ажиллагааны аюулгүй байдлын шалгах хуудсанд тухайн үйл ажиллагааны аюулгүй байдлыг бататгах зорилгоор агаарын хөлгийн нислэгийн заавар, эсхүл үйлдвэрлэгчийн үйл ажиллагааны зааварчилгаанаас холбогдох мэдээллийг багтаасан байх ёстой.
(c) Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд нь нислэгийн өмнө энэ зүйлийн (a)-д шаардсан нислэгийн үйл ажиллагааны аюулгүй байдлын шалгах хуудасны дагуу агаарын хөлөг болон бүх холбогдох төхөөрөмжийн нислэгийн үйл ажиллагааны аюулгүй байдлын шалгалтыг гүйцэтгэх үүрэгтэй.
115.213. Нислэгийн бэлтгэл болон нислэгийн төлөвлөлт
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд гүйцэтгэж байгаа чөлөөт нисэхийн үйл ажиллагааны хувьд, ИНД-91.217-гийн шаардлагыг хангах болон төлөвлөсөн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг дуусгахад шаардлагатай зохих мэдээллийг хөлгийн даргад бэлэн байлгадаг болохыг бататгах үүрэгтэй.
115.215. Агаарын хөлгийн удирдлагад оролцох
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь зорчигч агаарын хөлгийн удирдлагад оролцохыг зөвшөөрдөг үйл ажиллагааг дараахаас бусад тохиолдолд, тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд эрхлэхгүй байх үүрэгтэй:
(1) тухайн нислэгийн зорилго нь, зорчигчид нислэгийн туршлага олгох зорилгоор тухайн зорчигч агаарын хөлгийн удирдлагад оролцохыг шаарддаг байх;
(2) тухайн нислэгт өөр зорчигч тээвэрлээгүй байх;
(3) Ерөнхий заавартаа зорчигч агаарын хөлгийн удирдлагад оролцохтой холбоотой эрсдэлийн удирдлагын журмыг багтаасан байх;
(4) агаарын хөлгийн удирдлагад оролцох зорчигч нь:
(i) энэ зүйлийн (b)(1)-д шаардсан журмын дагуу газрын бэлтгэлийн зааварчилгаа авсан байх;
(ii) энэ зүйлийн (b)(2)-т шаардсан журмын дагуу тухайн үйл ажиллагаанд оролцох зорилгоор ур чадварын үнэлгээ хийлгэсэн байх.
(b) Энэ зүйлийн (a)-д заасан чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах журмыг тогтоосон байх үүрэгтэй:
(1) дараах мэдээллийг багтаасан газрын бэлтгэлийн холбогдох зааварчилгааг зорчигчид өгөх:
(i) холбогдох нислэгийн маневр;
(ii) нислэгийн үед зорчигч хийхийг зөвшөөрч болох ажил үүрэг;
(iii) агаарын хөлгийн үйл ажиллагааны холбогдох журам;
(iv) онцгой нөхцөлийн журам;
(2) тухайн үйл ажиллагаанд оролцох зорчигчийн ур чадварт үнэлгээ хийх.
115.217. Усан дээгүүрх нислэг
(a) Энэ зүйлийн (c)-д заасан амфиби-агаарын хөлгийн үйл ажиллагаанаас бусад, чөлөөт нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд хэрэв эрэг хүртэлх нислэгийн зай нь тухайн агаарын хөлгийн халин нисэх зайнаас их бол, агаарын хөлгөөр усан дээгүүр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.
(b) Халуун агаарын бөмбөлгөөр чөлөөт нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд нь:
(1) тухайн агаарын бөмбөлгөөр нуур, эсхүл тэнгисийн дээгүүр нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхээр төлөвлөхгүй байх үүрэгтэй;
(2) хэрэв тухайн агаарын бөмбөлгийн нислэгийн зам нь нуур, эсхүл тэнгисийн эргийг дайрч гарах, эсхүл дайран гарч болзошгүй бол, эсхүл хэрэв ус хэвийн дээд түвшинд байхад уснаас 1.85 км (1 nm) зайтай байрладаг талбайгаас хөөрсөн бөгөөд салхи эрэг рүү чиглэсэн 3 м/сек-ээс (5 knots) бага хурдтай, эсхүл эргээс ус руу чиглэсэн бол, тухайн агаарын бөмбөлгийг, түүний бүхээгт байгаа хүн бүрд зориулсан аврах хэрэгслээр тоноглох үүрэгтэй.
(c) Амфиби агаарын хөлгөөр чөлөөт нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд дараахаас бусад тохиолдолд, усан дээрээс хөөрөлт, эсхүл усан дээр буулт үйлдэхгүй байх үүрэгтэй:
(1) агаарын хөлгийн бүхээгт байгаа бүх хүнийг тээвэрлэхэд хангалттай хүрэлцэхээр тооцоолсон багтаамжтай аврах завиар агаарын хөлгийг тоноглосон байх;
(2) зорчигч бүр аврах хэрэгсэл өмссөн байх, эсхүл зорчигч бүр хялбар авч хэрэглэхэд боломжтой байрлалд аврах хэрэгслийг бэлэн байлгах.
115.219. Аэродром, буултын талбай болон хөөрөлтийн талбайг ашиглах
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч, тухайн үйл ажиллагаанд ашиглах аэродром, буултын талбай, эсхүл хөөрөлтийн талбай нь нислэгт ашиглаж байгаа агаарын хөлгийн үзүүлэлтийн шаардлага хангасан бодит үзүүлэлт, саадыг хязгаарлах гадаргуу болон ил харааны туслах хэрэгсэл, тэмдэглэгээтэй байхаас бусад тохиолдолд, тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэхгүй байх үүрэгтэй.
(b) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч, чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд ашигладаг хэлипорт нь ИНД-91.127-гийн холбогдох шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй.
(c) Халуун агаарын бөмбөлгөөр чөлөөт нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээдээс бусад чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь, хэрэв чөлөөт нисэхийн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэдэг агаарын хөлөг нь Монгол Улсын AIP-аар зарлан мэдээлээгүй аэродром, буултын талбай, эсхүл хөөрөлтийн талбайгаас үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол дараах өгөгдлийг багтаасан бүртгэлийг хөтлөх үүрэгтэй:
(1) аэродром, буултын талбай, эсхүл хөөрөлтийн талбайн өгөгдөл;
(2) аэродром, буултын талбай, эсхүл хөөрөлтийн талбайн нөхцөл нь тухайн үйл ажиллагаанд аюулгүй болохыг бататгах журам;
(3) аюулгүй байдлын төхөөрөмжийг багтаасан, шаардлагатай төхөөрөмжийн нөхцөл нь тухайн үйл ажиллагаанд аюулгүй болохыг бататгах журам;
(4) аэродром, буултын талбай, эсхүл хөөрөлтийн талбайн ашиглалтын хязгаарлалтын дэлгэрэнгүй мэдээлэл.
115.221. Цаг уурын нөхцөл
Чөлөөт нисэхийн гэрчилгээний эрхийн хүрээнд агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь, цаг уурын бодит мэдээ ИНД-91.301-д заасан VFR-ийн минима-г тухайн нислэгийн турш хангаж чадахаа харуулж байхаас бусад тохиолдолд аливаа нислэгийг эхлүүлдэггүй болохыг бататгах үүрэгтэй.
115.223. Агаарын хөлгийн ачааллын хязгаарлалт
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгасан байх үүрэгтэй:
(1) агаарын хөлгийн жин, төвлөрөлттэй холбоотой агаарын хөлгийн нислэгийн заавар, агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн зааварчилгаа, эсхүл бусад батлагдсан баримт бичигт заасан хязгаарлалтыг дагаж мөрдөх;
(2) дараах зөвшөөрөгдсөн максимум жин тус бүрийг хэтрүүлэхгүй байх:
(i) түлшгүй жин, хэрэв хамааралтай бол;
(ii) маневрын жин;
(iii) хөөрөлтийн жин;
(iv) буултын жин;
(3) тухайн агаарын хөлгийн хүндийн төв нь нисэн гарах үед энэ зүйлийн (a)(1)-д заасан хязгаарлалтын хүрээнд байх ба чөлөөт нисэхийн үйл ажиллагааны туршид тухайн хязгаарлалтын хүрээнд хадгалагдаж байх.
(b) Энэ Дүрмийн O Бүлгийн дагуу тусгай категорийн агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах үүрэгтэй:
(1) дараах бодит жинг тодорхойлох:
(i) зорчигч бүрийн;
(ii) багийн гишүүдийн.
115.225. НТЧ-ын үүрэг хариуцлага
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах бүтээгдэхүүний НТЧ-ын хариуцлага хүлээнэ:
(1) тандем-шүхрийн иж бүрдлийг багтаасан, тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа агаарын хөлөг;
(2) тухайн агаарын хөлөгт суурилуулсан, эсхүл бэхэлсэн төхөөрөмж.
(b) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь, гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа агаарын хөлөгт 115.61-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу үйлчилгээ хийдэг болохыг бататгах үүрэгтэй.
115.227. Түлш
(a) Ханг-глайдер, параглайдер, глайдер, эсхүл тандем-шүхрээр буух үйл ажиллагаанаас бусад тохиолдолд, чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн төлөвлөлт хийх зорилгоор тухайн гэрчилгээний дагуу үйл ажиллагаа гүйцэтгэдэг агаарын хөлөг нь төлөвлөсөн нислэгийн хувьд шаардлагатай нөөц түлшийг багтаасан хангалттай түлш тээвэрлэж байгааг бататгах түлшний бодлогыг тогтоох үүрэгтэй.
(b) Түлшний бодлого нь түлшний төлөвлөлтийн шаардлага дараах мэдээлэлд үндэслэсэн болохыг бататгах үүрэгтэй:
(1) ИНД-91-д заасан холбогдох түлшний шаардлага;
(2) тухайн нисэх онгоцны маягийн гэрчилгээнд, эсхүл үйлдвэрлэгчийн зааварчилгаанд заасан үзүүлэлтэд нийцсэн бөгөөд үйлдвэрлэгчийн зааварт агуулагдсан, эсхүл түүнээс гаргаж авсан журам, хүснэгт болон график;
(3) төлөвлөсөн нислэг үйлдэх үйл ажиллагааны нөхцөл.
(c) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн нислэгт шаардлагатай, ашиглах боломжтой түлшний тооцоонд гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны төрөлд хамааралтайгаар дараах хүчин зүйлийг авч үздэг болохыг бататгах үүрэгтэй:
(1) явгалах түлш (taxi fuel);
(2) аяллын түлш (trip fuel);
(3) нөөц түлш (reserve fuel).
(d) Чөлөөт нисэхийн үйл ажиллагааны нислэгийн төлөвлөлт хийж байгаа этгээд нь энэ зүйлийн (а)-д шаардсан түлшний бодлогыг дагаж мөрдөх үүрэгтэй.
115.229. Аюултай бараа тээвэрлэх
Аливаа этгээд нь чөлөөт нисэхийн үйл ажиллагааны үед аюултай бараа тээвэрлэхийг санал болгохгүй, эсхүл хүлээн авахгүй байх үүрэгтэй.
115.231. Нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөх ажилтан хөдөлмөрийн чадвараа алдах
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь хэрэв гэрчилгээ эзэмшигчид дараах этгээдийг хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзэх бодит шалтгаан байгаа бол, чөлөөт нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэдэггүй болохыг бататгах үүрэгтэй:
(1) багийн гишүүн;
(2) тандем-мастер;
(3) газрын багийн гишүүн;
(4) чөлөөт нисэхийн үйл ажиллагааны аюулгүй байдалд шууд нөлөөлөх ажил эрхэлдэг бусад этгээд.
E Бүлэг - Сургалт
115.301. Сургалт - Ерөнхий зүйл
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах үүрэгтэй:
(1) тухайн гэрчилгээний дагуу гүйцэтгэж байгаа чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд багийн гишүүн, эсхүл газрын багийн гишүүний үүрэг гүйцэтгэхээр томилогдсон этгээд нь тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай сургалтад хамрагдсан ба ур чадвар эзэмшсэн болохыг бататгах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
(2) багийн гишүүн болон газрын багийн гишүүд нь энэ хэсгийн (1)-д шаардсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдсан болохыг бататгах;
(3) энэ хэсгийн (1)-д шаардсан сургалтын хөтөлбөрийг гэрчилгээ эзэмшигч хянадаг болохыг бататгах.
(b) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь:
(1) сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулж болно; эсхүл
(2) ИНД-141, эсхүл ИНД-149-ийн гэрчилгээ нь түүнийг эзэмшигчид тухайн сургалтыг зохион байгуулахыг зөвшөөрдөг бол ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ эзэмшигчтэй, эсхүл ИНД-149-ийн дагуу олгосон чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигчтэй сургалт зохион байгуулах гэрээ байгуулж болно.
115.303. Нисэх багийн болон газрын багийн гишүүдийн сургалтын хөтөлбөр
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч, 115.301(a)(1)-д шаардсан сургалтын хөтөлбөр нь дараах өгөгдөлд хамаарах анхан шатны, шилжих болон давтан сургалтаас бүрдсэн нисэх багийн болон газрын багийн гишүүний сургалтын хөтөлбөрийг багтаасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн агаарын хөлөгт суурилуулсан тусгай төхөөрөмжийг багтаасан, чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд ашигладаг агаарын хөлгийн маяг, загвар, эсхүл вариант;
(2) төлөвлөсөн чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд тохирох нислэгийн зам, бүс, аэродром, буултын талбай болон хөөрөлтийн талбай;
(3) чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд тохирох гэрчилгээ эзэмшигчийн бодлого болон журам.
(b) Нисэх багийн гишүүний сургалтын хөтөлбөр нь боломжтой бол, агаарын хөлөг ашиглан газрын бэлтгэлийн болон нислэгийн зааварчилгааг хамтад нь, эсхүл хамааралтай тохиолдолд, зөвшөөрөгдсөн нислэгийн симуляторыг багтаасан байх ёстой.
(c) Нисэх багийн гишүүний сургалтын хөтөлбөрийг ИНД-115.311-ийн шаардлага хангасан, нисэх багийн гишүүнд багшлах эрх бүхий этгээд хэрэгжүүлэх үүрэгтэй.
(d) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь 115.65-д шаардсан бүртгэлд нисэх багийн болон газрын багийн гишүүдийн хамрагдсан сургалтын үнэн зөв бүртгэлийг хөтөлдөг болохыг бататгах үүрэгтэй.
115.305. Багийн гишүүд болон газрын багийн гишүүдийн анхан шатны сургалт
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь, багийн гишүүн болон газрын багийн гишүүд тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаандаа ашигладаг агаарын хөлөгт багийн гишүүн, эсхүл газрын багийн гишүүний үүрэг гүйцэтгэхийн өмнө, дараах байдлаар зохион байгуулсан анхан шатны сургалтад хамрагдсан болохыг бататгах үүрэгтэй:
(1) зохион байгуулалттай хэлбэрээр;
(2) дараах сэдэвтэй холбоотой сургалтыг багтаасан сэдвийн задаргааны дагуу:
(i) тухайн агаарын хөлөгт суурилуулсан тусгай төхөөрөмжийг багтаасан, төлөвлөсөн чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд ашигладаг агаарын хөлгийн маяг, загвар, эсхүл вариант;
(ii) гүйцэтгэх чөлөөт нисэхийн үйл ажиллагааны төрөл;
(iii) төлөвлөсөн үйл ажиллагаанд тохирох нислэгийн зам, бүс, аэродром, буултын талбай болон хөөрөлтийн талбай;
(iv) багийн гишүүн болон газрын багийн гишүүдийн томилгоо, ажил болон үүрэг хариуцлага;
(v) нисэх багийн гишүүд болон газрын багийн гишүүд ашиглахад бэлэн байдаг ослын төхөөрөмжийн байрлал болон үйл ажиллагаа;
(vi) хэрэв хамааралтай бол, энгийн болон ослын гарцын байрлал, ашиглалт;
(vii) гэрчилгээ эзэмшигчийн чөлөөт нисэхийн үйл ажиллагааны бодлого болон журам.
115.307. Багийн гишүүд болон газрын багийн гишүүдийн шилжих сургалт
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд, тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд зөвшөөрсөн чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд багийн гишүүн, эсхүл газрын багийн гишүүний үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд мэргэшсэн багийн гишүүд болон газрын багийн гишүүд нь шилжих сургалтад хамрагдсан болохыг бататгах үүрэгтэй, хэрэв:
(1) багийн гишүүн, эсхүл газрын багийн гишүүн нь нэг агаарын хөлгийн маяг, загвар, эсхүл вариантаас өөр агаарын хөлгийн маяг, загвар, эсхүл вариантад шилжиж байгаа бол; эсхүл
(2) ашиглаж байгаа агаарын хөлгийн маяг, загвар, эсхүл вариантад шинэ журам, эсхүл төхөөрөмж ашиглах бол; эсхүл
(3) гэрчилгээ эзэмшигчийн чөлөөт нисэхийн үйл ажиллагааны өөрчлөлтөөс шалтгаалан шинэ журмыг гаргасан бол.
(b) Шилжих сургалт нь дараах сэдвийг хамарсан байх ёстой:
(1) тухайн агаарын хөлгийн маяг, загвар, эсхүл вариантад хамаарах аюулгүй байдлын, ослын төхөөрөмж болон журмыг ашиглах;
(2) ашиглаж байгаа агаарын хөлгийн маяг, загвар, эсхүл вариантад шинэ журам, эсхүл төхөөрөмж ашиглах;
(3) гэрчилгээ эзэмшигчийн чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд хамаарах шинэ журам.
115.309. Багийн гишүүд болон газрын багийн гишүүдийн давтан сургалт
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь, багийн гишүүн болон газрын багийн гишүүн бүр нь үүрэг гүйцэтгэж байгаа агаарын хөлөг, багийн гишүүн болон газрын багийн гишүүний ажил үүрэг, үйл ажиллагааны төрөл тус бүрийн хувьд, ур чадвараа хадгалсан ба мэргэшсэн хэвээр байгааг бататгах үүрэгтэй.
115.311. Нисэх багийн гишүүнд багшлах эрх бүхий этгээдийн мэргэшил
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч, энэ Дүрмийн дагуу нисэх багийн гишүүний сургалтын хөтөлбөрт багшийн үүрэг гүйцэтгэж байгаа эрх бүхий этгээд нь дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд гүйцэтгэж байгаа чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд хөлгийн дарга, эсхүл тандем-мастерын үүрэг гүйцэтгэхийн тулд энэ Дүрэмд шаардсан холбогдох сургалтад амжилттай хамрагдсан байх;
(2) дараах гэрчилгээ, зэрэглэл эзэмшдэг байх:
(i) ИНД-61-ийн дагуу Даргын олгосон Багш-нисгэгчийн хүчинтэй, тохирох зэрэглэл; эсхүл
(ii) ханг-глайдер, эсхүл параглайдерын үйл ажиллагааны хувьд, ханг-глайдерын байгууллагаас олгосон ханг-глайдерын хүчинтэй Сургагч-нисгэгчийн гэрчилгээ; эсхүл
(iii) тандем-шүхрийн үйл ажиллагааны хувьд, шүхрийн байгууллагаас олгосон хүчинтэй тандем-шүхрийн Сургагчийн гэрчилгээ; эсхүл
(iv) глайдерын үйл ажиллагааны хувьд, глайдерын байгууллагаас олгосон глайдерын хүчинтэй Сургагч-нисгэгчийн гэрчилгээ;
(3) өгөх нислэгийн зааварчилгаатай холбоотой анхан шатны болон давтан сургалтад хамрагдсан байх.
115.313. Сургалтын бүртгэл
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь 115.65-д шаардсан бүртгэлд, багийн гишүүд болон газрын багийн гишүүдийн хамрагдсан бүх сургалтын бүртгэл багтсан болохыг бататгах үүрэгтэй.
F Бүлэг - Багийн гишүүн болон газрын багийн гишүүний ур чадварын шаардлага
115.351. Үйл ажиллагааны ур чадварын үнэлгээний хөтөлбөр
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь багийн гишүүд болон газрын багийн гишүүдийг тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд зохион байгуулж байгаа чөлөөт нисэхийн үйл ажиллагааг гүйцэтгэх ур чадвараа хадгалж байгааг бататгах зорилгоор үйл ажиллагааны ур чадварын үнэлгээний хөтөлбөрийг энэ Бүлгийн дагуу тогтоож, хэрэгжүүлэх үүрэгтэй.
115.353. Нисэх багийн гишүүний ур чадварын шалгалт
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) гэрчилгээний эрхийн хүрээнд чөлөөт нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа нисгэгч нь өмнө үргэлжилсэн 12 сарын дотор, нислэгт шалгах эрх бүхий этгээдийн зохион байгуулсан дараах шаардлага хангасан ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн байх:
(i) тухайн нисгэгчийн ихэвчлэн гүйцэтгэдэг чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд суурилсан байх;
(ii) журмын мэдлэгийн газрын шалгалт, холбогдох хөөрөлт, буултын талбайг багтаасан нислэгийн шалгалт болон аэродром, эсхүл буултын талбайд 1, эсхүл түүнээс олон буулт үйлдэх аэродромын ур чадварын шалгалтаас бүрдсэн байх;
(iii) тухайн нисгэгч нь тодорхой төрлийн чөлөөт нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн даргын үүрэг болон хариуцлагыг амжилттай гүйцэтгэж чадаж байгааг тогтоодог байх;
(2) нисгэгч бүр өмнө үргэлжилсэн 12 сарын дотор, нисгэгчийн мэдлэгийг шалгах дараах бичгийн, эсхүл аман шалгалтыг амжилттай өгсөн байх:
(i) холбогдох Иргэний нисэхийн дүрэм;
(ii) гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны тодорхойлолт болон Ерөнхий заавар;
(iii) тухайн нисгэгчийн ихэвчлэн нисдэг агаарын хөлгийн маяг, эсхүл загварын хувьд, агаарын хөлгийн систем, үзүүлэлт, үйл ажиллагааны журам болон нислэгийн заавар, эсхүл үйлдвэрлэгчийн үйл ажиллагааны зааварчилгааны агуулга;
(iv) тухайн нисгэгчийн ихэвчлэн гүйцэтгэдэг нислэгийн үйл ажиллагааны төрөлд хамаарах навигацийн болон НХУ-ын журам;
(v) тухайн нисгэгчийн ихэвчлэн гүйцэтгэдэг нислэгийн үйл ажиллагааны төрөлд хамаарах цаг уурын мэдээ;
(vi) тухайн нисгэгчийн ихэвчлэн гүйцэтгэдэг нислэгийн үйл ажиллагааны төрөлд хамаарах тусгай нислэгийн үйл ажиллагаа;
(vii) шинэ төхөөрөмж, журам болон аргачлал;
(viii) тухайн нисгэгчийн ихэвчлэн нисдэг төрөл, эсхүл загварын агаарын хөлөгт суурилуулсан ослын төхөөрөмжийн байрлал болон үйл ажиллагаа;
(3) энэ хэсгийн (1)-д шаардсан шалгалт, эсхүл тестийг зохион байгуулсан нислэгт шалгах эрх бүхий этгээд нь:
(i) 115.65-д шаардсан сургалтын бүртгэлд тухайн нисгэгчийн амжилттай өгсөн шалгалт, эсхүл тестийг тэмдэглэж, тухайн шалгалт, эсхүл тестийн дүнг баталгаажуулдаг байх;
(ii) хэрэв шалгалт, эсхүл тестийг амжилттай өгсөн бол ИНД-61.29(a)(3)-ын дагуу нисгэгчийн дэвтэрт шалгалт, эсхүл тестийг амжилттай өгсөн болохыг баталгаажуулдаг байх;
(4) тандем-мастер нь өмнө үргэлжилсэн 12 сарын дотор, тандем-шүхрийн Сургагчийн зохион байгуулсан дараах тандем-мастерын ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн байх:
(i) гэрчилгээ эзэмшигчийн зохион байгуулсан тандем-шүхрийн үйл ажиллагааны журмын мэдлэгийн газрын шалгалт болон тандем-шүхрийн үйл ажиллагаанд сонгосон аэродром, эсхүл буултын талбайд тандем-шүхрийн 1, эсхүл түүнээс олон буулт үйлдэх шалгалтаас бүрддэг;
(ii) тандем-мастер нь тандем-зорчигчид төлөвлөсөн тандем-шүхрийн үйл ажиллагааны бүх талуудыг багтаасан зааварчилгааг хангалттай өгч чаддаг ба тандем-шүхрийн үйл ажиллагааны туршид тандем-зорчигчийн аюулгүй байдлыг бататгах ур чадвартай болохыг тогтоодог;
(5) энэ хэсгийн (4)-д шаардсан шалгалт, эсхүл тестийг зохион байгуулсан тандем-шүхрийн Сургагч нь:
(i) 115.65-д шаардсан сургалтын бүртгэлд тандем-мастерын амжилттай өгсөн шалгалт, эсхүл тестийг тэмдэглэж, тухайн шалгалт, эсхүл тестийн дүнг баталгаажуулдаг байх;
(ii) хэрэв шалгалт, эсхүл тестийг амжилттай өгсөн бол тандем-мастерын шүхэрчний дэвтэрт шалгалт, эсхүл тестийг амжилттай өгсөн болохыг баталгаажуулдаг байх;
(6) нисэх багийн гишүүний ур чадварын шалгалтыг агаарын хөлөг, эсхүл тухайн зорилгоор зөвшөөрөгдсөн нислэгийн симулятор дээр хийдэг байх.
115.355. Багийн гишүүн болон газрын багийн гишүүний ур чадварын шалгалт
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь өмнө үргэлжилсэн 12 сарын дотор зохих анхан шатны болон давтан үнэлгээгээр тухайн этгээдийг дараах сэдвээр хангалттай мэдлэг, ур чадвартай болохыг тогтоосноос бусад тохиолдолд гэрчилгээ эзэмшигч нь багийн гишүүн, эсхүл газрын багийн гишүүнээр томилохгүй байх ба тухайн этгээдийг багийн гишүүн, эсхүл газрын багийн гишүүний үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрөхгүй байх үүрэгтэй:
(1) чөлөөт нисэхийн үйл ажиллагааны аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй хүмүүсийн зан төлөвийг удирдахад дагаж мөрдөх журмыг багтаасан зорчигчийг зохицуулах чадвар;
(2) тусламж хэрэгтэй байж болох хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг багтаасан, онцгой нөхцөлийн үеийн багийн гишүүн болон газрын багийн гишүүний томилгоо, ажил болон үүрэг хариуцлага;
(3) зорчигчид өгөх зааварчилгаа;
(4) бүхээгийн төхөөрөмж болон удирдлага;
(5) ослын төхөөрөмжийн эд зүйлийн байрлал болон ажиллагаа;
(6) нүүлгэн шилжүүлэх гулсуур болон ослын гарцын олсыг багтаасан, бүх гарц болон ослын гарцын байрлал болон ашиглалт;
(7) туслалцаа шаардлагатай байж болох этгээдийн суудал болон бусад тусгай шаардлага;
(8) Даргын хүлээн зөвшөөрөхүйц, дүйцэх стандартын дагуу анхны тусламж үзүүлэх ур чадвар.
115.357. Нислэгт шалгах эрх бүхий этгээдийн мэргэшил
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь 115.351-д шаардсан үйл ажиллагааны ур чадварын үнэлгээний хөтөлбөрийн дагуу нислэгт шалгах үүрэг гүйцэтгэж байгаа эрх бүхий этгээдийг дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) чөлөөт нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд ашигладаг агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг байх;
(2) гэрчилгээ эзэмшигчийн эрхэлдэг чөлөөт нисэхийн үйл ажиллагааны төрөлтэй танилцсан байх;
(3) дараах эрх эзэмшдэг байх:
(i) ИНД-61-ийн дагуу Даргын олгосон шалгагч-нисгэгчийн хүчинтэй, тохирох зэрэглэл; эсхүл
(ii) ханг-глайдер, эсхүл параглайдерын үйл ажиллагааны хувьд, ханг-глайдерын байгууллагаас олгосон зохих, хүчинтэй ханг-глайдерын Сургагч-нисгэгчийн гэрчилгээ; эсхүл
(iii) тандем-шүхрийн үйл ажиллагааны хувьд, шүхрийн байгууллагаас олгосон хүчинтэй тандем-шүхрийн Сургагчийн гэрчилгээ;
(4) авах ур чадварын шалгалттай холбоотой анхан шатны болон давтан сургалтад хамрагдсан байх.
115.359. Багийн гишүүний тест, эсхүл нислэгийн шалгалтыг шаардсан хугацаанаас өмнө гүйцэтгэх
Хэрэв багийн гишүүн тест, эсхүл нислэгийн шалгалтыг шаардсан хугацаанаас өмнө 60 хоногийн дотор амжилттай өгсөн бол тухайн багийн гишүүнийг тест, эсхүл нислэгийн шалгалтыг шаардсан хугацаанд өгсөнд тооцно.
115.361. Ур чадварын болон шалгалтын бүртгэл
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь ИНД-115.65-ын дагуу түүний багийн гишүүн болон газрын багийн гишүүний өгсөн бүх ур чадварын үнэлгээ болон тестийн үнэн зөв бүртгэлийг хадгалах үүрэгтэй.
G Бүлэг - Нисэх багийн ажил, амралтын цагийн зохицуулалт
115.401. Үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг хариуцлага - Нислэгийн болон үүрэг гүйцэтгэх цагийн хуваарь
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь нисэх багийн гишүүн, эсхүл тандем-мастерын үүрэг гүйцэтгэж байгаа этгээдийн бүх нислэгийн болон үүрэг гүйцэтгэх цагийн бүртгэлийн болон зохицуулалтын хуваарийг тогтоосноос бусад тохиолдолд, чөлөөт нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг бататгах үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан нислэгийн болон үүрэг гүйцэтгэх цагийн хуваарь нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц байх ба үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагааны төрөлд тохирох дараах хүчин зүйлийг тооцсон байх ёстой:
(1) нислэгийн өмнөх амралтын хугацаа;
(2) хамтатгасан ажил үүрэг;
(3) хүлээлгэд байх хугацаа;
(4) нислэгийн үүрэг гүйцэтгэх хугацаа;
(5) үйл ажиллагааны төрөл;
(6) нийт үүрэг гүйцэтгэх цаг;
(7) нийт нислэгийн цаг;
(8) нислэгийн цагийн хязгаарлалт, эсхүл нислэгийн үүрэг гүйцэтгэх хугацааны хязгаарлалт, эсхүл аль алийг нь тусгай шийдвэрээр нэмэгдүүлэх;
(9) биоритм;
(10) амралтын өдөр;
(11) бүртгэл хөтлөлт.
(c) Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гэрчилгээ эзэмшигч нь дараах үүрэгтэй:
(1) хэрэв гэрчилгээ эзэмшигч нь аливаа этгээд нисэх багийн гишүүн, эсхүл тандем-мастерын үүрэг гүйцэтгэж байхдаа тухайн нислэгийн нөхцөл байдлаас шалтгаалан агаарын хөлөг, эсхүл түүний бүхээгт байгаа хүмүүсийн аюулгүй байдалд аюул учруулахаар ядарсан, эсхүл ядарна гэж үзэх шалтгаан байгааг мэдэж байгаа бол тухайн этгээдийг нисэх багийн гишүүний, эсхүл тандем-мастерын үүрэг гүйцэтгэхгүй байхыг бататгах;
(2) бусад хөлс, эсхүл шан урамшуулалтай нислэгийн болон газрын ажил үүргийг багтаасан, нисэх багийн гишүүний нислэгийн цаг болон үүрэг гүйцэтгэх цагийн үнэн зөв бүртгэлийг хадгалах;
(3) энэ зүйлийн (c)(2)-т шаардсан нислэгийн цаг болон үүрэг гүйцэтгэх цагийн бүртгэлийг, тухайн бүртгэл хийсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд хадгалах.
115.403. Нисэх багийн гишүүний үүрэг хариуцлага - Нислэгийн болон үүрэг гүйцэтгэх цаг
(a) Хэрэв аливаа этгээд нисэх багийн гишүүний үүрэг гүйцэтгэж байхдаа агаарын хөлөг, эсхүл түүний бүхээгт байгаа хүмүүсийн аюулгүй байдалд аюултай байж болохоор ядарсан, эсхүл тухайн гүйцэтгэх нислэгийн нөхцөлөөс шалтгаалан ядарна гэдгээ мэдэж байгаа, эсхүл ийм сэжиг байгаа бол, тухайн этгээд чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд нисэх багийн гишүүний үүрэг гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.
(b) Тухайн этгээд түүнд хамааралтай 115.401(a)-д шаардсан хуваарьт заасан хязгаарлалт нь хэтрээгүй болохыг бататгаснаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа агаарын хөлгийн нисэх багийн гишүүний үүрэг гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.
H Бүлэг - Заавар, бүртгэлийн дэвтэр болон бүртгэл
115.451. Үйл ажиллагааны мэдээлэл
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь, багийн гишүүн болон газрын багийн гишүүний ажил үүрэгтэй холбоотой гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааврын хэсэг нь хүчинтэй бөгөөд нисэх багийн гишүүн болон газрын багийн гишүүн түүнийг ашиглах боломжтой болохыг бататгах үүрэгтэй.
115.453. Бүхээгт авч явах баримт бичиг
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн нислэгт хамааралтай бол дараах баримт бичгийг авч явдаг болохыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн нислэгийн үйл ажиллагаанд тохирох NOTAM болон НМҮ-ний зааварчилгааны баримт бичиг;
(2) тухайн нислэгийн үйл ажиллагаатай холбоотой цаг уурын мэдээ;
(3) холбогдох нислэгийн зургийн хуулбар.
115.455. Нислэгийн бүртгэлийн дэвтэр
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлөг бүрийн хувьд, тухайн өдөр тутмын нислэгийн дэлгэрэнгүй мэдээллийг буцааж сэргээх боломжтой хэлбэрээр, зөвшөөрөгдсөн өөр баримт бичигт бүртгэдэг байхаас бусад тохиолдолд, нислэгийн бүртгэлийн дэвтэрийг нямбай хөтөлж, хадгалдаг байх үүрэгтэй.
(b) Нислэгийн бүртгэлийн дэвтэр нь тухайн үйл ажиллагаанд хамааралтай нислэгийн дараах дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байх ёстой:
(1) нислэг үйлдсэн огноо;
(2) үйл ажиллагаа эрхлэгчийн нэр;
(3) хөлгийн даргын нэр;
(4) тандем-шүхрийн үйл ажиллагааны хувьд, тандем-мастерын нэр;
(5) агаарын хөлгийн бүртгэлийн дугаар, эсхүл таних тэмдэг;
(6) нийт нислэгийн цаг;
(7) тандем-шүхэр, ханг-глайдер, эсхүл глайдерын үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааны хувьд, зорчигчийн тоо;
(8) чөлөөт нисэхийн үйл ажиллагааны төрөл;
(9) хөөрөлт болон буулт үйлдэхэд ашиглах аэродром, хөөрөлтийн талбай болон буултын талбайн нэр, эсхүл таних тэмдэг;
(10) агаарын хөлгийн хоосон жин, салгаж болох төхөөрөмжийн жин, зарцуулах материалын жин болон нисэх багийн жингийн нийлбэр;
(11) зорчигч бүрийн бодит, нийт жин;
(12) ханг-глайдер, эсхүл глайдерын үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааны хувьд, хэрэглэх боломжит түлшний нийт жин;
(13) хөөрөлтийн жин;
(14) хүндийн төв нь заасан хязгаарлалтад байгааг нотлох баримт;
(15) үйл ажиллагааны түлшгүй жин, хөөрөлтийн жин болон буултын жингийн аль хамааралтайг багтаасан үйл ажиллагаанд зөвшөөрөгдөх максимум жин.
(c) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь чөлөөт нисэхийн үйл ажиллагаа бүрийн өмнө, тухайн нисгэгчид агаарын хөлгийн жин болон төвлөрөлтөд 115.223-д шаардсан үнэлгээг хийх боломжийг хангах зорилгоор, энэ зүйлийн (b)(11) - (b)(15)-д шаардсан мэдээллийг хөлгийн даргад цаг хугацаанд нь хүргүүлдэг болохыг бататгах үүрэгтэй.
115.457. Хадгалах хугацаа
(a) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь нислэг дагах хяналтын үйлчилгээний болон 115.71-д шаардсан нислэгийн төлөвлөлтийн мэдээллийг тухайн нислэг үйлдсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд хадгалдаг болохыг бататгах үүрэгтэй.
(b) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь нисэх багийн гишүүн бүрийн нислэгийн болон үүрэг гүйцэтгэх цагийн бүртгэл хийгдсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд хадгалдаг болохыг бататгах үүрэгтэй.
(c) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь, багийн гишүүн бүрийн сургалт, шалгалт болон мэргэшлийн бүртгэлийг, тухайн багийн гишүүн гэрчилгээ эзэмшигчийн ажилтан байхаа больсноос хойш 12 сар хүртэл хугацаанд хадгалдаг болохыг бататгах үүрэгтэй.
(d) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь 115.455-д шаардсан нислэгийн бүртгэлийн дэвтэрийг тухайн нислэг үйлдсэн өдрөөс хойш 12 сараас доошгүй хугацаанд хадгалдаг болохыг бататгах үүрэгтэй.
(e) Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь 115.67-д шаардсан байгууламжийн бүртгэлийг, тухайн бүртгэл хийгдсэн өдрөөс хойш 24 сарын хугацаанд хадгалдаг болохыг бататгах үүрэгтэй.
I Бүлэг - Халуун агаарын бөмбөлгийн үйл ажиллагаа
115.501. Халуун агаарын бөмбөлгийн НТЧ
Халуун агаарын бөмбөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн үйл ажиллагаанд ашиглаж байгаа агаарын бөмбөлгийг хүчинтэй стандарт категорийн НТЧ-ын гэрчилгээтэй болохыг бататгах үүрэгтэй.
115.503. Халуун агаарын бөмбөлгийн хэрэглэл болон төхөөрөмж
Халуун агаарын бөмбөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн үйл ажиллагаанд ашигладаг агаарын бөмбөлгийг ИНД-91-ийн F Бүлэг болон энэ Дүрэмд заасан холбогдох хэрэглэл болон төхөөрөмжөөр тоноглосон байх;
(2) 91.509(a)(3)-г үл харгалзан, тухайн үйл ажиллагаанд ашигладаг агаарын бөмбөлгийг түвшнийг Футээр илэрхийлэх хэрэгслээр тоноглосон байх.
115.505. Халуун агаарын бөмбөлгийн техник үйлчилгээ
Халуун агаарын бөмбөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн үйл ажиллагаанд ашиглаж байгаа агаарын бөмбөлөгт 115.61-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу техник үйлчилгээ хийдэг болохыг бататгах үүрэгтэй.
115.507. Халуун агаарын бөмбөлгийн нисгэгчийн мэргэшил болон туршлагад тавих шаардлага
Халуун агаарын бөмбөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлага хангаагүй этгээдийг агаарын бөмбөлгийн даргын үүрэг гүйцэтгэхээр томилохгүй байх үүрэгтэй:
(1) ИНД-61-ийн дагуу олгосон хүчинтэй коммерийн нисгэгчийн үнэмлэх (агаарын бөмбөлөг) эзэмшдэг байх;
(2) ИНД-61-ийн дагуу Даргын олгосон агаарын бөмбөлгийн категорийн үнэмлэх эзэмшдэг байх;
(3) дараах туршлагыг хуримтлуулсан байх:
(i) агаарын бөмбөлгийн даргаар 100 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага;
(ii) чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд ашигладаг агаарын бөмбөлгийн тухайн маягийн хөлгийн даргаар 10 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага.
J Бүлэг - Шүхэр хаях агаарын хөлгийн үйл ажиллагаа
115.551. Шүхэр хаях агаарын хөлгийн НТЧ
Шүхэр хаях агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд шүхэр хаях үйл ажиллагаанд ашигладаг агаарын хөлгийг дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) 91.705(b)(2) - (6)-д заасан шаардлагыг хангасан байх;
(2) 91.705(b)(1)-г үл харгалзан, дараах хүчинтэй НТЧ-ын гэрчилгээтэй байх:
(i) стандарт категорийн; эсхүл
(ii) тусгай категорийн анхдагч; эсхүл
(iii) тусгай категорийн хязгаарлагдмал.
115.553. Шүхэр хаях агаарын хөлгийн хэрэглэл болон төхөөрөмж
Шүхэр хаях агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь шүхэр хаях агаарын хөлгийг ИНД-91 болон энэ Дүрэмд заасан холбогдох хэрэглэл болон төхөөрөмжөөр тоноглосон болохыг бататгах үүрэгтэй.
115.555. Шүхэр хаях агаарын хөлгийн техник үйлчилгээ
Шүхэр хаях агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн эрхлэх гэрчилгээний эрхийн хүрээнд ашиглаж байгаа агаарын хөлгийг дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) 91.615-ын дагуу гүйцэтгэх НТЧ-ын дүгнэлт хийлгэсэн байх;
(2) 115.61-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу ашигладаг байх.
115.557. Шүхэр хаях агаарын хөлгийн үйл ажиллагааны журам
Шүхэр хаях агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь ИНД-91.705(c)(1), (c)(2) болон (d)-гийн шаардлагыг хангаж байгааг бататгах журмыг тогтоосон байх үүрэгтэй.
115.559. Шүхэр хаях агаарын хөлгийн нисгэгчийн мэргэшил болон туршлагад тавих шаардлага
Шүхэр хаях агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлага хангаагүй этгээдийг шүхэр хаях үйл ажиллагаа гүйцэтгэх агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхээр томилохгүй байх үүрэгтэй:
(1) ИНД-61-ийн дагуу Даргын олгосон зохих, хүчинтэй коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх;
(2) ИНД-61-ийн дагуу Даргын олгосон хүчинтэй шүхэр хаях зэрэглэл эзэмшдэг байх;
(3) тухайн үйл ажиллагаанд ашигладаг агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг байх;
(4) шүхэр хаях агаарын хөлгийн үйл ажиллагаанд ашигладаг категорийн агаарын хөлгийн даргаар 150 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага хуримтлуулсан байх.
K Бүлэг - Тандем-шүхрийн үйл ажиллагаа
115.571. Тандем-шүхрийн НТЧ болон төхөөрөмж
Тандем-шүхрээр буух үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) үндсэн шүхэр, нөөц шүхэр, тандем-мастерын бэхэлгээ болон холбогдох аюулгүй байдлын төхөөрөмж нь ИНД-91 Хавсралт А.25-д заасан техникийн стандарт, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц дүйцэх стандартыг хангасан байх;
(2) тандем-хосыг ИНД-105 болон энэ Дүрэмд заасан шүхрийн төхөөрөмжид тавих шаардлагын дагуу тоноглосон байх;
(3) тандем-шүхрээр буух үйл ажиллагаанд оролцож байгаа этгээд нь далайн дундаж түвшнээс дээш (AMSL) 4000 м-ээс (13 000 ft) дээш түвшнээс тандем-шүхрийн буултыг хийхээр төлөвлөсөн тохиолдолд, нэмэлт хүчилтөрөгчөөр тоноглосон байх ба AMSL 3000 м-ээс (10 000 ft) дээш түвшинд түүнийг хэрэглэдэг байх.
115.573. Тандем-шүхрийн техник үйлчилгээ
(a) Тандем-шүхрээр буух үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) ИНД-105-ын C Бүлэгт заасан шүхрийн техник үйлчилгээтэй холбоотой шаардлагыг дагаж мөрддөг байхаас бусад тохиолдолд, тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд тандем-шүхрээр буух үйл ажиллагааг гүйцэтгэхгүй байх;
(2) тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд тандем-шүхрээр буух үйл ажиллагаанд ашигладаг тандем-шүхрийн иж бүрдлийг 115.61-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу ашигладаг байх.
(b) Тандем-шүхрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн дагуу тандем-шүхрээр буух үйл ажиллагаанд ашиглах тандем-шүхрийн иж бүрдэлд хийх техник үйлчилгээг шүхрийн байгууллагаас олгосон хүчинтэй шүхрийн техникчийн гэрчилгээ эзэмшигч гүйцэтгэдэг болохыг бататгах үүрэгтэй.
115.575. Тандем-шүхрийн үйл ажиллагааны журам
(a) Тандем-шүхрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үйл ажиллагааны журмыг тогтоосон байх үүрэгтэй:
(1) ИНД-105-ын А болон B Бүлэгт заасан холбогдох үйл ажиллагааны шаардлагыг дагаж мөрддөг байх;
(2) 115.67-д шаардсан бүртгэл нь ИНД-105.111(c)-д шаардсан бүртгэлийг багтаадаг байх.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан журам нь шүхрийн байгууллагын үйл ажиллагааны журамтай дүйцсэн байх ёстой.
115.577. Тандем-мастерын мэргэшилд тавих шаардлага
Тандем-шүхрээр буух үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг хангаагүй этгээдийг тандем-мастерын үүрэг гүйцэтгэхээр томилохгүй байх үүрэгтэй:
(1) шүхэрчний үнэмлэх олгох эрх бүхий шүхрийн байгууллагаас олгосон хүчинтэй тандем-мастерын зэрэглэлтэй, хүчинтэй шүхэрчний үнэмлэх эзэмшдэг байх;
(2) 18 нас хүрсэн байх;
(3) ИНД-67-гийн дагуу олгосон хүчинтэй 2-р ангиллын ЭМГ эзэмшдэг байх;
(4) энэ зүйлийн (1)-д шаардсан гэрчилгээ болон зэрэглэлийн эрх, хязгаарлалтыг дагаж мөрддөг байх.
L Бүлэг - Глайдерын үйл ажиллагаа
115.601. Глайдерын НТЧ
Глайдераар үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн үйл ажиллагаанд ашиглаж байгаа глайдерыг хүчинтэй стандарт категорийн НТЧ-ын гэрчилгээтэй болохыг бататгах үүрэгтэй.
115.603. Глайдерын хэрэглэл болон төхөөрөмж
Глайдераар үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн үйл ажиллагаанд ашигладаг глайдерыг ИНД-91-ийн F Бүлэг, ИНД-104-ийн C Бүлэг болон энэ Дүрэмд заасан холбогдох хэрэглэл болон төхөөрөмжид тавих шаардлагын дагуу тоноглосон байх;
(2) ИНД-104-д шаардсан хэрэглэл болон төхөөрөмжийг глайдерын үйлдвэрлэгчийн зааварчилгаа, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц бусад дүйцэх зааварчилгааны дагуу суурилуулсан байх;
(3) 91.529(e)-г үл харгалзан, тухайн үйл ажиллагаанд ашигладаг глайдерыг AELS-ээр тоноглосон, эсхүл хөлгийн даргыг ИНД-91 Хавсралт А-ийн холбогдох стандартыг хангасан ELT, эсхүл PLB-ээр хангасан байх.
115.605. Глайдерын техник үйлчилгээ
Глайдераар үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн үйл ажиллагаанд ашиглаж байгаа глайдерыг дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) 115.61-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу үзлэг шалгалт хийдэг байх;
(2) дараах шаардлагын дагуу ашигладаг байх:
(i) 115.61-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөр;
(ii) ИНД-104.103-д заасан техник үйлчилгээний ерөнхий шаардлага;
(iii) ИНД-91-ийн G Бүлэгт заасан холбогдох шаардлага.
115.607. Глайдерын нисгэгчийн мэргэшил болон туршлагад тавих шаардлага
Глайдераар үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг хангаагүй этгээдийг чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд глайдерын даргын үүрэг гүйцэтгэхээр томилохгүй байх үүрэгтэй:
(1) ИНД-61-ийн дагуу Даргын олгосон хүчинтэй коммерийн нисгэгчийн үнэмлэх (глайдер) эзэмшдэг байх;
(2) тухайн глайдерийн маягийн зэрэглэл эзэмшдэг байх;
(3) дараах туршлага хуримтлуулсан байх:
(i) хөлгийн даргаар 200 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага;
(ii) чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд ашиглах тухайн категорийн агаарын хөлгийн даргаар 50 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага.
115.609. Нислэгт глайдер чирэх
Глайдераар үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараахаас бусад тохиолдолд, нислэгт глайдер чирэхгүй байх үүрэгтэй:
(1) глайдер чирэхэд ашигладаг агаарын хөлөг нь дараах НТЧ-ын гэрчилгээтэй байх:
(i) хүчинтэй стандарт категорийн; эсхүл
(ii) хүчинтэй тусгай категорийн спортын хөнгөн агаарын хөлгийн;
(2) агаарын хөлөг нь ИНД-91 болон энэ Дүрмийн холбогдох хэрэглэл болон төхөөрөмжид тавих шаардлагыг хангасан байх;
(3) нислэгийн заавар, эсхүл үйлдвэрлэгчийн зааварчилгаа нь тухайн агаарын хөлгийг глайдер чирэхэд ашиглахыг зөвшөөрсөн байх;
(4) тухайн агаарын хөлгийг 115.61-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу ашигладаг байх;
(5) глайдер чирэх агаарын хөлгийн нисгэгч нь дараах гэрчилгээ, зэрэглэл эзэмшдэг байх:
(i) ИНД-61-ийн дагуу Даргын олгосон хүчинтэй нисгэгчийн гэрчилгээ;
(ii) ИНД-61-ийн дагуу Даргын олгосон хүчинтэй глайдер чирэх зэрэглэл;
(6) глайдер чирэх агаарын хөлгийн нисгэгч нь дараах туршлага хуримтлуулсан байх:
(i) агаарын хөлгийн даргаар 200 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага;
(ii) глайдер чирэх агаарын хөлгийн үйл ажиллагаанд ашигладаг маягийн агаарын хөлгийн даргаар 50 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага;
(7) гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд чөлөөт нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа глайдер чирэх агаарын хөлгийн бүхээгт зорчигч тээвэрлэхгүй байхыг бататгах;
(8) гэрчилгээ эзэмшигчийн глайдер чирэх зорилгоор ашигладаг агаарын хөлөг бүр ИНД-91.709-ийн шаардлагын дагуу үйл ажиллагаа гүйцэтгэдэг байх.
115.611. Глайдерын үйл ажиллагааны хязгаарлалт
ИНД-104.53-ыг үл харгалзан, глайдераар чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь хэрэглэлийн нислэгийн цаг уурын нөхцөлд (IMC) нислэг үйлдэхгүй байх үүрэгтэй.
M Бүлэг - Ханг-глайдер болон параглайдерын үйл ажиллагаа
115.651. Ханг-глайдер болон параглайдерын НТЧ
Ханг-глайдер , эсхүл параглайдераар үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд ашигладаг ханг-глайдер дараах гэрчилгээжүүлэлтийн стандартыг хангасан байх:
(i) DHV Gutesiegel гэрчилгээжүүлэлтийн стандарт; эсхүл
(ii) Британийн Ханг-глайдер болон параглайдерын холбооны гэрчилгээжүүлэлтийн стандарт; эсхүл
(iii) АНУ-ын HGMA гэрчилгээжүүлэлтийн стандарт; эсхүл
(iv) Даргын хүлээн зөвшөөрөхүйц дүйцэх гэрчилгээжүүлэлтийн стандарт;
(2) чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд ашигладаг параглайдер нь дараах гэрчилгээжүүлэлтийн стандартыг хангасан байх:
(i) CEN/AFNOR гэрчилгээжүүлэлтийн стандарт; эсхүл
(ii) DHV Gutesiegel гэрчилгээжүүлэлтийн стандарт; эсхүл
(iii) LTF гэрчилгээжүүлэлтийн стандарт; эсхүл
(iv) Европын Норм (EN) гэрчилгээжүүлэлтийн стандарт; эсхүл
(v) Даргын хүлээн зөвшөөрөхүйц дүйцэх гэрчилгээжүүлэлтийн стандарт.
115.653. Ханг-глайдер болон параглайдерын хэрэглэл болон төхөөрөмж
Ханг-глайдер, эсхүл параглайдераар үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн үйл ажиллагаанд ашигладаг ханг-глайдерыг, агаарын хурдыг үнэн зөв хэмжих хэрэгслээр тоноглосон байх;
(2) тухайн үйл ажиллагаанд ашигладаг ханг-глайдер, эсхүл параглайдерыг тухайн үйл ажиллагааны зорилгод тохирсон ба ИНД-91 Хавсралт А.25-д заасан стандартыг хангасан ослын шүхрээр тоноглосон байх.
115.655. Ханг-глайдер болон параглайдерын техник үйлчилгээ
Ханг-глайдер, эсхүл параглайдераар үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн үйл ажиллагаанд ашигладаг ханг-глайдер, эсхүл параглайдерыг:
(i) ИНД-106.17-гийн дагуу хүчинтэй тохирлын баталгаатай байх;
(ii) 115.61-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу ашигладаг байх;
(iii) нисэх клубийн гэрчилгээгээр техник үйлчилгээний ажилтанд эрх олгохыг зөвшөөрдөг ханг-глайдерын байгууллагаас ханг-глайдер, эсхүл параглайдерын тодорхой хийц болон загварт техник үйлчилгээ хийх эрх олгосон этгээд техник үйлчилгээ хийдэг байх.
115.657. Ханг-глайдер болон параглайдерын таних тэмдэг
Ханг-глайдер, эсхүл параглайдераар үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн үйл ажиллагаанд ашигладаг ханг-глайдер, эсхүл параглайдер нь газраас 100 м-ийн зайнаас уншигдахуйц өвөрмөц дугаар, эсхүл тэмдэглэгээгээр танигддаг байх;
(2) энэ хэсгийн (1)-д шаардсан, ханг-глайдер, эсхүл параглайдерын дугаар, эсхүл тэмдэглэгээг 115.13-ын дагуу үйл ажиллагаа эрхлэгчийн Үйл ажиллагааны тодорхойлолтод бүртгэдэг байх.
115.659. Ханг-глайдер болон параглайдерын нисгэгчийн мэргэшилд тавих шаардлага
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлага хангаагүй этгээдийг ханг-глайдер, эсхүл параглайдерын чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхээр томилохгүй байх үүрэгтэй:
(1) ИНД-61.5(n)-ийг үл харгалзан, ханг-глайдерын байгууллагаас олгосон хүчинтэй ханг-глайдер болон параглайдерын Сургагч нисгэгчийн зэрэглэл эзэмшдэг байх;
(2) ИНД-67-гийн дагуу Даргын олгосон хүчинтэй 2-р ангиллын ЭМГ эзэмшдэг байх.
115.661. Ханг-глайдер болон параглайдерын үйл ажиллагаа эрхлэгчид тавих шаардлага
Ханг-глайдер, эсхүл параглайдераар үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн агаарын хөлгийг түүний нислэгийн заавар, эсхүл үйлдвэрлэгчийн үйл ажиллагааны зааварчилгаанд заасан үйл ажиллагааны хязгаарлалтын хүрээнд байнга ашигладаг байх;
(2) ашиглаж байгаа агаарын хөлөгт хамаарах нислэгийн заавар, эсхүл үйлдвэрлэгчийн үйл ажиллагааны зааварчилгааг нислэгийн өмнө хөлгийн дарга ашиглахад бэлэн байлгадаг байх.
115.663. Ханг-глайдер болон параглайдерын зорчигчийн аюулгүй байдлын шаардлага
Ханг-глайдер, эсхүл параглайдераар үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь ИНД-106.19 болон энэ Дүрэмд шаардсан аюулгүй байдлын төхөөрөмжтэй байхаас гадна зорчигч бүр дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) параглайдерын зорчигч нь параглайдерын эрх бүхий байгууллагын хүлээн зөвшөөрөхүйц стандарт, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц дүйцэх стандартыг хангасан нурууны хамгаалалт хэрэглэдэг байх;
(2) тухайн нислэг үйлдэж байгаа орчны нөхцөлд тохирсон хамгаалалтын хувцас хэрэглэдэг байх.
115.665. Нислэгт ханг-глайдер чирэх
Ханг-глайдераар үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараахаас бусад тохиолдолд, нислэгт ханг-глайдер чирэхгүй байх үүрэгтэй:
(1) ханг-глайдерыг чирэхэд ашигладаг агаарын хөлөг нь Ангилал-2 хэт хөнгөн агаарын хөлөг байх ба:
(i) ИНД-103-ын дагуу Даргын олгосон хүчинтэй нислэгийн зөвшөөрөлтэй байх;
(ii) энэ зүйлийн (i)-д шаардсан нислэгийн зөвшөөрөлд хамаарах ИНД-103.207-д заасан маягийн загварын стандартад нийцсэн байх;
(iii) ИНД-103.221 болон 103.223-д заасны дагуу тоноглогдсон байх;
(iv) хэт хөнгөн агаарын хөлгийн нислэгийн заавар, эсхүл үйлдвэрлэгчийн зааварчилгаанд ханг-глайдер чирэх ажиллагаанд ашиглахыг зөвшөөрсөн байх;
(v) ИНД-103-ын G Бүлэгт заасан техник үйлчилгээний шаардлага болон 115.61-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу ашиглагддаг байх;
(2) ханг-глайдерыг ИНД-103.223(2)-т заасны дагуу тоноглосон байх;
(3) глайдер чирэх агаарын хөлгийн нисгэгч нь зохих, хүчинтэй нисгэгчийн үнэмлэх, эсхүл хэт хөнгөн агаарын хөлгийн ахлах нисгэгчийн үнэмлэх болон ИНД-103.157-гийн дагуу хүчинтэй хэт хөнгөн агаарын хөлөг чирэх зэрэглэл эзэмшдэг байх;
(4) чирэх үйл ажиллагааг ИНД-103.157(c)-д заасны дагуу гүйцэтгэдэг байх.
N Бүлэг - Нөөц
O Бүлэг - Тусгай категорийн агаарын хөлгийн үйл ажиллагаа
115.751. Агаарын хөлгийн НТЧ
Тусгай категорийн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) тусгай категорийн агаарын хөлгийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд ашигладаг агаарын хөлөг нь дараах хүчинтэй НТЧ-ын гэрчилгээтэй байх:
(i) стандарт категорийн; эсхүл
(ii) тусгай категорийн анхдагч; эсхүл
(iii) тусгай категорийн спортын хөнгөн агаарын хөлгийн; эсхүл
(iv) тусгай категорийн хязгаарлагдмал;
(2) үйл ажиллагаанд ашигладаг агаарын хөлгийн нислэгийн заавар нь, агаарын хөлгийг тухайн үйл ажиллагааны үед гүйцэтгэхээр төлөвлөсөн маневрийн төрөлд ашиглахыг зөвшөөрдөг байх.
115.753. Хэрэглэл болон төхөөрөмж
Тусгай категорийн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн үйл ажиллагаанд ашиглаж байгаа агаарын хөлгийг дараах хэрэглэлээр тоноглосон болохыг бататгах үүрэгтэй:
(1) ИНД-91 болон энэ Дүрмийн шаардлагыг хангасан хэрэглэл болон төхөөрөмж;
(2) ИНД-91.529-ийн дагуу AELS.
115.755. Агаарын хөлгийн техник үйлчилгээ
Тусгай категорийн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тусгай категорийн агаарын хөлгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа агаарын хөлгийг дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) 115.61-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу ашигладаг байх;
(2) 91.615-д заасны дагуу НТЧ-ын дүгнэлт хийсэн байх.
115.757. Нисгэгчийн мэргэшил болон туршлагад тавих шаардлага
Тусгай категорийн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлага хангаагүй этгээдийг тусгай категорийн агаарын хөлгийн үйл ажиллагаанд ашигладаг агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхээр томилохгүй байх үүрэгтэй:
(1) ИНД-61-ийн дагуу Даргын олгосон, зохих хүчинтэй коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх;
(2) тухайн үйл ажиллагаанд ашигладаг агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг байх;
(3) чөлөөт нисэхийн аэробатик нислэгийн үйл ажиллагаа, чөлөөт нисэхийн жагсаалын нислэгийн үйл ажиллагаа болон цэргийн сургуулилтын нислэгийн үйл ажиллагааны хувьд, ИНД-61-ийн дагуу Даргын олгосон хүчинтэй аэробатик нислэгийн зэрэглэл эзэмшдэг байх;
(4) хөлгийн даргаар 200 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага болон тухайн үйл ажиллагаанд ашигладаг категорийн агаарын хөлгийн даргаар 30 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага хуримтлуулсан байх; эсхүл
(5) олон хөдөлгүүрт, эсхүл турбинт хөдөлгүүрт нисэх онгоц болон олон хөдөлгүүрт, эсхүл турбинт хөдөлгүүрт нисдэг тэрэгний хувьд, хөлгийн даргаар 300 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага болон тухайн үйл ажиллагаанд ашиглаж байгаа категорийн агаарын хөлгийн даргаар 30 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага хуримтлуулсан байх; эсхүл
(6) чөлөөт нисэхийн аэробатик нислэгийн үйл ажиллагаа, чөлөөт нисэхийн жагсаалын нислэгийн үйл ажиллагаа, эсхүл цэргийн сургуулилтын нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисэх онгоц, эсхүл нисдэг тэрэгний хувьд, дараах цагийн туршлага хуримтлуулсан байх:
(i) хөлгийн даргаар 300 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага;
(ii) тухайн үйл ажиллагаанд ашигладаг категорийн агаарын хөлгийн даргаар 30 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага;
(iii) тухайн үйл ажиллагаанд ашиглах маневрын төрлийг гүйцэтгэдэг хөлгийн даргаар 30 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага.
P Бүлэг - Хэт хөнгөн агаарын хөлгийн үйл ажиллагаа
115.801. Хэт хөнгөн агаарын хөлгийн НТЧ
Хэт хөнгөн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэт хөнгөн агаарын хөлгийг дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) ИНД-103-ын дагуу Даргын олгосон, Ангилал-2 хэт хөнгөн агаарын хөлгийн хүчинтэй нислэгийн зөвшөөрөлтэй байх;
(2) ИНД-103.207-д заасан маягийн загварын стандартыг хангасан байх.
115.803. Хэт хөнгөн агаарын хөлгийн хэрэглэл болон төхөөрөмж
Хэт хөнгөн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэт хөнгөн агаарын хөлгийг дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) ИНД-91.509, ИНД-103.221(a) болон ИНД-103.221(c)(2)-т заасан зохих хэрэглэл болон төхөөрөмжөөр тоноглосон байх;
(2) ИНД-91.529(e)-г үл харгалзан, AELS-аар тоноглосон, эсхүл хөлгийн даргыг ИНД-91 Хавсралт А-ийн зохих стандартад нийцсэн ELT(S), эсхүл PLB-ээр хангасан бөгөөд ИНД-91.605(e)(4)-ийн дагуу ашигладаг байх.
115.805. Хэт хөнгөн агаарын хөлгийн техник үйлчилгээ
Хэт хөнгөн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн үйл ажиллагаанд ашигладаг хэт хөнгөн агаарын хөлөгт ИНД-103.217-гийн дагуу техник үйлчилгээ хийж, үзлэг шалгалт хийдэг байх;
(2) тухайн үйл ажиллагаанд ашигладаг хэт хөнгөн агаарын хөлгийг 115.61-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу ашигладаг байх;
(3) ИНД-103.217(d)(1)(i)-г үл харгалзан, тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэдэг хэт хөнгөн агаарын хөлөгт энэ хэсгийн (1)-д шаардсан техник үйлчилгээ гүйцэтгэж, жилийн төлөв байдлын үзлэг шалгалтыг гүйцэтгэхээр зөвшөөрөгдсөн этгээд нь ИНД-66-гийн дагуу Даргын олгосон зохих мэргэшлийн үнэмлэх, гэрчилгээ эзэмшдэг байх.
115.807. Техникийн бүртгэлийн дэвтэр
91.601(b)(4)-г үл харгалзан, хэт хөнгөн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь ИНД-91.619-ийн дагуу техникийн бүртгэлийн дэвтрээр хангах үүрэгтэй.
115.809. Хэт хөнгөн агаарын хөлгийн нисгэгчийн мэргэшил болон туршлагад тавих шаардлага
Чөлөөт нисэхийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг хангаагүй этгээдийг чөлөөт нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хэт хөнгөн агаарын хөлгийн даргаар томилохгүй байх үүрэгтэй:
(1) ИНД-61-ийн дагуу Даргын олгосон хүчинтэй коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх;
(2) үйл ажиллагаандаа ашигладаг агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг байх;
(3) дараах туршлага хуримтлуулсан байх:
(i) агаарын хөлгийн даргаар 200 цагийн нислэгийн цагийн туршлага;
(ii) чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд ашигладаг хэт хөнгөн агаарын хөлгийн тухайн маягийн хөлгийн даргаар 30 цагийн нислэгийн цагийн туршлага.
115.811. Хэт хөнгөн агаарын хөлгийн минимум өндөр
ИНД-91.311(c) болон ИНД-103.153 нь ИНД-115-ын дагуу Даргын олгосон чөлөөт нисэхийн гэрчилгээний эрхийн хүрээнд чөлөөт нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хэт хөнгөн агаарын хөлгийн нисгэгчид хамаарахгүй.
Хавсралт A - Удирдах ажилтны мэргэшил болон ур чадвар
Халуун агаарын бөмбөлгийн үйл ажиллагаа | ||
Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Коммерийн нисгэгчийн үнэмлэхтэй (агаарын бөмбөлөг) байх / CPL (B) |
Хөлгийн даргын шаардлагатай туршлага | 3 жил, ИНД-115-ын гэрчилгээ эзэмшигчийн, эсхүл дүйцэх коммерийн халуун агаарын бөмбөлгийн үйл ажиллагаанд хөлгийн даргаар ниссэн туршлагатай байх; 200 цаг, халуун агаарын бөмбөлгөөр хөлгийн даргаар ниссэн туршлагатай байх; Гүйцэтгэх чөлөөт нисэхийн үйл ажиллагааны төрлөөр Даргын хүлээн зөвшөөрөхүйц туршлагатай байх. | |
Удирдах ажлын шаардлагатай туршлага | 3 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц нислэгийн үйл ажиллагааны хяналтын үүрэг гүйцэтгэсэн байх. | |
Багийн сургалт болон ур чадварын үнэлгээ хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Коммерийн нисгэгчийн үнэмлэхтэй (агаарын бөмбөлөг) байх / CPL (B) |
Хүчинтэй байдал | Үйл ажиллагаа эрхлэгчийн халуун агаарын бөмбөлгөөр хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхэд хүчинтэй байх шаардлага хангасан байх; 200 цаг, халуун агаарын бөмбөлгөөр ниссэн туршлагатай байх; | |
Удирдах ажлын шаардлагатай туршлага | 3 жил, ИНД-115-ын гэрчилгээ эзэмшигчийн, эсхүл дүйцэх коммерийн халуун агаарын бөмбөлгийн үйл ажиллагаанд хөлгийн даргаар ниссэн туршлагатай байх; 2 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц нисгэгчийн нислэгийн шалгалт авах, сургалт хийх туршлагатай байх.
| |
ТҮ-ний хяналт болон удирдлага хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | ТҮ-ний төлөвлөлт болон ТҮ-ний удирдлагын үүрэг гүйцэтгэх ур чадварыг нотолсон Даргын хүлээн зөвшөөрөхүйц сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх. |
Шаардлагатай мэргэжлийн туршлага | Гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий заавар болон ТҮ-ний хөтөлбөрийн шаардлагын мэдлэг болон ойлголтоо харуулсан байх; Гэрчилгээ эзэмшигчийн эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэдэг бүх халуун агаарын бөмбөлөгт нислэгт тэнцэх нөхцөлд ТҮ хийсэн ба гэрчилгээ эзэмшигчийн ТҮ-ний хөтөлбөрт шаардсан бүх ТҮ-ний ажлыг амжилттай гүйцэтгэсэн болохыг бататгах халуун агаарын бөмбөлгийн ТҮ-ний хангалттай мэдлэгтэй байх. | |
Шаардлагатай нисэхийн ажлын туршлага | 3 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц холбогдох туршлага хуримтлуулсан байх. | |
Аюулгүй байдлын удирдлага хариуцсан удирдах ажилтан | Ур чадвар | Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны холбогдох ур чадвараа харуулсан байх. Холбогдох ИНД болон аюулгүй байдлын удирдлагын шаардлагын дагуу ажиллах мэдлэг чадвартай байх. |
Туршлага | Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой суурь мэргэжил, туршлагатай байх. | |
Байгууллагын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Даргын хүлээн зөвшөөрөхүйц чанар баталгаажуулалтын сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх. |
Шаардлагатай мэргэжлийн туршлага | Ерөнхий чанар баталгаажуулалт/чанарын удирдлагын тогтолцооны мэдлэг болон ойлголтоо харуулсан байх ба 3 жил, нисэхийн салбарт нислэгийн үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байх; эсхүл 2 жил, нисэхийн салбарт байгууллагын удирдлагын тогтолцооны чиглэлээр ажилласан туршлагатай байх. |
Шүхэр хаях агаарын хөлгийн үйл ажиллагаа | ||
Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Коммерийн нисгэгчийн үнэмлэхтэй / CPL байх. |
Хөлгийн даргын шаардлагатай туршлага | 150 цаг, гэрчилгээ эзэмшигчийн ашиглах категорийн агаарын хөлгийн даргаар ниссэн туршлагатай байх; Нийт 750 цаг, хөлгийн даргаар; эсхүл Гүйцэтгэх чөлөөт нисэхийн үйл ажиллагааны төрлөөр Даргын хүлээн зөвшөөрөхүйц туршлагатай байх. | |
Удирдах ажлын шаардлагатай туршлага | 3 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц нислэгийн үйл ажиллагааны хяналтын үүрэг гүйцэтгэсэн байх. | |
Багийн сургалт болон ур чадварын үнэлгээ хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | ИНД-61-ийн дагуу олгосон A, эсхүл B-Категорийн Багш-нисгэгчийн зэрэглэлтэй байх. |
Хүчинтэй байдал | ИНД-61-ийн дагуу олгосон хүчинтэй A, эсхүл B-Категорийн Багш-нисгэгчийн зэрэглэлтэй байх; Тухайн категорийн агаарын хөлгийн 500 цагийн туршлагатай, гэрчилгээ эзэмшигчийн агаарын хөлгийн 1-ээс доошгүй маяг дээр хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхэд хүчинтэй байх шаардлага хангасан байх. | |
Удирдах ажлын шаардлагатай туршлага | 2 жил, мэргэшсэн Багш-нисгэгчээр ажилласан туршлагатай байх; эсхүл 2 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц нисгэгчийн нислэгийн шалгалт авах, сургалт хийх туршлагатай байх.
| |
ТҮ-ний хяналт болон удирдлага хариуцсан удирдах | Шаардлагатай баримт бичиг | LAME байх, эсхүл ТҮ-ний төлөвлөлт болон ТҮ-ний удирдлагын үүрэг гүйцэтгэх хүсэлт гаргагчийн ур чадварыг тогтоох зорилгоор Даргын зохион байгуулсан шалгалт, эсхүл тестийг амжилттай өгсөн байх. |
Шаардлагатай мэргэжлийн туршлага | Гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий заавар болон ТҮ-ний хөтөлбөрийн шаардлагын мэдлэг болон ойлголтоо харуулсан байх; Гэрчилгээ эзэмшигчийн эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэдэг бүх шүхэр хаях агаарын хөлөгт нислэгт тэнцэх нөхцөлд ТҮ хийсэн ба гэрчилгээ эзэмшигчийн ТҮ-ний хөтөлбөрт шаардсан бүх ТҮ-ний ажлыг амжилттай гүйцэтгэсэн болохыг бататгах шүхэр хаях агаарын хөлгийн ТҮ-ний хангалттай мэдлэгтэй байх. | |
Шаардлагатай нисэхийн ажлын туршлага | 3 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц холбогдох туршлага хуримтлуулсан байх. | |
Аюулгүй байдлын удирдлага хариуцсан удирдах ажилтан | Ур чадвар | Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны холбогдох ур чадвараа харуулсан байх. Холбогдох ИНД болон аюулгүй байдлын удирдлагын шаардлагын дагуу ажиллах мэдлэг чадвартай байх. |
Туршлага | Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой суурь мэргэжил, туршлагатай байх. | |
Байгууллагын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Даргын хүлээн зөвшөөрөхүйц чанар баталгаажуулалтын сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх. |
Шаардлагатай мэргэжлийн туршлага | Ерөнхий чанар баталгаажуулалт/чанарын удирдлагын тогтолцооны мэдлэг болон ойлголтоо харуулсан байх ба 3 жил, нисэхийн салбарт нислэгийн үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байх; эсхүл 2 жил, нисэхийн салбарт байгууллагын удирдлагын тогтолцооны чиглэлээр ажилласан туршлагатай байх. |
Тандем-шүхрээр буух үйл ажиллагаа | ||
Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн шүхрийн байгууллагаас олгосон тандем-мастерын зэрэглэлтэй байх. |
Тандем-мастерын шаардлагатай туршлага | 1000 тандем-шүхрийн буулт, тандем-мастераар гүйцэтгэсэн байх; 3 жил, тандем-мастераар ажилласан туршлагатай байх; эсхүл 3 жил, тухайн үүрэгтэй холбоотой болон Даргын хүлээн зөвшөөрөхүйц туршлагатай байх. | |
Удирдах ажлын шаардлагатай туршлага | 3 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц нислэгийн үйл ажиллагааны хяналтын үүрэг гүйцэтгэсэн байх. | |
Багийн сургалт болон ур чадварын үнэлгээ хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн шүхрийн байгууллагаас олгосон тандем-шүхрийн Сургагчийн зэрэглэл эзэмшдэг байх. |
Хүчинтэй байдал | Шүхрийн байгууллагын Сургагчийн үүрэг гүйцэтгэхэд хүчинтэй байх шаардлага хангасан байх. | |
Удирдах ажлын шаардлагатай туршлага | 3 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц шүхэрчний хяналтын үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байх. | |
ТҮ-ний хяналт болон удирдлага хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | ТҮ-ний төлөвлөлт болон ТҮ-ний удирдлагын үүрэг гүйцэтгэх хүсэлт гаргагчийн ур чадварыг тогтоох зорилгоор Даргын зохион байгуулсан шалгалт, эсхүл тестийг амжилттай өгсөн байх. |
Шаардлагатай мэргэжлийн туршлага | Гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий заавар болон ТҮ-ний хөтөлбөрийн шаардлагын мэдлэг болон ойлголтоо харуулсан байх; Гэрчилгээ эзэмшигчийн эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэдэг бүх тандем-шүхэрт нислэгт тэнцэх нөхцөлд ТҮ хийсэн ба гэрчилгээ эзэмшигчийн ТҮ-ний хөтөлбөрт шаардсан бүх ТҮ-ний ажлыг амжилттай гүйцэтгэсэн болохыг бататгах тандем-шүхрийн ТҮ-ний хангалттай мэдлэгтэй байх. | |
Шаардлагатай нисэхийн ажлын туршлага | 3 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц холбогдох туршлага хуримтлуулсан байх.
| |
Аюулгүй байдлын удирдлага хариуцсан удирдах ажилтан | Ур чадвар | Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны холбогдох ур чадвараа харуулсан байх. Холбогдох ИНД болон аюулгүй байдлын удирдлагын шаардлагын дагуу ажиллах мэдлэг чадвартай байх. |
Туршлага | Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой суурь мэргэжил, туршлагатай байх. | |
Байгууллагын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Даргын хүлээн зөвшөөрөхүйц чанар баталгаажуулалтын сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх. |
Шаардлагатай мэргэжлийн туршлага | Ерөнхий чанар баталгаажуулалт/чанарын удирдлагын тогтолцооны мэдлэг болон ойлголтоо харуулсан байх ба 3 жил, нисэхийн салбарт нислэгийн үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байх; эсхүл 2 жил, нисэхийн салбарт байгууллагын удирдлагын тогтолцооны чиглэлээр ажилласан туршлагатай байх. |
Глайдер болон глайдер чирэх агаарын хөлгийн үйл ажиллагаа | ||
Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Коммерийн нисгэгчийн үнэмлэхтэй (глайдер) байх / CPL (G) |
Хөлгийн даргын шаардлагатай туршлага | 3 жил, гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаандаа ашиглах тухайн категорийн агаарын хөлгийн даргаар ниссэн туршлагатай байх; Нийт 150 цаг, хөлгийн даргаар; эсхүл Гүйцэтгэх чөлөөт нисэхийн үйл ажиллагааны төрлөөр Даргын хүлээн зөвшөөрөхүйц туршлагатай байх. | |
Удирдах ажлын шаардлагатай туршлага | 3 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц нислэгийн үйл ажиллагааны хяналтын үүрэг гүйцэтгэсэн байх. | |
Багийн сургалт болон ур чадварын үнэлгээ хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Коммерийн нисгэгчийн үнэмлэх (глайдер) / CPL (G), эсхүл ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн глайдерын байгууллагаас олгосон глайдерын A, эсхүл B категорийн Сургагч-нисгэгчийн зэрэглэлтэй байх. |
Хүчинтэй байдал | Тухайн категорийн агаарын хөлгийн 150 цагийн туршлагатай, гэрчилгээ эзэмшигчийн агаарын хөлгийн 1-ээс доошгүй маяг дээр хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхэд хүчинтэй байх шаардлага хангасан байх. | |
Удирдах ажлын шаардлагатай туршлага | 2 жил, ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн глайдерын байгууллагаас олгосон глайдерын A, эсхүл B категорийн Сургагч-нисгэгчээр ажилласан туршлагатай байх.
| |
ТҮ-ний хяналт болон удирдлага хариуцсан удирдах | Шаардлагатай баримт бичиг | LAME байх, эсхүл ТҮ-ний төлөвлөлт болон ТҮ-ний удирдлагын үүрэг гүйцэтгэх хүсэлт гаргагчийн ур чадварыг нотолсон тогтоох зорилгоор Даргын зохион байгуулсан шалгалт, эсхүл тестийг амжилттай өгсөн байх |
Шаардлагатай мэргэжлийн туршлага | Гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий заавар болон ТҮ-ний хөтөлбөрийн шаардлагын мэдлэг болон ойлголтоо харуулсан байх; Гэрчилгээ эзэмшигчийн эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэдэг бүх глайдер болон глайдер чирэх агаарын хөлөгт нислэгт тэнцэх нөхцөлд ТҮ хийсэн ба гэрчилгээ эзэмшигчийн ТҮ-ний хөтөлбөрт шаардсан бүх ТҮ-ний ажлыг амжилттай гүйцэтгэсэн болохыг бататгах глайдер болон глайдер чирэх агаарын хөлгийн ТҮ-ний хангалттай мэдлэгтэй байх. | |
Шаардлагатай нисэхийн ажлын туршлага | 3 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц холбогдох туршлага хуримтлуулсан байх. | |
Аюулгүй байдлын удирдлага хариуцсан удирдах ажилтан | Ур чадвар | Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны холбогдох ур чадвараа харуулсан байх. Холбогдох ИНД болон аюулгүй байдлын удирдлагын шаардлагын дагуу ажиллах мэдлэг чадвартай байх |
Туршлага | Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой суурь мэргэжил, туршлагатай байх. | |
Байгууллагын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Даргын хүлээн зөвшөөрөхүйц чанар баталгаажуулалтын сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх. |
Шаардлагатай мэргэжлийн туршлага | Ерөнхий чанар баталгаажуулалт/чанарын удирдлагын тогтолцооны мэдлэг болон ойлголтоо харуулсан байх ба 3 жил, нисэхийн салбарт нислэгийн үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байх; эсхүл 2 жил, нисэхийн салбарт байгууллагын удирдлагын тогтолцооны чиглэлээр ажилласан туршлагатай байх. |
Ханг-глайдер / пара-глайдер болон ханг-глайдер чирэх агаарын хөлгийн үйл ажиллагаа | ||
Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Ханг-глайдер (HG)/пара-глайдерын (PG) Сургагч-нисгэгчийн зэрэглэлтэй байх. |
Хөлгийн даргын шаардлагатай туршлага | 3 жил, гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаандаа ашиглах категорийн агаарын хөлгийн даргаар ниссэн туршлагатай байх; 200 цаг, хөлгийн даргаар TT; Гүйцэтгэх чөлөөт нисэхийн үйл ажиллагааны төрлөөр Даргын хүлээн зөвшөөрөхүйц туршлагатай байх. | |
Удирдах ажлын шаардлагатай туршлага | 3 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц нислэгийн үйл ажиллагааны хяналтын үүрэг гүйцэтгэсэн байх. | |
Багийн сургалт болон ур чадварын үнэлгээ хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | HG/PG-ын Сургагч-нисгэгчийн зэрэглэлтэй байх. |
Хүчинтэй байдал | Үйл ажиллагаа эрхлэгчийн агаарын хөлөг, эсхүл ижил маягаар агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхэд хүчинтэй байх шаардлага хангасан байх; 200 цаг, HG/PG үйл ажиллагаанд ажилласан туршлагатай байх. | |
Удирдах ажлын шаардлагатай туршлага | 2 жил, ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн HG/PG-ын мэргэшсэн Сургагч-нисгэгчээр ажилласан туршлагатай байх; эсхүл 2 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц нисгэгчийн нислэгийн шалгалт авах, сургалт хийх туршлагатай байх.
| |
ТҮ-ний хяналт болон удирдлага хариуцсан удирдах | Шаардлагатай баримт бичиг | ТҮ-ний төлөвлөлт болон ТҮ-ний удирдлагын үүрэг гүйцэтгэх хүсэлт гаргагчийн ур чадварыг тогтоох зорилгоор Даргын зохион байгуулсан шалгалт, эсхүл тестийг амжилттай өгсөн байх. |
Шаардлагатай мэргэжлийн туршлага | Гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий заавар болон ТҮ-ний хөтөлбөрийн шаардлагын мэдлэг болон ойлголтоо харуулсан байх; Гэрчилгээ эзэмшигчийн эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэдэг бүх ханг-глайдер/пара-глайдер болон ханг-глайдер чирэх агаарын хөлөгт нислэгт тэнцэх нөхцөлд ТҮ хийсэн ба гэрчилгээ эзэмшигчийн ТҮ-ний хөтөлбөрт шаардсан бүх ТҮ-ний ажлыг амжилттай гүйцэтгэсэн болохыг бататгах ханг-глайдер/пара-глайдер болон ханг-глайдер чирэх агаарын хөлгийн ТҮ-ний хангалттай мэдлэгтэй байх. | |
Шаардлагатай нисэхийн ажлын туршлага | 2 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц холбогдох туршлага хуримтлуулсан байх. | |
Аюулгүй байдлын удирдлага хариуцсан удирдах ажилтан | Ур чадвар | Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны холбогдох ур чадвараа харуулсан байх. Холбогдох ИНД болон аюулгүй байдлын удирдлагын шаардлагын дагуу ажиллах мэдлэг чадвартай байх |
Туршлага | Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой суурь мэргэжил, туршлагатай байх. | |
Байгууллагын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Даргын хүлээн зөвшөөрөхүйц чанар баталгаажуулалтын сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх. |
Шаардлагатай мэргэжлийн туршлага | Ерөнхий чанар баталгаажуулалт/чанарын удирдлагын тогтолцооны мэдлэг болон ойлголтоо харуулсан байх ба 3 жил, нисэхийн салбарт нислэгийн үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байх; эсхүл 2 жил, нисэхийн салбарт байгууллагын удирдлагын тогтолцооны чиглэлээр ажилласан туршлагатай байх. |
Тусгай категорийн агаарын хөлгийн үйл ажиллагаа | ||
Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Коммерийн нисгэгчийн үнэмлэхтэй (нисэх онгоц, эсхүл нисдэг тэрэг) байх / CPL (A) or CPL (H) |
Хөлгийн даргын шаардлагатай туршлага | 150 цаг, гэрчилгээ эзэмшигчийн ашиглах категорийн агаарын хөлгийн даргаар ниссэн туршлагатай байх; Нийт 750 цаг, хөлгийн даргаар; эсхүл Гүйцэтгэх чөлөөт нисэхийн үйл ажиллагааны төрлөөр Даргын хүлээн зөвшөөрөхүйц туршлагатай байх. | |
Удирдах ажлын шаардлагатай туршлага | 3 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц нислэгийн үйл ажиллагааны хяналтын үүрэг гүйцэтгэсэн байх. | |
Багийн сургалт болон ур чадварын үнэлгээ хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Коммерийн нисгэгчийн үнэмлэхтэй байх / CPL |
Хүчинтэй байдал | ИНД-61-ийн дагуу олгосон хүчинтэй A, эсхүл B-Категорийн Багш-нисгэгчийн зэрэглэлтэй байх; Тухайн категорийн агаарын хөлгийн 500 цагийн туршлагатай, гэрчилгээ эзэмшигчийн агаарын хөлгийн 1-ээс доошгүй маяг дээр хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхэд хүчинтэй байх шаардлага хангасан байх. | |
Удирдах ажлын шаардлагатай туршлага | 2 жил, мэргэшсэн Багш-нисгэгчээр ажилласан туршлагатай байх; эсхүл 2 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц нисгэгчийн нислэгийн шалгалт авах, сургалт хийх туршлагатай байх.
| |
ТҮ-ний хяналт болон удирдлага хариуцсан удирдах | Шаардлагатай баримт бичиг | LAME байх, эсхүл ТҮ-ний төлөвлөлт болон ТҮ-ний удирдлагын үүрэг гүйцэтгэх хүсэлт гаргагчийн ур чадварыг тогтоох зорилгоор Даргын зохион байгуулсан шалгалт, эсхүл тестийг амжилттай өгсөн байх. |
Шаардлагатай мэргэжлийн туршлага | Гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий заавар болон ТҮ-ний хөтөлбөрийн шаардлагын мэдлэг болон ойлголтоо харуулсан байх; Гэрчилгээ эзэмшигчийн эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэдэг бүх агаарын хөлөгт нислэгт тэнцэх нөхцөлд ТҮ хийсэн ба гэрчилгээ эзэмшигчийн ТҮ-ний хөтөлбөрт шаардсан бүх ТҮ-ний ажлыг амжилттай гүйцэтгэсэн болохыг бататгах агаарын хөлгийн ТҮ-ний хангалттай мэдлэгтэй байх. | |
Шаардлагатай нисэхийн ажлын туршлага | 3 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц холбогдох туршлага хуримтлуулсан байх. | |
Аюулгүй байдлын удирдлага хариуцсан удирдах ажилтан | Ур чадвар | Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны холбогдох ур чадвараа харуулсан байх. Холбогдох ИНД болон аюулгүй байдлын удирдлагын шаардлагын дагуу ажиллах мэдлэг чадвартай байх |
Туршлага | Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой суурь мэргэжил, туршлагатай байх. | |
Байгууллагын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Даргын хүлээн зөвшөөрөхүйц чанар баталгаажуулалтын сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх. |
Шаардлагатай мэргэжлийн туршлага | Ерөнхий чанар баталгаажуулалт/чанарын удирдлагын тогтолцооны мэдлэг болон ойлголтоо харуулсан байх ба 3 жил, нисэхийн салбарт нислэгийн үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байх; эсхүл 2 жил, нисэхийн салбарт байгууллагын удирдлагын тогтолцооны чиглэлээр ажилласан туршлагатай байх. |
Хэт хөнгөн агаарын хөлгийн үйл ажиллагаа | ||
Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Коммерийн нисгэгчийн үнэмлэхтэй (нисэх онгоц, эсхүл нисдэг тэрэг) байх / CPL (A) or CPL (H) |
Хөлгийн даргын шаардлагатай туршлага | 150 цаг, гэрчилгээ эзэмшигчийн ашиглах категорийн агаарын хөлгийн даргаар ниссэн туршлагатай байх; нийт 500 цаг, хөлгийн даргаар; эсхүл гүйцэтгэх чөлөөт нисэхийн үйл ажиллагааны төрлөөр Даргын хүлээн зөвшөөрөхүйц туршлагатай байх. | |
Удирдах ажлын шаардлагатай туршлага | 3 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц нислэгийн үйл ажиллагааны хяналтын үүрэг гүйцэтгэсэн байх. | |
Багийн сургалт болон ур чадварын үнэлгээ хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн хэт хөнгөн агаарын хөлгийн байгууллагаас олгосон хэт хөнгөн агаарын хөлгийн Сургагч-нисгэгчийн гэрчилгээ. |
Хүчинтэй байдал | Тухайн категорийн агаарын хөлгийн 500 цагийн туршлагатай, гэрчилгээ эзэмшигчийн агаарын хөлгийн 1-ээс доошгүй маяг дээр хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхэд хүчинтэй байх шаардлага хангасан байх. | |
Удирдах ажлын шаардлагатай туршлага | 2 жил, ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн хэт хөнгөн агаарын хөлгийн байгууллагын мэргэшсэн Сургагч-нисгэгчээр ажилласан туршлагатай байх; эсхүл 2 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц нисгэгчийн нислэгийн шалгалт авах, сургалт хийх туршлагатай байх.
| |
ТҮ-ний хяналт болон удирдлага хариуцсан удирдах | Шаардлагатай баримт бичиг | LAME байх, эсхүл ТҮ-ний төлөвлөлт болон ТҮ-ний удирдлагын үүрэг гүйцэтгэх хүсэлт гаргагчийн ур чадварыг тогтоох зорилгоор Даргын зохион байгуулсан шалгалт, эсхүл тестийг амжилттай өгсөн байх. |
Шаардлагатай мэргэжлийн туршлага | Гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий заавар болон ТҮ-ний хөтөлбөрийн шаардлагын мэдлэг болон ойлголтоо харуулсан байх; Гэрчилгээ эзэмшигчийн эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэдэг бүх хэт хөнгөн агаарын хөлөгт нислэгт тэнцэх нөхцөлд ТҮ хийсэн ба гэрчилгээ эзэмшигчийн ТҮ-ний хөтөлбөрт шаардсан бүх ТҮ-ний ажлыг амжилттай гүйцэтгэсэн болохыг бататгах хэт хөнгөн агаарын хөлгийн ТҮ-ний хангалттай мэдлэгтэй байх. | |
Шаардлагатай нисэхийн ажлын туршлага | 3 жил, Даргын хүлээн зөвшөөрөхүйц холбогдох туршлага хуримтлуулсан байх. | |
Аюулгүй байдлын удирдлага хариуцсан удирдах ажилтан | Ур чадвар | Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны холбогдох ур чадвараа харуулсан байх. Холбогдох ИНД болон аюулгүй байдлын удирдлагын шаардлагын дагуу ажиллах мэдлэг чадвартай байх |
Туршлага | Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой суурь мэргэжил, туршлагатай байх. | |
Байгууллагын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтан | Шаардлагатай баримт бичиг | Даргын хүлээн зөвшөөрөхүйц чанар баталгаажуулалтын сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх. |
Шаардлагатай мэргэжлийн туршлага | Ерөнхий чанар баталгаажуулалт/чанарын удирдлагын тогтолцооны мэдлэг болон ойлголтоо харуулсан байх ба 3 жил, нисэхийн салбарт нислэгийн үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байх; эсхүл 2 жил, нисэхийн салбарт байгууллагын удирдлагын тогтолцооны чиглэлээр ажилласан туршлагатай байх. |
--oOo--
2020 он...сар...өдөр 1
Текст томруулах
A
A
A