- Нүүр
- Сайдын тушаал
- Дунд нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагаа /ИНД – 125/
Иргэний Нисэхийн Дүрэм 125
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны
02 дугаар сарын 04-ний өдрийн
А/16 тушаалын Нэгдүгээр хавсралт
ИНД - 125
Иргэний Нисэхийн Дүрэм
Дунд нисэх онгоцны арилжааны нислэгийн
үйл ажиллагаа
Зам, тээврийн хөгжлийн яам
ДҮРМИЙН ТАЙЛБАР
ИНД-125 нь ИНД-119-ийн дагуу олгосон шугамын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн дараах нисэх онгоц ашиглан гүйцэтгэж байгаа арилжааны нислэгийн үйл ажиллагаанд тавих үйл ажиллагааны шаардлагыг тогтооно:
(1) 10 - 30 зорчигчийн суудлын конфигурацитай; эсхүл
(2) 3410 кг, эсхүл түүнээс бага төлбөрт ачааллын багтаамжтай ба MCTOW нь 5700 кг-аас дээш жинтэй; эсхүл
(3) ганц-хөдөлгүүртэй ба IFR-ийн дагуу зорчигч тээвэрлэж байгаа.
Энэ Дүрмийн зорилго нь дараах этгээд болон үйл ажиллагаанд хамааралтай дүрмийг хэрэгжүүлснээр дээрх категорийн нисэх онгоцоор үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан дүрмийн стандартыг тогтооход оршино:
• арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд;
• арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа шугамын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч;
• арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга;
• SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэх нисэх онгоц ашиглах;
• агаарын хөлгийн нэмэлт төхөөрөмж, хэрэглэл болон гэрчилгээжүүлэлтийн шаардлага, тодорхойлолт;
• агаарын хөлгийн техник үйлчилгээ;
• багийн гишүүдийн сургалт болон ур чадвар;
• нисэх багийн ажил, амралтын цагийн зохицуулалт.
Энэ Дүрэм нь Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан ИНД-125-ын цахим хувилбар бөгөөд зөвхөн ишлэл хийх зорилгоор хэрэглэнэ. Хүчин төгөлдөр ИНД-125, түүний нэмэлт, өөрчлөлтийн хуулбарыг ИНЕГ-аас, эсхүл www.mcaa.gov.mn веб сайтаас татаж авах боломжтой.
Мэдээлэл
Гишүүн улсуудын иргэний нисэхийн Дүрмийг сайжруулах замаар иргэний нисэхийн салбарт нэгдсэн нэг Дүрмийн зохицуулалтад шилжих Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 1992 оны 29-р чуулганы А29-3 тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор, Монгол Улс болон Шинэ Зеланд улсын ИНЕГ-ын хооронд 1999 оны 5 сарын 6-нд байгуулсан "Техникийн Хамтын Ажиллагааны Санамж Бичиг"-ийг үндэслэн Монгол Улсын Иргэний нисэхийн дүрмийг боловсруулсан.
Өөрчлөлтийн түүх Хүчинтэй огноо
Анхны боловсруулалт 2003 оны 06 сарын 05
Нэмэлт, өөрчлөлт 1 2003 оны 12 сарын 05
Нэмэлт, өөрчлөлт 2 2005 оны 09 сарын 14
Нэмэлт, өөрчлөлт 3 2006 оны 01 сарын 16
Нэмэлт, өөрчлөлт 4 (Хүчингүй болсон) 2010 оны 04 сарын 16
Нэмэлт, өөрчлөлт 5 (Шинэчлэлт) 2020 оны ... сарын ...
Тэмдэглэл: ИНД-125-ын шинэчлэлтийг монгол, англи хэл дээр, NZ Part 125-ын 2017 оны 10 сарын 30-ны A.22-д үндэслэн боловсруулсан болно.
Гарчиг
125.3. Нэр томьёо болон товчлол
125.5. Хууль, дүрэм болон журам
125.8. Багийн гишүүний давуу нөхцөл
125.9. Дүрмийн шаардлагаас чөлөөлөх
125.11. SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа
B Бүлэг - Нислэгийн үйл ажиллагаа
125.58. Эрэн хайх, авран туслах мэдээлэл
125.59. Ослын болон аврах төхөөрөмжийн мэдээлэл
125.63. Нислэгийн шалгалт хийх тогтолцоо
125.65. Зорчигчдын аюулгүй байдал
125.67. Нислэгийн бүхээгт орох зөвшөөрөл
125.69. Нисэх онгоцны удирдлагад оролцох
125.71. Нислэгийн бичлэгийн төхөөрөмжид тавих шаардлага
125.72. AEDRS үйл ажиллагааны шаардлага
125.73. Түлшээр сумлах болон түлш юүлэх үйл ажиллагаа
125.79. SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа
125.81. Ганц-хөдөлгүүртэй нисэх онгоцны IFR-ийн үйл ажиллагаа
125.83. Үйл ажиллагааг хязгаарлах, эсхүл түдгэлзүүлэх
125.85. VFR нислэгийн минимум өндөр
125.89. Шөнийн нислэгийн үйл ажиллагаа
125.91. Онцгой нөхцөлийн үеийн арга хэмжээний төлөвлөгөө
125.93. SEIFR - AEDRS эсхүл хөдөлгүүрийн үзүүлэлт хэвийн бус үед авах арга хэмжээ
125.95. SEIFR - бүсийн навигацийн системийн шаардлага
C Бүлэг - Үйл ажиллагааны хязгаарлалт болон цаг агаарын шаардлага
125.155. VFR нислэгийн цаг уурын нөхцөл
125.157. IFR нислэгийн цаг уурын нөхцөл
125.159. IFR нислэгт аэродром ашиглах минима
125.159A. Аэродром бүрд ашиглах аэродромын үйл ажиллагааны минима
125.161. IFR-аар нисэн гарах хязгаарлалт
125.163. Хөөрөлтийн багасгасан минима
125.205. ИНД-121 D Бүлгийн хэрэгжилт
125.207. Нисэх онгоцны ерөнхий үзүүлэлт
125.209. Хөөрөлтийн зай (FAR Part 23 энгийн категори, эсхүл SFAR 23)
125.211. ХБЗ-ны гадаргуу болон налууг засаж тооцох хүчин зүйл
125.213. IFR нислэгийн нисэх онгоцны хөөрөлтийн үеийн нислэгийн аюулгүй зам
125.215. Хөдөлгүүр ажиллагаагүй үеийн градиент болон хурдны нуралтыг засаж тооцох
125.217. Нислэгийн замд эрсдэлтэй хөдөлгүүр ажиллагаагүй болох
125.219. Нислэгийн зам дагуух 90 минутын хязгаарлалт
125.221. Нисэн очих болон бэлтгэл аэродромд буултын үед өндөр авах
125.223. Хуурай ХБЗ-ны буултын зай
125.225. Нойтон болон тунадастай ХБЗ-ны буултын зай
125.227. Огцом ойртолт болон богино зайд буулт үйлдэх арга техник
125.228. FAR Part 23 коммютер категори болон SFAR 41 нисэх онгоц
125.229. Хөөрөлтийн зай (FAR Part 23 коммютер категори, эсхүл SFAR 41, эсхүл FAR Part 135 App.A)
125.231. Хөөрөлтийн үеийн нислэгийн аюулгүй зам
125.303. Бараа, зорчигч болон тээшний жин
125.305. Нисэх онгоцны ачааллын хязгаарлалт
F Бүлэг - Хэрэглэл болон төхөөрөмж
125.355. Суудал болон даруулга
125.361. Хэрэглэлийн нислэгийн дүрэм
125.364. Амьсгал хамгаалах төхөөрөмж
125.365. Зарлан мэдээлэх болон багийн гишүүдийн дотоод холбооны систем
125.367. Бүхээгийн дуу чимээ бичигч (CVR)
125.369. Нислэгийн өгөгдөл бичигч (FDR)
125.371. Нэмэлт байрлал заах хэрэгсэл (Additional attitude indicator)
125.375. Газар ойртсоныг анхааруулах систем (GPWS)
125.377. Хөдөлгүүрийн өгөгдөл бичигч автомат (AEDRS)
125.379. Газар мэдрэх ба анхааруулах систем (TAWS)
125.381. Агаарт мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем (ACAS II)
125.405. Нөхцөлөөр хянах техник үйлчилгээний хөтөлбөр
125.407. AEDRS-тай нисэх онгоцны техник үйлчилгээний хөтөлбөрийн нэмэлт шаардлага
125.415. Техник үйлчилгээний дүгнэлт
H Бүлэг - Багийн гишүүдэд тавих шаардлага
125.503. Багийн гишүүдийг томилох
125.505. Хөлгийн даргын маягийн туршлагад тавих шаардлага
125.507. Хөлгийн даргын VFR-ийн туршлагад тавих шаардлага
125.509. Хөлгийн даргын IFR-ийн туршлагад тавих шаардлага
125.511. Сургагч-нисгэгчийн туршлагад тавих шаардлага
125.513. Шалгагч-нисгэгчийн туршлагад тавих шаардлага
125.515. Бүхээгийн ажилтны туршлагад тавих шаардлага
125.517. Симуляторын багш болон шалгагч-нисгэгчийн туршлагад тавих шаардлага
125.519. Сургагч-бүхээгийн ажилтны туршлагад тавих шаардлага
125.521. Бүхээгийн ажилтанд үнэлгээ хийх этгээдийн туршлагад тавих шаардлага
125.523. Онолын багшийн туршлагад тавих шаардлага
125.525 IFR нислэгийн минимум нисэх багийн гишүүн
125.527. Нисэх баг бүрдүүлэхэд тавих хязгаарлалт
125.529. Хэд хэдэн нисэх онгоцны маяг, эсхүл вариантаар үйл ажиллагаа гүйцэтгэх нисэх баг
125.533. Шилжилтийн зохицуулалт
125.553. Багийн гишүүний сургалтын хөтөлбөр
125.555. Багийн гишүүний сургалтын хөтөлбөрийн сэдэв
125.557. Багийн гишүүний танилцах сургалт
125.559. Багийн гишүүний шилжих сургалт
125.561. Багийн гишүүний шат ахих сургалт
125.563. Багийн гишүүний давтан сургалт
125.565. Нисэх багийн сургалтын төхөөрөмж
125.567. Нисгэгчийн шугамын нислэгийн сургалт
125.569. Бүхээгийн ажилтны сургалтын хөтөлбөр
125.571. Бүхээгийн ажилтны үйл ажиллагааны туршлага
125.573. Багийн гишүүдийн сургалтын бүртгэл
J Бүлэг - Багийн гишүүдийн ур чадварт тавих шаардлага
125.605. Ур чадварын үнэлгээний хөтөлбөрийн үүрэг хариуцлага
125.607. Нисэх багийн гишүүдийн ур чадварын үнэлгээ
125.609. Сургагч-нисгэгч, симуляторын багш болон шалгагч-нисгэгчийн ур чадварын үнэлгээ
125.611. Бүхээгийн ажилтны ур чадварын үнэлгээ
125.613. Ур чадварын болон шалгалтын бүртгэл
K Бүлэг - Багийн гишүүдийн ажил, амралтын цагийн зохицуулалт
125.803. Үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг хариуцлага
125.805. Нисэх багийн гишүүний үүрэг хариуцлага
125.807. Бүхээгийн ажилтны ажил, амралтын цагийн зохицуулалт
L Бүлэг - Заавар, бүртгэлийн дэвтэр болон Бүртгэл
125.853. Үйл ажиллагааны мэдээлэл
125.855. Бүхээгт авч явах баримт бичиг
125.857. Үйл ажиллагааны бүртгэл
Хавсралт B - Хэрэглэл болон төхөөрөмжийн НТЧ-ын загварын стандарт
В.2. Багийн гишүүдийн дотоод холбооны систем
B.3. Бүхээгийн дуу чимээ бичигч (CVR)
B.4. Нислэгийн өгөгдөл бичигч (FDR)
В.5. Нэмэлт байрлал заах хэрэгсэл (Additional attitude indicator)
В.6. Цаг агаарын радар (Weather radar)
В.7. Газар ойртсоныг анхааруулах систем (GPWS)
В.9. Газар мэдрэх ба анхааруулах систем (TAWS)
B.10. Агаарт мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем (ACAS II)
В.11. Амьсгал хамгаалах төхөөрөмж (РВЕ)
Хавсралт C - Хөөрч, буух зурвас
Хавсралт D - ХБЗ-ны буултын зайн үнэлгээ
D.1. Хуурай ХБЗ-ны зөвшөөрөгдсөн буултын зайн үнэлгээ
D.2. Нойтон, эсхүл тунадастай ХБЗ-ны зөвшөөрөгдсөн буултын зайн үнэлгээ
2020 он...сар...өдөр 1
Иргэний Нисэхийн Дүрэм 125
ИНД-125 Дунд нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагаа
А Бүлэг - Ерөнхий зүйл
125.1. Зорилго
(a) Энэ зүйлийн (b)-г харгалзан, энэ Дүрэм нь дараах нисэх онгоцоор гүйцэтгэх агаарын тээврийн үйл ажиллагаа болон тусгай зориулалтын нисэхийн үйл ажиллагааны зохицуулалтын шаардлагыг тогтооно:
(1) 10 - 30 зорчигчийн суудлын конфигурацитай; эсхүл
(2) төлбөрт ачааллын багтаамж нь 3410 кг, эсхүл түүнээс бага ба MCTOW нь 5700 кг-аас дээш жинтэй; эсхүл
(3) SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэх.
(b) Хэрэв тухайн нисэх онгоцны суудлын тоо, эсхүл төлбөрт ачааллын багтаамжийг ИНД-121-д заасан бол, тухайн үйл ажиллагааг ИНД-121-ийн дагуу гүйцэтгэсэн байх ёстой.
125.3. Нэр томьёо болон товчлол
Энэ Дүрэмтэй холбоотой нэр томьёо болон товчлол нь ИНД-ийн нэр томьёоны тайлбарт багтсан.
125.5. Хууль, дүрэм болон журам
ИНД-119-ийн дагуу олгосон шугамын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ (цаашид "АТ-ийн гэрчилгээ" гэх) эзэмшигч нь гэрчилгээ эзэмшигчийн бүх үндсэн ажилтан, эсхүл гэрээт ажилтнууд иргэний нисэхийн хууль, иргэний нисэхийн дүрэм болон гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт заасан журамтай танилцсан болохыг бататгана.
125.7. Журмын хэрэгжүүлэлт
Арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд нь АТ-ийн гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт заасан холбогдох журам нь тухайн гэрчилгээгээр зөвшөөрсөн үйл ажиллагаатай тохирч байгааг бататгана.
125.8. Багийн гишүүний давуу нөхцөл
Хэрэв багийн гишүүн I, эсхүл J Бүлгийн дагуу шаардсан тест, нислэгийн шалгалт, эсхүл үнэлгээг шаардлагатай хугацаанаас нь өмнө 60 хоногийн дотор тухайн тест, нислэгийн шалгалт өгсөн, эсхүл үнэлгээ хийлгэсэн бол, багийн гишүүнийг тухайн тест, нислэгийн шалгалт, эсхүл үнэлгээг шаардсан хугацаанд нь хийлгэсэнд тооцно.
125.9. Дүрмийн шаардлагаас чөлөөлөх
Дарга энэ Дүрэмд заасан AEDRS-ийн шаардлагаас чөлөөлөхгүй байж болно.
125.11. SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараахаас бусад тохиолдолд, SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэхгүй:
(1) SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагааг ИНД-119.15(b)(5)-ын дагуу гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны тодорхойлолтод заасан байх;
(2) тухайн үйл ажиллагааг энэ Дүрмийн шаардлагын дагуу гүйцэтгэдэг байх;
(3) ашиглаж байгаа нисэх онгоц нь шаардлагатай багийн гишүүний суудлаас гадна, 14, эсхүл түүнээс цөөн зорчигчийн суудлын конфигурацитай ба төлбөрт ачааллын багтаамж нь 3410 кг, эсхүл түүнээс бага байх.
B Бүлэг - Нислэгийн үйл ажиллагаа
125.51. Зорилго
Энэ Бүлэг нь арилжааны нислэгийн үйл ажиллагааны зохицуулалтын шаардлагыг тогтооно.
125.53. Нисэх онгоцны НТЧ
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоц хүчинтэй стандарт категорийн НТЧ-ын гэрчилгээтэй болохыг бататгана.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцыг ICAO-гийн Хэлэлцэн тохирогч Улсаас дараах байдлаар зөвшөөрсөн байх:
(i) турбинт-хөдөлгүүртэй нисэх онгоц;
(ii) IFR нислэгт зориулан;
(iii) FAR 23-ын Нэмэлт, өөрчлөлт-28-тэй дүйцэх НТЧ-ын стандартыг хангасан;
(2) энэ зүйлийн (b)(1)-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэдэг нисэх онгоцонд суурилуулсан сэнс болон хөдөлгүүрийн байнгын үйл ажиллагаанд шаардлагатай туслах тоноглол болон сэнсний загвар, хөдөлгүүрийн загвар нь дараах шаардлагыг хангасан байх:
(i) ижил маягийн нисэх онгоцонд минимум 100,000 ашиглалтын цаг хуримтлуулсан байх;
(ii) тухайн нисэх онгоцонд суурилуулсантай ижил сэнс, хөдөлгүүр болон туслах тоноглолын хослолтой IFSD үзүүлэлт нь 100,000 цаг тутамд нэгээс ихгүй байх.
125.54. SEIFR бататгах нислэг
(a) ИНД-119.57(a)-г үл харгалзан, тухайн үйл ажиллагаа ИНД-119.15(b)(5)-ын дагуу гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны тодорхойлолтод заагдаагүй бол, SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхээр төлөвлөж байгаа АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэх зорилгоор тухайн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргахын өмнө энэ Дүрэм, эсхүл бусад Дүрэмд заасан холбогдох шаардлагыг хангаж чадахаа Даргад батлах зорилгоор бататгах нислэг болон тестийг гүйцэтгэх үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан нислэг болон тестийг Даргын хүлээн зөвшөөрөхүйц хэлбэрээр гүйцэтгэсэн байна.
125.55. Нийтлэг хэл
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) багийн бүх гишүүн нь нийтлэг нэг хэлээр харилцан ойлголцох чадвартай байх ба нэгээс доошгүй нисэх багийн гишүүн нь тухайн нислэгийн үйл ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай хэлээр харилцан ойлголцох чадвартай байх;
(2) нислэгийн үйл ажиллагааны бүх ажилтан нь гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааврын тэдэнд хамааралтай хэсэг болон нислэгийн заавар бичигдсэн хэлээр уншиж, ойлгох чадвартай байх.
125.57. Нислэгийн бэлтгэл
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд гүйцэтгэж байгаа арилжааны нислэгийн үйл ажиллагааны хувьд, төлөвлөсөн үйл ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай бүх мэдээлэл хөлгийн даргад бэлэн байдаг болохыг бататгах үүрэгтэй.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд гүйцэтгэх арилжааны нислэгийн үйл ажиллагааны өмнө тухайн нислэгийн төлөвлөгөөг бэлтгэж байгаа үйл ажиллагааны төрөлд тохирсон ИНД-91.307(c), эсхүл 91.407-гийн шаардлага хангасан ба хэрэв хөлгийн дарга тухайн нислэгийн төлөвлөгөөг биечлэн бэлдээгүй бол төлөвлөсөн үйл ажиллагааны өмнө хөлгийн даргад нислэгийн төлөвлөгөөний агуулгыг танилцуулдаг болохыг бататгах үүрэгтэй.
(c) Тухайн нислэгийн гүйцэтгэлээс шалтгаалан буулт үйлдэхээр төлөвлөсөн дараагийн аэродромын SARTIME-ийг өөрчилдөг бол, ИНД-91.307(c)-д шаардсан, энэ зүйлийн (b)-гийн дагуу бэлтгэдэг VFR нислэгийн төлөвлөгөө нь хэд хэдэн нислэгийн замын сегментээс бүрдэж болно.
(d) ИНД-91.307(a)-г үл харгалзан болон энэ зүйлийн (f)-д зааснаас бусад тохиолдолд, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (b)-д шаардсан нислэгийн төлөвлөгөөг арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхийн өмнө холбогдох НХҮ-ний нэгжид хүргүүлсэн болохыг бататгах үүрэгтэй.
(e) ИНД-91.307(a) болон ИНД-91.407(a)(1)-ийг үл харгалзан, энэ зүйлийн (d)-гийн дагуу НХҮ-ний нэгжид хүргүүлэх шаардлагатай нислэгийн төлөвлөгөөг АТ-ийн гэрчилгээ эзэмшигч хүргүүлж болох ба хөлгийн дарга тухайн нислэгийн төлөвлөгөөний агуулгыг мэддэг байх үүрэгтэй.
(f) VFR-ийн дагуу гүйцэтгэдэг арилжааны нислэгийн үйл ажиллагааны хувьд, нислэгийн төлөвлөгөөг НХҮ-ний нэгжид хүргүүлэхийг шаардахгүй, хэрэв тухайн үйл ажиллагаа нь завсрын буултгүй нислэг бөгөөд:
(1) тухайн нислэг нь нисэн гарсан аэродромдоо эргэн ирэх бол;
(2) тухайн нислэг нь аэродромоос 46 км (25 nm) дотор байх бол.
(g) Энэ зүйлийн (f)-ийн дагуу нислэгийн төлөвлөгөөг НХҮ-ний нэгжид хүргүүлээгүй тохиолдолд, тухайн нислэгийг ИНД-119.73-ын дагуу нислэг дагах хяналтын үйлчилгээгээр хангасан байх ёстой.
125.58. Эрэн хайх, авран туслах мэдээлэл
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нисэх онгоцонд, тухайн нисэх онгоц дээгүүр нь нисэх газар нутгийн эрэн хайх, авран туслах үйлчилгээтэй холбоотой мэдээлэл бүхээгт бэлэн байгааг бататгах үүрэгтэй.
125.59. Ослын болон аврах төхөөрөмжийн мэдээлэл
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, онцгой нөхцөлийн үед авран туслах албатай шуурхай холбоо барих зорилгоор нисэх онгоцондоо тээвэрлэж байгаа ослын болон аврах төхөөрөмжийн мэдээллийг бэлэн байлгана.
(b) Эргээс 93 км (50 nm)-ээс хол зайд гүйцэтгэх арилжааны нислэгийн үйл ажиллагаанд, энэ зүйлийн (а)-д шаардсан мэдээлэл нь дараах мэдээллийг багтаасан байна:
(1) аврах завины тоо, өнгө болон төрөл;
(2) пиротехникийн эд зүйл тээвэрлэсэн эсэх;
(3) эмнэлгийн яаралтай тусламжийн болон цэвэр усны хангамжийн дэлгэрэнгүй мэдээлэл;
(4) ослын зөөврийн радио төхөөрөмжийн төрөл ба ажиллах давтамж.
125.61. Түлш
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн төлөвлөлт болон нислэгийн замын дагуух дахин төлөвлөлт хийх зорилгоор тухайн төлөвлөсөн нислэгийн хазайлтыг нөхөх нөөцийг багтаасан, төлөвлөсөн үйл ажиллагаандаа хангалттай түлшийг тухайн нисэх онгоц тээвэрлэж байгааг бататгах түлшний бодлогыг хэрэгжүүлсэн байна.
(b) Түлшний бодлого нь түлшний төлөвлөлтийн шаардлагыг дараах мэдээлэлд үндэслэсэн болохыг бататгана:
(1) тухайн нисэх онгоцны маягийн гэрчилгээнд заасан үзүүлэлтэд нийцсэн бөгөөд үйлдвэрлэгчийн зааварт агуулагдсан, эсхүл түүнээс гаргаж авсан журам, хүснэгт болон график;
(2) дараах өгөгдлийг багтаасан, тухайн төлөвлөсөн нислэг үйлдэх үйл ажиллагааны нөхцөл:
(i) нисэх онгоцны түлшний хэвийн зарцуулалтын өгөгдөл;
(ii) урьдчилан тооцоолсон жин;
(iii) таамаглаж байгаа цаг уурын нөхцөл;
(iv) НХҮ-ний шаардлага болон хязгаарлалт;
(v) нисэн очих аэродромын газар зүйн байрлал;
(vi) тогтоогдсон нөөцийн түлшний зарцуулалтад үзүүлэх нөлөө.
(c) Энэ зүйлийн (d)-д зааснаас бусад тохиолдолд, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаанд шаардлагатай, хэрэглэх боломжит түлшний тооцоонд дараах хүчин зүйлийг тооцдог болохыг бататгана:
(1) явгалах түлш (taxi fuel);
(2) аяллын түлш (trip fuel);
(3) дараах түлшнээс бүрдсэн нөөц түлш (reserve fuel);
(i) хазайлтыг нөхөх түлш (contingency fuel);
(ii) бэлтгэл аэродромын түлш (alternate fuel), хэрэв бэлтгэл аэродром шаардлагатай бол;
(iii) үлдэгдэл-нөөц түлш (final-reserve fuel);
(iv) нэмэлт түлш (additional fuel), хэрэв тухайн үйл ажиллагааны төрөлд шаардлагатай бол.
(d) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь хэрэв тухайн вариант нь гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт заагдсан бол нислэгийн замын дагуух дахин төлөвлөлтийн журмыг хэрэгжүүлэхдээ энэ зүйлийн (c)-д тооцож үзэхийг шаардсан хүчин зүйлийг өөрөөр авч үзэж болно.
125.63. Нислэгийн шалгалт хийх тогтолцоо
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны нисэх багийн гишүүн ашиглахад зориулсан нислэгийн шалгалт хийх тогтолцоог бүрдүүлэх үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан нислэгийн шалгалт хийх тогтолцоог бүрдүүлэхдээ, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, тухайн нисэх онгоцыг удирдах үйл ажиллагаанд нисэх багийн гишүүд нь аюулгүй шийдвэр гаргах чадвартай болохыг бататгах зорилгоор хүний хүчин зүйлийн болон багийн нөөцийн удирдлагын зарчмыг тооцон үзэх үүрэгтэй.
(c) Энэ зүйлийн (a)-д шаардсан нислэгийн шалгалт хийх тогтолцоо нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай:
(1) нислэгийн бүхээгийн удирдлагын аюулгүй, үр дүнтэй зааварчилгаа болон удирдамжаар хангах;
(2) нислэгийг аюулгүй гүйцэтгэхэд ашигладаг аргыг тогтоох;
(3) дараах шаардлагыг хангаж байгааг бататгах журам болон шалгах-хуудсыг багтаах:
(i) тухайн нисэх онгоцны нислэгийн заавар;
(ii) тухайн үйлдвэрлэгчийн техникийн болон аюулгүй байдлын зааварчилгаа;
(4) дараах мэдээллийг багтаах:
(i) үйл ажиллагааны зааврын дэлгэрэнгүй шалгах-хуудас;
(ii) тогтоосон дэс дарааллаар ажиглалт хийх;
(iii) онцгой нөхцөлийн журмыг багтаасан хурдан лавлах хураангуйлсан шалгах-хуудас.
(5) SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаанд ашиглагддаг бол, нислэгийн өмнөх үзлэг хийж байгаа этгээд нь тухайн үзлэгийн үед нислэгт эрсдэлтэй эд зүйлийг засаж, гэрчилгээ эзэмшигчээр зөвшөөрөгдсөн өөр этгээд нислэг эхлэхийн өмнө тухайн эд зүйлийг нисэх онгоцны нислэгийн зааврын дагуу сольсон болохыг баталгаажуулдаг журмыг багтаасан байх.
(d) Арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисэх багийн гишүүн бүр энэ зүйлийн (a)-д шаардсан нислэгийн шалгалт хийх тогтолцооны дагуу бүхээгийн шалгах-хуудсыг дараах тохиолдолд ашиглах үүрэгтэй:
(1) тухайн үйл ажиллагааны үе шат бүрийн өмнө, туршид болон дараа;
(2) хэвийн бус болон онцгой нөхцөлийн үед.
125.65. Зорчигчдын аюулгүй байдал
Арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд нь дараах шаардлагыг бататгана:
(1) онцгой нөхцөлийн нүүлгэн шилжүүлэлт хийх үед, зорчигчдыг нисэх онгоцноос нүүлгэн шилжүүлэхэд саад болохгүй байхаар суулгасан байх;
(2) согтууруулах ундаа, эсхүл эмийн бодисын нөлөөнд байгаа, эсхүл тухайн нисэх онгоц, эсхүл түүнд байгаа хүмүүсийн аюулгүй байдалд аюултай байж болох бүдүүлэг авир гаргасан зорчигчийг нисэх онгоцонд суулгахаас татгалздаг, эсхүл шаардлагатай тохиолдолд буулгадаг байх;
(3) хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдыг онцгой нөхцөл үүссэн тохиолдолд, тусламж үзүүлэх болон тохиромжтой суудлын байрлалд хуваарилан зохих ёсоор асран халамжилдаг байх;
(4) харгалзагчтай зорчигч нь бусад зорчигчид, эсхүл нисэх онгоцонд аюул учруулахгүй байх зорилгоор гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт заасан журмын дагуу тэднийг тээвэрлэх урьдчилсан зохицуулалт хийдэг байх;
(5) тухайн нисэх онгоцны бүхээгт хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл харгалзагчтай зорчигчийг тээвэрлэх тохиолдолд хөлгийн даргад мэдэгдсэн байх.
125.67. Нислэгийн бүхээгт орох зөвшөөрөл
(a) Арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд нь тухайн нислэгт томилогдсон нисэх багийн гишүүнээс бусад, хөлгийн дарга зөвшөөрсөн, дараахаас бусад этгээдийг нислэгийн бүхээгт орох, эсхүл тээвэрлэхийг, эсхүл нисгэгчийн суудалд суухыг зөвшөөрдөггүй болохыг бататгах үүрэгтэй:
(1) багийн гишүүн; эсхүл
(2) Даргын эрх бүхий төлөөлөгч; эсхүл
(3) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч Ерөнхий зааварт заасан журмын дагуу зөвшөөрсөн этгээд.
(b) Арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд нь, нислэгийн бүхээгт орох зөвшөөрөлтэй, эсхүл нисгэгчийн суудалд сууж байгаа этгээд нь гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт заасан аюулгүй байдлын журамтай танилцсан болохыг бататгах үүрэгтэй.
125.69. Нисэх онгоцны удирдлагад оролцох
(a) Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны удирдлагад оролцохгүй байх үүрэгтэй.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараахаас бусад этгээдийг арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны удирдлагад оролцохыг зөвшөөрдөггүй болохыг бататгах үүрэгтэй:
(1) нисэх багийн гишүүн; эсхүл
(2) Даргын эрх бүхий дараах төлөөлөгч:
(i) гэрчилгээ эзэмшигчийн болон хөлгийн даргын зөвшөөрөлтэй;
(ii) шаардлагатай ажил үүрэг гүйцэтгэж байгаа.
125.71. Нислэгийн бичлэгийн төхөөрөмжид тавих шаардлага
(a) ИНД-125.367-д CVR-ыг шаардсан тохиолдолд, нисэх багийн гишүүн нь дараах шаардлагыг бататгана:
(1) хөдөлгүүр асаахын өмнөх шалгах-хуудсыг уншиж эхлэхээс нислэгийн дараах төгсгөлийн шалгах-хуудсыг уншиж дуусах хүртэл тасралтгүй ажилладаг байх;
(2) хэрэв тухайн нисэх онгоц нь гар, эсхүл маскны микрофоноос хүлээж авах тасалддаггүй аудио дохиог бичихээр тоноглогдсон бол, тухайн гар микрофоныг 3000 м-ээс (10 000 ft) доош түвшинд ашигладаг байх;
(3) хэрэв CVR нь бичлэг арилгах үйлдэлтэй бол зөвхөн техник үйлчилгээ, эсхүл нислэгийн аюулгүй байдлыг шинжлэн шалгах ажиллагаанаас бусад зорилгоор ашигладаггүй байх.
(b) ИНД-125.369-т FDR-ыг шаардсан тохиолдолд, нисэх багийн гишүүн нь дараах шаардлагыг бататгана:
(1) тухайн нисэх онгоц хөөрөлт эхлэхээс буулт үйлдэж дуусах хүртэл хугацаанд тасралтгүй ажилладаг байх;
(2) нислэгийн цикл бүрийн дараа, тухайн нисэх онгоц 25-аас доошгүй цагийн нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэх хүртэл бүх бичигдсэн өгөгдлийг хадгалдаг байх;
(3) нислэгийн бичлэгийн төхөөрөмж, эсхүл нислэгийн бичлэгийн төхөөрөмжийн системд шалгалт хийх зорилгоор 1-ээс дээш цагийн бичигдсэн өгөгдлийг арилгадаггүй байх;
(4) энэ зүйлийн (b)(3)-ын дагуу хийсэн арилгах үйлдэл нь:
(i) тест хийх үед хадгалагдсан хамгийн эхэнд бичигдсэн өгөгдөл байх;
(ii) холбогдох техник үйлчилгээний баримт бичигт тэмдэглэгдсэн байх.
125.72. AEDRS үйл ажиллагааны шаардлага
ИНД-125.377-гийн дагуу AEDRS-аар тоноглосон байхыг шаардсан нисэх онгоцоор үйл ажиллагаа эрхэлж байгаа АТ-ийн гэрчилгээ эзэмшигч дараахаас бусад тохиолдолд, тухайн нисэх онгоцоор SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:
(a) 125.407(a)(5)-д шаардсан журмын дагуу AEDRS-аар тухайн хөдөлгүүрийн суурь шугаман өгөгдлийг тогтоосон байх;
(b) тухайн хөдөлгүүрийн үйл ажиллагааны үед:
(i) AEDRS ажиллагаатай байх;
(ii) AEDRS тухайн хөдөлгүүрийн асаалтын цикл эхлэхээс, хөдөлгүүрийг унтраах хүртэл тасралтгүй ажилладаг байх.
125.73. Түлшээр сумлах болон түлш юүлэх үйл ажиллагаа
(a) ИНД-91.15(3)-ыг үл харгалзан, ИНД-119-ийн дагуу олгосон АТ-ийн гэрчилгээний эрхийн хүрээнд нисэх онгоцоор үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд нь, хэрэв гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт заасан журмын дагуу аюулгүй байдлын болон нүүлгэн шилжүүлэх анхааруулах арга хэмжээ авсан болохыг тухайн нисэх онгоцоор үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд бататгасан бол, аливаа этгээдийг нисэх онгоцонд суулгаж байхад, бүхээгт байхад, эсхүл буулгаж байх үед 3.1С, эсхүл 3.1D ангиллын шатамхай шингэнээр нисэх онгоцыг сумлах, эсхүл юүлэх үйл ажиллагааг гүйцэтгэж болно.
(b) ИНД-119-ийн дагуу олгосон АТ-ийн гэрчилгээний эрхийн хүрээнд нисэх онгоцоор үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд нь дараах тохиолдолд 1, эсхүл түүнээс олон татах хүчний төхөөрөмж ажиллаж байх үед 3.1С, эсхүл 3.1D ангиллын шатамхай шингэнээр нисэх онгоцыг сумлах, эсхүл юүлэх үйл ажиллагааг гүйцэтгэж болно, хэрэв:
(1) түлшээр сумлах, эсхүл түлш юүлэх үйл ажиллагаа эхлэхийн өмнө, бүх зорчигчийг багийн гишүүний хяналтан дор нисэх онгоцноос буулгасан байх ба тэд тухайн талбайгаас зайтай байгаа бол;
(2) түлшээр сумлах, эсхүл түлш юүлэх үйл ажиллагааны бүх асуудлыг хөлгийн дарга хариуцдаг бол.
125.75. Нөөц
125.77. Аэродром ашиглах
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлага хангаагүй аэродромыг тухайн эзэмшигчийн гэрчилгээний эрхийн хүрээнд арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны хөөрөлт, эсхүл буулт үйлдэхэд ашигладаггүй болохыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн аэродромын бодит үзүүлэлт, саадыг хязгаарлах гадаргуу болон ил харааны туслах хэрэгсэл, тэмдэглэгээ нь дараах шаардлагыг хангасан байх:
(i) ашиглаж байгаа нисэх онгоцны үзүүлэлтэд тохирсон байх;
(ii) ашиглах цаг уурын минима-д нийцсэн байх;
(2) хэрэв тухайн үйл ажиллагаа нь 2007 оны 7 сарын 12-ноос хойш Монгол Улсаас, эсхүл Монгол Улс руу болон Монгол Улсын гадна гүйцэтгэж байгаа тогтмол агаарын тээврийн үйлчилгээ бол:
(i) үйл ажиллагаандаа ашигладаг, Монгол Улс доторх аэродромын ХБЗ нь ИНД-139 Хавсралт А.1-ийн шаардлагын дагуу тухайн ХБЗ-ны төгсгөлд RESA-тай байх; эсхүл
(ii) хэрэв тухайн ХБЗ нь энэ зүйлийн (a)(2)(i)-д шаардсан RESA-гүй бол, гэрчилгээ эзэмшигч нь 2011 оны 12 сарын 12-ноос хойш гүйцэтгэх үйл ажиллагаандаа нисэх онгоцны хөөрөлт болон буултын үзүүлэлтийг тооцохдоо тухайн ХБЗ-ны хувьд 90 м-тэй дүйцэх RESA-г ХБЗ-ны талбайн даван гүйж гарах төгсгөлд байхаар зарлагдсан зайг багасгаж тооцдог болохыг бататгах үүрэгтэй;
(iii) үйл ажиллагаандаа ашигладаг, Монгол Улсын гаднах аэродромын ХБЗ нь ХБЗ-ны даван гүйж гарах төгсгөлийг 150 м-ээс доошгүй уртасгасан RESA-тай байх, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц, дүйцэх инженерингийн үндэслэлтэй бүтээгдсэн байх; эсхүл
(iv) хэрэв ХБЗ нь RESA-гүй, эсхүл энэ зүйлийн (a)(2)(iii)-т шаардсантай дүйцэхээр бүтээгдээгүй бол, гэрчилгээ эзэмшигч нь тухайн нисэх онгоцны хөөрөлт болон буултын үзүүлэлтийг тооцохдоо тухайн ХБЗ-ны хувьд энэ зүйлийн (a)(2)(iii)-т шаардсантай дүйцэх RESA-тай ХБЗ-ны даван гүйж гарах төгсгөлд байхаар зарлагдсан зайг багасгаж тооцдог болохыг бататгах үүрэгтэй.
(b) Хэрэв АТ-ийн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэдэг нисэх онгоц нь Монгол Улсын AIP-аар зарлан мэдээлээгүй аэродром ашигладаг бол, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах мэдээллийг агуулсан бүртгэлийг байнга хөтлөх үүрэгтэй:
(1) тухайн аэродромын өгөгдөл;
(2) аэродромын нөхцөл нь үйл ажиллагаанд аюулгүй болохыг бататгах журам;
(3) аврах төхөөрөмжийг багтаасан шаардлагатай төхөөрөмжийн нөхцөл нь тухайн үйл ажиллагаанд аюулгүй болохыг бататгах журам;
(4) тухайн аэродромыг ашиглах хязгаарлалтын дэлгэрэнгүй мэдээлэл.
(c) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн эзэмшигчийн гэрчилгээний эрхийн хүрээнд өдрийн цагаар VFR-аар үйл ажиллагаанд ашигладаг, MCTOW нь 5700 кг, эсхүл түүнээс бага жинтэй нисэх онгоцыг дараахаас бусад тохиолдолд буулт, эсхүл хөөрөлт үйлдэх зорилгоор аливаа талбайг ашигладаггүй болохыг бататгах үүрэгтэй:
(1) ашиглаж байгаа ХБЗ нь:
(i) нисэх онгоцны гадна үндсэн дугуй хоорондын зайнаас 2 дахинаас доошгүй өргөнтэй байх;
(ii) ашиглаж байгаа нисэх онгоц хөөрөлт болон буулт үйлдэхэд овон товонгүй, хангалттай урт гадаргуутай байх;
(2) ашиглаж байгаа ХБЗ-ыг хүрээлсэн ХБЗ-ны талбайн өргөн нь тухайн нисэх онгоцны далавчны уртаас 2,5 дахинаас доошгүй, эсхүл 30 м-ийн аль их өргөнтэй байх.
(d) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (c)-гийн дагуу үйл ажиллагаанд ашигладаггүй нисэх онгоц, дараах шаардлага хангаагүй талбайг буулт, эсхүл хөөрөлт үйлдэхэд ашигладаггүй болохыг бататгах үүрэгтэй:
(1) ашиглаж байгаа нисэх онгоцны аэродромын хяналтын кодыг (ARC) Хавсралт C, Хүснэгт 1-д зааснаар тогтоодог байх;
(2) ХБЗ-ны өргөн нь Хавсралт C, Хүснэгт 2-ын нисэх онгоцны кодын дугаараар тогтоосон өргөнөөс доошгүй байх;
(3) ашиглаж байгаа ХБЗ-ны хувьд, ХБЗ-ны талбайн минимум өргөнийг ИНД-139 Хавсралт C, Хүснэгт C-1-д зааснаар тогтоодог байх.
(e) Энэ зүйлийн (c) болон (d)-г үл харгалзан, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисэх онгоцны маягийн хувьд, энэ зүйлийн (c), эсхүл (d)-д шаардсанаас бага минимум өргөнтэй ХБЗ-ыг дараах тохиолдолд ашиглаж болно, хэрэв:
(1) гэрчилгээжсэн шалгах нислэгээр тогтоосон ХБЗ-ны бага минимум өргөн нь тухайн нисэх онгоцны нислэгийн зааварт заагдсан бол; эсхүл
(2) ХБЗ-ны бага минимум өргөн нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц бол.
125.79. SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа
(a) SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах үүрэгтэй:
(1) тухайн үйл ажиллагаанд ашигладаг аэродромын хувьд, хэрэглэлээр нисэн гарах, эсхүл ойртолт үйлдэж байхад хөдөлгүүрийн чадал алдагдсан тохиолдолд, саадыг давах зайг хадгалахад туслах зорилгоор нөөц сонголт хийх боломжтой дараах мэдээллийг багтаасан дэлгэрэнгүй мэдээлэлтэй нислэгийн замын гарын авлагаар хөлгийн даргыг хангах:
(i) төлөвлөсөн ХБЗ-д хүрэх бусад нөөц нислэгийн зам;
(ii) тухайн нисэх онгоц ХБЗ-д хүрэхэд шаардлагатай минимум өндөр болон гулгалтын схем;
(2) SEIFR-тай холбоотой хүндрэлтэй асуудлыг эрт тогтоох болон урьдчилан сэргийлэхийг бататгах зорилгоор дараах ажиллагааг багтаасан хөтөлбөр хэрэгжүүлсэн болохыг бататгах:
(i) SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагааны аюулгүй байдалд боломжит эрсдэл учруулж болох тохиолдлыг бүртгэх;
(ii) боломжит бэлтгэл аэродромд цаг агаараас шалтгаалан төлөвлөлтийн минима нь доогуур байснаас нисэх онгоцыг SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаанд гаргаагүй тохиолдлыг бүртгэх;
(iii) нисэх онгоцны хувьд, тухайн нисэх онгоц болон түүний системийн найдвартай ажиллагаанд үнэлгээ хийхэд зориулагдсан өгөгдлийн санг хөтлөх;
(iv) тухайн хөдөлгүүр үйлдвэрлэгчийн техник үйлчилгээний өргөтгөсөн хөтөлбөрийг мөрдөх;
(3) энэ хэсгийн (2)(iii)-т шаардсан өгөгдлийн санд дараах мэдээлэл багтсан болохыг бататгах:
(i) сар бүрийн SEIFR зорчигч тээврийн нислэг үйлдсэн тоог бүртгэх;
(ii) төлөвлөснөөс өөрөөр гүйцэтгэсэн SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл;
(iii) нисэх онгоцны бэлэн бус байдлаас шалтгаалан SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагааны хүрээнд нисэх онгоцыг нислэгт гаргаагүй тохиолдлын тоо;
(4) энэ хэсгийн (2) болон (3)-д шаардсан мэдээллийг ИНД-100.3(a)(3)(iii)-т шаардсан чанар баталгаажуулалтын хөтөлбөрийн дагуу хуанлийн сар бүр дүгнэлт хийх ба аливаа залруулах, эсхүл урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүртгэсэн болохыг бататгах;
(5) энэ хэсгийн (2) болон (3)-д шаардсан мэдээлэл болон энэ хэсгийн (4)-т шаардсан бүртгэлийг 6 сарын дараа тухайн мэдээллийг хуанлийн 3 сар тутамд нэг удаа сунгаж болохоос бусад тохиолдолд, хуанлийн сар бүр Даргад ирүүлж байхыг бататгах, хэрэв тухайн сунгалтыг энэ зүйлийн (b)-гийн дагуу Дарга зөвшөөрсөн бол;
(6) I Бүлэгт шаардсан сургалтын сэдвийн задаргаанд дараах нэмэлт сургалт багтсан болохыг бататгах:
(i) олон-хөдөлгүүртэй нисэх онгоц дээр нисэх багийн гишүүний хуримтлуулсан IFR-ийн туршлага болон ганц-хөдөлгүүртэй нисэх онгоц дээр нисэх багийн гишүүний хуримтлуулсан VFR-ийн туршлагыг SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаанд нэгтгэж шилжүүлэх;
(ii) мөстөлттэй нөхцөлд SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагааг гүйцэтгэх, эсхүл зайлсхийхэд шаардлагатай;
(iii) хэрэв нислэгийн үйл ажиллагааг шөнийн цагаар гүйцэтгэдэг бол SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагааг шөнийн цагаар гүйцэтгэхэд шаардлагатай;
(iv) хэвийн бус нөхцөлийн анхааруулга, эсхүл дохиолол ажилласан тохиолдолд, нисэх багийн гишүүн зохих арга хэмжээ авахад шаардлагатай.
(b) Дарга энэ зүйлийн (a)(5)-ын дагуу холбогдох мэдээлэл болон бүртгэлийг хангах сунгалтыг хэрэв сунгалт нь нисэхийн аюулгүй байдлыг бууруулаагүй гэж Дарга үзсэн бол, зөвшөөрч болно.
125.81. Ганц-хөдөлгүүртэй нисэх онгоцны IFR-ийн үйл ажиллагаа
Аливаа этгээд нь ганц-хөдөлгүүртэй нисэх онгоцоор IFR-ийн дагуу зорчигч тээвэрлэн тусгай зориулалтын нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэхгүй.
125.83. Үйл ажиллагааг хязгаарлах, эсхүл түдгэлзүүлэх
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагааны аюулгүй байдалд аливаа аюултай нөхцөл байгааг мэдсэн даруйд тухайн аюулыг зайлуулах хүртэл үйл ажиллагаагаа шаардлагатай байдлаар хязгаарлана, эсхүл түр зогсооно.
125.85. VFR нислэгийн минимум өндөр
ИНД-91.311(c) нь энэ Дүрмийн дагуу арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн даргад хамаарахгүй.
125.87. Усан дээгүүрх нислэг
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараахаас бусад тохиолдолд, тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцыг усан дээгүүрх үргэлжилсэн нислэгийн үйл ажиллагаанд ашигладаггүй болохыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн үйл ажиллагааг IFR-ийн дагуу гүйцэтгэж байгаа;
(2) багийн гишүүд тухайн нисэх онгоцоор усан дээр ослын буулт үйлдэх журмын сургалтад хамрагдсан;
(3) үйл ажиллагааны орчин болон уур амьсгалын нөхцөлийг тооцон усан дээр ослын буулт үйлдэх тохиолдолд, тухайн нисэх онгоцонд байгаа хүмүүсийг аврахад учрах эрсдэлийг тогтоох эрсдэлийн үнэлгээ хийсэн.
125.89. Шөнийн нислэгийн үйл ажиллагаа
(a) Шөнийн цагаар арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны дарга нь IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэх үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-г үл харгалзан, хөлгийн дарга нь дараах тохиолдолд, шөнийн цагаар VFR-ийн дагуу арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж болно, хэрэв:
(1) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь шөнийн цагаар VFR-ийн дагуу нислэг үйлдэх журмыг тогтоосон бол;
(2) гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны тодорхойлолтод шөнийн цагаар VFR-ийн дагуу нислэг үйлдэхийг зөвшөөрсөн бол;
(3) тухайн нислэг нь нисэн гарсан аэродромд эргэн нисэн ирдэг бол;
(4) тухайн үйл ажиллагааг дараах нөхцөлд гүйцэтгэдэг бол:
(i) аэродромоос 46 км-ийн (25 nm) дотор;
(ii) газрын түвшнээс дээш (AGL) 900 м-ээс (3000 ft) доошгүй өндөрт;
(5) цаг уурын нөхцөл нь үүлний суурийн өндөр AGL 900 м-ээс (3000 ft) доошгүй ба нислэгийн хараа 16 км-ээс багагүй байгаа бол;
(6) хөлгийн дарга нь хүчинтэй агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг бол;
(7) нисэх багийн гишүүн нь хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл эзэмшдэг бол;
(8) тухайн агаарын хөлгийг ИНД-91.511, 91.517 болон 91.519-ийн шаардлагын дагуу тоноглосон бол;
(9) тухайн үйл ажиллагааг энэ хэсгийн (1)-д шаардсан журмын дагуу гүйцэтгэдэг бол.
125.91. Онцгой нөхцөлийн үеийн арга хэмжээний төлөвлөгөө
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, агаарт болон газарт үүссэн онцгой нөхцөлийн үед ажиллах болон хүмүүсийг гэмтээх эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан болохыг бататгана.
(b) Гэрчилгээ эзэмшигчийн онцгой нөхцөлийн үеийн арга хэмжээний төлөвлөгөө нь дараах өгөгдөлд суурилсан байх боловч үүгээр хязгаарлагдахгүй:
(1) тухайн үйл ажиллагаа гүйцэтгэдэг нислэгийн замын төрөл болон урт;
(2) аэродромын газрын байгууламж;
(3) орон нутгийн авран хамгаалах үйлчилгээ;
(4) НХУ-ын байгууламж;
(5) ашиглаж болох нисэх онгоцны маяг, суудлын конфигураци болон төлбөрт ачаалал.
(c) Гэрчилгээ эзэмшигчийн агаарт онцгой нөхцөлийн үед ажиллах төлөвлөгөө нь дараах журмыг багтаасан байна:
(1) хэрэв удирдах ажилтан нислэгийн үед нисэх онгоцонд онцгой нөхцөл үүссэн болохыг мэдсэн бол, дараах шаардлагыг бататгах зорилгоор ажилтнуудын мөрдөх яаралтай шийдвэр болон арга хэмжээ авахыг шаардсан журам:
(i) тухайн онцгой нөхцөлийн талаар хөлгийн даргад мэдэгдэх;
(ii) хөлгийн даргын шийдвэрийг бататгах;
(iii) тухайн шийдвэрийг бүртгэх;
(2) хэрэв удирдах ажилтан энэ зүйлийн (c)(1)-ийн дагуу хөлгийн даргатай холбоо тогтоох боломжгүй бол, дараах шаардлагыг бататгах зорилгоор ажилтнуудын мөрдөх журам:
(i) онцгой нөхцөлийг зарлах;
(ii) тухайн нөхцөл байдалд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авах.
(d) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, онцгой нөхцөлийн үеийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу онцгой нөхцөлийн үед үүрэг гүйцэтгэх ажилтан сургалтад хамрагдсан бөгөөд ур чадвар эзэмшсэн болохыг бататгана.
125.93. SEIFR - AEDRS эсхүл хөдөлгүүрийн үзүүлэлт хэвийн бус үед авах арга хэмжээ
(a) ИНД-125.377-гийн дагуу AEDRS-аар тоноглосон байхыг шаардсан нисэх онгоцоор үйл ажиллагаа эрхэлж байгаа АТ-ийн гэрчилгээ эзэмшигч дараах нисэх онгоцоор SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй, хэрэв, хөөрөлт үйлдэхийн өмнө:
(1) AEDRS нь AEDRS-ын татгалзлыг харуулж байгаа бол; эсхүл
(2) AEDRS нь хөдөлгүүрийн үзүүлэлтийн хэтрэлтийг харуулж байгаа бол; эсхүл
(3) хөдөлгүүрийн хэрэглэл нь хөдөлгүүрийн хэвийн бус нөхцөлийг харуулж байгаа бол.
(b) SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисэх онгоцны дарга нь хэрэв нислэгийн үед хөдөлгүүрийн хэвийн бус үзүүлэлт гарсан бол, дараах үүрэгтэй:
(1) тухайн нөхцлийг холбогдох НХҮ-ний нэгжид нэн даруй мэдээлэх;
(2) цагаас шалтгаалан, аюулгүй буулт үйлдэж чадах хамгийн ойрын тохиромжтой аэродром руу нислэгийг үргэлжлүүлэх.
(c) SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисэх онгоцны дарга, хэрэв тухайн татгалзал нь нислэгийн бүхээгт мэдэгдсэн бол, AEDRS-ын татгалзлын цаг болон хугацааг техник үйлчилгээний дэвтэрт цаг алдалгүй бичиж оруулах үүрэгтэй.
125.95. SEIFR - бүсийн навигацийн системийн шаардлага
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд ашиглаж байгаа нисэх онгоцыг 125.361(d)(3)-д шаардсан бүсийн навигацийн тоноглолын системийн дараах шаардлага хангаж байгааг бататгана:
(1) гэрчилгээ эзэмшигчийн нислэгийн замын гарын авлагад зөвшөөрсөн, нислэгийн замын дагуу ашиглах боломжтой бүх аэродромын байршлыг оруулан программчилсан байх;
(2) SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаанд, тухайн навигацийн систем үйлдвэрлэгчийн зөвлөсөн, хүчинтэй навигацийн өгөгдлийн санг ашигладаг байх.
C Бүлэг - Үйл ажиллагааны хязгаарлалт болон цаг агаарын шаардлага
125.151. Зорилго
Энэ Бүлэг нь VFR, IFR-ийн үйл ажиллагаа болон холбогдох цаг агаарын зохицуулалтын шаардлагыг тогтооно.
125.153. Цаг уурын мэдээ
(a) Арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд нь иргэний нисэхэд ашиглах зорилгоор дараах байгууллагын хангасан цаг уурын мэдээг ашиглан нислэгийг төлөвлөж, гүйцэтгэх ба хяналт тавих үүрэгтэй:
(1) энэ зүйлийн (b)-г харгалзан, Монгол Улсаас эхлэлтэй нислэгийн хэсгийн хувьд, ИНД-174-ийн дагуу олгосон нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигч; эсхүл
(2) Монгол Улсын гаднах аэродромоос эхлэлтэй нислэгийн хэсгийн хувьд:
(i) ИНД-174-т заасантай дүйцэх стандартыг хангасан нисэхийн цаг уурын байгууллага;
(ii) ICAO-гийн Хэлэлцэн тохирогч Улсаас нисэхийн цаг уурын мэдээгээр хангах эрх олгогдсон нисэхийн цаг уурын байгууллага.
(b) Нисэх онгоцны дарга нь Монгол Улсаас эхэлж, Монгол Улсад дуусдаг нислэгийн хувьд, хэрэв нислэг гүйцэтгэж байгаа АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь ИНД-174.6-гийн шаардлагын дагуу өгөгдсөн цаг агаарын үндсэн мэдээг шаардлага хангаж байна гэж үзвэл цаг агаарын үндсэн мэдээнд өгөгдсөн цаг уурын мэдээллийг хэрэглэлийн ойртолтын журмыг ашиглах зорилгоор хэрэглэж болно.
125.155. VFR нислэгийн цаг уурын нөхцөл
(a) Арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисэх онгоцны дарга, ИНД-91 болон энэ зүйлийн (b)-д заасан VFR-ийн минима-г харуулах цаг уурын бодит мэдээ, эсхүл нэгтгэсэн цаг уурын бодит мэдээ болон урьдчилсан мэдээ нь VFR-ийн дагуу нисэх нислэгийн зам, эсхүл тухайн нислэгийн замын тодорхой хэсэгт тохирч байхаас бусад тохиолдолд, VFR нислэгийг эхлүүлэхгүй байх үүрэгтэй.
(b) Хяналттай агаарын зайн гадна VFR-ийн дагуу арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисэх онгоцны дарга нь дараах үүрэгтэй:
(1) үүлний суурийн өндөр AGL 300 м-ээс (1000 ft) доошгүй ба нислэгийн хараа 5 км-ээс багагүй байх цаг уурын нөхцөлд нисэх;
(2) үүлний суурийн өндрөөс доогуур, үүлнээс зайтай хэвээр байх ба газар, эсхүл ус байнга харагдаж байхад нисэх;
(3) энэ зүйлийн (c)-д зааснаас бусад тохиолдолд, солигдмол үүлнээс (SCT 3-4 окт) их үүлний дээгүүр нисэхгүй байх.
(c) Дараахаас бусад тохиолдолд, нисэх онгоцны дарга солигдмол үүлнээс (SCT 3-4 окт) их үүлний дээгүүр VFR-ийн дагуу арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:
(1) тухайн нисэх онгоц нь IFR нислэгт зөвшөөрөгдсөн ба хүчинтэй хэрэглэлийн зэрэглэлтэй, IFR-ийн үйл ажиллагаанд шаардлагатай минимум нисэх баг тухайн үйл ажиллагааг гүйцэтгэж байх;
(2) IFR нислэгт шаардлагатай, радио навигацийн төхөөрөмжийг багтаасан хэрэглэл болон төхөөрөмж нь ажиллагаатай байх;
(3) тухайн нисэх онгоц нь нэг хөдөлгүүр ажиллагаагүй үед үүлнээс дээш 300 м-ийн (1000 ft) өндөрт эерэг өндөр авах өнцөгтэй нислэгийн аюулгүй замыг хадгалах чадвартай байх;
(4) тухайн нисэх онгоц нь хэрэглэлийн ойртолтын журмыг буулт үйлдэхэд ашиглах бол, аэродром хүртэл IFR-аар нислэг үйлдэх боломж олгодог радио навигацийн төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
(5) тухайн нисэх онгоц нь хэрэглэлийн ойртолтын журмыг буулт үйлдэхэд ашиглах бол, аэродром хүртэл IFR-аар нислэгийг үргэлжлүүлэхэд хангалттай түлш болон нөөц түлш тээвэрлэж байх.
125.157. IFR нислэгийн цаг уурын нөхцөл
(a) Арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисэх онгоцны дарга нь цаг уурын бодит мэдээ, эсхүл нэгтгэсэн цаг уурын бодит мэдээ болон урьдчилсан мэдээ нь дараах нөхцөлийг харуулж байхаас бусад тохиолдолд, IFR-ийн дагуу үйл ажиллагаа эхлүүлдэггүй байх үүрэгтэй:
(1) тухайн нисэн очих аэродромд нисэн хүрэх тооцоот цагт тухайн аэродромд ашиглаж болох хэрэглэлийн журмын холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн минима-д, эсхүл түүнээс дээш байх; эсхүл
(2) хэрэв нислэгийн төлөвлөгөөнд зөвхөн нэг бэлтгэл аэродромыг заасан бол, ИНД-91.405(a)(2)-т заасан үүлний суурийн өндөр болон харааны шаардлагыг хангаж байх; эсхүл
(3) хэрэв нислэгийн төлөвлөгөөнд 2, эсхүл түүнээс дээш бэлтгэл аэродромыг заасан бол, ИНД-91.405(b)-д заасан үүлний суурийн өндөр болон хараа нь нисэн хүрэх тооцоот цагт бэлтгэл аэродромд тохирч байх.
(b) Арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисэх онгоцны дарга, ИНД-91.405(b)-д шаардсан үүлний суурийн өндөр болон харааны шаардлага хангасан нэгээс доошгүй бэлтгэл аэродром бэлэн байхаас бусад тохиолдолд, IFR-ийн дагуу үйл ажиллагаа эхлүүлэхгүй байх үүрэгтэй, хэрэв
(1) тухайн үйл ажиллагааны хувьд нисэн гарах, эсхүл нисэн очих аэродром нь Монгол Улсын гадна бол;
(2) тухайн нисэн очих аэродром нь ашиглаж байгаа нисэх онгоцны нислэгийн зааврын дагуу тохирох хоёр, эсхүл түүнээс дээш бодит бие даасан ХБЗ-гүй бол.
125.159. IFR нислэгт аэродром ашиглах минима
(a) Хэрэв ойртолтын төгсгөлийн цэгийг (FAF) дайран өнгөрөхөөс өмнө, эсхүл ойртолтын төгсгөлийн сегментийг эхлүүлэхийн өмнө тухайн ашиглаж байгаа хэрэглэлийн ойртолтын журмаар аэродромын хараа нь холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн хараанаас бага байгааг цаг уурын бодит мэдээ харуулж байгаа бол, нисэх онгоцны дарга FAF өнгөрч аэродром руу хэрэглэлийн ойртолтыг үргэлжлүүлэхгүй байх, эсхүл хэрэв FAF ашиглаагүй бол, хэрэглэлийн ойртолтын журмын ойртолтын төгсгөлийн сегментийг эхлүүлэхгүй байх үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-ийн зорилгоор, ойртолтын төгсгөлийн сегмент нь дараах цэгээс эхэлнэ:
(1) хэрэглэлийн ойртолтын журамд заасан FAF, эсхүл байгууламжаас; эсхүл
(2) хэрэв FAF нь хэрэглэлийн ойртолтын журамд заагдаагүй ба тухайн журам нь эргэлт хийх журмыг багтаасан бол тухайн нисэх онгоц нь эргэлт хийх журмыг гүйцэтгэж дууссан ба хэрэглэлийн ойртолтын журамд заасан зайд ойртолтын төгсгөлийн чиглэлд (final approach course) орсон цэгээс.
125.159A. Аэродром бүрд ашиглах аэродромын үйл ажиллагааны минима
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн тухайн аэродромд хамаарах аэродромын үйл ажиллагааны минима-г мөрддөг болохыг бататгах үүрэгтэй.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт сунгагдсан аэродромын үйл ажиллагааны минима-г оруулснаар тухайн минима-г сунгаж болно.
(c) Энэ зүйлийн (b)-гийн дагуу сунгагдсан аэродромын үйл ажиллагааны минима-гийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь үйл ажиллагаа эрхлэгчийн Ерөнхий зааварт заасан сунгагдсан аэродромын үйл ажиллагааны минима-гийн шаардлагыг мөрдөх үүрэгтэй.
125.161. IFR-аар нисэн гарах хязгаарлалт
Аэродром нь дараах олон-хөдөлгүүртэй нисэх онгоцонд тохиромжтой байхаас бусад тохиолдолд, агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд нь цаг агаарын нөхцөл нь ИНД-91.413-т заасан хөөрөлтийн минима-гийн шаардлагад, эсхүл түүнээс дээш ба ИНД-91.413-т заасан IFR буултын минима-гийн шаардлагаас доош байгаа үед тухайн аэродромоос IFR нислэг эхлүүлдэггүй болохыг бататгах үүрэгтэй:
(1) хоёр-хөдөлгүүртэй нисэх онгоцны хувьд, тогтуун агаарт нэг хөдөлгүүр ажиллагаагүй үеийн аяллын нислэгийн хурдтайгаар нисэн гарах аэродромоос максимум 1 цагийн нислэгийн зайд байх; эсхүл
(2) гурав, эсхүл түүнээс олон хөдөлгүүртэй нисэх онгоцны хувьд, тогтуун агаарт нэг хөдөлгүүр ажиллагаагүй үеийн аяллын нислэгийн хурдтайгаар нисэн гарах аэродромоос максимум 2 цагийн нислэгийн зайд байх.
125.163. Хөөрөлтийн багасгасан минима
(a) Хэрэв АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн үйл ажиллагааг Ерөнхий заавартаа заасан хөөрөлтийн багасгасан минима-гийн журмын дагуу гүйцэтгэж байгааг бататгасан бол АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь ИНД-91.413(g)-д зааснаас бага хөөрөлтийн минима-д олон-хөдөлгүүртэй нисэх онгоцоор үйл ажиллагаа гүйцэтгэж болно.
(b) Хөөрөлтийн багасгасан минима-гийн журамд дараах шаардлагыг заасан байх ёстой:
(1) нисэх багийн гишүүн нь хөөрөлтийн багасгасан минима-гаар мэргэшсэн байх;
(2) ашиглах ХБЗ нь гол шугамын тэмдэглэгээ, эсхүл гол шугамын гэрэлтүүлэгтэй байх;
(3) ашиглах ХБЗ-ны хөөрөлтийн багасгасан минима-г холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн байх;
(4) хэрэв нисэх онгоц нь хоёр сэнсэн-хөдөлгүүртэй нисэх онгоц бол, тухайн нисэх онгоцыг ажиллагаатай сэнсний авто-флюгерийн (auto-feather), эсхүл авто-өнцөг өөрчлөх (auto-coarse) системээр тоноглосон байх;
(5) тухайн ХБЗ-ны харааг ХБЗ-ны ил харааны зайг (RVR) ашиглан тогтоосон байх;
(6) хөөрөлт үйлдэхэд шаардлагатай хараа тохирч байгааг хянах болон бататгах арга нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц байх.
125.165. IFR-ийн журам
(a) Дараахаас бусад тохиолдолд, IFR-ийн дагуу арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны дарга, тухайн үйл ажиллагааг холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн нислэгийн замаар гүйцэтгэх үүрэгтэй:
(1) бодит аюултай нөхцөлөөс зайлсхийхэд шаардлагатай бол; эсхүл
(2) НХҮ-ний радарын хяналтад үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол; эсхүл
(3) НХУ-ын нэгжээс авсан нислэгийн замын гадуур нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэх зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол; эсхүл
(4) тухайн үйл ажиллагааг зөвшөөрдөг АТ-ийн гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт өөрөөр заасан бол.
(b) Хяналттай агаарын зайд холбогдох НХУ-ын нэгжээс зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд хөлгийн дарга, ашиглаж байгаа аэродромд холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн IFR-ийн нисэн гарах болон ойртолтын журмыг мөрдөх үүрэгтэй.
(c) Хяналтгүй агаарын зайд хөлгийн дарга, ашиглаж байгаа аэродромд холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн IFR-ийн нисэн гарах болон ойртолтын журмыг мөрдөх үүрэгтэй.
(d) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь ашиглаж байгаа нисэх онгоцоор тогтуун агаарт хэвийн аяллын нислэгийн хурдтайгаар тохиромжтой аэродромоос 45 минутын нислэгийн цагаас дээш хугацаатай SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагааг гүйцэтгэдэггүй болохыг бататгах үүрэгтэй.
(e) Энэ зүйлийн(d)-гийн зорилгоор, тохиромжтой аэродром гэж дараах аэродромыг ойлгоно:
(1) бэлтгэл аэродромоор ашиглах үед, ашиглах боломжит цаг хугацаанд, тухайн аэродромд тогтоосон зөвшөөрөгдсөн цаг агаарын минима-д, эсхүл түүнээс дээш байх;
(2) дараах үйл ажиллагааг багтаасан, ашиглаж байгаа нисэх онгоцны маягт тохирсон байгууламж болон үйлчилгээтэй байх:
(i) цаг уурын мэдээний үйлчилгээ;
(ii) холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн нэгээс доошгүй хэрэглэлийн ойртолтын журам.
D Бүлэг - Үзүүлэлт
125.201 Зорилго
(a) Энэ зүйлийн (b), (c), болон (d)-д зааснаас бусад тохиолдолд, энэ Бүлэг нь арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг нисэх онгоцонд хамааралтай нисэх онгоцны үйл ажиллагааны үзүүлэлтийн хязгаарлалтыг тогтооно:
(b) ИНД-125.229-125.235 нь дараах гэрчилгээтэй сэнсэн-хөдөлгүүртэй нисэх онгоцонд хамаарахгүй:
(1) FAR Part 23 энгийн категори, эсхүл дүйцэх НТЧ-ын стандарт; эсхүл
(2) SFAR 23 НТЧ-ын стандарт, эсхүл дүйцэх стандарт.
(c) ИНД-125.209, 125.213, 125.223 болон 125.225 нь дараах гэрчилгээтэй сэнсэн-хөдөлгүүртэй нисэх онгоцонд хамаарахгүй:
(1) SFAR 41 стандарт, эсхүл дүйцэх НТЧ-ын стандарт; эсхүл
(2) FAR Part 23 коммютер категорийн НТЧ-ын стандарт, эсхүл дүйцэх НТЧ-ын стандарт; эсхүл
(3) FAR Part 135 Хавсралт A НТЧ-ын стандарт.
(d) Энэ Бүлгийн шаардлагыг бүрэн хангаагүй нисэх онгоцыг өөр орлох үйл ажиллагааны үзүүлэлтийн хязгаарлалтын дагуу ашиглахыг зөвшөөрч болно.
125.203. Нөөц
125.205. ИНД-121 D Бүлгийн хэрэгжилт
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь FAR Part 25 НТЧ-ын стандарт, эсхүл дүйцэх НТЧ-ын стандартаар гэрчилгээжсэн нисэх онгоц ИНД-121, D Бүлэгт заасан нисэх онгоцны үйл ажиллагааны үзүүлэлтийн хязгаарлалтыг мөрдөж байгааг бататгана.
125.207. Нисэх онгоцны ерөнхий үзүүлэлт
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нисэх онгоцны хувьд дараах шаардлагыг бататгана:
(1) тухайн нислэг үргэлжлэх явцад жин багасах баримжааг тооцон гүйцэтгэх нислэгийн хувьд, түүний хөөрөлт эхлэх үеийн хөөрөлтийн жин нь энэ Бүлгийн дагуу зөвшөөрсөн жингээс илүүгүй байх;
(2) энэ Бүлгийн үзүүлэлтийн шаардлагатай нийцэж байгааг тодорхойлоход ашигладаг техникийн өгөгдөл нь:
(i) тухайн нисэх онгоцны нислэгийн зааварт багтсан байх; эсхүл
(ii) тунадастай ХБЗ-ны буултын зайн өгөгдлийн хувьд, нисэх онгоц үйлдвэрлэгчээс хангагдсан ба Даргын хүлээн зөвшөөрөхүйц байх.
125.209. Хөөрөлтийн зай (FAR Part 23 энгийн категори, эсхүл SFAR 23)
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нисэх онгоцыг дараах шаардлага хангасан болохыг бататгана:
(1) хөөрөлтийн жин нь тухайн нислэгийн зааварт заасан хөөрөлтийн максимум жингээс хэтрээгүй байх;
(2) шаардлагатай хөөрөлтийн зай нь хөөрөлтийн гүйлт үйлдэх боломжит зайн (TORA) 85%-иас хэтрэхгүй байх.
(b) Энэ зүйлийн (а)-д нийцүүлэн хөөрөлтийн жин болон зайг тооцоолохдоо АТ-ийн гэрчилгээ эзэмшигч дараах үзүүлэлтийг тооцож үзнэ:
(1) TORA;
(2) хөөрөлтийн гүйлт үйлдэж эхлэх үеийн нисэх онгоцны жин;
(3) тухайн аэродромын даралтын түвшин;
(4) тухайн аэродромын орчны агаарын хэм;
(5) тухайн ХБЗ-ны гадаргуугийн төрөл болон ХБЗ-ны гадаргуугийн нөхцөл;
(6) хөөрөлт үйлдэх чиглэл дэх ХБЗ-ны налуу;
(7) мэдээнд өгөгдсөн урдаас чиглэсэн салхины бүрдэл хэсэг 50%-иас ихгүй, эсхүл араас чиглэсэн салхины бүрдэл хэсэг 150%-иас багагүй байх.
125.211. ХБЗ-ны гадаргуу болон налууг засаж тооцох хүчин зүйл
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, өөр сонголт хийхийг зөвшөөрдөг техникийн өгөгдөл бэлэн байхаас бусад тохиолдолд 125.209(b)(5), эсхүл 125.229(c)(4)-ийн дагуу тухайн ХБЗ-ны гадаргуугийн төрлийн тооцоолсон хөөрөлтийн зай болон 125.223(c)(3), 125.233(c)(3)-ын дагуу тооцоолсон буултын зайг дараах байдлаар засаж тооцоолдог болохыг бататгана:
(1) бусад төрлийн ХБЗ-ны гадаргуугийн хувьд, Хүснэгт 1-д заасан хүчин зүйлийг ашиглаж;
(2) зурвасны налуугийн хувьд:
(i) өгсүүр налуу нь максимум 3% байх хүртэл 1%-ийн өгсүүр бүрд, хөөрөлтийн зайг 5%-иар ихэсгэж; эсхүл
(ii) өгсүүр налуу нь максимум 3% байх хүртэл 1%-ийн өгсүүр бүрд, буултын зайг 5%-иар багасгаж; эсхүл
(iii) уруу налуу нь максимум 3% байх хүртэл 1%-ийн уруу бүрд, хөөрөлтийн зайг 5%-иар багасгаж; эсхүл
(iv) уруу налуу нь максимум 3% байх хүртэл 1%-ийн уруу бүрд, буултын зайг 5%-иар ихэсгэж.
Хүснэгт 1
Гадаргуугийн төрөл | Хөөрөлтийн зайн хүчин зүйл | Гүйлтийг зогсоох зайн хүчин зүйл | Буултын зайн хүчин зүйл |
Хучилттай | х 1,00 | х 1,00 | х 1,00 |
Корал | х 1,00 | х 1,03 | х 1,05 |
Металл | х 1,05 | х 1,06 | х 1,08 |
Сайжруулсан хөрс | х 1,08 | х 1,14 | х 1,16 |
Зүлэг | х 1,14 | х 1,20 | х 1,18 |
125.213. IFR нислэгийн нисэх онгоцны хөөрөлтийн үеийн нислэгийн аюулгүй зам
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь IFR-ийн дагуу үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нисэх онгоцны хувьд, тухайн нисэх онгоц хоёр, эсхүл түүнээс олон хөдөлгүүртэй байх тохиолдолд, эрсдэлтэй хөдөлгүүр ажиллагаагүй гэж үзэн, хөөрөлтийн үеийн нислэгийн аюулгүй замын бүх саадыг 15 м-ээс (50 ft) доошгүй босоо зайтай өнгөрөхийг бататгана.
(b) Энэ зүйлийн (a)-ийн зорилгоор, хэрэв тухайн саадаас төлөвлөсөн нислэгийн шугам хүртэлх хажуугийн хэвтээ зай нь дараах зайнаас хэтрээгүй бол, тухайн саадыг хөөрөлтийн үеийн нислэгийн аюулгүй зам дээр байна гэж тооцно:
(1) төлөвлөсөн нислэгийн зам нь 15°-аас хэтэрсэн чиглэлийн өөрчлөлт шаарддаггүй тохиолдолд:
(i) 45 м дээр нэмэх нь 0.10D-гээс максимум 600 м хүртэл, эсхүл хэрэв АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисгэгчид зориулсан ил харааны, эсхүл радио навигацийн чиглэл дагах журмыг ашигладаг бол, максимум 300 м хүртэл; эсхүл
(ii) VMC-д, өдрийн цагаар гүйцэтгэх үйл ажиллагааны хувьд, 30 м дээр нэмэх нь 0.10D-гээс максимум 600 м хүртэл, эсхүл хэрэв АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисгэгчид зориулсан ил харааны, эсхүл радио навигацийн чиглэл дагах журмыг ашигладаг бол, максимум 300 м хүртэл; эсхүл
(2) төлөвлөсөн нислэгийн зам нь 15°-аас хэтэрсэн чиглэлийн өөрчлөлт шаарддаг тохиолдолд:
(i) 45 м дээр нэмэх нь 0.10D-гээс максимум 900 м хүртэл, эсхүл хэрэв АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисгэгчид зориулсан ил харааны, эсхүл радио навигацийн чиглэл дагах журмыг ашигладаг бол, максимум 600 м хүртэл; эсхүл
(ii) VMC-д, өдрийн цагаар гүйцэтгэх үйл ажиллагааны хувьд, 30 м дээр нэмэх нь 0.10D-гээс максимум 600 м хүртэл, эсхүл хэрэв АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисгэгчид зориулсан ил харааны, эсхүл радио навигацийн чиглэл дагах журмыг ашигладаг бол, максимум 300 м хүртэл.
(c) Энэ зүйлийн (b)-гийн зорилгоор, "D" гэж хөөрөлтийн боломжит зайн (TODA) төгсгөлөөс тухайн нисэх онгоц гүйх замын дагуух хэвтээ зайг ойлгоно.
(d) Энэ зүйлийн (a)-ийн дагуу хөөрөлтийн үеийн нислэгийн аюулгүй замыг тооцоолохдоо АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгана:
(1) дараах хүчин зүйлийг тооцож үздэг байх:
(i) хөөрөлтийн гүйлт эхлэх үеийн хөөрөлтийн жин;
(ii) аэродромын өндөрлөг;
(iii) Олон улсын стандарт атмосферийн (ISA) даралтаас тухайн атмосферийн даралт нь 1%-иас их ялгаатай бол, тухайн аэродромын даралтын түвшин;
(iv) тухайн аэродромын орчны агаарын хэм;
(v) мэдээнд өгөгдсөн урдаас чиглэсэн салхины бүрдэл хэсэг 50%-иас ихгүй, эсхүл араас чиглэсэн салхины бүрдэл хэсэг 150%-иас багагүй байх.
(2) хөөрөлтийн гадаргуугаас дээш 15 м-ийн (50 ft) өндөрт хүрэхээс өмнө 15°-аас хэтэрсэн чиглэлийн өөрчлөлтийг хийхгүй байх;
(3) Дарга өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд:
(i) хөөрөлтийн гадаргуугаас дээш 15 м-ийн (50 ft) өндөр авахаас өмнө 15°-аас хэтэрсэн налуу өнцгөөр эргэлт хийхгүй байх;
(ii) хөөрөлтийн гадаргуугаас дээш 120 м-ийн (400 ft) өндөр авах хүртэл 20°-аас хэтэрсэн налуу өнцгөөр эргэлт хийхгүй байх;
(iii) хөөрөлтийн гадаргуугаас дээш 120 м-ээс (400 ft) дээш өндөрт 25°-аас хэтэрсэн налуу өнцгөөр эргэлт хийхгүй байх;
(4) дараах зөвшөөрөгдөх хэмжээг тооцдог байх:
(i) үйл ажиллагааны хурд болон нислэгийн замд налуу өнцгийн эргэлтийн үзүүлэх нөлөө;
(ii) нэмэгдсэн нислэгийн хурднаас шалтгаалан зай нэмэгдэх;
(iii) 125.215-ын дагуу хурдны нуралтын (stall) нөөцийг хадгалах болон өндөр авалтын градиент алдах.
125.215. Хөдөлгүүр ажиллагаагүй үеийн градиент болон хурдны нуралтыг засаж тооцох
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь өөр сонголт хийхийг зөвшөөрдөг техникийн өгөгдөл бэлэн байхаас бусад тохиолдолд 125.213(d)(4)(iii)-т нийцүүлэх зорилгоор, Хүснэгт 2-т заасан хүчин зүйлийг ашиглан хурдны нуралтын нөөцийг хадгалах болон өндөр авалтын градиентын алдагдлыг тооцоолно.
Хүснэгт 2
Эргэлт хийх налуу өнцөг | Хурдны засвар | Градиентын засвар |
15°-аас 19° | V2 | 1 х Нисэх онгоцны нислэгийн заавар 15°-аар градиент алдагдал |
20°-аас 24° | V2 + 5 knots | 2 x Нисэх онгоцны нислэгийн заавар 15°-аар градиент алдагдал |
25° | V2 + 19knots | 3 x Нисэх онгоцны нислэгийн заавар 15°-аар градиент алдагдал |
125.217. Нислэгийн замд эрсдэлтэй хөдөлгүүр ажиллагаагүй болох
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаандаа ашиглаж байгаа хоёр, эсхүл түүнээс олон хөдөлгүүртэй нисэх онгоц бүрийн хувьд, дараах нөхцөлийн дагуу үзүүлэлтийн шаардлагыг хангаж чадах аэродромоос дээш 300 м-ийн (1000 ft) өндөр цэг хүртэл тухайн нисэх онгоц холбогдох минимум аюулгүй түвшинд, эсхүл түүнээс дээш өндөрт нислэгийг эерэг өндөр авах өнцөгтэй үргэлжлүүлэх чадвартай болохыг бататгана:
(1) тухайн нислэгийн цаг уурын урьдчилсан мэдээний нөхцөлд;
(2) эрсдэлтэй хөдөлгүүр ажиллагаагүй;
(3) үлдсэн хөдөлгүүр нь тогтоосон тасралтгүй ажиллах максимум хүчний нөхцөлд ажиллаж байгаа.
(b) Энэ зүйлийн (a)-ийн дагуу нислэгийн замын дагуух хязгаарлалтыг тооцоолохдоо АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах нөхцөлийг бататгана:
(1) бүх хөдөлгүүр нь тухайн нисэх онгоцны нислэгийн зааварт заасан тасралтгүй ажиллах максимум хүчний нөхцөлд ажиллаж байхад өндөр авах босоо хурд нь 1,5 м/сек-ээс (300 ft/min) багагүй байхаас хэтэрсэн түвшинд тухайн нисэх онгоц ниснэ гэж тооцохгүй байх;
(2) нэг хөдөлгүүр ажиллагаагүй үед тооцсон нислэгийн замын дагуух градиент нь нийт-градиентаас -хасах-0,5% градиент байх.
125.219. Нислэгийн зам дагуух 90 минутын хязгаарлалт
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаандаа ашиглаж байгаа хоёр хөдөлгүүртэй нисэх онгоцыг баримжаат буултын жинд хамаатай, тухайн нисэх онгоцны нислэгийн зааварт заасан үзүүлэлтийн шаардлагад нийцсэн аэродромоос 90 минутаас холгүй зайд нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэдэг болохыг бататгана.
(b) Энэ зүйлийн (c)-д зааснаас бусад тохиолдолд, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаандаа ашиглаж байгаа гурав, эсхүл түүнээс олон хөдөлгүүртэй нисэх онгоцыг баримжаат буултын жинд хамаатай, тухайн нисэх онгоцны нислэгийн зааварт заасан үзүүлэлтийн шаардлагад нийцсэн аэродромоос 90 минутаас холгүй зайд нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэдэг болохыг бататгана.
(c) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах нөхцөлийг хангасан бол гурав, эсхүл түүнээс олон хөдөлгүүртэй нисэх онгоцоор, баримжаат буултын жинд хамаатай, тухайн нисэх онгоцны нислэгийн зааварт заасан үзүүлэлтийн шаардлагад нийцсэн аэродромоос 90 минутаас хол зайд нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж болно:
(1) нислэгийн замын дагуу хоёр хөдөлгүүр ажиллагаагүй үеийн тухайн нислэгийн замын өгөгдөл нь, таамаглаж байгаа цаг уурын нөхцөлд хоёр хөдөлгүүр зэрэг татгалзана гэж тооцсон цэгээс хоёр хөдөлгүүр ажиллагаагүйгээр буулт үйлдэхийг заасан журмыг ашиглан тухайн нисэх онгоц буулт үйлдэх боломжтой аэродром руу нислэгээ үргэлжлүүлэхийг зөвшөөрдөг байх;
(2) хэрэв цаг уурын нөхцөл нь дараах үйл ажиллагааг шаарддаг бол, нислэгийн аюулгүй замыг сонгохдоо мөстөлтөөс хамгаалах системийн нөлөөг тооцдог байх:
(i) нислэг үйлдэх нислэгийн замын дагуу минимум аюулгүй түвшинд эерэг өндөр авах өнцөгтэй байх; эсхүл
(ii) тухайн үеийн жин-градиент-хасах-0.5% градиентад болон нислэгийн замын дагуух хамгийн эрсдэлтэй цэгт хоёр хөдөлгүүр татгалзана гэдэгт үндэслэн, энэ зүйлийн (d)-д зааснаас бусад тохиолдолд, төлөвлөсөн нислэгийн чиглэлд 18.6 км-ийн (10 nm) дотор 600 м-ээс (2000 ft) доошгүй өндөрт газрын бартаа болон саадаас чөлөөтэй байх;
(3) нислэгийн аюулгүй зам нь хоёр хөдөлгүүр татгалзсаны дараа буулт үйлдэхээр тооцсон аэродромоос дээш 450 м-ийн (1500 ft) өндөрт эерэг өндөр авах өнцөгтэй байх;
(4) хоёр хөдөлгүүр татгалзана гэж үзсэн цэгт тухайн нисэх онгоцны баримжаат жин нь, 450 м-ээс (1500 ft) доошгүй өндөрт тухайн аэродромын чанх дээр нисэн хүрсний дараа түвшнээ хадгалан 15 минут нисэн буулт үйлдэхээр тооцсон аэродромд хүрэх хангалттай түлшийг багтаасан жингээс багагүй байх.
(d) Хэрэв нисгэгч нь радио навигацийн туслах төхөөрөмж ашиглан төлөвлөсөн нислэгийн чиглэлээ 9.3 км-ийн (5 nm) дотор хадгалах чадвартай бол энэ зүйлийн (c)(2)(ii)-т шаардсан 18.6 км-ийн (10 nm) зайг 9.3 км (5 nm) хүртэл багасгаж болно.
(e) Энэ зүйлийн (c)-д нийцэж байгааг тооцоолохдоо АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, тухайн нисэх онгоц баримжаат буултын жинд хамааралтай үзүүлэлтийн шаардлагад нийцсэн аэродромоос 90 минутаас хол зайд, стандарт агаарын хэм болон тогтуун агаарт бүх хөдөлгүүр алсын зайн аяллын нислэгийн хурдтай ажиллаж байх үед тухайн нислэгийн замын хэсгийн хамгийн эрсдэлтэй цэгт хоёр хөдөлгүүр татгалзана гэж тооцно.
125.221. Нисэн очих болон бэлтгэл аэродромд буултын үед өндөр авах
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нисэх онгоцны хувьд дараах шаардлагыг бататгана:
(1) нисэн очих болон бэлтгэл аэродромд буулт үйлдэх тооцоот цагт гадна орчны баримжаат агаарын хэм болон түвшнийг тооцон, тухайн нисэх онгоцны буултын жин (landing weight) нь максимум ойртолтын жин (approach weight) болон буултын үед өндөр авах жингээс (landing-climb weight) хэтрэхгүй байх;
(2) 60 м-ээс (200 ft) доош шийдвэр гаргах өндөрт хэрэглэлийн ойртолт үйлдэхэд хөөрөлтийн жин болон нислэгт зарцуулдаг баримжаат түлшийг тооцсон нисэх онгоцны ойртолтын жин нь, ойртолтын конфигурацид эрсдэлтэй хөдөлгүүрийг ажиллагаагүй гэж үзэн дараах, ойртолтоос 2-т гарах өндөр авалтын аюулгүй градиенттай нийцсэн байх:
(i) 2.5%-иас доошгүй; эсхүл
(ii) 125.213-ын дагуу ойртолтоос 2-т гарах нислэгийн замын саадаас чөлөөтэй байх шаардлагатай өндөр авалтын аюулгүй градиентаас доошгүй.
125.223. Хуурай ХБЗ-ны буултын зай
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нисэх онгоцны буулт үйлдэх тооцоот цагийн буултын жинг тухайн нисэх онгоцны нислэгийн зааварт заасан буултын жингээс хэтрэхгүй байхыг бататгах үүрэгтэй.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нисэх онгоцны хувьд, нисэн очих аэродром болон бэлтгэл аэродромд буулт үйлдэх тооцоот цагт нисэх онгоцны буултын жин нь дараах зайд зурвасны босгоос дээш 15 м-ийн (50 ft) өндрөөс бүрэн зогсолттой буулт үйлдэхэд боломжтой байхыг бататгах үүрэгтэй:
(1) MCTOW нь 5700 кг, эсхүл түүнээс доош нисэх онгоцны хувьд, буултын боломжит зайн (LDA) 85%;
(2) MCTOW нь 5700 кг-аас дээш жинтэй нисэх онгоцны хувьд, LDA-гийн 70%.
(c) Энэ зүйлийн (b)-гийн дагуу буултын жинг тооцохдоо АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах хүчин зүйлийг тооцож үзэх үүрэгтэй:
(1) аэродромын өндөрлөг;
(2) тухайн аэродромын орчны агаарын хэм;
(3) ХБЗ-ны гадаргуугийн төрөл болон ХБЗ-ны гадаргуугийн нөхцөл;
(4) буулт үйлдэх чиглэл дэх ХБЗ-ны налуу;
(5) мэдээнд өгөгдсөн урдаас чиглэсэн салхины бүрдэл хэсэг 50%-иас ихгүй, эсхүл араас чиглэсэн салхины бүрдэл хэсэг 150%-иас багагүй байх.
(d) Энэ зүйлийн (b) болон (c)-гийн дагуу буулт үйлдэх нисэх онгоцыг нислэгт гаргахдаа АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах нөхцөлийг авч үзэн тухайн нисэх онгоц хамгийн тохиромжтой ХБЗ-д буулт үйлдэнэ гэж тооцох үүрэгтэй:
(1) цаг уурын урьдчилсан мэдээний нөхцөл;
(2) хүрээлсэн газрын бартаа;
(3) ойртолт болон буултын туслах хэрэгсэл;
(4) ойртолтоос 2-т гарах нислэгийн зам дагуух саад.
(e) Нисэн очих аэродромын хувьд, хэрэв АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (d)-г хангах боломжгүй бол, энэ зүйлийн (a), (b) болон (c)-гийн шаардлага хангасан бэлтгэл аэродромыг сонгосон тохиолдолд тухайн нисэх онгоцыг нислэгт гаргаж болно.
125.225. Нойтон болон тунадастай ХБЗ-ны буултын зай
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нисэх онгоцны хувьд дараах шаардлагыг бататгана:
(1) цаг агаарын урьдчилсан, эсхүл бодит мэдээ, эсхүл хамтатгасан мэдээ нь тухайн нисэх онгоцны нисэн хүрэх тооцоот цагт тухайн ХБЗ нь нойтон байж болохыг харуулж байгаа тохиолдолд, LDA нь 125.223-т шаардсан буултын зайны 115%-иас доошгүй байх;
(2) цаг агаарын урьдчилсан, эсхүл бодит мэдээ, эсхүл хамтатгасан мэдээ нь тухайн нисэх онгоцны нисэн хүрэх тооцоот цагт тухайн ХБЗ нь тунадастай байж болохыг харуулж байгаа тохиолдолд, LDA нь дараах шаардлагыг хангасан байх:
(i) энэ зүйлийн (a)(1)-д шаардсан буултын зайнаас багагүй; эсхүл
(ii) тунадастай ХБЗ-ны буултын зайн өгөгдлийн дагуу тогтоосон буултын зайнаас багагүй.
(b) Хэрэв өгөгдөл нь нойтон ХБЗ-д богино буултын зайг заасан бол, энэ зүйлийн (a)(1)-д шаардсанаас богино, нойтон ХБЗ-ны буултын зайг ашиглаж болно, гэхдээ 125.223-т шаардсанаас богино байж болохгүй.
125.227. Огцом ойртолт болон богино зайд буулт үйлдэх арга техник
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд, 4.5°, эсхүл түүнээс илүү ойртолтын гулгах өнцгөөр, 15 м-ээс (50 ft) доош гэхдээ 10.5 м-ээс (35 ft) дээш босгын өндөртэйгээр огцом ойртолтын журмыг ашиглаж болно, хэрэв:
(1) тухайн нисэх онгоцны нислэгийн зааварт огцом ойртолт үйлдэх онцгой нөхцөлийн журам, мөн огцом ойртолт үйлдэх шалгуурыг ашиглах үеийн газардах талбайн уртын өгөгдлийн нэмэлт өөрчлөлтийг багтаасан, максимум зөвшөөрөгдсөн ойртолтын гулгах өнцөг, бусад хязгаарлалт болон журмыг заасан бол;
(2) IFR-ийн дагуу гүйцэтгэж байгаа арилжааны нислэгийн үйл ажиллагааны хувьд VASIS, эсхүл түүнээс илүү системээс бүрдсэн ойртолтын налууг заах систем нь огцом ойртолтын журмыг ашиглах тухайн аэродромын ХБЗ-д бэлэн байгаа бол;
(3) IFR-ийн дагуу гүйцэтгэж байгаа арилжааны нислэгийн үйл ажиллагааны хувьд, огцом ойртолт үйлдэх ХБЗ-ны цаг агаарын минима-г заасан бөгөөд зөвшөөрсөн бол;
(4) IFR-ийн дагуу гүйцэтгэж байгаа арилжааны нислэгийн үйл ажиллагааны хувьд, дараах үзүүлэлтийг анхаарч үзсэн бол:
(i) саад;
(ii) ойртолтын налууг заагчийн төрөл болон ил харааны туслах хэрэгсэл MLS, GPS, ILS, LOC, VOR, эсхүл NDB зэрэг ХБЗ-ны чиглүүлэгч;
(iii) DH болон MDA-д шаардлагатай минимум ил харааны баримжаат цэг;
(iv) ашиглаж болох нислэгийн төхөөрөмж;
(v) нисгэгчийн мэргэшил болон аэродромын тусгай шаардлага;
(vi) тухайн нисэх онгоцны нислэгийн зааварт заасан хязгаарлалт болон журам;
(vii) ойртолтоос 2-т гарах шалгуур.
125.228. FAR Part 23 коммютер категори болон SFAR 41 нисэх онгоц
ИНД-125.229-125.235 нь FAR Part 23 коммютер категорийн болон SFAR 41-ээр гэрчилгээжсэн нисэх онгоц ашиглан арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа АТ-ийн гэрчилгээ эзэмшигчид хамаарна.
125.229. Хөөрөлтийн зай (FAR Part 23 коммютер категори, эсхүл SFAR 41, эсхүл FAR Part 135 App.A)
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нисэх онгоцны хөөрөлтийн жинг, тухайн нисэх онгоцны нислэгийн зааварт заасан хөөрөлтийн максимум жингээс хэтрээгүй болохыг бататгана.
(b) Энэ зүйлийн (а)-д нийцэж байгааг тогтоох зорилгоор АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь хөөрөлтийн максимум жинг тооцоолохдоо, эрсдэлтэй хөдөлгүүр (critical engine) VEF хурдан дээр татгалзсан ба ганц V1-хурдыг ашиглаж байгаа гэж үзэн дараах шаардлагыг бататгана:
(1) хөөрөлтийн гүйлтийг зогсоох шаардлагатай зай нь хөөрөлтийн гүйлтийг зогсоох боломжит зайнаас (ASDA) хэтрэхгүй байх;
(2) шаардлагатай хөөрөлтийн зай нь TODA-гаас хэтрэхгүй байх;
(3) TODA-гийн хэсгийг бүрдүүлж байгаа саадаас чөлөөтэй талбай нь TORA-гийн уртын хагасаас хэтрэхгүй байх;
(4) хөөрөлтийн гүйлт үйлдэх шаардлагатай зай нь татгалзсан ба үргэлжлүүлсэн хөөрөлт үйлдэхэд V1-хурдыг ашиглан TORA-гаас хэтрэхгүй байх.
(c) Энэ зүйлийн (b)-гийн дагуу хөөрөлтийн максимум жинг тооцоолохдоо АТ-ийн гэрчилгээ эзэмшигч дараах хүчин зүйлийг тооцож үзнэ:
(1) аэродромын өндөрлөг;
(2) Олон улсын стандарт атмосферийн (ISA) даралтаас тухайн атмосферийн даралт нь 1%-иас их ялгаатай бол, тухайн аэродромын даралтын түвшин;
(3) тухайн аэродромын орчны агаарын хэм;
(4) тухайн ХБЗ-ны гадаргуугийн төрөл болон ХБЗ-ны гадаргуугийн нөхцөл;
(5) хөөрөлт үйлдэх чиглэл дэх ХБЗ-ны налуу;
(6) мэдээнд өгөгдсөн урдаас чиглэсэн салхины бүрдэл хэсэг 50%-иас ихгүй, эсхүл араас чиглэсэн салхины бүрдэл хэсэг 150%-иас багагүй байх.
125.231. Хөөрөлтийн үеийн нислэгийн аюулгүй зам
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нисэх онгоцны хувьд, эрсдэлтэй хөдөлгүүр ажиллагаагүй гэж үзэн, хөөрөлтийн үеийн нислэгийн аюулгүй замын бүх саадыг дараахаас доошгүй босоо зайтай өнгөрдөг болохыг бататгана:
(1) 10.5 м (35 ft) - 15°-аас хэтрэхгүй налуу өнцгөөр эргэлт хийхээр төлөвлөсөн нисэх онгоцоор хөөрөлт үйлдсэн тохиолдолд;
(2) 15 м (50 ft) - 15°-аас хэтэрсэн налуу өнцгөөр эргэлт хийхээр төлөвлөсөн нисэх онгоцоор хөөрөлт үйлдсэн тохиолдолд.
(b) Энэ зүйлийн (a)-ийн зорилгоор, хэрэв тухайн саадаас нислэгийн төлөвлөсөн шугам хүртэлх хажуугийн хэвтээ зай нь дараах зайнаас хэтрээгүй бол, тухайн саадыг хөөрөлтийн үеийн нислэгийн аюулгүй зам дээр байна гэж тооцно:
(1) төлөвлөсөн нислэгийн зам нь 15°-аас хэтэрсэн чиглэлийн өөрчлөлт шаарддаггүй тохиолдолд:
(i) 45 м дээр нэмэх нь 0.10D-гээс максимум 600 м хүртэл, эсхүл хэрэв АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисгэгчид зориулсан ил харааны, эсхүл радио навигацийн чиглэл дагах журмыг ашигладаг бол, максимум 300 м хүртэл; эсхүл
(ii) VMC-д, өдрийн цагаар гүйцэтгэх үйл ажиллагааны хувьд, 30 м дээр нэмэх нь 0.10D-гээс максимум 600 м хүртэл, эсхүл хэрэв АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисгэгчид зориулсан ил харааны, эсхүл радио навигацийн чиглэл дагах журмыг ашигладаг бол, максимум 300 м хүртэл; эсхүл
(2) төлөвлөсөн нислэгийн зам нь 15°-аас хэтэрсэн чиглэлийн өөрчлөлт шаарддаг тохиолдолд:
(i) 45 м дээр нэмэх нь 0.10D-гээс максимум 900 м хүртэл, эсхүл хэрэв АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисгэгчид зориулсан ил харааны, эсхүл радио навигацийн чиглэл дагах журмыг ашигладаг бол, максимум 600 м хүртэл; эсхүл
(ii) VMC-д, өдрийн цагаар гүйцэтгэх үйл ажиллагааны хувьд, 30 м дээр нэмэх нь 0.10D-гээс максимум 600 м хүртэл, эсхүл хэрэв АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисгэгчид зориулсан ил харааны, эсхүл радио навигацийн чиглэл дагах журмыг ашигладаг бол, максимум 300 м хүртэл.
(c) Энэ зүйлийн (b)-гийн зорилгоор, "D" гэж TODA-гийн төгсгөлөөс тухайн нисэх онгоц гүйх замын дагуух хэвтээ зайг ойлгоно.
(d) Энэ зүйлийн (a)-ийн дагуу хөөрөлтийн үеийн нислэгийн аюулгүй замыг тооцоолохдоо, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгана:
(1) дараах хүчин зүйлийг тооцож үздэг байх:
(i) хөөрөлтийн гүйлт эхлэх үеийн хөөрөлтийн жин;
(ii) аэродромын өндөрлөг;
(iii) Олон улсын стандарт атмосферийн (ISA) даралтаас тухайн атмосферийн даралт нь 1%-иас их ялгаатай бол, тухайн аэродромын даралтын түвшин;
(iv) тухайн аэродромын орчны агаарын хэм;
(v) мэдээнд өгөгдсөн урдаас чиглэсэн салхины бүрдэл хэсэг 50%-иас ихгүй, эсхүл араас чиглэсэн салхины бүрдэл хэсэг 150%-иас багагүй байх.
(2) хөөрөлтийн гадаргуугаас дээш 15 м-ийн (50 ft) өндөрт хүрэхээс өмнө 15°-аас хэтэрсэн чиглэлийн өөрчлөлтийг хийхгүй байх;
(3) Дарга өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд:
(i) хөөрөлтийн гадаргуугаас дээш 15 м-ийн (50 ft) өндөр авахаас өмнө 15°-аас хэтэрсэн налуу өнцгөөр эргэлт хийхгүй байх;
(ii) хөөрөлтийн гадаргуугаас дээш 120 м-ийн (400 ft) өндөр авах хүртэл 20°-аас хэтэрсэн налуу өнцгөөр эргэлт хийхгүй байх;
(iii) хөөрөлтийн гадаргуугаас дээш 120 м-ээс (400 ft) дээш өндөрт 25°-аас хэтэрсэн налуу өнцгөөр эргэлт хийхгүй байх;
(4) дараах зөвшөөрөгдөх хэмжээг тооцсон байх:
(i) үйл ажиллагааны хурд болон нислэгийн замд налуу өнцгийн эргэлтийн үзүүлэх нөлөө;
(ii) нэмэгдсэн нислэгийн хурднаас шалтгаалан зай нэмэгдэх;
(iii) 125.215-ын дагуу хурдны нуралтын нөөцийг хадгалах болон өндөр авалтын градиент алдах.
125.233. ХБЗ-ны буултын зай
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нисэх онгоцны буулт үйлдэх тооцоот цагийн буултын жинг тухайн нисэх онгоцны нислэгийн зааварт заасан буултын жингээс хэтрэхгүй байхыг бататгах үүрэгтэй.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, тухайн ХБЗ дээр нисэх онгоцны буултын зайг тооцоолохдоо дараах журмыг ашиглах үүрэгтэй:
(1) энэ зүйлийн (c)-гийн дагуу баталсан; эсхүл
(2) Хавсралт D-д заасан.
(c) Дарга дараах нөхцөлийг тооцон үзсэний дараа хэрэв хангалттай гэж үзвэл, энэ зүйлийн (b)(1)-д заасан журамтай холбоотой, АТ-ийн гэрчилгээ эзэмшигчийн гаргасан хүсэлтийг зөвшөөрч болно:
(1) санал болгосон тухайн нисэх онгоцонд нисгэгч, эсхүл нисэх баг ашиглах боломжтой, үйлдвэрлэгчийн хангасан журмын дагуу гаргасан техникийн өгөгдөл байгаа эсэх;
(2) тухайн үйл ажиллагаа эрхлэгчид, дараах аль нэг мэдээллийг авч ашиглах найдвартай нэвтрэх эрх байгаа эсэх:
(i) ашиглахаар зөвшөөрөгдсөн журамд хамаарах ХБЗ-ны нөхцөлийн талаарх тухайн цаг хугацаанд тохирсон үнэн зөв тайлан мэдээ; эсхүл
(ii) үйл ажиллагаа эрхлэгч дүйцэх нөхцөлийг таньж тогтооход туслах өгөгдөл;
(3) дараах нөхцөлийг тооцож үзэх ёстой зөвшөөрөгдсөн журмыг ашиглан буултын зайг тооцоолохдоо хэрэглэх алдааны нөөц хязгаар:
(i) буултын зайд нисгэгчийн ур чадварын үзүүлэх нөлөө;
(ii) нисэн очих аэродромын хүрээлэн буй орчны гэнэтийн нөхцөлийн нөлөө;
(iii) тооцоог нислэгт гаргах шатанд, эсхүл нислэгийн замд хийсэн эсэх;
(iv) алдааны нөөц хязгаар нь ХБЗ-ны нөхцөлийн мэдээнд тулгуурласан эсэх;
(4) ХБЗ-ны нөхцөлийг мэдээлэх, өгөгдлийг тооцоолох болон нислэгийн үйл ажиллагаанд оролцдог ажилтнууд нь тухайн журмыг ашиглах холбогдох сургалтад хамрагдсан эсэх.
E Бүлэг - Жин ба төвлөрөлт
125.301. Зорилго
Энэ Бүлэг нь нисэх онгоцны ачаалалтын хяналт болон жин, төвлөрөлтийн зохицуулалтын шаардлагыг тогтооно.
125.303. Бараа, зорчигч болон тээшний жин
(a) Энэ зүйлийн (b), (c) болон (d)-г харгалзан, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд гүйцэтгэж байгаа арилжааны нислэгийн үйл ажиллагааны хувьд, нисэх онгоцонд тээвэрлэдэг дараах эд зүйлийн жинг тогтоосон болохыг бататгах үүрэгтэй:
(1) барааны нийт бодит жин (тээш ороогүй);
(2) зорчигчид болон тэдний гар тээшний нийт жин;
(3) багийн гишүүд болон тэдний гар тээшний нийт жин;
(4) үзлэг хийгдсэн тээшний нийт жин.
(b) Зорчигчид болон тэдний гар тээшний нийт жинг дараах нөхцөлийн зөвхөн нэгийг нь ашиглан тогтоосон байх ёстой:
(1) зорчигч, түүний гар тээш нэг бүрийн бодит жин;
(2) гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт заасан, гэрчилгээ эзэмшигчийн тогтоосон зорчигч, түүний гар тээш нэг бүрийн стандарт жин;
(3) зорчигч, түүний гар тээш нэг бүрийн дараах стандарт жин:
(i) 2-оос доош насны хүүхэд - 15 кг;
(ii) 2-13 насны хүүхэд - 46 кг;
(iii) 13-аас дээш насны хүн - 86 кг.
(c) Багийн гишүүн болон тэдний гар тээшний нийт жинг дараах нөхцөлийн зөвхөн нэгийг нь ашиглан тогтоосон байх ёстой:
(1) багийн гишүүн, түүний гар тээш нэг бүрийн бодит жин;
(2) гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт заасан, гэрчилгээ эзэмшигчийн тогтоосон багийн гишүүн, түүний гар тээш нэг бүрийн стандарт жин;
(3) багийн гишүүн, түүний гар тээш нэг бүрийн стандарт жин - 86 кг.
(d) Үзлэг хийгдсэн тээшний жинг тухайн тээшний бодит жинг ашиглан тогтоосон байх ёстой.
(e) Энэ зүйлийн (b)(2), эсхүл (c)(2)-т заасан нөхцөлийг ашиглах зорилгоор гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт заасан байх шаардлагатай стандарт жинг тогтоохоор төлөвлөж байгаа АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц судалгааны хөтөлбөрийн дагуу холбогдох стандарт жинг тогтоосон байх үүрэгтэй.
(f) Энэ зүйлийн (b)(2), эсхүл (b)(3)-ын дагуу зорчигчдын, эсхүл (c)(2), эсхүл (c)(3)-ын дагуу багийн гишүүдийн стандарт жинг ашиглахаар төлөвлөж байгаа АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь хэрэв гар тээштэй зорчигч, эсхүл багийн гишүүний жин нь ашиглаж байгаа холбогдох стандарт жингээс илүү болох нь тодорхой байгаа бол тухайн этгээд, түүний гар тээшний бодит жингийн аль илүү хамааралтай жинг ашигладаг болохыг бататгах, Даргын хүлээн зөвшөөрөхүйц журмыг тогтоосон байх үүрэгтэй.
125.305. Нисэх онгоцны ачааллын хязгаарлалт
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) нисэх онгоцны жин, төвлөрөлттэй холбоотой тухайн нисэх онгоцны нислэгийн заавар, эсхүл бусад батлагдсан баримт бичигт заасан хязгаарлалтыг дагаж мөрдөх;
(2) түлшгүй (zero fuel), маневрын, хөөрөлтийн болон буултын жин тус бүр нь зөвшөөрөгдсөн максимум жингээсээ хэтрэхгүй байх;
(3) тухайн нисэх онгоцны хүндийн төв нь нисэн гарах үед энэ хэсгийн (1)-д заасан хязгаарын хүрээнд байх ба арилжааны нислэгийн үйл ажиллагааны туршид тухайн хязгаарын хүрээнд хадгалагдаж байх.
125.307. Ачааллын манифест
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) арилжааны нислэгийн үйл ажиллагааны өмнө ачааллын манифестийг бүрэн гүйцэд бөглөсөн байх;
(2) тухайн ачааллын манифестийг хөлгийн дарга баталдаг байх;
(3) тухайн ачааллын манифест нь дараах дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байх:
(i) хөлгийн даргын нэр;
(ii) үйл ажиллагаа гүйцэтгэх огноо;
(iii) нисэх онгоцны маяг, бүртгэлийн дугаар;
(iv) нисэн гарах болон нисэн очих аэродромын нэр, эсхүл таних код;
(v) нислэгийн дугаар, эсхүл нисэн гарах тооцоот цаг;
(vi) гэрчилгээ эзэмшигчийн өөр баримт бичигт заагдаагүй бол, багийн гишүүд болон зорчигчдын овог, нэр;
(vii) нисэх онгоцны хоосон жин, салгаж болох төхөөрөмжийн жин, зарцуулах материалын жин болон багийн гишүүдийн жин;
(viii) зорчигчид болон тэдний гар тээшний нийт жин, барааны нийт жин, үзлэг хийгдсэн тээшний нийт жин болон хэрэглэх боломжит түлшний нийт жин;
(ix) тухайн нисэх онгоцны хөөрөлтийн жин;
(x) гэрчилгээ эзэмшигч өөр баримт бичигт тэмдэглэдэг байхаас бусад тохиолдолд, нисэх онгоцны хүндийн төв нь тухайн нисэх онгоцны нислэгийн зааварт заасан хязгаарын хүрээнд байгааг нотлох баримт;
(xi) түлшгүй жин, хөөрөлтийн болон буултын жинг багтаасан үйл ажиллагааны зөвшөөрөгдөх максимум жин;
(xii) 125.303(f)-ийн дагуу тохируулга хийсэн нийт жин.
F Бүлэг - Хэрэглэл болон төхөөрөмж
125.351. Зорилго
Энэ Бүлэг нь нисэх онгоцонд шаардлагатай хэрэглэл болон төхөөрөмжийн шаардлагыг тогтооно.
125.353. Ерөнхий зүйл
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараахаас бусад тохиолдолд, нисэх онгоцыг тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд ашигладаггүй болохыг бататгах үүрэгтэй:
(1) нисэх онгоц нь дараах төхөөрөмжөөр тоноглогдсон байх:
(i) ИНД-91 F Бүлэг болон энэ Бүлэгт шаардсан төрлийн хэрэглэл болон төхөөрөмж;
(ii) холбоо, эсхүл навигацийн, эсхүл аль аль зорилгод шаардлагатай бие даасан системийн татгалзал нь нисэж байгаа тухайн нислэгийн замд холбоо барих болон нислэгийг аюулгүй үйлдэх чадваргүй болоход нөлөөлөхгүй байхыг бататгах тооны хэрэглэл болон төхөөрөмж;
(2) тухайн нисэх онгоцонд суурилуулсан хэрэглэл болон төхөөрөмж нь дараах шаардлагыг хангасан байх:
(i) дараах баримт бичигт заасан тодорхойлолт болон НТЧ-ын загварын стандарт:
(A) энэ Дүрмийн Хавсралт B;
(B) ИНД-21 Хавсралт C;
(C) ИНД-26; эсхүл
(ii) Даргын хүлээн зөвшөөрөхүйц, өөр орлох тодорхойлолт болон загварын стандарт;
(3) тухайн нисэх онгоц үйлдвэрлэгчийн зааварчилгаа, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц бусад зааварчилгааны дагуу суурилуулсан хэрэглэл болон төхөөрөмж;
(4) тухайн нисэх онгоцонд ашигладаг ИНД-91.539-ийн дагуу зөвшөөрөгдсөн MEL-д заасан байж болохоос бусад тохиолдолд, нисэх онгоцонд суурилуулсан хэрэглэл болон төхөөрөмж нь ажиллагаатай байх.
125.355. Суудал болон даруулга
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, ашиглаж байгаа нисэх онгоцны багийн гишүүний суудлыг хос мөрөвчит даруулгаар тоноглосон болохыг бататгана.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцыг дараах шаардлага хангасан зорчигчдын суудлаар тоноглосон болохыг бататгана:
(1) зөвшөөрөгдсөн хос мөрөвчит даруулга, эсхүл хөндлөн мөрөвчит даруулгатай суудлын бүсээр тоноглосон байх;
(2) тухайн нисэх онгоцонд зориулан, үйлдвэрлэгч нь бат бөхийн сорилт хийсэн байх;
(3) ICAO-гийн Хэлэлцэн тохирогч Улс гэрчилгээжүүлсэн байх;
(4) FAR 23-ын Нэмэлт, өөрчлөлт 36-тай дүйцэхүйц стандартыг хангасан байх.
125.357. Нэмэлт хэрэглэл
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисэх онгоц бүрийг дараах хэрэглэлээр тоноглосон болохыг бататгана:
(1) ИНД-21 Хавсралт C (a)(1)(i), эсхүл (iv)-т заасан НТЧ-ын загварын стандартаар шаардсан, хүчний төхөөрөмжийн заах хэрэглэл;
(2) сэнсний алганы өнцгөөр, эсхүл түүнтэй шууд холбоотой ажилладаг реверс алхамтай сэнсний хувьд, тухайн сэнс нь бета алхам, эсхүл реверс алхамд байгааг заах хэрэглэл.
125.359. Шөнийн нислэг
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь шөнөөр нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг нисэх онгоцоо дараах төхөөрөмжөөр тоноглосон болохыг бататгах үүрэгтэй:
(1) хоёр буултын гэрэл;
(2) зорчигчийн бүхээгийн гэрэл;
(3) орчны бүх гэрлийн нөхцөлд газрын зураг унших боломж олгодог хэрэгсэл.
125.361. Хэрэглэлийн нислэгийн дүрэм
(a) Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд IFR-ийн дагуу үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцыг дараах төхөөрөмжөөр тоноглосон болохыг бататгах үүрэгтэй:
(1) ИНД-91 F Бүлэгт шаардсан хэрэглэл болон төхөөрөмжөөс үл хамаарах, заавал нэмэх шаардлагатай дараах хэрэглэл:
(i) чийг хуримтлагдах, эсхүл мөстөлт үүсэхээс шалтгаалан буруу ажиллахаас хамгаалагдсан, хурдыг кнот-оор хэмждэг агаарын хурдыг заах;
(ii) даралтаар илэрхийлдэг түвшнийг футээр хэмждэг заах;
(2) нислэгийн бүхээгийн хэрэглэлийн гэрэлтүүлгийн нөөц гэрэл;
(3) нөөц гал хамгаалагч.
(b) Энэ зүйлийн (a)(1)(i)-д шаардсан агаарын хурдыг заах нэмэлт хэрэглэлийн оронд ИНД-91 F Бүлэгт шаардсан байрлал заах хэрэгслийн цахилгаан эх үүсвэрээс тусдаа өөр цахилгааны эх үүсвэрээр тэжээгддэг, нисэх онгоцны байрлал заах нэмэлт хэрэглэл суурилуулж болно.
(c) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээний эрхийн хүрээнд SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд ашигладаг нисэх онгоцыг хөдөлгүүрээс эргэлт авдаг цахилгаан үүсгүүртэй бүх систем татгалзсан нөхцөлд, дараах тохиолдолд хангалттай хүрэлцэх онцгой нөхцөлийн цахилгаан хангамжийн системээр тоноглосон болохыг бататгах үүрэгтэй:
(1) хэрэв хамааралтай бол, газардах ангийг буулгах;
(2) флапс буулгах;
(3) IFR нислэг болон буултыг аюулгүй үргэлжлүүлэхэд зайлшгүй шаардлагатай, энэ зүйлийн (d)(3), (d)(4) болон (d)(5)-д шаардсан хэрэглэлийг багтаасан нисэх онгоцны системийн үйл ажиллагаа;
(4) тухайн нисэх онгоц нь тохиромжтой гулгах конфигурацид орсон ба тогтмол агаарт хол зайд гулгах тохиромжтой өндөр алдалтын хурдтайгаар нисэж байна гэж тооцон, тухайн нисэх онгоц үйл ажиллагааны максимум түвшнээс далайн түвшин хүртэл өндөр алдаж байхад агаарт хөдөлгүүр асаах нэмэлт нэг оролдлого хийх;
(d) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд ашигладаг нисэх онгоцыг дараах төхөөрөмжөөр тоноглосон болохыг бататгах үүрэгтэй:
(1) цахилгаанаар ажилладаг бүх систем болон хэрэглэлийг хангалттай цахилгааны хүчин чадлаар хангах хөдөлгүүрээс ажилладаг, бие даасан нэмэлт цахилгаан үүсгэх систем;
(2) бие даасан эх үүсвэрээс тэжээгддэг нэмэлт байрлал заах хэрэгсэл;
(3) аэродромын байршил болон нислэгийн замын дагуух онцгой нөхцөлийн буултын талбайг програмчлах боломжтой дараах бүсийн навигацийн систем:
(i) тухайн навигацийн систем үйлдвэрлэгч IFR-т гэрчилгээжүүлсэн;
(ii) тухайн нисэх онгоцонд байнгын хэлбэрээр суурилуулсан;
(iii) тухайн нисэх онгоцны онцгой нөхцөлийн цахилгаан хангамжийн системээр тэжээгддэг;
(4) тухайн нисэх онгоцны онцгой нөхцөлийн цахилгаан хангамжийн системээр тэжээгддэг радар-алтиметр, эсхүл радио-алтиметр;
(5) тухайн нисэх онгоцны онцгой нөхцөлийн цахилгаан хангамжийн системээр тэжээгддэг буултын гэрэл;
(6) битүүмжлэлтэй нисэх онгоцны хувьд, хөдөлгүүр татгалзсаны дараа, дараах нөхцөл бүрдэнэ гэж тооцон, тухайн нисэх онгоцыг аяллын түвшнээс бүхээгийн түвшин 4200 м (14 000 ft) хүртэл аюулгүй өндөр алдахыг шаардсан хугацаанд бүхээгт байгаа хүмүүст зориулсан хангалттай нэмэлт хүчилтөрөгч:
(i) максимум бүхээгийн битүүмжлэл алдах хурд;
(ii) тухайн нисэх онгоцны хамгийн хол зайд гулгах хурд;
(iii) тухайн нисэх онгоц хамгийн хол зайд гулгах конфигураци;
(7) ICAO-гийн Хэлэлцэн тохирогч Улсаас FAR 33, Нэмэлт, өөрчлөлт 28-ын дагуу, эсхүл дүйцэх НТЧ-ын стандартаар гэрчилгээжсэн бөгөөд дараах системээр тоноглогдсон хүчний төхөөрөмжийн суурилуулалт:
(i) хөөрөлт болон буулт үйлдэхэд болон хур тунадастай нислэгийн үед бүх нислэгийн туршид ажиллах чадвартай байхаар бүтээгдсэн ба автоматаар ажилладаг, эсхүл гараар ажиллуулж болдог асаалтын систем;
(ii) нислэгийн бүхээгийн анхааруулах хэрэглэлийг багтаасан хөдөлгүүр болон хурдны хайрцгийн тосолгооны системийг хянадаг соронзон бөөмийн үртэс илрүүлэгч систем;
(iii) түлшний удирдлагын төхөөрөмж татгалзсан, эсхүл доголдсон тохиолдолд, тохиромжтой аэродром руу нислэгийн замаас хазайн буулт үйлдэхэд хангалттай хөдөлгүүрийн чадлын бүх горимд нислэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжийг олгодог хөдөлгүүрийн удирдлагын систем;
(iv) хөдөлгүүрийн галын дохиоллын систем.
(e) Хэрэв энэ зүйлийн (d)(7)(ii)-д шаардсан соронзон бөөмийн үртэс илрүүлэгч систем нь хөдөлгүүрээс үртэс илрүүлэгчийг салгахгүйгээр, эсхүл тухайн үртсийг шалгахгүйгээр илэрсэн үртсийг авдаг аргаар хийгдсэн бол, үртэс илрүүлэгч системээр үртэс илэрсэн тохиолдлыг, илэрснээс нь хойш аль болох богино хугацаанд техникийн дэвтэрт тэмдэглэдэг болохыг АТ-ийн гэрчилгээ эзэмшигч бататгах үүрэгтэй.
125.363. Ослын төхөөрөмж
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараахаас бусад тохиолдолд, нисэх онгоцыг тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд ашигладаггүй болохыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн нисэх онгоцыг ИНД-91.523(a) болон (b)-д заасан суудлын хуваарилалтыг үл харгалзан, ИНД-91.523-ын шаардлагын дагуу тоноглосон байх;
(2) ИНД-91.525(b)-гээс (d)-д заасан эргээс хол нисэх зайг үл харгалзан, усан дээгүүрх үргэлжилсэн нислэгийн үйл ажиллагаанд тухайн нисэх онгоцыг дараах шаардлагын дагуу тоноглосон байх:
(i) ИНД-91.525(b)-гийн шаардлага;
(ii) ИНД-91.525(d)-гийн шаардлага, хэрэв тухайн нисэх онгоцны MCTOW нь 5700 кг-аас дээш жинтэй бол;
(3) 125.87(a)(3)-д шаардсан эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, усан дээгүүрх үргэлжилсэн нислэгийн үйл ажиллагаанд зориулан ИНД-91.525(b)(1)-д шаардсан аврах завь нь тухайн үйл ажиллагаанд тохирсон амьдрал тэтгэх хэрэгслийг багтаасан аврах төхөөрөмжөөр тоноглогдсон байх.
125.364. Амьсгал хамгаалах төхөөрөмж
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаанд ашиглаж байгаа, шаардлагатай багийн гишүүний суудлаас гадна 20, эсхүл түүнээс дээш зорчигчийн суудлын конфигурацитай нисэх онгоцыг дараах шаардлага хангасан амьсгал хамгаалах төхөөрөмжөөр тоноглосон болохыг бататгах үүрэгтэй:
(1) дараах этгээд авч хэрэглэхэд тохиромжтой байдлаар байрлуулсан байх;
(i) үндсэн суудаг байрлалд байгаа нисэх багийн гишүүн;
(ii) багийн гишүүн;
(2) дараах байрлалд суурилуулсан байх:
(i) нислэгийн бүхээгт;
(ii) зорчигчдын бүхээг бүрд гар-гал унтраагуураас 1 м-ийн дотор, эсхүл гал унтраагуураас Даргын хүлээн зөвшөөрөхүйц зайд;
(iii) гар-гал унтраагуур агуулсан гал тогооны шүүгээнд;
(3) Ангилал-A, B болон E ачааны бүхээгийн гадна талд, багийн гишүүд авч ашиглахад боломжтой байх.
125.365. Зарлан мэдээлэх болон багийн гишүүдийн дотоод холбооны систем
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь 10, эсхүл түүнээс дээш гэрчилгээжсэн зорчигчийн суудлын багтаамжтай нисэх онгоц бүрийг дараах төхөөрөмжөөр тоноглосон болохыг бататгах үүрэгтэй:
(1) зарлан мэдээлэх систем;
(2) багийн гишүүдийн дотоод холбооны систем.
125.367. Бүхээгийн дуу чимээ бичигч (CVR)
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь хэрэв тухайн нисэх онгоцны нислэгийн зааварт 2, эсхүл түүнээс дээш нисэх багийн гишүүн шаарддаг бол, нисэх онгоц бүрийг CVR-аар тоноглосон болохыг бататгах үүрэгтэй.
125.369. Нислэгийн өгөгдөл бичигч (FDR)
(a) Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, турбинт олон-хөдөлгүүртэй нисэх онгоц бүрийг Хавсралт В-ийн В.4-ийн дагуу FDR-аар тоноглосон болохыг бататгах үүрэгтэй.
(b) Дараах нисэх онгоцны хувьд, энэ зүйлийн (а) нь АТ-ийн гэрчилгээ эзэмшигчид хамаарахгүй:
(1) De Havill болон DHC 6 нисэх онгоц;
(2) MCTOW нь 5700 кг-аас бага, 1997 оны 3 сарын 31-нд, эсхүл түүнээс өмнө бүртгэгдсэн нисэх онгоц:
(3) 10, эсхүл түүнээс цөөн зорчигчийн суудлын конфигурацитай нисэх онгоц.
125.371. Нэмэлт байрлал заах хэрэгсэл (Additional attitude indicator)
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь турбо-фэн, эсхүл турбо-жэт хөдөлгүүртэй нисэх онгоц бүрийг гуравдагч байрлал заах хэрэгслээр тоноглосон болохыг бататгана.
125.373. Цаг агаарын радар
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь MCTOW нь 5700 кг-аас хэтэрсэн, IFR-ийн дагуу нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг турбинт-хөдөлгүүртэй нисэх онгоц бүрийг цаг агаарын радараар тоноглосон болохыг бататгана.
125.375. Газар ойртсоныг анхааруулах систем (GPWS)
(a) Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь MCTOW 5700 кг-аас дээш жинтэй, тухайн гэрчилгээний хүрээнд IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа турбинт-хөдөлгүүртэй нисэх онгоцыг GPWS-ээр тоноглосон болохыг бататгах үүрэгтэй.
(b) Хэрэв тухайн нисэх онгоцыг А ангиллын TAWS-аар тоноглосон бол, АТ-ийн гэрчилгээ эзэмшигчийг энэ зүйлийн (а)-г мөрдөхийг шаардахгүй.
125.377. Хөдөлгүүрийн өгөгдөл бичигч автомат (AEDRS)
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд ашигладаг нисэх онгоцыг AEDRS-аар тоноглосон болохыг бататгах үүрэгтэй.
125.379. Газар мэдрэх ба анхааруулах систем (TAWS)
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь 2002 оны 4 сарын 1-нээс хойш үйлдвэрлэсэн, тухайн гэрчилгээний дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа, MCTOW нь 5700 кг-аас дээш жинтэй, турбинт-хөдөлгүүртэй нисэх онгоцыг А ангиллын TAWS-аар тоноглосон болохыг бататгах үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (с)-д зааснаас бусад тохиолдолд, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь 2002 оны 4 сарын 1-нээс өмнө үйлдвэрлэсэн, тухайн гэрчилгээний хүрээнд IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа, MCTOW нь 5700 кг-аас дээш жинтэй, турбинт-хөдөлгүүртэй нисэх онгоцыг дараах хугацаанд А ангиллын TAWS-аар тоноглосон болохыг бататгах үүрэгтэй:
(1) 2005 оны 7 сарын 1-нд, хэрэв тухайн нисэх онгоцны ИНД-47.55(b)-д заасан дэлгэрэнгүй мэдээлэл нь 2004 оны 3 сарын 25-наас хойш Монгол Улсын агаарын хөлгийн бүртгэлд орсон бол; эсхүл
(2) 2007 оны 7 сарын 1-нд, хэрэв тухайн нисэх онгоцны ИНД-47.55(b)-д заасан дэлгэрэнгүй мэдээлэл нь 2004 оны 3 сарын 25-наас өмнө Монгол Улсын агаарын хөлгийн бүртгэлд орсон бол.
(c) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд, энэ зүйлийн (b)(2)-ыг мөрдөхийг шаардахгүй, хэрэв:
(1) тухайн нисэх онгоц нь MCTOW 5700 кг-аас дээш жинтэй, Embraer EMB-110P1 бөгөөд тухайн нисэх онгоцыг В ангиллын TAWS-аар тоноглосон бол; эсхүл
(2) тухайн нисэх онгоцыг 2004 оны 3 сарын 25-нд, тухайн гэрчилгээний дагуу эзэмшигч ашиглаж байсан бол;
(3) тухайн нисэх онгоц нь 10-аас цөөн зорчигч тээвэрлэх багтаамжтай бол;
(4) тухайн нисэх онгоцыг GPWS-ээр тоноглосон бол;
(5) 2007 оны 1 сарын 1-нээс хойш тухайн нисэх онгоцны нислэгийн үйл ажиллагааг Даргын хүлээн зөвшөөрөхүйц, газартай мөргөлдөх эрсдэлийн үнэлгээ болон эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн дагуу гүйцэтгэж байгаа бол.
(d) Энэ зүйлийн (e)-д зааснаас бусад тохиолдолд, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн гэрчилгээний хүрээнд IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа 5-аас дээш зорчигчийн суудлын конфигурацитай ба MCTOW нь 5700 кг, эсхүл түүнээс бага жинтэй турбинт-хөдөлгүүртэй нисэх онгоцыг В ангиллын TAWS-аар тоноглосон байх;
(2) тухайн гэрчилгээний хүрээнд IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа 9-өөс дээш зорчигчийн суудлын конфигурацитай, эсхүл MCTOW нь 5700 кг-аас дээш жинтэй поршинт-хөдөлгүүртэй нисэх онгоцыг В ангиллын TAWS-аар тоноглосон байх.
125.381. Агаарт мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем (ACAS II)
(a) Энэ зүйлийн (b)-г үл харгалзан, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд тухайн гэрчилгээний дагуу үйл ажиллагаанд ашиглаж байгаа турбинт-хөдөлгүүртэй нисэх онгоцыг 2005 оны 1 сарын 1-нээс өмнө ACAS II-оор тоноглосон болохыг бататгах үүрэгтэй, хэрэв:
(1) тухайн нисэх онгоц нь MCTOW 5700 кг-аас дээш жинтэй, эсхүл 20 - 30 зорчигчийн суудлын конфигурацитай бол;
(2) тухайн нисэх онгоцны ИНД-47.55(b)-д заасан дэлгэрэнгүй мэдээлэл нь 2004 оны 3 сарын 25-наас хойш Монгол Улсын агаарын хөлгийн бүртгэлийн системд орсон бол.
(1) 2004 оны 3 сарын 25; эсхүл
(2) 2004 оны 3 сарын 25-наас хойш тухайн нисэх онгоцыг АТ-ийн гэрчилгээний дагуу үйл ажиллагаанд ашиглаж эхлэх үед.
G Бүлэг - Техник үйлчилгээ
125.401. Зорилго
Энэ Бүлэг нь энэ Дүрмийн дагуу нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны техник үйлчилгээнд тавих шаардлагыг тогтооно.
125.403. НТЧ-ын хариуцлага
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах НТЧ-ын хариуцлага хүлээнэ:
(1) тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нисэх онгоцны;
(2) тухайн нисэх онгоцонд суурилуулсан, эсхүл бэхэлсэн төхөөрөмжийн.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нисэх онгоцонд ИНД-119.63-т шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу техник үйлчилгээ хийдэг байх;
(2) энэ техник үйлчилгээг дараах байгууллага гүйцэтгэдэг болохыг:
(i) ИНД-145-ын дагуу гэрчилгээжсэн техник үйлчилгээний байгууллага; эсхүл
(ii) техникийн зохицуулалтын гэрээний дагуу өөр Улсад гүйцэтгэх техник үйлчилгээний хувьд, тухайн агаарын хөлгийн маягт техникийн зохицуулалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу техник үйлчилгээ гүйцэтгэхээр тухайн Улсын эрх бүхий байгууллагаар гэрчилгээжсэн, эсхүл зохих ёсоор зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний байгууллага.
125.405. Нөхцөлөөр хянах техник үйлчилгээний хөтөлбөр
Тухайн нисэх онгоцны техник үйлчилгээний хөтөлбөрт нөхцөлөөр хянах техник үйлчилгээ ашигладаг АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан техник үйлчилгээний найдвартай ажиллагааны тайланг Даргад сар тутам хүргүүлэх үүрэгтэй:
(1) нисэх онгоцны ашиглалт;
(2) нисэх онгоцны НТЧ-тай холбоотой нисгэгчийн мэдээллийн хуудас;
(3) нисэх онгоцны техникийн саатал болон нислэгийн цуцлалт;
(4) агаарт хуваарьт бус хөдөлгүүр унтарсан;
(5) хуваарьт бус хөдөлгүүр солилт;
(6) хуваарьт бус бүрдэл хэсгийн солилт;
(7) тогтоогдсон бүрдэл хэсгийн татгалзал;
(8) нисэх онгоцны НТЧ-тай холбоотой зөрчил;
(9) MEL ашиглалт.
125.407. AEDRS-тай нисэх онгоцны техник үйлчилгээний хөтөлбөрийн нэмэлт шаардлага
(a) ИНД-125.377-гийн дагуу AEDRS-аар тоноглосон байхыг шаардсан нисэх онгоцоор үйл ажиллагаа эрхэлж байгаа АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн нисэх онгоцны ИНД-119.63-т шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрт дараах журмыг багтаасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн хөдөлгүүрийн трэнд-мониторинг хөтөлбөр;
(2) трэнд-мониторинг хөтөлбөрт дараах хугацааны аль богино хугацаанд AEDRS-ийн өгөгдлийг оруулах журам:
(i) хөдөлгүүр үйлдвэрлэгчийн, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц бусад холбогдох байгууллагын зөвлөсөн үечлэл; эсхүл
(ii) хөдөлгүүрийн үйл ажиллагааны 10 цаг тутам; эсхүл
(iii) хэрэв хөдөлгүүрийн үзүүлэлт хэтэрсэн, эсхүл AEDRS татгалзсан болохыг AEDRS харуулж байгаа бол, SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхээс өмнө;
(3) энэ зүйлийн (a)(2)-ын дагуу трэнд-мониторинг хөтөлбөрт оруулсан AEDRS-ийн өгөгдөлд шинжилгээ хийх, дараах нөхцөлийг тодорхойлох журам:
(i) хөдөлгүүрийн үзүүлэлтийн хүлээн зөвшөөрөхүйц бус чиг хандлага (трэнд);
(ii) AEDRS-ийн өгөгдлийн зөвшөөрөгдөх хэмжээний хэтрэлт;
(iii) AEDRS-ийн татгалзал;
(4) тухайн нисэх онгоцыг SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаанд ашиглахын өмнө, дараах нөхцөлд хийх техник үйлчилгээний арга хэмжээний дэлгэрэнгүй:
(i) энэ зүйлийн (a)(3)-т заасан нөхцөлийг таньж тогтоох; эсхүл
(ii) техник үйлчилгээний дараа хөдөлгүүрийн суурь шугаман өгөгдлийг тогтоосон байхыг хөдөлгүүр үйлдвэрлэгч, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц бусад холбогдох байгууллагаас зөвлөсөн үед хөдөлгүүр, эсхүл холбогдох удирдлагын хяналтын системийн техник үйлчилгээ хийх;
(5) дараах нөхцөлд тухайн хөдөлгүүрийн AEDRS-аар тогтоосон байх суурь шугаман өгөгдлийн журам:
(i) тухайн нисэх онгоцыг SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаанд ашиглахын өмнө;
(ii) тухайн хөдөлгүүрийг AEDRS ажиллуулахгүй ашигласан үйл ажиллагааны дараа;
(iii) энэ зүйлийн (a)(4)(ii)-т шаардсан техник үйлчилгээний арга хэмжээ нь AEDRS-ийн суурь шугаман өгөгдлийг дахин тохируулахыг шаарддаг үед.
(b) Энэ зүйлийн (a)(5)-д шаардсан шугаман өгөгдлийг VFR, эсхүл зөвхөн ачаа тээврийн SEIFR-ийн үйл ажиллагааны дагуу гүйцэтгэсэн арилжааны нислэгийн үйл ажиллагаанд тухайн нисэх онгоц, хөдөлгүүр болон сэнсний хослолоор дараах хэлбэрээр тогтоосон байх ёстой:
(1) тухайн хөдөлгүүрийн нэг бүтэн техник үйлчилгээний үечлэлд; эсхүл
(2) тухайн хөдөлгүүрийн ашиглалтын 100 цагт; эсхүл
(3) тухайн хөдөлгүүр үйлдвэрлэгчийн зөвлөсөн, эсхүл тухайн хөдөлгүүрийн трэнд-мониторинг хөтөлбөр нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц бол, бусад холбогдох байгууллагын суурь шугаман өгөгдлийг хөдөлгүүрийн трэнд-мониторинг хөтөлбөрт оруулахыг заасан хугацаанд.
(c) Энэ зүйлийн (a)(2)(i),(a)(4)(ii) болон (b)(3)-ын зорилгоор, холбогдох байгууллага гэж тухайн хөдөлгүүрийн загвар болон техник үйлчилгээний мэдлэгтэй байгууллагыг ойлгоно.
125.409. Нөөц
125.411. Нөөц
125.413. Нөөц
125.415. Техник үйлчилгээний дүгнэлт
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн нисэх онгоцны техник үйлчилгээний дүгнэлтийг өмнөх 12 сарын дотор хийсэн байхаас бусад тохиолдолд, тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд нисэх онгоцоор үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх;
(2) хийгдсэн техник үйлчилгээний дүгнэлтийг энэ зүйлийн (d)-гийн дагуу гэрчилгээжүүлсэн байх.
(b) Энэ зүйлийн (c)-д зааснаас бусад тохиолдолд, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь сүүлд хийгдсэн техник үйлчилгээний дүгнэлтээс хойш, дараах шаардлагыг хангаагүй нисэх онгоцны техник үйлчилгээний дүгнэлтийг гэрчилгээжүүлдэггүй болохыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн нисэх онгоцны холбогдох техник үйлчилгээний хөтөлбөрт заасан хийгдэх хугацаа нь болсон техник үйлчилгээг заасан хугацаанд нь хийсэн байх;
(2) бүх хамааралтай НТЧ-ын Удирдамжийг (AD) ИНД-39-д заасан шаардлагын дагуу хэрэгжүүлсэн байх;
(3) техникийн бүртгэлийн дэвтэрт (TLB) тэмдэглэсэн бүх дутагдлыг гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааврын дагуу зассан, эсхүл зохих журмын дагуу хойшлуулсан байх;
(4) ашиглалтад шилжүүлэх гэрчилгээжүүлэлтийг ИНД-43 C Бүлгийн дагуу хийсэн байх.
(c) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд, Даргын хүлээн зөвшөөрөхүйц техник үйлчилгээний хөтөлбөрийн байнгын хэрэгжилтэд үндэслэн нисэх онгоцны техник үйлчилгээний дүгнэлтийг гэрчилгээжүүлж болно, хэрэв:
(1) техник үйлчилгээний дүгнэлтийн хугацаанд энэ зүйлийн (b)-гийн бүх шаардлагыг тухайн техник үйлчилгээний хөтөлбөрт задалж харуулдаг бол;
(2) техник үйлчилгээний дүгнэлтийг тухайн гэрчилгээ эзэмшигчийн нисэх онгоц бүрээр гэрчилгээжүүлдэг бол.
(d) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисэх онгоцны техник үйлчилгээний дүгнэлт хийх этгээдийг дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн нисэх онгоцны маягийн хувьд, гэрчилгээ эзэмшигч зөвшөөрсөн ба холбогдох агаарын хөлгийн техник үйлчилгээний инженерийн үнэмлэхний (AMEL) зэрэглэл эзэмшихэд шаардлагатай туршлагатай дүйцэх дадлага туршлагатай байх;
(2) энэ зүйлийн (b), эсхүл (c)-гийн аль холбогдох шаардлагын дагуу техник үйлчилгээний дүгнэлт хийх;
(3) техник үйлчилгээний бүртгэлийн дэвтэрт (MLB) дараах мэдэгдлийг гарын үсэг, зөвшөөрлийн дугаар болон хугацааны хамт оруулснаар техник үйлчилгээний дүгнэлтийг гэрчилгээжүүлдэг байх:
"НТЧ-ын хадгалалтын шаардлагын дагуу тухайн нисэх онгоц болон түүний төхөөрөмжийн техник үйлчилгээний дүгнэлтийг ИНД-125.415-ын шаардлагын дагуу хийсэн."
H Бүлэг - Багийн гишүүдэд тавих шаардлага
125.501. Зорилго
Энэ Бүлэг нь АТ-ийн гэрчилгээний эрхийн хүрээнд нисэх онгоцоор арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа багийн гишүүдийг томилох зохицуулалтын шаардлагыг тогтооно.
125.503. Багийн гишүүдийг томилох
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны маягийн хувьд, арилжааны нислэгийн үйл ажиллагаанд багийн гишүүний гүйцэтгэх үйл ажиллагааны болон аюулгүй байдлын үүрэг гүйцэтгэх багийн гишүүн бүрийг бичгээр томилох үүрэгтэй.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлага хангаагүй этгээдийг тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны багийн гишүүний ажил үүрэг гүйцэтгэхээр томилдоггүй болохыг бататгах үүрэгтэй:
(1) I Бүлгийн дагуу холбогдох сургалтын хөтөлбөрт амжилттай хамрагдсан ба J Бүлгийн дагуу багийн гишүүний ажил үүрэг гүйцэтгэх ур чадварын үнэлгээ хийлгэсэн байх; эсхүл
(2) 125.567-гийн дагуу нисгэгчийн шугамын нислэгийн сургалтад хамрагдаж байгаа нисгэгч бол:
(i) I Бүлгийн дагуу тухайн сургалтын хөтөлбөрийн холбогдох үе шатанд амжилттай хамрагдсан байх;
(ii) J Бүлгийн дагуу тухайн нисэх багийн гишүүний ажил үүрэг гүйцэтгэх ур чадварт үнэлгээ хийлгүүлсэн байх.
(c) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн эрсдэлтэй үе шатанд тухайн нисэх онгоцны аюулгүй үйл ажиллагаанд шаардлагагүй ажил үүрэг гүйцэтгэхийг багийн гишүүдээс шаардахгүй байх үүрэгтэй.
(d) Энэ зүйлийн (c)-д заасан нислэгийн эрсдэлтэй үе шатанд дараах үйл ажиллагаа багтана:
(1) нисэх багийн гишүүдийн хувьд, аяллын нислэгээс бусад, нисэх онгоцыг зогсоолоос түрэх, явгалах, хөөрөлт, ойртолт, буулт үйлдэх болон AGL 3000 м-ээс (10 000 ft) доош өндөрт гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа;
(2) бусад багийн гишүүдийн хувьд, нисэх онгоц үндсэн явгалах зам, ХБЗ руу орохоор апроноос хөдлөн AGL 300 м (1000 ft) өндөр авах хүртэл, AGL 1500 м-ээс доош (5000 ft) өндөр алдан ойртолт болон буулт үйлдэж дуусах хүртэлх нислэгийн үе шатыг багтаасан газрын үйл ажиллагаа.
125.505. Хөлгийн даргын маягийн туршлагад тавих шаардлага
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд гүйцэтгэдэг арилжааны нислэгийн үйл ажиллагаанд дараах этгээдийг бичгээр томилох үүрэгтэй:
(1) 125.507-д заасан шаардлага хангасан нисгэгчийг VFR-ийн дагуу томилогдсон хөлгийн даргаар, эсхүл 125.509-д заасан шаардлага хангасан нисгэгчийг IFR-ийн дагуу томилогдсон хөлгийн даргаар;
(2) 125.503(b)(2)-т заасан шаардлага хангасан ба тухайн нисэх онгоцны үйл ажиллагаанд нислэгийн заавраар шаардсан хамтран нисгэгчийг томилогдсон нисгэгчээр;
(3) 125.507, эсхүл 125.509-д заасан шаардлага хангасан ба тухайн нисэх онгоцны үйл ажиллагаанд нислэгийн заавраар шаардсан этгээдийг нэмэлт нисгэгчээр.
125.507. Хөлгийн даргын VFR-ийн туршлагад тавих шаардлага
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлага хангаагүй нисгэгчийг VFR-ийн дагуу арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны даргын үүрэг гүйцэтгэхээр томилохгүй байх үүрэгтэй:
(1) холбогдох агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй, хүчинтэй коммерийн нисгэгчийн үнэмлэх, эсхүл агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх (нисэх онгоц) эзэмшдэг байх;
(2) I болон J Бүлэгт заасан холбогдох сургалт болон ур чадварын шаардлагыг амжилттай хангасан байх;
(3) дараах цагийг багтаасан, нисгэгчийн 500 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлагатай байх:
(i) нутаг дамнасан нислэгийн 100 цагаас доошгүй нислэгийн цаг;
(ii) олон-хөдөлгүүртэй нислэгийн үйл ажиллагааны 100 цагийн нислэгийн цагийн туршлага, хэрэв тухайн үйл ажиллагааг олон-хөдөлгүүртэй нисэх онгоцоор гүйцэтгэх бол;
(4) шөнийн нислэгийн үйл ажиллагааны хувьд, 25 цагаас доошгүй шөнийн нислэгийн цагийн туршлагатай байх.
125.509. Хөлгийн даргын IFR-ийн туршлагад тавих шаардлага
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлага хангаагүй нисгэгчийг IFR-ийн дагуу арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны даргын үүрэг гүйцэтгэхээр томилохгүй байх үүрэгтэй:
(1) холбогдох агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй, коммерийн нисгэгчийн үнэмлэх, эсхүл хүчинтэй агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх (нисэх онгоц) эзэмшдэг байх;
(2) хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл эзэмшдэг байх;
(3) I болон J Бүлэгт заасан холбогдох сургалт болон ур чадварын шаардлагыг амжилттай хангасан байх;
(4) дараах цагийг багтаасан, нисгэгчийн 1200 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлагатай байх:
(i) 500 цагийн нутаг дамнасан нислэгийн цаг;
(ii) хэрэв тухайн үйл ажиллагааг олон-хөдөлгүүртэй нисэх онгоцоор гүйцэтгэх бол, олон-хөдөлгүүртэй үйл ажиллагааны 250 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага;
(5) 75 цагаас доошгүй цагийн бодит, эсхүл дуураймал хэрэглэлийн цагийн туршлагатай байх ба үүний 25 цагийг тухайн зорилгоор зөвшөөрөгдсөн нислэгийн симулятор дээр гүйцэтгэсэн байж болно;
(6) шөнийн нислэгийн үйл ажиллагааны хувьд, 50 цагаас доошгүй шөнийн нислэгийн цагийн туршлагыг хуримтлуулсан байх.
125.511. Сургагч-нисгэгчийн туршлагад тавих шаардлага
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг хангаагүй нисгэгчийг энэ Дүрэмд шаардсан нисэх багийн гишүүний сургалтын хөтөлбөрт заасан сургагч-нисгэгчийн үүрэг гүйцэтгэхээр томилохгүй байх үүрэгтэй:
(1) арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа маягийн нисэх онгоцны даргын үүрэг гүйцэтгэхээр мэргэшсэн байх;
(2) ИНД-61-д заасан A, B, эсхүл D-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшдэг байх;
(3) дараах цагийг багтаасан, нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн 1500 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлагатай байх:
(i) хөлгийн даргаар 250 цагийн шугамын-үйл ажиллагааны нислэгийн цагийн туршлага; эсхүл
(ii) ашиглаж байгаа нисэх онгоцны тодорхой маягийн хувьд, хөлгийн даргаар 100 цагийн нислэгийн цагийн туршлага;
(4) хүний хүчин зүйл болон багийн нөөцийн удирдлагыг багтаасан тухайн нисэх онгоцны үйл ажиллагааны техникийн болон техникийн бус асуудлаар багийн гишүүний ур чадварын үнэлгээ хийх аргыг заах сургалтын курст амжилттай хамрагдсан байх.
125.513. Шалгагч-нисгэгчийн туршлагад тавих шаардлага
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг хангаагүй нисгэгчийг 125.607(b)-т шаардсан чиглэлийн нислэгийн шалгалт, эсхүл 125.607-д шаардсан ур чадварын үнэлгээний хөтөлбөрт шалгагч-нисгэгчийн үүрэг гүйцэтгэхээр томилохгүй байх үүрэгтэй:
(1) ИНД-61-д заасан, хүчинтэй агаарын тээврийн шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмшдэг байх;
(2) 125.507, эсхүл 125.509-ийн дагуу арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа маягийн нисэх онгоцны даргын үүрэг гүйцэтгэхээр мэргэшсэн, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц нислэгийн зааварчилгааны туршлагатай байх;
(3) дараах туршлагыг хуримтлуулсан байх:
(i) ашиглаж байгаа нисэх онгоцны тодорхой маягийн хувьд, хөлгийн даргаар 250 цагийн шугамын-үйл ажиллагааны нислэгийн цагийн туршлага; эсхүл
(ii) энэ Дүрэм, эсхүл ИНД-121 хамаарах сургагч-нисгэгчээр нислэгийн 100 цагийн; эсхүл
(iii) ур чадварын үнэлгээ хийх зорилгоор шалгагч-нисгэгчийн үүрэг гүйцэтгэхэд энэ Дүрэм, эсхүл ИНД-121-д хамаарах, Даргын хүлээн зөвшөөрөхүйц бусад дүйцэх туршлага;
(4) хүний хүчин зүйл болон багийн нөөцийн удирдлагыг багтаасан, тухайн нисэх онгоцны үйл ажиллагааны техникийн болон техникийн бус асуудлаар багийн гишүүний ур чадварын үнэлгээ хийх аргыг заах сургалтын курст амжилттай хамрагдсан байх.
125.515. Бүхээгийн ажилтны туршлагад тавих шаардлага
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь аливаа этгээд тухайн нисэх онгоцны маяг болон томилогдсон багийн гишүүний ажил үүргийн хувьд, 125.553-т шаардсан багийн гишүүний сургалтын хөтөлбөрийн холбогдох үе шатанд амжилттай хамрагдсан байхаас бусад тохиолдолд, тухайн этгээдийг арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны бүхээгийн ажилтны үүрэг гүйцэтгэхээр томилохгүй байх үүрэгтэй.
125.517. Симуляторын багш болон шалгагч-нисгэгчийн туршлагад тавих шаардлага
(a) Энэ зүйлийн (b) болон (c)-д зааснаас бусад тохиолдолд, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлага хангаагүй нисгэгчийг нислэгийн симулятор дээр нислэгийн зааварчилгаа өгөх, эсхүл нисэх багийн гишүүний ур чадварыг үнэлэх зорилгоор сургагч-нисгэгчийн, эсхүл шалгагч-нисгэгчийн үүрэг гүйцэтгэхээр томилохгүй байх үүрэгтэй:
(1) 125.511, эсхүл 125.513-т заасан, эсхүл тусгай нислэгийн шалгалт хийх зорилгоор Дарга зөвшөөрсөн холбогдох шаардлагыг хангасан байх;
(2) J Бүлэгт шаардсан стандартын дагуу нислэгийн симуляторт хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх ур чадвараа шалгуулсан байх;
(3) нислэгийн симуляторын үйл ажиллагааны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;
(4) хүний хүчин зүйл болон багийн нөөцийн удирдлагыг багтаасан тухайн нисэх онгоцны үйл ажиллагааны техникийн болон техникийн бус асуудлаар багийн гишүүний ур чадварын үнэлгээ хийх арга зүйн сургалтын курст амжилттай хамрагдсан байх.
(b) Хэрэв тухайн нисгэгч нь ур чадвараа дараах байдлаар хадгалж байгаа бол, хүчинтэй эрүүл мэндийн гэрчилгээ эзэмшдэггүй боловч өмнө нь энэ зүйлийн (a)-д заасан шаардлагыг хангаж байсан нисгэгч нислэгийн симулятор дээр сургагч-нисгэгч, эсхүл шалгагч-нисгэгчийн үүрэг гүйцэтгэж болно:
(1) 125.553-т шаардсан сургалтын хөтөлбөрийн дагуу нислэгийн симуляторт нисэх багийн гишүүний сургалтад хамрагдаж;
(2) J Бүлгийн дагуу ур чадварын үнэлгээ хийлгэж;
(3) энэ Дүрэм болон ИНД-61-ийн дагуу багш-нисгэгчийн зэрэглэл, эсхүл шалгагч-нисгэгчийн зэрэглэлийн хүчинтэй байдлаа хадгалахад шаардлагатай бусад, холбогдох сургалтад хамрагдаж.
(c) Энэ зүйлийн (a)-г үл харгалзан, хэрэв АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь Даргад бичгээр хүсэлт гаргасан бол, хүчинтэй эрүүл мэндийн гэрчилгээ эзэмшдэггүй ба 125.511, эсхүл 125.513-т заасан шаардлагыг өмнө нь хангаагүй байсан нисгэгчийг хэрэв тухайн нисгэгч дараах шаардлагыг хангасан бол нислэгийн симулятор дээр сургагч-нисгэгч, эсхүл шалгагч-нисгэгчийн үүрэг гүйцэтгэхийг Дарга зөвшөөрч болно:
(1) дараах байдлаар 1500 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлага хуримтлуулсан байх;
(i) энэ Дүрмийн дагуу гүйцэтгэсэн арилжааны нислэгийн үйл ажиллагаанд хөлгийн даргаар, эсхүл хамтран нисгэгчээр; эсхүл
(ii) ИНД-121-ийн дагуу гүйцэтгэсэн арилжааны нислэгийн үйл ажиллагаанд хөлгийн даргаар, эсхүл хамтран нисгэгчээр;
(2) тухайн нисэх онгоцны маягийн нислэгийн симулятор дээр I болон J Бүлэгт шаардсан сургалтад амжилттай хамрагдаж, ур чадвараа шалгуулсан байх;
(3) Даргын хүлээн зөвшөөрөхүйц нислэгийн зааварчилгаа өгөх, эсхүл нислэгийн шалгалт авах сургалтын курст амжилттай хамрагдсан байх;
(4) нислэгийн симуляторын үйл ажиллагааны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;
(5) энэ зүйлийн (b)-д заасан ур чадвараа үргэлжлүүлэн хадгалж байх.
125.519. Сургагч-бүхээгийн ажилтны туршлагад тавих шаардлага
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг хангаагүй бүхээгийн ажилтныг энэ Дүрэмд шаардсан нисэх багийн гишүүний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч-бүхээгийн ажилтны үүрэг гүйцэтгэхээр томилохгүй байх үүрэгтэй:
(1) 125.553-т заасан багийн гишүүний сургалтын хөтөлбөрийн бүхээгийн ажилтны сургалтын үе шатанд амжилттай хамрагдсан байх;
(2) хүний хүчин зүйл болон багийн нөөцийн удирдлагыг багтаасан тухайн нисэх онгоцны үйл ажиллагааны техникийн болон техникийн бус асуудлаар бүхээгийн ажилтны ур чадварын үнэлгээ хийх арга зүйн Даргын хүлээн зөвшөөрөхүйц сургалтын курст амжилттай хамрагдсан байх.
125.521. Бүхээгийн ажилтанд үнэлгээ хийх этгээдийн туршлагад тавих шаардлага
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг хангаагүй бүхээгийн ажилтныг 125.611-ийн зорилгоор бүхээгийн ажилтанд үнэлгээ хийх этгээдийн үүрэг гүйцэтгэхээр томилохгүй байх үүрэгтэй:
(1) 125.519-д заасан сургалтын үе шат болон сургалтын курст амжилттай хамрагдсан байх;
(2) 125.571-д заасан шаардлагыг хангасан байх.
125.523. Онолын багшийн туршлагад тавих шаардлага
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах сургалтад хамрагдаагүй этгээдийг, 125.553-т шаардсан багийн гишүүний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх онолын багшийн үүрэг гүйцэтгэхээр томилохгүй байх үүрэгтэй:
(1) Даргын хүлээн зөвшөөрөхүйц заах арга зүйн сургалтын курс;
(2) Даргын хүлээн зөвшөөрөхүйц хүний хүчин зүйлийн сургалтын курс;
(3) Даргын хүлээн зөвшөөрөхүйц, тухайн өгөх зааварчилгааны сэдвийн цогц сургалтын курс.
125.525 IFR нислэгийн минимум нисэх багийн гишүүн
(a) Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь IFR-ийн дагуу үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцоор 2 нисгэгчтэй үйл ажиллагаа гүйцэтгэдэг болохыг бататгах үүрэгтэй.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд, нисгэгчийн суудлаас гадна, 14, эсхүл түүнээс цөөн зорчигчийн суудлын конфигурацитай нисэх онгоцоор IFR-ийн дагуу нислэгийг нэг нисгэгчтэй үйлдэж болно, хэрэв:
(1) тухайн нисэх онгоцны нислэгийн зааварт тухайн нисэх онгоцоор нэг нисгэгчтэй үйл ажиллагаа гүйцэтгэхийг зөвшөөрдөг бол;
(2) тухайн нисэх онгоцыг тууш (roll) болон хөндлөн (pitch) тэнхлэгийн дагуу автоматаар чиглэл болон түвшин хадгалдаг, тухайн нисэх онгоцны нислэг болон маневрыг хадгалахад нисэх онгоцны удирдлагыг ажиллуулах чадвартай ажиллагаатай автопилот, эсхүл тогтворжуулах системээр тоноглосон бол;
(3) тухайн нисэх онгоцны даргын суудлаас ажиллуулах боломжтой чихэвчний микрофон болон удирдлагын жолоон дээр дамжуулах-хүлээн авах товчтой хэрэгслийг багтаасан чихэвчээр тоноглосон бол;
(4) хөлгийн дарга нь 125.509-д заасан шаардлагыг хангасан бол;
(5) тухайн нисэх онгоцыг SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд ашигладаг тохиолдолд, энэ зүйлийн (2)-т шаардсан автопилот, эсхүл тогтворжуулагч систем нь хөдөлгүүр татгалзсаны дараа бүрэн ажиллагаатай хэвээр байх чадвартай бол.
125.527. Нисэх баг бүрдүүлэхэд тавих хязгаарлалт
(a) Энэ зүйлийн (b)-гийн дагуу зөвшөөрснөөс бусад тохиолдолд, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, I Бүлгийн сургалтын шаардлагыг биелүүлсний дараа, нисэх багийн аль нэг гишүүн дараах нислэгийн цагийн туршлага хуримтлуулаагүй бол арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэдэггүй болохыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн үйл ажиллагаанд ашигладаг нисэх онгоцны маягаар 50 цаг; эсхүл
(2) тухайн үйл ажиллагаанд ашигладаг нисэх онгоцны маягаар 20 нислэгийн цикл.
(b) Хэрэв АТ-ийн гэрчилгээ эзэмшигч Даргад бичгээр хүсэлт гаргасан бол, дараах нөхцөлд тохирох нэмэлт өөрчлөлтийг Үйл ажиллагааны тодорхойлолтод оруулснаар энэ зүйлийн (a)-ийн шаардлагаас хазайх зөвшөөрлийг Дарга гэрчилгээ эзэмшигчид олгож болно:
(1) энэ зүйлийн (а)-д заасан минимум шаардлагыг шинэ гэрчилгээ эзэмшигч хангаж чадахгүй байх; эсхүл
(2) Дарга үйл ажиллагаандаа ашиглахыг өмнө нь зөвшөөрөөгүй нисэх онгоцны маягийг тухайн гэрчилгээ эзэмшигч худалдан авах.
125.529. Хэд хэдэн нисэх онгоцны маяг, эсхүл вариантаар үйл ажиллагаа гүйцэтгэх нисэх баг
(a) Хэрэв АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисэх багийн гишүүнийг нэгээс олон нисэх онгоцны маяг, эсхүл нэгээс олон вариантын нисэх онгоцны маягаар үйл ажиллагаа гүйцэтгүүлэхээр томилдог бол тухайн гэрчилгээ эзэмшигч нь дараах үүрэгтэй:
(1) тухайн нисэх багийн гишүүн нь нисэх онгоцны маяг болон вариант бүрээр үйл ажиллагаа гүйцэтгэх сургалтад хамрагдсан ба мэргэшсэн болохыг бататгах;
(2) Даргын хүлээн зөвшөөрөхүйц сургалтын болон ур чадварын үнэлгээний журмыг хэрэгжүүлэх.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (а)(2)-т шаардсан журамд дараах шаардлага багтсан болохыг бататгах үүрэгтэй:
(1) нисэх багийн гишүүн нь нэгээс олон нисэх онгоцны маяг, эсхүл вариантаар нисэх багийн гишүүний үүрэг гүйцэтгэхээр томилогдохын өмнө, тухайн агаарын хөлөг үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу, нисэх онгоцны тухайн маяг, эсхүл вариантаар үйл ажиллагаа гүйцэтгэхэд шаардлагатай холбогдох туршлагатай байх;
(2) нисэх багийн гишүүн нь аливаа нэг нисэх онгоцны маяг, эсхүл вариантын сургалтад хамрагдахын өмнө, тухайн үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу, өмнөх нисэх онгоцны маяг, эсхүл вариантаар хуримтлуулсан байхыг шаардсан, хангалттай туршлагатай байх;
(3) аливаа нэг нисэх онгоцны маяг, эсхүл вариантаар мэргэшсэн нисэх багийн гишүүн нь өөр бусад нисэх онгоцны маяг, эсхүл вариантын сургалтад хамрагддаг бөгөөд мэргэшдэг байх;
(4) нисэх багийн гишүүн нь:
(i) нисэх онгоцны маяг, эсхүл вариант тус бүрээр холбогдох ур чадварын болон нислэгийн туршлага хадгалах шаардлагыг хангасан байх; эсхүл
(ii) тухайн нисэх онгоцны маяг, эсхүл вариантын ур чадварын стандартыг хангасан гэж тооцдог өөр нэг нисэх онгоцны маяг, эсхүл вариантаар ур чадварын үнэлгээг амжилттай хийлгэсэн байх;
(iii) энэ хэсгийн (ii)-ын зорилгоор, тухайн өөр нисэх онгоцны маяг, эсхүл вариантыг тухайн нисэх онгоц үйлдвэрлэгч зөвлөсөн байх ёстой.
(c) Энэ зүйлийн (b)(1)-д заасан холбогдох туршлага нь, энэ Дүрэм хамаарах арилжааны нислэгийн үйл ажиллагаанд тухайн нисэх багийн гишүүн хуримтлуулах үүрэгтэй минимум нислэгийн цагийн туршлага, эсхүл нислэгийн циклийг багтаасан байх ёстой.
(d) Энэ зүйлийн (b)(2)-т заасан туршлага нь дараах нислэгийн цагийг багтаасан байх ёстой:
(1) тухайн багийн гишүүн өмнө нисэж байсан энэ Дүрэмд хамаарах нисэх онгоцны маягаар хуримтлуулах үүрэгтэй минимум нислэгийн цагийн туршлага, эсхүл нислэгийн цикл;
(2) шинэ нисэх онгоцны маяг, эсхүл вариантын сургалт эхэлсний дараа, тухайн нисэх багийн гишүүн бүгдийг нь тухайн шинэ нисэх онгоцны маяг, эсхүл вариантаар хуримтлуулах үүрэгтэй минимум нислэгийн цаг.
(e) Нэгээс олон нисэх онгоцны маяг, эсхүл вариантаар үйл ажиллагаа гүйцэтгэх нисэх багийн гишүүний хувьд, энэ зүйлийн (a)(2)-т шаардсан сургалт болон ур чадварын үнэлгээний журамд тухайн нисэх онгоцны маяг, эсхүл вариант хоорондын дараах ялгааг тооцон үзсэн байх ёстой:
(1) нисэх онгоцны үйл ажиллагааны журам;
(2) нисэх онгоцны систем;
(3) нисэх онгоцны үзүүлэлтийн хязгаарлалт;
(4) нисэх онгоцны жолоодлогын үзүүлэлт (handling characteristics).
(f) ИНД-61.37-г үл харгалзан АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, нисэх онгоцны хэд хэдэн маяг, эсхүл вариантаар нисэх багийн гишүүний үүрэг гүйцэтгэхээр томилогддог нисэх багийн гишүүн дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) нисэх онгоцны маяг, эсхүл вариант бүрээр ИНД-61-д шаардсан нислэгийн туршлага хадгалах; эсхүл
(2) нисэх онгоцны маяг, эсхүл вариант бүрээр энэ зүйлийн (b)(4)-т шаардсан журамд заасан нислэгийн туршлага хадгалах шаардлага.
125.531. САТ II, эсхүл САТ III-аар нарийвчлалтай ойртолт болон хөөрөлтийн багасгасан минима-гаар нислэг үйлдэх нисэх баг
(a) Хөлгийн дарга болон хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа нисгэгч нь хоёулаа тухайн ойртолтын, эсхүл нисэн гарах журмыг ашиглахад мэргэшсэн байхаас бусад тохиолдолд, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны нисгэгчийг САТ II, эсхүл САТ III-аар нарийвчлалтай ойртолтын, эсхүл хөөрөлтийн багасгасан минима-гаар нисэн гарах журмыг ашигладаггүй болохыг бататгах үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-ийн зорилгоор:
(1) хэрэв хөлгийн дарга нь зөвхөн САТ II, эсхүл САТ III-аар нарийвчлалтай ойртолт үйлдэх, эсхүл хөөрөлтийн багасгасан минима-гаар нисэх идэвхтэй нисгэгчээр (PF) мэргэшсэн бол, тухайн хөлгийн дарга ойртолтын журам болон хөөрөлтийн багасгасан минима-гаар нисэн гарахдаа идэвхтэй нисгэгчийн үүрэг гүйцэтгэх үүрэгтэй;
(2) хэрэв хамтран нисгэгч нь зөвхөн САТ II, эсхүл САТ III-аар нарийвчлалтай ойртолт үйлдэх, эсхүл хөөрөлтийн багасгасан минима-гаар нисэх ажиглагч нисгэгчээр (PNF) мэргэшсэн бол, тухайн хөлгийн дарга ойртолтын журам болон хөөрөлтийн багасгасан минима-гаар нисэн гарахдаа идэвхтэй нисгэгчийн үүрэг гүйцэтгэх үүрэгтэй.
(c) Энэ зүйлийн (b)-г үл харгалзан, нисэх онгоцны нисгэгч нь дараах тохиолдолд, CAT II, эсхүл CAT III-аар нарийвчлалтай ойртолтын журмаар, эсхүл хөөрөлтийн багасгасан минима-гаар нисэн гарахдаа ойртолт, эсхүл хөөрөлт үйлдэх идэвхтэй нисгэгч, эсхүл ажиглагч нисгэгчийн (PNF) үүрэг гүйцэтгэж болно, хэрэв:
(1) хөлгийн дарга болон хамтран нисгэгч нь энэ зүйлийн (а)-д заасны дагуу мэргэшсэн бол;
(2) хөлгийн дарга нь:
(i) 125.511-д заасны дагуу сургагч-нисгэгчээр мэргэшсэн бол; эсхүл
(ii) 125.513-т заасны дагуу шалгагч-нисгэгчээр мэргэшсэн бол.
125.533. Шилжилтийн зохицуулалт
Хамааралгүй.
I Бүлэг - Сургалт
125.551. Зорилго
Энэ Бүлэг нь багийн гишүүдийн энэ Бүлэгт заасан сургалтын хөтөлбөрийг тогтоох, түүнийг хэрэгжүүлэх зохицуулалтын шаардлагыг тогтооно.
125.553. Багийн гишүүний сургалтын хөтөлбөр
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны багийн гишүүний үүрэг гүйцэтгэхээр томилогдсон нисэх багийн гишүүн болон хамааралтай бол бүхээгийн ажилтныг томилогдсон ажил үүргээ гүйцэтгэх сургалтад хамрагдсан болохыг бататгах зорилгоор энэ Бүлгийн дагуу багийн гишүүний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (а)-д шаардсан сургалтын хөтөлбөрийг дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) зохион байгуулалттай хэлбэрээр, тухайн ажилтан, гуравдагч этгээд, эсхүл төхөөрөмжид хүлээн зөвшөөрөхүйц бус эрсдэлгүйгээр аюулгүй гүйцэтгэдэг байх;
(2) олон гишүүнтэй багийн үйл ажиллагаанд хүний хүчин зүйлийг энэ зүйлийн (c)-д заасан сургалтын үе шат бүрийн нэгдмэл бүрдэл хэсэгт багтаадаг байх.
(c) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (а)-д шаардсан сургалтын хөтөлбөр дараах үе шатыг багтаасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) танилцах сургалт;
(2) шилжих сургалт;
(3) шат ахих сургалт;
(4) давтан сургалт.
(d) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, танилцах сургалт, шилжих сургалт, эсхүл шат ахих сургалтын үе шатанд амжилттай хамрагдсан тухайн нисгэгчийг мөн 125.567-д заасан нисгэгчийн шугамын нислэгийн сургалтын шаардлагыг хангасан болохыг бататгах үүрэгтэй.
(e) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, нисэх багийн сургалтын хөтөлбөр хариуцсан этгээдийг хүчинтэй шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмшдэг болохыг бататгах үүрэгтэй.
(f) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь бүхээгийн ажилтны сургалтын хөтөлбөр хариуцсан этгээдийг дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) 125.519, эсхүл 125.521-д заасан шаардлага хангасан байх; эсхүл
(2) гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт заагдсан, Даргын хүлээн зөвшөөрөхүйц мэргэшил болон туршлагатай байх.
(g) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (а)-д шаардсан сургалтын хөтөлбөрт хяналт тавих үүрэгтэй.
(h) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь:
(1) энэ зүйлийн (а)-д шаардсан сургалтын хөтөлбөрийн дагуу тухайн сургалтыг зохион байгуулж болно; эсхүл
(2) хэрэв ИНД-141-ийн гэрчилгээ нь тухайн төрлийн сургалт зохион байгуулахыг гэрчилгээ эзэмшигчид зөвшөөрдөг бол ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ эзэмшигчтэй энэ зүйлийн (а)-д шаардсан сургалтын хөтөлбөрийн дагуу тухайн сургалтыг зохион байгуулах гэрээ байгуулж болно; эсхүл
(3) Монгол улсын гадна зохион байгуулдаг сургалтын хувьд, энэ зүйлийн (а)-д шаардсан нисэх багийн гишүүний сургалтын хөтөлбөрийн дагуу тухайн сургалтыг зохион байгуулахаар ИНД-141-д заасантай дүйцэх стандартыг хангасан байгууллагатай гэрээ байгуулж болно.
(i) Багийн гишүүн тухайн сургалтын хөтөлбөрийн сургалтын үе шатанд амжилттай хамрагдсаны дараа АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:
(1) багийн гишүүний сургалтын бүртгэлд тухайн сургалтаар олж авсан мэргэшлийн дэлгэрэнгүй мэдээллийг оруулж шинэчилсэн байх;
(2) тухайн сургалтын бүртгэл болон энэ хэсгийн (1)-д заасан тухайн мэргэшлийн дэлгэрэнгүй мэдээллийг ИНД-119.67-д заасан журмын дагуу хадгалсан байх;
(3) багийн гишүүнд тухайн мэргэшил эзэмшсэнийг мэдэгдсэн байх.
125.555. Багийн гишүүний сургалтын хөтөлбөрийн сэдэв
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисэх багийн гишүүн болон бүхээгийн ажилтны сургалтын хөтөлбөрийн үе шат бүрийг гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаанд тохирсон бөгөөд Даргын хүлээн зөвшөөрөхүйц сэдвийн задаргааг багтаасан болохыг бататгах үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (а)-д шаардсан сэдвийн задаргаа нь дараах холбогдох сургалтын элементийг багтаасан байх ёстой:
(1) төлөвлөсөн үйл ажиллагаанд зориулан суурилуулсан тусгай төхөөрөмжийг багтаасан, ашиглах нисэх онгоцны маяг;
(2) төлөвлөсөн үйл ажиллагаанд тохирох нислэгийн зам болон аэродром;
(3) багийн гишүүний томилгоо, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага болон ялангуяа хэвийн бус, эсхүл онцгой нөхцөлийн журмын хувьд, бусад багийн гишүүдийн томилгоо, үйл ажиллагаа, үүрэг хариуцлагатай хамааралтай тэдний харилцаа холбоо;
(4) хөдөлгүүр, хүчилсэн бүтэц, эсхүл системийн доголдол, гал, эсхүл бусад хэвийн бус байдлаас шалтгаалсан бүх төрлийн онцгой нөхцөлийн болон хэвийн бус нөхцөлийн сургалт;
(5) багийн гишүүн ашиглахад бэлэн байдаг ослын төхөөрөмжийн байрлал болон үйл ажиллагаа;
(6) хүчилтөрөгчийн төхөөрөмжийн байрлал болон ашиглалт;
(7) нүүлгэн шилжүүлэх гулсуур болон ослын гарцын олсыг багтаасан бүх энгийн болон ослын гарцын байрлал болон ашиглалт;
(8) хүний хүчин зүйлийн болон багийн нөөцийн удирдлагын сургалт;
(9) заналхийллийн болон алдааны удирдлагыг багтаасан эрсдэлийг удирдах стратегийн сургалт;
(10) аюултай бараа тээвэрлэх ИНД-92-ын шаардлага;
(11) ИНД-119.75-д шаардсан агаарын тээвэрлэгчийн аюулгүйн хамгаалалтын хөтөлбөрийн дагуу аюулгүйн хамгаалалтын сургалт;
(12) гэрчилгээ эзэмшигчийн арилжааны нислэгийн үйл ажиллагааны бодлого болон журам.
125.557. Багийн гишүүний танилцах сургалт
(a) Энэ зүйлийн (b), (c) болон (d) г харгалзан, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд арилжааны нислэгийн үйл ажиллагаанд мэргэшээгүй ба багийн гишүүний үүрэг гүйцэтгээгүй нисгэгч, эсхүл хэрэв хамааралтай бол бүхээгийн ажилтныг 125.555-д шаардсан сэдвийн задаргааны дагуу 125.553-т шаардсан сургалтын хөтөлбөрийн танилцах үе шатанд амжилттай хамрагдсан болохыг бататгах үүрэгтэй.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, хэрэв тухайн өөрчлөлтийн дэлгэрэнгүй мэдээлэл болон шалтгааныг багийн гишүүний сургалтын бүртгэлд бүртгэж баталгаажуулдаг бол, тухайн эзэмшигчийн Ерөнхий зааварт байгаа багийн гишүүний сургалтын хөтөлбөрийн танилцах үе шатны сэдвийн задаргааг Даргын урьдчилсан зөвшөөрөлтэйгээр өөрчилж болно.
(c) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн сургалтын хөтөлбөрийн танилцах үе шатанд хүний хүчин зүйлийн болон багийн нөөцийн удирдлагын сургалт багтсан болохыг бататгах үүрэгтэй.
(d) Нисгэгч нь дараах шаардлагыг хангаагүй бол, энэ зүйлийн (a)-ийн дагуу сургалтын хөтөлбөрийн танилцах үе шатанд хамрагдахгүй:
(1) хэрэв тухайн нисгэгч нь IFR-ийн дагуу арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэх шаардлагатай бол, хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл эзэмшдэг байх;
(2) нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн 250 цагаас доошгүй нислэгийн цагийн туршлагатай байх.
125.559. Багийн гишүүний шилжих сургалт
(a) Энэ зүйлийн (b)-г харгалзан, дараах тохиолдолд АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь мэргэшсэн бөгөөд арилжааны нислэгийн үйл ажиллагаанд багийн гишүүний үүрэг гүйцэтгэж байгаа нисгэгч, эсхүл хэрэв хамааралтай бол бүхээгийн ажилтан 125.553-т шаардсан сургалтын хөтөлбөрийн шилжих үе шатанд амжилттай хамрагдсан болохыг бататгах үүрэгтэй, хэрэв:
(1) тухайн багийн гишүүн нь нэг нисэх онгоцны маяг, эсхүл вариантаас өөр маяг, эсхүл вариантад шилжиж байгаа бол; эсхүл
(2) тухайн нисэх онгоцны маяг, эсхүл вариантад нөлөөлөхөөр тухайн үйл ажиллагааны шинж чанарт өөрчлөлт орсон, эсхүл шинэ төхөөрөмж нэвтрүүлж ашигласан бол.
(b) Энэ зүйлийн (а)-д заасан сургалтын хөтөлбөрийн шилжих үе шат нь дараах сэдвийг хамарсан байх ёстой:
(1) тухайн нисэх онгоцны маяг, эсхүл вариантад хамааралтай бүх аюулгүй байдлын төхөөрөмж, ослын төхөөрөмж болон журмыг ашиглах;
(2) ашиглаж байгаа нисэх онгоцны маяг, эсхүл вариантад ашиглаж эхэлсэн шинэ журам, эсхүл төхөөрөмж;
(3) өөр нисэх онгоц, төхөөрөмж, эсхүл журмаас үүдэн гарсан хүний хүчин зүйлийн болон багийн нөөцийн удирдлагын шаардлагатай сургалт.
125.561. Багийн гишүүний шат ахих сургалт
(a) Энэ зүйлийн (b)-г харгалзан, дараах тохиолдолд АТ-ийн гэрчилгээ эзэмшигч, тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд гүйцэтгэж байгаа арилжааны нислэгийн үйл ажиллагаанд багийн гишүүний үүрэг гүйцэтгэж байгаа нисгэгч, эсхүл хэрэв хамааралтай бол бүхээгийн ажилтан нь мэргэшсэн ба ижил маягийн нисэх онгоцоор 125.553-т шаардсан сургалтын хөтөлбөрийн шат ахих үе шатанд амжилттай хамрагдсан болохыг бататгах үүрэгтэй, хэрэв:
(1) тухайн нисгэгч нь ижил маягийн нисэх онгоцны багийн гишүүний ажил үүргээс илүү хариуцлагатай багийн гишүүний өөр ажил үүрэг гүйцэтгэхээр шилжиж байгаа бол; эсхүл
(2) тухайн бүхээгийн ажилтан нь илүү хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэхээр дэвшиж байгаа бол.
(b) Шат ахих сургалт нь тухайн нисэх онгоцонд шат ахиж байгаа, шинэ нисэх багийн ажил үүрэгт шилжих нисгэгч, эсхүл илүү хариуцлагатай ажил үүрэгт дэвшиж байгаа бүхээгийн ажилтанд хамаарах бүх аюулгүй байдлын төхөөрөмж, ослын төхөөрөмж болон журмын ашиглалтыг хамарсан байх ба дараах сургалтыг багтаасан байх ёстой:
(1) нисэх багийн өөр ажил үүрэг болон шинэ үүрэг хариуцлагатай холбоотой өөрчлөлтийг онцгойлон багтаасан хүний хүчин зүйл болон багийн нөөцийн удирдлагын сургалт;
(2) хяналтын ажил үүргийн ур чадварын сургалт.
125.563. Багийн гишүүний давтан сургалт
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь багийн гишүүн үүрэг гүйцэтгэх нисэх онгоцны маяг, багийн гишүүний ажил үүрэг, үйл ажиллагааны төрөлд тухайн багийн гишүүн чадвартай байх болон мэргэшихийн тулд гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны нисгэгч, эсхүл бүхээгийн ажилтныг 125.553-т шаардсан сургалтын хөтөлбөрийн давтан сургалтын үе шатанд амжилттай хамрагдсан болохыг бататгах үүрэгтэй.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь давтан сургалтын үе шатанд нисэх багийн гишүүний дараах нислэгийн сургалт багтсан болохыг бататгах үүрэгтэй:
(1) IFR-ийн дагуу үйлдэх арилжааны нислэгийн үйл ажиллагааны хувьд, 6 сар тутамд;
(2) VFR-ийн дагуу үйлдэх арилжааны нислэгийн үйл ажиллагааны хувьд, 12 сар тутамд.
(c) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь 125.565-д заасан сургалтын төхөөрөмжийг ашиглан нисгэгчийг тухайн сургалтын хөтөлбөрийн давтан сургалтын үе шатанд амжилттай хамрагдсан болохыг бататгах үүрэгтэй.
(d) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь сургалтын хөтөлбөрийн давтан сургалтын үе шатанд хүний хүчин зүйл болон багийн нөөцийн удирдлагын сургалт багтдаг болохыг бататгах үүрэгтэй.
125.565. Нисэх багийн сургалтын төхөөрөмж
(a) Энэ зүйлийн (d) болон (e)-д зааснаас бусад тохиолдолд, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисэх багийн гишүүний 125.553-аар шаардсан багийн гишүүний сургалтын хөтөлбөрт дараах төхөөрөмжийг ашигладаг онолын болон нислэгийн зааварчилгаа багтсан болохыг бататгах үүрэгтэй:
(1) нислэгийн сургалтын хэрэгсэл;
(2) ашиглаж байгаа тухайн маягийн нисэх онгоцны нислэгийн симулятор.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч, турбо-жэт, турбо-фэн болон турбо-проп олон-хөдөлгүүртэй нисэх онгоцоор үйл ажиллагаа гүйцэтгэдэг нисэх багийн гишүүний сургалт нь ижил маягийн нисэх онгоцны нислэгийн симулятор ашиглан дараах газрын болон нислэгийн зааварчилгааг багтаадаг болохыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн сургалтын хөтөлбөрийн танилцах, шилжих болон шат ахих үе шатны;
(2) 12 сар тутамд хийгдэх давтан сургалтын.
(c) Энэ зүйлийн (b)-г үл харгалзан, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч дараах тохиолдолд, тухайн сургалтыг нисэх онгоцоор гүйцэтгэж болно, хэрэв:
(1) нислэгийн симулятор нь Монгол Улсад байхгүй бол;
(2) тухайн нисэх онгоц нь арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд ашигладаг нисэх онгоцтой ижил маяг бол.
(d) Поршинт ганц-хөдөлгүүртэй, эсхүл поршинт олон-хөдөлгүүртэй нисэх онгоц, эсхүл турбо-проп ганц-хөдөлгүүртэй нисэх онгоцны хувьд, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн сургалтыг арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд ашигладаг нисэх онгоцтой ижил маягийн нисэх онгоцоор гүйцэтгэж болно.
(e) Энэ зүйлийн (c) болон (d)-д заасан сургалтыг Даргын хүлээн зөвшөөрөхүйц аюулгүй нислэг үйлдэх практик гарын авлагын дагуу зохион байгуулсан байх ёстой.
(f) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь сургалтын хөтөлбөрийн нислэгийн сургалтад ашигладаг нислэгийн симулятор, эсхүл нислэгийн сургалтын хэрэгслийг дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) зөвшөөрөл авахад шаардлагатай гүйцэтгэлийн, ажиллагааны болон бусад үзүүлэлтийг хадгалдаг байх;
(2) зөвшөөрөл авахад шаардлагатай гүйцэтгэлийн, ажиллагааны болон бусад үзүүлэлтэд нөлөөлөх өөрчлөлтийг дуурайлгаж байгаа нисэх онгоцны модификацитай нийцэж байхаар өөрчилсөн байх;
(3) ашиглахын өмнө, нислэгийн өмнөх үйл ажиллагааны үзлэгийг хийдэг байх ба нислэгийн үнэлгээ, эсхүл сургалтын төгсгөлд сургагч-нисгэгч, эсхүл шалгагч-нисгэгч ашиглалтын явцад илрүүлсэн үл тохирлыг бүртгэдэг байх.
125.567. Нисгэгчийн шугамын нислэгийн сургалт
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, 125.557-гийн дагуу танилцах сургалтын үе шат, эсхүл 125.559-ийн дагуу шилжих сургалтын үе шат, эсхүл 125.553-т шаардсан сургалтын хөтөлбөрийн шат ахих үе шатанд 125.561-ийн дагуу амжилттай хамрагдсан нисгэгчийг дараах шаардлагыг хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) энэ зүйлийн (b)-д заасан нисгэгчийн шугамын нислэгийн сургалт эхлэхийн өмнө J Бүлгийн дагуу ур чадвараа амжилттай шалгуулсан байх;
(2) энэ зүйлийн (b)-д заасан нисгэгчийн шугамын нислэгийн сургалтад амжилттай хамрагдсан байх.
(b) Энэ зүйлийн (a)(2)-т шаардсан нисгэгчийн шугамын нислэгийн сургалт нь дараах хэсгээс бүрдсэн байх ёстой:
(1) дараах танилцах сургалтын үе шат:
(i) поршинт ганц-хөдөлгүүртэй нисэх онгоцны хувьд, 5 хөөрөлт, буултыг багтаасан 5 нислэгийн цаг;
(ii) турбо-проп ганц-хөдөлгүүртэй болон поршинт олон-хөдөлгүүртэй нисэх онгоцны хувьд 10 хөөрөлт, буултыг багтаасан 10 нислэгийн цаг, үүнээс 6-гаас доошгүй хөөрөлт, буултад идэвхтэй нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн байх ёстой;
(iii) турбо-проп олон-хөдөлгүүртэй нисэх онгоцны хувьд 10 хөөрөлт, буултыг багтаасан 20 нислэгийн цаг, үүнээс 6-гаас доошгүй хөөрөлт, буултад идэвхтэй нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн байх ёстой;
(iv) турбо-жэт болон турбо-фэн хөдөлгүүртэй нисэх онгоцны хувьд 10 хөөрөлт, буултыг багтаасан 25 нислэгийн цаг, үүнээс 6-гаас доошгүй хөөрөлт, буултад идэвхтэй нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн байх ёстой;
(v) бүх нисэх онгоцны хувьд, энэ хэсгийн (i) - (iv)-ийг багтаасан 4 нислэгийн цикл, үүнээс 2-оос доошгүй нислэгийн циклд идэвхтэй нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн байх ёстой.
(2) дараах шилжих, эсхүл шат ахих сургалтын үе шат:
(i) поршинт ганц-хөдөлгүүртэй нисэх онгоцны хувьд 5 хөөрөлт, буултыг багтаасан 5 нислэгийн цаг;
(ii) поршинт, эсхүл турбо-проп олон-хөдөлгүүртэй нисэх онгоцны хувьд 8 хөөрөлт, буултыг багтаасан 10 нислэгийн цаг;
(iii) турбо-жэт болон турбо-фэн хөдөлгүүртэй нисэх онгоцны хувьд 10 хөөрөлт, буултыг багтаасан 15 нислэгийн цаг;
(iv) бүх нисэх онгоцны хувьд, энэ хэсгийн (i), (ii) болон (iii)-ыг багтаасан 4 нислэгийн цикл, үүнээс 2-оос доошгүй нислэгийн циклд идэвхтэй нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн байх ёстой.
(c) Энэ зүйлийн (b)-д шаардсан нисгэгчийн шугамын нислэгийн сургалтыг:
(1) арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцон дээр хийсэн байх;
(2) дараах багшийн хяналтад гүйцэтгэсэн байх ёстой:
(i) 125.511-д заасан шаардлагыг хангасан; эсхүл
(ii) Дарга шинэ нисэх онгоцны маяг танилцуулах сургалт зохион байгуулах зөвшөөрөл олгосон.
(d) Энэ зүйлийн (c)(1)-ийн зорилгоор, (c)(2)-т шаардсан сургагч-нисгэгч нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) нислэгийн бүх хугацааны турш хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх;
(2) хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх зорилгоор шугамын нислэгийн сургалтад хамрагдаж байгаа нисгэгчид хяналт тавьж байх үед, тухайн нисгэгч дараах туршлагыг хуримтлуулах хүртэл нисгэгчийн суудал эзэлсэн байх:
(i) хөлгийн даргаар мэргэшсэн байхыг шаардсан маягийн нисэх онгоцны идэвхтэй нисгэгчээр 5-аас доошгүй хөөрөлт, буулт үйлдсэн байх;
(ii) тухайн маягийн нисэх онгоцны даргын ажил үүрэг гүйцэтгэх чадвараа сургагч-нисгэгчид шалгуулсан байх.
125.569. Бүхээгийн ажилтны сургалтын хөтөлбөр
Хэрэв бүхээгийн ажилтан шаардлагатай бол, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь 125.533-т шаардсан багийн гишүүний сургалтын хөтөлбөрийг бүхээгийн ажилтны дараах шаардлагыг хамардаг болохыг бататгах үүрэгтэй:
(1) нисэх онгоцны багийн гишүүдийн эрх мэдлийн шатлалын бүтэц;
(2) бүхээгийн ажилтны ажлын байранд оноосон ажил үүрэгт хамаатай байж болох хүний хүчин зүйл болон багийн нөөцийн удирдлагын сургалт;
(3) онцгой нөхцөлийн үеийн багийн гишүүдийн томилгоо, үйл ажиллагаа болон үүрэг, хариуцлага;
(4) онцгой нөхцөлийн журам болон гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааврын дагуу тусгай ангиллын зорчигчтой харьцахад дагаж мөрдөх журмыг багтаасан зорчигч үйлчилгээний журам;
(5) зорчигчдод зааварчилгаа өгөх:
(6) бүхээгийн ажилтан, эсхүл багийн бусад гишүүд ашиглахад бэлэн байх ослын төхөөрөмжийн байрлал болон үйл ажиллагаа;
(7) бүхээгийн төхөөрөмжийг зөв ашиглах болон удирдах;
(8) хүчилтөрөгчийн төхөөрөмжийн байрлал болон ашиглах;
(9) нүүлгэн шилжүүлэх гулсуур болон ослын гарцын олсыг багтаасан бүх энгийн болон ослын гарцын байрлал болон ашиглалт;
(10) ICAO Doc 10002 Cabin Crew Safety Training Manual, Chapter 9-ийн дагуу бүхээгийн эрүүл ахуй болон анхны тусламж;
(11) гэрчилгээ эзэмшигчийн баримт бичиг болон журам;
(12) холбогдох ИНД болон бусад дагалдах баримт бичиг.
125.571. Бүхээгийн ажилтны үйл ажиллагааны туршлага
(a) Хэрэв бүхээгийн ажилтан шаардлагатай бол, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн этгээд дараах шаардлагыг хангасан байхаас бусад тохиолдолд, арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцонд бүхээгийн ажилтны үүрэг гүйцэтгэхээр томилдоггүй болохыг бататгах үүрэгтэй:
(1) 125.553-т шаардсан багийн гишүүний сургалтын хөтөлбөрийн холбогдох үе шатанд амжилттай хамрагдсан байх;
(2) 125.553-т заасан сургалтын хөтөлбөрийн 125.557-д шаардсан танилцах үе шат, эсхүл 125.559-д шаардсан шилжих үе шатанд амжилттай хамрагдсаны дараа:
(i) тухайн маягийн нисэх онгоцонд болон тухайн этгээд үүрэг гүйцэтгэхээр томилогдсон багийн гишүүний ажил үүрэг гүйцэтгэсэн, 2-оос доошгүй нислэгийн циклийг багтаасан, 5 цагийн шугамын-үйл ажиллагааны нислэгийн цагийн туршлага хуримтлуулсан байх; эсхүл
(ii) энэ Дүрмийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа өөр маягийн нисэх онгоцонд болон тухайн этгээд үүрэг гүйцэтгэхээр томилогдсон багийн гишүүний ажил үүрэг гүйцэтгэсэн, бүхээгийн ажилтны үйл ажиллагааны Даргын хүлээн зөвшөөрөхүйц туршлагатай байх.
(b) Энэ зүйлийн (a)(2)(i)-д шаардсан шугамын-үйл ажиллагааны нислэгийн цагийн туршлага нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
(1) 125.519-д заасан шаардлагыг хангасан сургагч-бүхээгийн ажилтны, эсхүл 125.521-д заасан шаардлагыг хангасан бүхээгийн ажилтанд үнэлгээ хийх этгээдийн хяналтан дор хуримтлуулсан байх;
(2) Даргын хүлээн зөвшөөрөхүйц бодит хэмжээтэй, тухайн маягт тохирсон, бүхээгийн сургалтын хэрэгсэл дээр хуримтлуулсан 2.5 цагаас ихгүй нислэгийн цагийн туршлагыг багтаасан байх.
125.573. Багийн гишүүдийн сургалтын бүртгэл
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь түүний багийн гишүүний ИНД-119.67-д заасны дагуу гүйцэтгэсэн, энэ Бүлгээр шаардсан бүх сургалтын бүртгэлийг хадгалах үүрэгтэй.
J Бүлэг - Багийн гишүүдийн ур чадварт тавих шаардлага
125.601. Зорилго
Энэ Бүлэг нь I Бүлгийн дагуу сургалтад хамрагдсан багийн гишүүний ур чадварын үнэлгээний зохицуулалтын шаардлагыг тогтооно.
125.603. Ерөнхий зүйл
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцонд багийн гишүүний үүрэг гүйцэтгэхээр томилогдсон этгээд томилогдсон багийн гишүүний ажил үүргээ гүйцэтгэх ур чадвартай болохыг бататгах зорилгоор энэ Бүлгийн дагуу багийн гишүүний ур чадварын үнэлгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
(b) Багийн гишүүний ур чадварын үнэлгээний хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
(1) Даргын хүлээн зөвшөөрөхүйц байх;
(2) гэрчилгээ эзэмшигчийн хяналтад байх;
(3) тухайн нисэх онгоцны маяг, эсхүл вариантад тохирсон байх;
(4) поршинт ганц-хөдөлгүүртэй болон поршинт олон-хөдөлгүүртэй нисэх онгоц, эсхүл турбо-проп ганц-хөдөлгүүртэй нисэх онгоцны хувьд, дараах хэлбэрээр хийдэг байх:
(i) арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд ашигладаг нисэх онгоцтой ижил маягийн нисэх онгоцоор; эсхүл
(ii) 125.607(c) болон (d)-д шаардсан нисэх багийн гишүүний ур чадварын үнэлгээг хийх үед, ижил маягийн нисэх онгоцны нислэгийн симулятор дээр; эсхүл
(5) турбо-жэт, турбо-фэн болон турбо-проп олон-хөдөлгүүртэй нисэх онгоцны хувьд, нислэгийн симулятор дээр хийдэг байх, 125.607(d)-д зааснаас бусад тохиолдолд, 125.607(c) болон (d)-д шаардсан ур чадварын үнэлгээг хийх үед ур чадварын хоёр дахь үнэлгээг, арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг нисэх онгоцтой ижил маягийн нисэх онгоцоор хийж болдог байх.
(c) Энэ зүйлийн (b)(5)-ыг үл харгалзан, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч дараах тохиолдолд, ур чадварын үнэлгээг нисэх онгоцоор хийж болно, хэрэв:
(1) нислэгийн симулятор нь Монгол Улсад байхгүй бол;
(2) тухайн нисэх онгоц нь арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд ашигладаг нисэх онгоцтой ижил маяг бол.
(d) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь:
(1) тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд энэ зүйлийн (a)-д шаардсан багийн гишүүний ур чадварын үнэлгээний хөтөлбөрийг хэрэгжүүлж болно; эсхүл
(2) хэрэв ИНД-141-ийн гэрчилгээ нь ур чадварын үнэлгээ хийхийг гэрчилгээ эзэмшигчид зөвшөөрдөг бол ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ эзэмшигчтэй энэ зүйлийн (а)-д шаардсан нисэх багийн гишүүний ур чадварын үнэлгээний хөтөлбөрийн дагуу ур чадварын үнэлгээ хийх гэрээ байгуулж болно; эсхүл
(3) Монгол улсын гадна хийдэг ур чадварын үнэлгээний хувьд, ИНД-141-д заасантай дүйцэх стандартыг хангасан байгууллагатай энэ зүйлийн (а)-д шаардсан багийн гишүүний ур чадварын үнэлгээний хөтөлбөрт заасан холбогдох шаардлагын дагуу үнэлгээ хийх гэрээ байгуулж болно.
(e) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисэх багийн гишүүний ур чадварын үнэлгээний хөтөлбөрийг хариуцсан этгээдийг хүчинтэй шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмшдэг болохыг бататгах үүрэгтэй.
(f) Энэ зүйлийн (e)-д заасан ур чадварын үнэлгээг Даргын хүлээн зөвшөөрөхүйц аюулгүй нислэг үйлдэх практик гарын авлагын дагуу гүйцэтгэсэн байх ёстой.
(g) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (b)(4)(ii) болон (b)(5)-д заасан ур чадварын үнэлгээнд ашигладаг нислэгийн симулятор, эсхүл нислэгийн сургалтын хэрэгсэл дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) зөвшөөрөл авахад шаардлагатай гүйцэтгэл, ажиллагааны болон бусад үзүүлэлтийг хадгалдаг байх;
(2) зөвшөөрөл авахад шаардлагатай гүйцэтгэл, ажиллагааны болон бусад үзүүлэлтэд нөлөөлөх өөрчлөлтийг дуурайлгаж байгаа нисэх онгоцны модификацитай нийцэж байхаар өөрчилсөн байх;
(3) ашиглахын өмнө, нислэгийн өмнөх үйл ажиллагааны үзлэгийг хийдэг байх ба нислэгийн үнэлгээ, эсхүл сургалтын төгсгөлд зохих сургагч-нисгэгч, эсхүл шалгагч-нисгэгч ашиглалтын явцад илрүүлсэн үл тохирлыг бүртгэдэг байх.
125.605. Ур чадварын үнэлгээний хөтөлбөрийн үүрэг хариуцлага
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь 125.603-т шаардсан багийн гишүүний ур чадварын үнэлгээний хөтөлбөрийн нийцэл болон хэрэгжилтэд эцсийн хариуцлага хүлээх үүрэгтэй.
125.607. Нисэх багийн гишүүдийн ур чадварын үнэлгээ
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны даргын үүрэг гүйцэтгэж байгаа нисгэгчийг өмнө үргэлжилсэн 12 сарын дотор, шалгагч-нисгэгчийн зохион байгуулсан чиглэлийн нислэгийн шалгалтыг амжилттай өгсөн болохыг бататгах үүрэгтэй.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (a)-д заасан чиглэлийн нислэгийн шалгалт дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) нэг нислэгийн замын сегментийн дээгүүр хийх 1-ээс доошгүй нислэг болон нислэг үйлдэхээр сонгосон аэродромд үйлдэх 1, эсхүл түүнээс олон буултаас бүрдсэн аэродромын ур чадварын шалгалтыг багтаадаг байх;
(2) гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны тодорхойлолтод зөвшөөрсөн арилжааны нислэгийн үйл ажиллагааны төрөлд тохирсон арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны даргын үүрэг болон хариуцлагыг амжилттай гүйцэтгэж чадах нисгэгчийг тогтоодог байх.
(c) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь VFR-ийн дагуу арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны нисэх багийн гишүүний үүрэг гүйцэтгэж байгаа нисгэгчийг өмнө үргэлжилсэн 12 сарын дотор, шалгагч-нисгэгчийн зохион байгуулсан дараах сэдвийг хамарсан ур чадварын үнэлгээг амжилттай хийлгэсэн болохыг бататгах үүрэгтэй:
(1) онцгой нөхцөлийн журмыг багтаасан журам болон тухайн нисгэгч арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ихэвчлэн ашигладаг нисэх онгоцны маягаар тухайн нисгэгчийн нисэх ур чадвар;
(2) хүний хүчин зүйл болон багийн нөөцийн удирдлага.
(d) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь IFR-ийн дагуу арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны нисэх багийн гишүүний үүрэг гүйцэтгэж байгаа нисгэгч өмнө үргэлжилсэн 6 сарын дотор, шалгагч-нисгэгчийн зохион байгуулсан дараах ур чадварын үнэлгээг амжилттай хийлгэсэн болохыг бататгах үүрэгтэй:
(1) гэрчилгээ эзэмшигч тухайн нисгэгчийг томилсон үйл ажиллагааны төрөл болон нисэх онгоцонд суурилуулсан төхөөрөмжтэй холбоотой онцгой нөхцөлийн журмыг багтаасан журмуудыг хамарсан;
(2) хүний хүчин зүйл болон багийн нөөцийн удирдлагыг багтаасан.
(e) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны нисэх багийн гишүүний үүрэг гүйцэтгэж байгаа нисгэгч өмнө үргэлжилсэн 12 сарын дотор, нисгэгчийн дараах онолын бичгэн, эсхүл аман шалгалтыг амжилттай өгсөн болохыг бататгах үүрэгтэй:
(1) холбогдох иргэний нисэхийн дүрэм;
(2) гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны тодорхойлолт болон Ерөнхий заавар;
(3) тухайн нисгэгчийн ихэвчлэн нисдэг нисэх онгоцны маягийн хувьд, тухайн нисэх онгоцны систем, үзүүлэлт, үйл ажиллагааны журам болон нислэгийн зааврын агуулга;
(4) навигаци, НХҮ болон цаг уур;
(5) тухайн нисгэгчийн ихэвчлэн гүйцэтгэдэг үйл ажиллагааны төрөлд хамаарах тусгай нислэгийн үйл ажиллагаа;
(6) шинэ төхөөрөмж, журам болон арга барил;
(7) тухайн нисгэгчийн ихэвчлэн нисдэг маягийн нисэх онгоцонд суурилуулсан ослын төхөөрөмжийн байрлал болон үйл ажиллагаа.
125.609. Сургагч-нисгэгч, симуляторын багш болон шалгагч-нисгэгчийн ур чадварын үнэлгээ
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь сургалт, эсхүл ур чадварын үнэлгээний хөтөлбөрт сургагч-нисгэгч, симуляторын багш, эсхүл шалгагч-нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа нисгэгч дараах шаардлагад нийцсэн зааварчилгаа авсан ба ур чадвараа хадгалж байгааг бататгах үүрэгтэй:
(1) тухайн нисэх онгоцны маягийн, эсхүл вариантын аюулгүй үйл ажиллагааг хэрхэн бататгах болон хэрхэн гүйцэтгэх талаар зааварчилгаа өгөх арга;
(2) хүний хүчин зүйл болон багийн нөөцийн удирдлагыг багтаасан тухайн нисэх онгоцны үйл ажиллагааны техникийн болон техникийн бус асуудлаар багийн гишүүний ур чадварыг дүгнэх болон үнэлгээ хийх арга;
(3) буруу удирдсан, хэвийн бус болон онцгой нөхцөлийн маневраас нисэх онгоцыг хэвийн үйл ажиллагаанд оруулах арга;
(4) хэвийн, хэвийн бус болон онцгой нөхцөлийн дагуу гүйцэтгэх нислэгийн үйл ажиллагаа, журам болон маневрыг багтаасан, ашиглаж байгаа нисэх онгоц, эсхүл Даргын зөвшөөрсөн нислэгийн симулятор болон тухайн төхөөрөмжийн үйл ажиллагаа.
125.611. Бүхээгийн ажилтны ур чадварын үнэлгээ
Хэрэв бүхээгийн ажилтан шаардлагатай бол, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны багийн гишүүний үүрэг гүйцэтгэж байгаа бүхээгийн ажилтныг өмнө үргэлжилсэн 12 сарын дотор, тухайн этгээдэд оноосон үүрэг хариуцлагатай холбоотой дараах сэдвийг хамарсан, 125.521-д заасан шаардлагыг хангасан бүхээгийн ажилтанд үнэлгээ хийх этгээдийн зохион байгуулсан нислэгийн үнэлгээг багтаасан ур чадварын үнэлгээг амжилттай хийлгэсэн болохыг бататгах үүрэгтэй:
(1) хөлгийн даргын эрх;
(2) аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй этгээдтэй харьцах журмыг багтаасан зорчигч үйлчилгээний журам;
(3) бусдын туслалцаа шаардлагатай этгээдийн нүүлгэн шилжүүлэлтийг багтаасан онцгой нөхцөлийн үеийн багийн гишүүний томилгоо, үйл ажиллагаа болон үүрэг хариуцлага;
(4) хүний хүчин зүйл болон багийн нөөцийн удирдлага;
(5) зорчигчид өгөх зааварчилгаа;
(6) бүхээгийн төхөөрөмж болон удирдлага;
(7) ослын төхөөрөмжийн эд зүйлийн байрлал болон ажиллагаа;
(8) хүчилтөрөгчийн төхөөрөмжийн байрлал болон ажиллагаа;
(9) нүүлгэн шилжүүлэх гулсуур болон ослын гарцын олсыг багтаасан бүх энгийн болон ослын гарцын байрлал болон ашиглалт;
(10) туслалцаа шаардлагатай байж болзошгүй этгээдийг суулгах;
(11) ICAO Doc 10002 Cabin Crew Safety Training Manual, Chapter 9-ийн дагуу бүхээгийн эрүүл ахуй болон анхны тусламж.
125.613. Ур чадварын болон шалгалтын бүртгэл
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь ИНД-119.67-гийн дагуу тогтоосон журмын дагуу түүний багийн гишүүний өгсөн бүх ур чадварын үнэлгээ, чиглэлийн нислэгийн шалгалт болон тестийн үнэн зөв бүртгэлийг хөтөлж, хадгалах үүрэгтэй.
K Бүлэг - Багийн гишүүдийн ажил, амралтын цагийн зохицуулалт
125.801. Зорилго
Энэ Бүлэг нь арилжааны нислэгийн үйл ажиллагаанд оролцож байгаа нисэх онгоцны багийн гишүүдийн алжаал ядаргааг багасгах зорилгоор нислэгийн цагийн хязгаарлалт болон бусад шаардлагыг тогтооно.
125.803. Үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг хариуцлага
(a) Нисэх онгоцоор үйл ажиллагаа эрхлэгч нь дараахаас бусад тохиолдолд, нисэх онгоцоор арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхгүй, эсхүл гүйцэтгэхийг зөвшөөрөхгүй байх үүрэгтэй:
(1) онгоцны нисэх багийн гишүүнээр нисэж байгаа этгээдийн нислэгийн болон ажил үүргийн цагийн зохицуулалтын хуваарийг тогтоосон байх;
(2) тухайн хуваарьт үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагааны төрөлд тохирсон дараах хүчин зүйлийг заасан байх:
(i) нислэгийн өмнөх амралтын хугацаа;
(ii) тухайн орчинд дасан зохицох;
(iii) цагийн бүс;
(iv) шөнийн үйл ажиллагаа;
(v) нислэгийн үе шатны максимум тоо;
(vi) ганц нисгэгчтэй үйл ажиллагаа;
(vii) хоёр нисгэгчтэй үйл ажиллагаа;
(viii) хоёр нисгэгч дээр нэмэгдэх нэмэлт нисэх багийн гишүүн;
(ix) нисэх багийн гишүүний мэргэшил;
(x) хамтатгасан ажил үүрэг;
(xi) нислэгийн үүрэг гүйцэтгэхийн өмнө, эсхүл дараа зорчигчоор аялах (dead-head transportaion);
(xii) нөөцөд, эсхүл хүлээлгэд бэлэн байх хугацаа;
(xiii) нислэгийн үүрэг гүйцэтгэх хугацаа (flight duty period);
(xiv) нислэгийн үед амрах (in-flight relief);
(xv) үйл ажиллагааны төрөл;
(xvi) нийт үүрэг гүйцэтгэх цаг;
(xvii) нийт нислэгийн цаг;
(xviii) нислэгийн цагийн хязгаарлалт, эсхүл нислэгийн үүрэг гүйцэтгэх хугацааны хязгаарлалт, эсхүл аль алийг нь тусгай шийдвэрээр нэмэгдүүлэх;
(xix) биоритм (Circadian Rhythm);
(xx) амралтын өдөр;
(xxi) бүртгэл хөтлөлт;
(3) тухайн хуваарь нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц байх.
(b) Арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцоор үйл ажиллагаа эрхлэгч нь хэрэв аливаа этгээд нислэгийн үед нисэх онгоц, эсхүл түүний бүхээгт байгаа хүмүүсийн аюулгүй байдалд аюул учруулж болохоор алжааж ядарсан, эсхүл тухайн гүйцэтгэх нислэгийн нөхцөл байдлаас шалтгаалан ядарч болохыг мэдэж байгаа, эсхүл ядарна гэж үзэх шалтгаан байгаа бол тухайн этгээдийг нисэх онгоцонд багийн гишүүнээр томилдоггүй, эсхүл нисэхийг зөвшөөрдөггүй байх үүрэгтэй.
(c) Арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцоор үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүрэгтэй:
(1) багийн гишүүний нислэгийн цаг болон үүрэг гүйцэтгэх цагийн үнэн зөв бүртгэлийг хадгалах;
(2) энэ зүйлийн (c)(1)-д шаардсан нислэгийн цаг болон үүрэг гүйцэтгэх цагийн бүртгэлийг тухайн бүртгэл хийсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд хадгалах.
(d) ИНД-125.805(c)-г үл харгалзан, хэрэв тухайн нислэгийг аливаа этгээдийн эрүүл мэнд, эсхүл аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үйлдэх шаардлагатай бол нислэгийн болон ажил үүргийн цагийн хуваарийн хязгаарлалт хамаарахгүй. Энэ тохиолдолд, нисэх багийн гишүүнд хамаарах нислэгийн цагийн хуваарийн хязгаарлалтыг хэтрүүлэх нь тухайн нислэгийн аюулгүй байдалд аюул учруулахгүй байхыг тухайн хөлгийн дарга хариуцна.
125.805. Нисэх багийн гишүүний үүрэг хариуцлага
(a) Хэрэв тухайн этгээд нисэх онгоц, эсхүл түүний бүхээгт байгаа хүмүүсийн аюулгүй байдалд аюултай байж болохоор ядарсан, эсхүл тухайн гүйцэтгэх нислэгийн нөхцөлөөс шалтгаалан ядарна гэдгээ мэдэж байгаа, эсхүл ийм сэжиг байгаа бол, тухайн этгээд нь арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны нисэх багийн гишүүний үүрэг гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.
(b) Арилжааны нислэгийн үйл ажиллагаан дээр нэмж нисэх болон ажил үүрэг гүйцэтгэх нь нисэх багийн гишүүнд хамаарах 125.803(a)(1)-д шаардсан хуваарьт заасан нислэгийн болон ажил үүргийн цагийн хязгаарлалтаас хэтрэх бол, тухайн нисэх багийн гишүүн нь агаарын тээвэрлэгчид үндсэн ажилтнаар, эсхүл гэрээгээр ажиллаж байхдаа бусад хөлс, эсхүл шан урамшуулалтай нислэгт үүрэг гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.
(c) Аливаа этгээд 125.803(a)(1)-ээр шаардсан, түүнд хамаарах хуваарьт заасан хязгаарлалт хэтрээгүй болохыг бататгаснаас бусад тохиолдолд, тухайн этгээд нь арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны нисэх багийн гишүүний үүрэг гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.
(d) Хэрэв нислэг эхлэхэд, тухайн этгээдийн арилжааны нислэгийн үйл ажиллагааны өмнөх болон төлөвлөсөн нислэгийн нийт цаг нь дараах хязгаарлалтаас хэтэрсэн бол, тухайн этгээд нь арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны нисэх багийн гишүүний үүрэг гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:
(1) тухайн нислэг эхлэх өдрийг багтаасан дараалсан 28 хоногт - 100 цаг; эсхүл
(2) тухайн нислэг эхлэх өдрийг багтаасан дараалсан 365 хоногт - 1000 цаг.
125.807. Бүхээгийн ажилтны ажил, амралтын цагийн зохицуулалт
(a) Бүхээгийн ажилтан нь дараах үүрэг гүйцэтгэх цагийн хязгаарлалтыг хэтрүүлэн арилжааны нислэгийн үйл ажиллагаанд оролцож байгаа нисэх онгоцны багийн гишүүний үүрэг гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:
(1) дараалсан 28 хоногт - 110 цаг; эсхүл
(2) дараалсан 365 хоногт - 1100 цаг.
(b) Арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцоор үйл ажиллагаа эрхлэгч нь энэ зүйлийн (a)(1)-д заасан хязгаарлалтыг дараалсан 2 сарын хугацаанд 120 цаг хүртэл нэмэгдүүлж болно.
L Бүлэг - Заавар, бүртгэлийн дэвтэр болон Бүртгэл
125.851. Зорилго
Энэ Бүлэг нь арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд шаардлагатай заавар, нислэгийн дэвтэр болон бүртгэлийг ашиглах, хадгалах зохицуулалтын шаардлагыг тогтооно.
125.853. Үйл ажиллагааны мэдээлэл
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн өмнөх төлөвлөлтийн болон нислэгийн үед, багийн гишүүдийн ажил үүрэгтэй холбоотой гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааврын хэсэг хүчинтэй ба нисэх багийн гишүүд түүнийг ашиглах боломжтой болохыг бататгана.
125.855. Бүхээгт авч явах баримт бичиг
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь арилжааны нислэгийн үйл ажиллагаанд дараах баримт бичгийг авч явдаг болохыг бататгах үүрэгтэй:
(1) нислэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дэлгэрэнгүй;
(2) тухайн нислэгийн үйл ажиллагаанд хамаарах NOTAM болон нисэхийн мэдээллийн үйлчилгээний зааварчилгааны баримт бичиг;
(3) тухайн нислэгийн үйл ажиллагаатай холбоотой цаг уурын мэдээ;
(4) ачааллын манифестийн хуулбар;
(5) аюултай барааны мэдэгдэл;
(6) холбогдох нислэгийн зургийн хуулбар;
(7) тогтмол агаарын тээврийн үйлчилгээний хувьд, нисэж байгаа бүх чиглэл болон ашиглаж болох бэлтгэл аэродромыг хамарсан нислэгийн замын гарын авлага.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (a)(6)-д заасан баримт бичгийн тусдаа хуулбарыг тухайн нислэгт нисэх багийн үүрэг гүйцэтгэж байгаа нисгэгч авч хэрэглэхэд бэлэн байхыг бататгах үүрэгтэй.
125.857. Үйл ажиллагааны бүртгэл
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь гүйцэтгэж байгаа арилжааны нислэгийн үйл ажиллагааны хувьд дараах бүртгэлийг үнэн зөв хөтөлнө:
(1) тухайн нислэгийн үйл ажиллагааны төлөвлөсөн асуудал;
(2) тухайн нислэгийн үйл ажиллагааны бодит гүйцэтгэл.
(b) Тухайн бүртгэл нь байнгын арилдаггүй хэлбэртэй байна.
125.859. Хадгалах хугацаа
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах мэдээллийг бүртгэсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд хадгалдаг болохыг бататгана:
(1) үйл ажиллагааны бүртгэл;
(2) ачааллын манифест;
(3) аюултай барааны мэдэгдэл.
(b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь нисэх багийн гишүүдийн нислэгийн болон үүрэг гүйцэтгэх цагийн бүртгэлийг тухайн бүртгэл хийгдсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд хадгалдаг болохыг бататгана.
(c) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь багийн гишүүний сургалт, шалгалт болон мэргэшлийн бүртгэлийг, тухайн багийн гишүүн гэрчилгээ эзэмшигчийн ажилтан байхаа больсноос хойш 12 сар хүртэл хугацаанд хадгалдаг болохыг бататгана.
125.861. AEDRS-ийн бүртгэл
(a) ИНД-125.377-гийн дагуу AEDRS-аар тоноглосон байхыг шаардсан нисэх онгоцоор үйл ажиллагаа эрхэлж байгаа АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь, AEDRS-ийн өгөгдлөөс гаргаж авсан шинжилгээний мэдээллийн бүртгэлийг тухайн нисэх онгоцны техник үйлчилгээний баримт бичгийн хэсэг болгон хөтөлж, хадгалдаг байх үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-ийн дагуу хадгалахыг шаардсан бүртгэл нь гаргацтай, үнэн зөв, байнгын арилдаггүй болон сэргээх боломжтой байх ёстой.
Хавсралт A - Нөөц
Хавсралт B - Хэрэглэл болон төхөөрөмжийн НТЧ-ын загварын стандарт
F Бүлэгт шаардсан хэрэглэл, төхөөрөмж нь дараах тодорхойлолт болон шаардлагад нийцсэн байна:
B.1. Зарлан мэдээлэх систем
(a) Зарлан мэдээлэх систем нь дараах шаардлагыг хангасан байна:
(1) 125.369(2)-т шаардсан багийн гишүүдийн дотоод холбооны системийн гар микрофон, чихэвч, микрофон, сонгох товчлуур болон дохионы хэрэгслээс тусдаа, бие даан ажиллах чадвартай байх;
(2) нислэгийн бүхээгт байгаа нисэх багийн хоёр гишүүний байрлалаас нэн даруй ашиглах боломжтой байх;
(3) шалны түвшинд байрласан ослын гарцын ойролцоох бүхээгийн ажилтны суудал нь суудлаасаа ашиглах боломжтой микрофонтой байх;
(4) зорчигчийн бүхээгт байгаа бүхээгийн ажилтны авч ашиглах боломжтой ажлын байрнаас 10 секундийн дотор ажиллах чадвартай байх;
(5) бүх цаг хугацаанд, бүх зорчигчийн суудал, ариун цэврийн өрөө, бүхээгийн ажилтны суудал болон ажлын байранд ойлгомжтой сайн сонсогддог байх.
(b) Энэ зүйлийн (a)(3)-ыг үл харгалзан, бүхээгийн ажилтнууд суудлаасаа хоорондоо туслах хэрэгсэлгүйгээр яриагаар харилцах боломжтой байхаар тухайн гарцууд хоорондоо ойрхон байх тохиолдолд нэгээс олон гарцыг нэг микрофоноор удирдаж болно.
В.2. Багийн гишүүдийн дотоод холбооны систем
Багийн гишүүдийн дотоод холбооны систем нь дараах шаардлагыг хангасан байна:
(1) 125.369(1)-д шаардсан, зарлан мэдээлэх системийн гар микрофон, чихэвч, микрофон, сонгох товчлуур болон дохионы хэрэгслээс тусдаа, бие даан ажиллах чадвартай байх;
(2) нисэх багийн бүх гишүүдийн хооронд хоёр талын холбооны хэрэгслээр хангах;
(3) нислэгийн бүхээг болон зорчигчдын бүхээг бүрийн хооронд хоёр талын холбооны хэрэгслээр хангах;
(4) нислэгийн бүхээгт байгаа нисэх багийн хоёр гишүүний байрлалаас нэн даруй ашиглах боломжтой байх;
(5) зорчигчдын бүхээг бүрд байгаа нэгээс доошгүй бүхээгийн ажилтны хэвийн ажлын байрнаас ашиглах боломжтой байх;
(6) зорчигчийн бүхээгт байгаа бүхээгийн ажилтны авч ашиглах боломжтой ажлын байрнаас 10 секундийн дотор ажиллах чадвартай байх;
(7) зорчигчийн бүхээгийн шалны түвшинд байрласан ослын гарцыг тоноглосон суудлаас хянах боломжтой байхаар хангалттай тооны бүхээгийн ажилтны суудлыг ашиглаж болохоор суурилуулсан байх;
(8) дараах анхааруулах системтэй байх:
(i) багийн гишүүн ашиглаж байхад өгөх дуут, эсхүл гэрлэн дохио;
(ii) дуудлага хүлээн авагч нь тухайн дуудлага хэвийн, эсхүл онцгой нөхцөлийн аль нь болохыг тогтоох хэрэгсэл;
(9) дараах нөхцөлд нислэгийн бүхээгт байгаа нисэх багийн хоёр гишүүн болон газрын ажилтны хооронд хоёр талын холбоо барих хэрэгслээр хангах:
(i) тухайн нисэх онгоц газарт байх үед;
(ii) газрын ажилтан нисэх онгоцноос харж тодорхойлох боломжгүй байрлалаас дотоод холбооны системийг ашиглах үед.
B.3. Бүхээгийн дуу чимээ бичигч (CVR)
CVR нь дараах шаардлагыг хангасан байна:
(1) TSO С84 серийн, эсхүл TSO С123 серийн;
(2) TSO С121 серийн шаардлага хангасан, усан дор байрлал тогтоох хэрэгслээр тоноглосон байх;
(3) бичлэгийг арилгаж эхлэхийн өмнө, 30 минутын хугацаанд тасралтгүй бичлэг хийх минимум багтаамжтай байх;
(4) ICAO-гийн Хавсралт 6, 6.3.2.4.1-ийн шаардлага хангасан ба тухайн CVR-ийг тэжээдэг цахилгааны эх үүсвэрээс тусдаа нөөц цахилгааны эх үүсвэртэй байх.
B.4. Нислэгийн өгөгдөл бичигч (FDR)
FDR нь дараах шаардлагыг хангасан байна:
(1) TSO С124 серийн;
(2) TSO С121 серийн шаардлага хангасан, усан дор байрлал тогтоох хэрэгслээр тоноглосон байх;
(3) тоон хэлбэрээр 8 цагийн өгөгдлийг бичих ба хадгалах чадвартай байх бөгөөд салгаж болдоггүй төрөл байх;
(4) MEL-д зааснаас бусад тохиолдолд, дараах шаардлагын дагуу үзүүлэлтийг бичдэг байх:
(i) Хавсралт B-гийн Зураг 1-д заасан FDR-ийн шийдвэр гаргах бүдүүвч;
(ii) Зөвлөмжийн цуврал AC125-0-ийн FDR-ийн үзүүлэлтийн шаардлага (FDR Parameter Requirements) болон FDR-ийн үзүүлэлтийн тодорхойлолт (FDR Parameter Specifications).
В.5. Нэмэлт байрлал заах хэрэгсэл (Additional attitude indicator)
Гуравдагч байрлал заах хэрэгсэл нь дараах шаардлагыг хангасан байна:
(1) бусад байрлал заах системээс тусдаа, бие даан ажилладаг байх;
(2) цахилгаан үүсгэх системийн бие даасан эх үүсвэрээр тэжээдэг байх;
(3) цахилгаан үүсгэх системийн бүрэн татгалзлын дараа 30 минут тасралтгүй найдвартай ажиллах чадвартай байх;
(4) цахилгаан үүсгэх системийн бүрэн татгалзлын дараа тэжээл шилжүүлэхгүйгээр ажилладаг байх;
(5) үйл ажиллагааны бүх үе шатанд зохих ёсоор гэрэлтдэг байх.
В.6. Цаг агаарын радар (Weather radar)
Цаг агаарын радар нь TSO С63 серийн шаардлагыг хангасан байна.
В.7. Газар ойртсоныг анхааруулах систем (GPWS)
Газар ойртсоныг анхааруулах систем (GPWS) нь TSO С92 серийн шаардлагыг хангасан байна.
В.8. AEDRS
(a) AEDRS нь дараах үзүүлэлтийг цахим хэлбэрээр бичдэг байх ёстой:
(1) тухайн хөдөлгүүр ажиллагааны RPM горимд ажиллаж байгаа хугацаанд;
(2) тухайн хөдөлгүүр үйлдвэрлэгч, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц хөдөлгүүрийн загвар болон маягийн техник үйлчилгээний мэдлэгтэй бусад байгууллагын зөвлөсөн хөдөлгүүрийн үзүүлэлтийн хувьд, хөдөлгүүрийн үзүүлэлт болон нөхцөлд эрсдэлтэй хөдөлгүүрийн үзүүлэлтийн өгөгдөл;
(3) AEDRS-ийн мэдрэгч хэрэгслийн татгалзлын үед тухайн хөдөлгүүрийн ажилласан цаг;
(4) энэ зүйлийн (a)(2)-ын дагуу бичигдсэн үзүүлэлтэд хамааралтай үйл ажиллагааны хязгаарлалтын хэтрэлт;
(5) AEDRS-ийн бүрэлдэхүүн хэсэгт гэмтэл учруулсан тохиолдол.
(b) AEDRS нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
(1) энэ зүйлийн (a)-д шаардсан бүх өгөгдөл болон тохиолдлыг техник үйлчилгээний үзлэг шалгалтын хооронд бичих хангалттай цахим санах ойтой байх;
(2) энэ зүйлийн (a)(2)-ын дагуу бичигдсэн хөдөлгүүрийн үзүүлэлтийн чиг хандлагыг (трэнд) цаг хугацаагаар тодорхойлох боломжтой цахимаар бүрдүүлсэн байх хэлбэрээр өгөгдлийг хадгалсан байх;
(3) дараах нислэгийн бүхээгийн анхааруулах дохиог багтаасан байх:
(i) энэ зүйлийн (a)(2)-ын дагуу бичигдсэн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээний хэтрэлт;
(ii) гэмтлийг багтаасан AEDRS-ийн татгалзал;
(4) тухайн хөдөлгүүрийн асаалтын циклийг эхлүүлэх үед өгөгдлийн бичлэг автоматаар ажилладаг байх;
(5) RTCA Inc. document number RTCA/DO-д заасан байгаль орчны нөхцөлийг хангасан байх;
(6) RTCA Inc. document number RTCA/DO-178B-д заасан программ хангамжийн нөхцлийг хангасан байх;
(7) AEDRS үйлдвэрлэгч зөвлөсний дагуу түүний мониторинг хийж байгаа татах хүчний төхөөрөмж болон хүчилсэн бүтцийн системийн бүрдэл хэсгийг таньж тогтоодог байх;
(8) түүний өгөгдлийг газрын өгөгдөл хадгалах тусдаа төхөөрөмжид шилжүүлэн ачааллах чадвартай байх.
В.9. Газар мэдрэх ба анхааруулах систем (TAWS)
(a) А ангиллын TAWS нь TSO С151а, эсхүл TSO C151b-гийн Ангилал-А төхөөрөмжийн шаардлага хангасан байх ёстой.
(b) В ангиллын TAWS нь TSO С151а, эсхүл TSO C151b-гийн Ангилал-В төхөөрөмжийн шаардлага хангасан байх ёстой.
B.10. Агаарт мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем (ACAS II)
(a) ACAS II нь TSO С119b, эсхүл TSO C119c шаардлага хангасан байх ёстой.
(b) ACAS нь TSO C118, эсхүл TSO C119a-гийн шаардлага хангасан төхөөрөмж байна.
В.11. Амьсгал хамгаалах төхөөрөмж (РВЕ)
(a) Амьсгал хамгаалах төхөөрөмж нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
(1) TSO C99 серийн, эсхүл TSO C116 серийн;
(2) дараах нөхцөлд аюулгүй амьсгалах хийн системээр хангах:
(i) өөрөө;
(ii) түүнийг ажиллуулах аргаар;
(iii) бусад бүрдэл хэсэгт нөлөөлснөөр;
(3) харааг хэт хязгаарлахааргүйгээр нүд хамгаалах;
(4) багийн гишүүд дараах үйл ажиллагаа гүйцэтгэх боломжтой байх:
(i) хийн систем нь химийн хүчилтөрөгчийн генератор ашигладаг байхаас бусад тохиолдолд, нислэгийн үед амьсгалах хийн боломжит хэмжээг тодорхойлох;
(ii) харааны шилийг хараанд сөргөөр нөлөөлөхгүй, эсхүл амьсгалын хамгаалалтаа алдахгүй байхаар ашиглах;
(iii) багийн гишүүд дотоод холбоо ашиглах;
(5) багийн гишүүд нисэх онгоцны радио холбоо ашиглах боломжтой байх;
(6) 2400 м-ийн (8000 ft) даралтын түвшинд 15 минутын турш амьсгалах хийгээр хангах.
(b) Хүчилтөрөгчийн төхөөрөмжийн стандартыг хангасан амьсгал хамгаалах төхөөрөмжийг ИНД-91-ийн нэмэлт хүчилтөрөгчийн шаардлагыг хангах зорилгоор ашиглаж болно.
Зураг 1. FDR-ийн шийдвэр гаргах бүдүүвч
Тэмдэглэл: ИНД-125-ын FDR үзүүлэлтийн шаардлага болон FDR үзүүлэлтийн тодорхойлолтыг Зөвлөмжийн цуврал 125-0-ээс (FDR Parameter Requirements and FDR parameter specifications) үзнэ үү.
Хавсралт C - Хөөрч, буух зурвас
Энэ Хавсралт нь 125.77-д хамаарна.
C.1. ХБЗ-ны минимум өргөн
ХБЗ-ны минимум өргөнийг тодорхойлохын тулд Хүснэгт 1-ийг ашиглан, тухайн нисэх онгоцны маягаас шалтгаалан аэродромын хяналтын кодыг (ARC) тодорхойлох шаардлагатай. Тухайн код нь нисэх онгоцны хүчин чадал, үзүүлэлт болон хэмжээтэй холбоотой 2 элементээс бүрдэнэ. Код элемент 1 нь нисэх онгоцны хяналтын талбайн уртаар (ARFL) тодорхойлдог дугаар байх ба код элемент 2 нь нисэх онгоцны далавчны урт болон гадна үндсэн дугуй хоорондын зайгаар тодорхойлдог үсэг байна.
C.1.1. Хүснэгт 1-ийг ашиглан аэродромын хяналтын кодыг (ARC) тодорхойлох
(a) Нэгд: Үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны ARFL-ийг тодорхойлох. ARFL нь тухайн нисэх онгоцны нислэгийн заавраас авсан, MCTOW-тэй, далайн түвшинд, стандарт атмосферийн нөхцөлд, тогтуун агаарт, тэг налуутай ХБЗ-аас хөөрөлт үйлдэхэд шаардлагатай минимум зурвасны урт.
(b) Хоёрт: ARFL ашиглан Элемент 1-ийн кодын дугаарыг тодорхойлох.
(c) Гуравт: Нисэх онгоцны далавчны урт болон гадна үндсэн дугуй хоорондын зайн хэмжээтэй хамааралтайгаар элемент 2-ын үсгэн кодыг тодорхойлох. Элемент 2-ын үсгэн код нь далавчны урт, эсхүл гадна үндсэн дугуй хоорондын зайд тохирох үсгэн кодын аль их хэрэгцээтэй үсгэн код байна. Жишээ нь, хэрэв нисэх онгоцны далавчны уртад С үсгэн код тохирох ба нисэх онгоцны гадна үндсэн дугуй хоорондын зайд D үсгэн код тохирч байгаа бол тухайн нисэх онгоцны маягт D үсгэн кодыг сонгодог байх.
Хүснэгт 1. Аэродромын хяналтын код (ARC)
Код элемент 1 | Код элемент 2 | |||
Кодын дугаар | ARFL | Үсгэн код | Далавчны урт | Гадна үндсэн дугуй хоорондын зай |
1 | 800 м хүртэл | A | 15 м хүртэл | 4.5 м хүртэл |
2 | 800-1200 м хүртэл | B | 15-24 м хүртэл | 4.5-6 м хүртэл |
3 | 1200-1800 м хүртэл | C | 24-36 м хүртэл | 6-9 м хүртэл |
4 | 1800 м-ээс их | D | 36-52 м хүртэл | 9-14 м хүртэл |
E | 52-65 м хүртэл | 9-14 м хүртэл |
C.1.2. Хүснэгт 2-ыг ашиглан ХБЗ-ны минимум өргөнийг тодорхойлох
Тухайн нисэх онгоцны аэродромын хяналтын кодыг (ARC) ашиглан, ХБЗ-ны өргөнийг тодорхойлохдоо тохирох кодын дугаар оруулаад, тохирох үсгэн кодтой хамааралтайгаар тогтоодог байх. Жишээ нь хэрэв тухайн нисэх онгоцны аэродромын хяналтын код (ARC) нь 2C бол шаардлагатай ХБЗ-ны өргөн нь 30 м байна.
Хүснэгт 2. ХБЗ-ны өргөн
| Үсгэн код | ||||
Кодын дугаар | A | B | C | D | E |
1 | 18 м | 18 м | 23 м | - | - |
2 | 23 м | 23 м | 30 м | - | - |
3 | 30 м | 30 м | 30 м | 45 м | - |
4 | - | - | 45 м | 45 м | 45 м |
Хавсралт D - ХБЗ-ны буултын зайн үнэлгээ
D.1. Хуурай ХБЗ-ны зөвшөөрөгдсөн буултын зайн үнэлгээ
(a) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь ашиглаж байгаа нисэх онгоц бүрийн хувьд, буулт үйлдэх тооцоот цагийн буултын жин нь ХБЗ-ны босгоос дээш 15 м-ийн (50 ft) өндрөөс LDA-гийн 70%-д бүрэн зогсолттой буулт үйлдэх боломж олгодог болохыг бататгах үүрэгтэй:
(b) Энэ зүйлийн (a)-ийн дагуу буултын жинг тооцоолохдоо, АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь дараах хүчин зүйлийг тооцож үзнэ:
(1) аэродромын өндөрлөг;
(2) тухайн аэродромын орчны агаарын хэм;
(3) тухайн ХБЗ-ны гадаргуугийн төрөл болон ХБЗ-ны гадаргуугийн нөхцөл;
(4) буулт үйлдэх чиглэл дэх ХБЗ-ны налуу;
(5) мэдээнд өгөгдсөн урдаас чиглэсэн салхины бүрдэл хэсэг 50%-иас ихгүй, эсхүл араас чиглэсэн салхины бүрдэл хэсэг 150%-иас багагүй байх.
(c) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (b) болон (c)-д заасны дагуу буулт үйлдэх нисэх онгоцны хувьд, дараах хүчин зүйлийг тооцож үзсэнээр тухайн нисэх онгоц хамгийн тохиромжтой ХБЗ-д буулт үйлдэнэ гэж үзэх үүрэгтэй:
(1) цаг уурын урьдчилсан мэдээний нөхцөл;
(2) хүрээлсэн газрын бартаа;
(3) ойртолт болон буултын туслах хэрэгсэл;
(4) ойртолтоос 2-т гарах нислэгийн замын дагуух саад.
(d) Нисэн очих аэродромын хувьд, хэрэв АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (c)-г хангах боломжгүй бол, энэ зүйлийн (a), (b) болон (c)-гийн шаардлага хангасан бэлтгэл аэродромыг сонгосон тохиолдолд, тухайн гэрчилгээ эзэмшигч нь нисэх онгоцыг нислэгт гаргаж болно.
D.2. Нойтон, эсхүл тунадастай ХБЗ-ны зөвшөөрөгдсөн буултын зайн үнэлгээ
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нисэх онгоцны хувьд, цаг агаарын урьдчилсан, эсхүл бодит мэдээ, эсхүл хамтатгасан мэдээнд тухайн нисэх онгоцны нисэн хүрэх тооцоот цагт ХБЗ нойтон, эсхүл тунадастай байж болохыг харуулж байгаа тохиолдолд, LDA нь энэ зүйлийн D.1-д шаардсан буултын зайны 115%-иас багагүй байхыг бататгана.
АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь 125.233(b)(2)-ын дагуу ХБЗ-ны буултын зайг тооцоолоход хэрэглэдэг дараах нөөц журмыг авч явах үүрэгтэй:
(1) үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу нислэгийн үед нисэх багийн гишүүн буултын үзүүлэлтийг тооцоолох боломж олгодог, тухайн нисэх онгоц үйлдвэрлэгчийн хангасан TALPA техникийн өгөгдлийг ашиглах;
(2) ХБЗ-ны гадаргуугийн нөхцөл болон гадна орчны цаг агаарыг багтаасан, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй тохирох аэродромын бусад өгөгдлийг ашиглах.
--oOo--
2020 он...сар...өдөр 1
Текст томруулах
A
A
A