A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт /ИНД – 173/
Бүлэг: 1979
IND-173

Иргэний Нисэхийн Дүрэм 173

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны

02 дугаар сарын 04-ний өдрийн

А/16 тушаалын Нэгдүгээр хавсралт

 

 

 

 

 

 

 

 

 

ИНД - 173

 

Иргэний Нисэхийн Дүрэм

 

 

 

Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зам, тээврийн хөгжлийн яам

ДҮРМИЙН ТАЙЛБАР

ИНД-173 нь дараах зохицуулалтын шаардлагыг тогтооно:

  • хэрэглэлийн нислэгийн журам зохиох болон засвар өөрчлөлт хийх байгууллагын гэрчилгээжүүлэлтийн болон үйл ажиллагааны;
  • хэрэглэлийн нислэгийн журам зохиох техникийн стандартууд.

Энэ Дүрэм нь хөдөлгүүр ажиллагаагүй болсон онцгой нөхцөлийн үед ашиглах, үйл ажиллагааны үзүүлэлтийн хязгаарлалттай агаарын хөлгийн нислэгийн журам, эсхүл нислэгийн замыг зохиоход хамаарахгүй.

ИНД-173 нь Монгол Улсын Нислэгийн Мэдээллийн Бүсэд (цаашид FIR гэх) IFR-ийн дагуу нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт ашиглахад зориулсан хэрэглэлийн нислэгийн журам зохиох, засвар өөрчлөлт хийх болон түгээх ажиллагаа нь хэрэглэлийн нислэгийн журмын ICAO-гийн стандарт болон зөвлөмжийг хангадаг, эсхүл илүү өндөр түвшинд гүйцэтгэдэг болохыг бататгах зорилготой.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ Дүрэм нь Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан ИНД-173-ын цахим хувилбар бөгөөд зөвхөн ишлэл хийх зорилгоор хэрэглэнэ. Хүчинтэй ИНД-173, түүний нэмэлт өөрчлөлтийн хуулбарыг ИНЕГ-аас, эсхүл www.mcaa.gov.mn веб сайтаас татаж авах боломжтой.

Мэдээлэл

Гишүүн улсуудын иргэний нисэхийн Дүрмийг сайжруулах замаар иргэний нисэхийн салбарт нэгдсэн нэг Дүрмийн зохицуулалтад шилжих Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 1992 оны 29-р чуулганы А29-3 тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор, Монгол Улс болон Шинэ Зеланд улсын ИНЕГ-ын хооронд 1999 оны 5 дугаар сарын 6-нд байгуулсан "Техникийн Хамтын Ажиллагааны Санамж Бичиг"-ийг үндэслэн Монгол Улсын Иргэний нисэхийн дүрмийг боловсруулсан.

 

Өөрчлөлтийн түүх   Хүчинтэй огноо

Анхны боловсруулалт   2002 оны 12 сарын 20

Нэмэлт өөрчлөлт 1    2010 оны 10 сарын 05

Нэмэлт өөрчлөлт 2 (Шинэчлэлт)  2020 оны ... сарын ...

 

Тэмдэглэл: ИНД-173-ын шинэчлэлтийг монгол болон англи хэл дээр, NZ Part 173-ын 2017 оны 03 сарын 10-ны A.3-т үндэслэн боловсруулсан болно.

 


Гарчиг

A Бүлэг - Ерөнхий зүйл

173.1.   Зорилго

173.3.   Нэр томьёо болон товчлол

173.5.   Гэрчилгээний шаардлага

173.7.   Гэрчилгээ эзэмших хүсэлт гаргах

173.9.   Гэрчилгээ олгох

173.11. Гэрчилгээ эзэмшигчийн эрх

173.13. Гэрчилгээний хугацаа

173.15. Гэрчилгээ сунгах

B Бүлэг - Гэрчилгээжүүлэлтийн шаардлага

173.51. Ажилтанд тавих шаардлага

173.53. Ашиглах төхөөрөмж болон баримт бичигт тавих шаардлага

173.55. Хэрэглэлийн нислэгийн журам зохиох

173.57. Хэрэглэлийн нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх ажилтанд эрх олгох

173.59. Хэрэглэлийн нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх

173.61. Хэрэглэлийн нислэгийн журмыг түгээх

173.63. Хэрэглэлийн нислэгийн журамд засвар өөрчлөлт хийх

173.65. Хэвлэн нийтэлсэн хэрэглэлийн нислэгийн журмын алдаа

173.67. Бүртгэл

173.69. Аюулгүй байдлын удирдлага

173.71. ХНЖҮБ-ын Ерөнхий заавар

C Бүлэг - Үйл ажиллагааны шаардлага

173.101. Байнгын хэрэгжилт

173.103. Гэрчилгээ эзэмшигчийн байгууллагын өөрчлөлт

173.105. Хэрэглэлийн нислэгийн журмын засвар өөрчлөлтийг зогсоох

D Бүлэг - Хэрэглэлийн нислэгийн журам зохиох шалгуур

173.201. Журам зохиох

E Бүлэг - Шилжилтийн зохицуулалт

173.301. ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилт

173.303. ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилтийн дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоо

Хавсралт A - Удирдах ажилтнуудын мэргэшил болон туршлага

A.1.     Хэрэглэлийн нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх удирдах ажилтан

A.2.     Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтан

 

2020 он ... сар ...   1


Иргэний Нисэхийн Дүрэм 173

 

Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт

A Бүлэг - Ерөнхий зүйл

173.1. Зорилго

(a)     Энэ Дүрэм нь дараах зохицуулалтын шаардлагыг тогтооно:

(1)     хэрэглэлийн нислэгийн журам зохиох, засвар өөрчлөлт хийх байгууллагын гэрчилгээжүүлэлтийн болон үйл ажиллагааны;

(2)     хэрэглэлийн нислэгийн журам зохиох техникийн стандартууд.

(b)     Энэ Дүрэм нь хөдөлгүүр ажиллагаагүй болсон онцгой нөхцөлийн үед ашиглах, үйл ажиллагааны үзүүлэлтийн хязгаарлалттай агаарын хөлгийн нислэгийн журам, эсхүл нислэгийн замыг зохиоход хамаарахгүй.

173.3. Нэр томьёо болон товчлол

Энэ Дүрэмтэй холбоотой нэр томьёо болон товчлол нь ИНД-ийн нэр томьёоны тайлбарт багтсан.

173.5. Гэрчилгээний шаардлага

Аливаа этгээд нь энэ Дүрмийн дагуу олгосон хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын (цаашид "ХНЖҮБ" гэх) гэрчилгээний эрх, хязгаарлалтад заагаагүй хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээг Монгол Улсын FIR-д үзүүлэхгүй байх үүрэгтэй.

173.7. Гэрчилгээ эзэмших хүсэлт гаргах

ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь CAA 24173/01 маягтыг бөглөж, дараах баримтын хамт Даргад хүргүүлэх үүрэгтэй:

(1)     173.71-д шаардсан хүсэлт гаргагчийн Ерөнхий заавар;

(2)     хэрэв хамааралтай бол, зохих төлбөрийн баримт.

173.9. Гэрчилгээ олгох

Хэрэв Дарга дараах шаардлага хангагдсан гэж үзвэл, хүсэлт гаргагчид ХНЖҮБ-ын гэрчилгээ олгоно:

(1)     хүсэлт гаргагч B Бүлгийн шаардлага хангасан байх;

(2)     хүсэлт гаргагч болон 173.51(a)-д шаардсан удирдах ажилтнууд нь тохирох зөв хүн байх;

(3)     тухайн гэрчилгээг олгох нь нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд харшлахгүй байх.

173.11. Гэрчилгээ эзэмшигчийн эрх

ХНЖҮБ-ын гэрчилгээ нь:

(1)     гэрчилгээ эзэмшигчид дараах эрхийг олгоно:

(i)       хэрэглэлийн нислэгийн журам зохиох, нислэгээр баталгаажуулах, гэрчилгээжүүлэх болон засвар өөрчлөлт хийх;

(ii)     ИНД-95-ын шаардлагыг харгалзан, тухайн гэрчилгээ эзэмшигч гэрчилгээжүүлсэн ба www.mcaa.gov.mn цахим хуудсаар мэдээлсэн, хэвлэн нийтлэх болон агаарын хөлгийн үйл ажиллагаанд ашиглахад бэлэн, хэрэглэлийн нислэгийн журамтай холбоотой нисэхийн өгөгдлийг багтаасан нисэхийн мэдээллийг гаргах;

(2)     тухайн гэрчилгээ эзэмшигчийн зохиох, нислэгээр баталгаажуулах, гэрчилгээжүүлэх болон засвар өөрчлөлт хийх эрх олгогдсон хэрэглэлийн нислэгийн журмын төрлийг заана.

173.13. Гэрчилгээний хугацаа

(a)     ХНЖҮБ-ын гэрчилгээг 5 жил хүртэл хугацаагаар олгож, эсхүл сунгаж болно.

(b)     ХНЖҮБ-ын гэрчилгээ нь түүний хугацаа дууссан, түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосноос бусад тохиолдолд хүчинтэй хэвээр байна.

173.15. Гэрчилгээ сунгах

(a)     ХНЖҮБ-ын гэрчилгээ сунгуулах хүсэлтийг CAA 24173/01 маягтын дагуу гаргах ёстой.

(b)     Хүсэлтийг тухайн гэрчилгээнд заасан сунгах хугацаанаас өмнө, эсхүл хэрэв сунгах хугацааг заагаагүй бол тухайн гэрчилгээний хугацаа дуусахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө Даргад хүргүүлэх үүрэгтэй.

B Бүлэг - Гэрчилгээжүүлэлтийн шаардлага

173.51. Ажилтанд тавих шаардлага

(a)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах ажилтныг үндсэн ажилтнаар, эсхүл гэрээгээр ажиллуулах үүрэгтэй:

(1)     Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон дараах үүрэгтэй удирдах ажилтан:

(i)       тухайн байгууллагын хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээг санхүүжүүлэх ба энэ Дүрэмд заасан шаардлага болон стандартын дагуу гүйцэтгэж чадахаа хүсэлт гаргагчийн байгууллагын хүрээнд бататгах;

(ii)     тухайн байгууллага нь энэ Дүрэмд заасан шаардлага болон стандартыг хангаж байгааг бататгах;

(2)     Гүйцэтгэх захирлын өмнө дараах үйл ажиллагааг хариуцсан удирдах ажилтан, эсхүл ажилтнууд:

(i)       хүсэлт гаргагчийн байгууллага нь Ерөнхий заавраа дагаж мөрдөж байгааг бататгах;

(ii)     ИНД-95-ын дагуу Монгол Улсын ANR оруулах зорилгоор тухайн хүсэлт гаргагч байгууллагын гаргасан, хэвлэн нийтлэх болон үйл ажиллагаанд ашиглахад бэлэн болгосон хэрэглэлийн нислэгийн журам бүрийг гэрчилгээжүүлэх;

(iii)    173.69-д шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо;

(3)     хүсэлт гаргагчийн байгууллагаас нийлүүлэх хэрэглэлийн нислэгийн журмыг төлөвлөх, зохиох, бататгах болон засвар өөрчлөлт хийх хангалттай тооны ажилтан.

(b)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах ажилтны ур чадварт суурь үнэлгээ хийх, сургах болон ур чадварыг хадгалах журмыг тогтоосон байх үүрэгтэй:

(1)     хэрэглэлийн нислэгийн журмыг төлөвлөх, зохиох, зохиолтыг бататгах болон засвар өөрчлөлт хийх ажилтнууд;

(2)     хэрэглэлийн нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх эрх олгогдсон удирдах ажилтнууд.

(c)     Хэрэглэлийн нислэгийн журмын гэрчилгээжүүлэлт хариуцсан удирдах ажилтан, эсхүл ажилтнуудад тухайн журмыг гэрчилгээжүүлэх эрхийг 173.57-гийн дагуу олгосон байх ёстой.

(d)     Энэ зүйлийн (a)(2)-т заасан удирдах ажилтнуудын мэргэшил болон туршлагыг Хавсралт A-д заасан.

173.53. Ашиглах төхөөрөмж болон баримт бичигт тавих шаардлага

(a)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)     хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан хэрэглэлийн нислэгийн журмын төрлийг зохиох, зохиолтыг бататгах, гэрчилгээжүүлэх, нислэгээр баталгаажуулах болон засвар өөрчлөлт хийхэд тохиромжтой төхөөрөмжийг ашиглахад бэлэн байлгах;

(2)     тухайн хүсэлт гаргагчийн байгууллагын гэрчилгээжүүлэх, засвар өөрчлөлт хийх хэрэглэлийн нислэгийн журмыг зохиох, зохиолтыг бататгах, нислэгээр баталгаажуулах болон засвар өөрчлөлт хийхэд шаардлагатай нисэхийн өгөгдөл, газрын хаялбарын өгөгдөл болон саадын өгөгдлийг багтаасан, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй бусад холбогдох, хүчинтэй өгөгдлийг ашиглах боломжтой байх;

(3)     хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан хэрэглэлийн нислэгийн журмын төрлийг зохиох, зохиолтыг бататгах, гэрчилгээжүүлэх, нислэгээр баталгаажуулах болон засвар өөрчлөлт хийхэд хамаарах техникийн стандарт, зөвлөмж, зааварчилгаа болон бусад шаардлагатай байж болох баримт бичгээс бүрдсэн холбогдох баримт бичгийн хувийг эзэмшдэг байх, эсхүл ашиглахад бэлэн байлгах.


(b)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг бататгах журмыг тогтоосон байх үүрэгтэй:

(1)     хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан тухайн хэрэглэлийн нислэгийн журмын төрөлд шаардлагатай энэ зүйлийн (a)(2)-т заасан өгөгдлийг ажилтнууд ашиглах боломжтой байлгах;

(2)     хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан хэрэглэлийн нислэгийн журам зохиох, зохиолтыг бататгах, нислэгээр баталгаажуулах болон засвар өөрчлөлт хийхэд зориулсан энэ зүйлийн (a)(2)-т заасан өгөгдөл нь хүчинтэй, эргэн тогтоох боломжтой байх ба шалгаж болохуйц нарийвчлалын шаардлагатай түвшнийг хангасан байх.

(c)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг бататгах зорилгоор энэ зүйлийн (a)(3)-т шаардсан бүх баримт бичгийг хянах журмыг тогтоосон байх үүрэгтэй:

(1)     баримт бичгийг боловсруулж гаргах болон ашиглахын өмнө холбогдох этгээд хянаж, зөвшөөрдөг байх;

(2)     хэрэв ажилтан авч ашиглах шаардлагатай бол, холбогдох баримт бичгийн хүчинтэй хувийг шаардлагатай байрлал бүрд бэлэн байлгах;

(3)     хүчингүй болсон баримт бичгийг боловсруулж гаргасан болон ашиглаж байгаа цэг бүрээс нэн даруй хураан авдаг байх;

(4)     баримт бичигт орсон нэмэлт өөрчлөлтийг боловсруулж гаргах болон ашиглахын өмнө холбогдох этгээд хянаж, зөвшөөрдөг байх;

(5)     өөрчлөгдөж хүчингүй болсон материалыг ашиглахаас сэргийлж, баримт бичгийн хуудас бүрийн хүчинтэй хувилбарыг таньж тогтоож болдог байх.

173.55. Хэрэглэлийн нислэгийн журам зохиох

(a)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь тухайн хүсэлт гаргагчийн гэрчилгээний эрхийн хүрээнд 173.59-ийн дагуу гэрчилгээжүүлэх хэрэглэлийн нислэгийн журам бүрийг дараах шаардлагыг хангасан болохыг бататгах журмыг тогтоосон байх үүрэгтэй:

(1)     тухайн журмыг, D Бүлэгт заасан холбогдох шаардлага болон стандартыг хангасан болохыг бататгасан аргачлалыг ашиглан зохиодог, эсхүл нэмэлт өөрчлөлт хийдэг байх;

(2)     гэрчилгээжүүлэхийн өмнө, тухайн журам зохиолтыг шууд хариуцаж хийсэн этгээдээс хамааралгүй мэргэшсэн ажилтан хараат бусаар бататгадаг байх;

(3)     энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, дараах шаардлагыг бататгах зорилгоор энэ зүйлийн (с)-д шаардсан журмын дагуу нислэгээр баталгаажуулдаг байх:

(i)       хэрэглэлийн нислэгийн журам нь тухайн журмыг зориулж гаргасан агаарын хөлгийн категорийн хувьд, аюулгүй ажиллах практик дадал болон нисгэгчийн ажлын ачааллын хүрээнд уг журмыг ашиглан маневрыг шат дараатайгаар гүйцэтгэх боломжийг агаарын хөлөгт олгодог байх;


(ii)     хэрэглэлийн нислэгийн журам нь, тухайн журмыг ашиглаж байгаа агаарын хөлөг саадаас чөлөөтэй байгааг бататгах зорилгоор ICAO, эсхүл агаарын хөлгийн үйл ажиллагаанд зориулсан бусад стандартын дагуу азимут, зайн мэдээлэл болон нарийвчлалтай ойртолтын босоо чиглүүлэлтийн мэдээллээр хангадаг байх;

(iii)    хэрэглэлийн нислэгийн журам нь аливаа радио давтамжийн нөлөөнд автдаггүй байх;

(iv)   ил харааны чиглүүлэлтийн систем болон ХБЗ-ны ил харааны туслах хэрэгсэл, тэмдэглэгээ нь тухайн хэрэглэлийн нислэгийн журамд тохирдог байх ба гэрэлтүүлэг, лазерын гэрлээр тэнгэрт тусгах үзүүлбэр, эсхүл бусад ил хараа сарниулах хэрэгслээр төөрөгдүүлэхээргүй байх.

(b)     Хэрэв хүчинтэй саадын өгөгдөл нь тухайн хэрэглэлийн нислэгийн журмын зохиолтын шаардлагыг хангасан болохыг харуулж байгаа бол, дараах хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр баталгаажуулахыг шаардахгүй:

(1)     дараахаас бусад тохиолдолд, нислэгийн замын, эсхүл хэрэглэлээр нисэн ирэх журам:

(i)       тухайн журмын шаардлагыг дэмждэг навигацийн системийн бүрхэлтэд эргэлзэх шалтгаан байгаа; эсхүл

(ii)     тухайн журам нь, түүнийг зориулан зохиосон ангиллын агаарын хөлгийн нисэх чадвар болон техникийн үзүүлэлтийг хязгаарладаг байх;

(2)     тухайн журам нь, түүнийг зориулан зохиосон ангиллын агаарын хөлгийн нисэх чадвар болон техникийн үзүүлэлтийг хязгаарладаг байхаас бусад тохиолдолд, хэрэглэлээр нисэн гарах журам;

(3)     өмнө нь нислэгээр баталгаажуулсан хэрэглэлийн ойртолтын журмын нэмэлт өөрчлөлт, хэрэв:

(i)       зохиолтын өөрчлөлтийг журам зохиох үйл явцын үед бататгаж чадаж байгаа бол;

(ii)     санал болгосон нэмэлт өөрчлөлтөд аюулгүй байдлын үнэлгээ хийгдсэн ба тухайн нэмэлт өөрчлөлтөөр тухайн журмын аюулгүй байдалд нэмэлт эрсдэл учруулахгүй болохыг бататгасан бол.

(c)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь энэ зүйлийн (а)(3)-т шаардсан хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр баталгаажуулах журмыг тогтоосон байх үүрэгтэй.

(d)     Энэ зүйлийн (c)-д шаардсан нислэгээр баталгаажуулах журам нь дараах төхөөрөмж ашиглах шаардлагыг багтаасан байх ёстой:

(1)     оновчтой ба тухайн хийж байгаа баталгаажуулалтад шаардлагатай холбогдох стандартад тохирсныг эргэн тогтоох боломжтой нарийвчлалтай байх;

(2)     програм хангамж, системийн програм болон хөндлөнгийн салхины тодорхойгүй байдлыг багтаасан, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй бусад хэмжлийн тодорхойгүй байдлыг тогтоосон байх;

(3)     баталгаажуулалт хийх агаарын хөлгийн бодит нислэгийн замыг бичдэг байх;


(4)     тухайн систем нь хэрэглэлийн нислэгийн журмын үнэн зөв байдлыг бататгах чадамжтай болохыг тогтоох зорилгоор ашиглахаар гаргахын өмнө болон үйлдвэрлэгчийн зөвлөсөн тохируулга хийх үечлэлээс хэтрэхгүй үечлэлээр шалгадаг байх;

(5)     нислэгээр баталгаажуулах системийн журам болон шалгуурын дагуу тухайн ашиглаж байгаа системийг мэддэг, эрх бүхий ажилтан ажиллуулдаг байх.

(e)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь хэрэглэлийн нислэгийн журамд энэ зүйлийн (b)-гийн шаардлагыг хэрхэн хангасныг бататгах журмыг тогтоосон байх үүрэгтэй.

(f)       ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь хэрэглэлийн нислэгийн журам зохиох, засвар өөрчлөлт хийх болон өгөгдлийг дамжуулах ажиллагааны үед дараах шаардлагыг бататгах журмыг тогтоосон байх үүрэгтэй:

(1)     холбогдох нисэхийн өгөгдөл болон нисэхийн мэдээлэл нь RTCA Inc. Doc. RTCA/DO-201A Нисэхийн Мэдээллийн Стандарт баримт бичигт заасан стандартыг хангасан байх;

(2)     нисэхийн өгөгдлийг өөрчлөх, эсхүл боловсруулах ажиллагаа нь RTCA Inc. Doc. RTCA/DO-200A Нисэхийн Өгөгдөл Боловсруулах Стандарт баримт бичигт заасан стандартыг хангасан байх;

(3)     гэрчилгээ эзэмшигчийн байгууллагын хүрээнд, эсхүл гадны байгууллагаас, эсхүл байгууллагад нисэхийн мэдээлэл дамжуулах ажиллагаа нь Нисэхийн Мэдээлэл Дамжуулах Загварт (AIXM-5) заасан стандартыг хангасан байх.

(g)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь энэ зүйлийн (f)-д заасан стандарттай дүйцэх өөр орлох стандарт ашиглаж болно.

173.57. Хэрэглэлийн нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх ажилтанд эрх олгох

(a)     Энэ зүйлийн (b),(c) болон (d)-г харгалзан, ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь, хэрэглэлийн нислэгийн журмыг D Бүлэгт заасан холбогдох стандарт болон шаардлагын дагуу зохиосон ба эдгээр шаардлагыг хангасан болохыг гэрчилгээжүүлэх удирдах ажилтан, эсхүл ажилтнуудад эрх олгох журмыг тогтоосон байх үүрэгтэй.

(b)     Этгээд нь Хавсралт A.1-д заасан холбогдох сургалт болон дадлагын шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд тухайн этгээдэд эрх олгохыг зөвшөөрөхгүй.

(c)     Ажилтанд олгосон эрхийг бичгээр үйлдсэн байх ёстой ба тухайн ажилтанд гэрчилгээжүүлэх эрх олгосон хэрэглэлийн нислэгийн журмын төрлийг заасан байх ёстой.

(d)     Тухайн эрхэд заасан хэрэглэлийн нислэгийн журмын төрөл нь хэрэглэлийн нислэгийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээнд заасан хэрэглэлийн нислэгийн журмын төрөлд нийцсэн байх ёстой.


173.59. Хэрэглэлийн нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх

(a)     Энэ зүйлийн (b) болон (c)-г харгалзан, ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь тухайн хүсэлт гаргагчийн байгууллагын зохиох, үйл ажиллагаанд ашиглахад бэлэн болгох ба Монгол Улсын AIP-д хэвлэн нийтлэхээр төлөвлөж байгаа хэрэглэлийн нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх журмыг тогтоосон байх үүрэгтэй.

(b)     Энэ зүйлийн (a)-д шаардсан журам нь дараах мэдээллийг багтаасан байх ёстой:

(1)     хэрэглэлийн нислэгийн журам нь энэ Дүрэмд заасан холбогдох шаардлага болон стандартад нийцэж байгааг бататгах зорилгоор тодорхой хэрэглэлийн нислэгийн журмын төрлийг гэрчилгээжүүлэх эрх олгогдсон удирдах ажилтны гүйцэтгэх шалгалтын дэлгэрэнгүй;

(2)     Монгол Улсын ANR-д тухайн хэрэглэлийн нислэгийн журмыг оруулах зорилгоор, 173.61(c)-д заасан мэдээллээр Даргыг хангах аргачлал.

(c)     ИНД-173.57-гийн дагуу хэрэглэлийн нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх эрх олгогдсон этгээдэд өөрийн зохиосон хэрэглэлийн нислэгийн журмыг гэрчилгээжүүлэхийг зөвшөөрөхгүй.

173.61. Хэрэглэлийн нислэгийн журмыг түгээх

(a)     ИНД-95.51-ийн дагуу, ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг бататгах журмыг тогтоосон байх үүрэгтэй:

(1)     энэ зүйлийн (c)-д шаардсан мэдээллээр Даргыг хангасан байх;

(2)     Дарга ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмшигчид тухайн хэрэглэлийн нислэгийн журмыг Монгол Улсын ANR-д оруулсан болохыг мэдээлсэн ба ИНД-95.55-ын дагуу хэрэглэлийн нислэгийн журмын үйл ажиллагаанд ашиглах хугацааг www.mcaa.gov.mn цахим хуудсаар мэдээлснээс бусад тохиолдолд, тухайн журмыг хэвлэн нийтэлдэггүй, эсхүл үйл ажиллагаанд ашиглахад зориулан бэлэн болгодоггүй байх.

(b)     Энэ зүйлийн (a)-д шаардсан журам нь дараах үйл ажиллагааг багтаасан байх ёстой:

(1)     Монгол Улсын AIPхэрэглэлийн нислэгийн журмыг хэвлэн нийтлэх, нисэхийн мэдээллийн үйлчилгээгээр хангадаг байгууллагатай зохицуулалт хийх аргачлалын дэлгэрэнгүй мэдээлэл;

(2)     энэ зүйлийн (a)-ийн дагуу хэвлэн нийтэлсэн хэрэглэлийн нислэгийн журмын анхны хэвлэлт, эсхүл түүнд орох аливаа өөрчлөлт нь Монгол Улсын AIP-д үнэн зөв хэвлэн нийтэлсэн болохыг шалгах аргачлалын дэлгэрэнгүй мэдээлэл.

(c)     Дарга хэрэглэлийн нислэгийн журмыг Монгол Улсын ANR-д оруулах бүрдээ, дараах мэдээллийг шаардана:

(1)     тухайн хэрэглэлийн нислэгийн журмыг тусгайлан таньж тодорхойлох, Даргын хүлээн зөвшөөрөхүйц нэр, эсхүл бусад таних нэр томьёо;

(2)     тухайн хэрэглэлийн нислэгийн журмыг тодорхойлох болон дүрслэх, Даргын хүлээн зөвшөөрөхүйц нисэхийн өгөгдөл;

(3)     тухайн хэрэглэлийн нислэгийн журам хүчинтэй болох төлөвлөсөн хугацаа;

(4)     тухайн хэрэглэлийн нислэгийн журам нь, энэ Дүрэмд заасан холбогдох стандарт болон шаардлагыг хангаж байгааг бататгах, 173.59(b)(1)-д заасан удирдах ажилтан гарын үсэг зурсан мэдэгдэл;

(5)     хэрэглэлийн нислэгийн журамд 173.63-т шаардсан байгууллагын журмын дагуу засвар өөрчлөлт хийхээ бататгаж, холбогдох ХНЖҮБ-ын удирдах ажилтан гарын үсэг зурсан мэдэгдэл.

(d)     Энэ зүйлийн (c)(5)-ын зорилгоор, тухайн ХНЖҮБ нь энэ Дүрмийн дагуу гэрчилгээжсэн байгууллага байх ба түүний гэрчилгээнд тодорхой хэрэглэлийн нислэгийн журмын төрлийг зохиох, нислэгээр баталгаажуулах, гэрчилгээжүүлэх болон засвар өөрчлөлт хийх эрхийг олгоно.

173.63. Хэрэглэлийн нислэгийн журамд засвар өөрчлөлт хийх

(a)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь 173.61(с)(5)-д шаардсан мэдэгдлийн дагуу, тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд засвар өөрчлөлт хийх хэрэглэлийн нислэгийн журам бүрд энэ Дүрмийн шаардлагын дагуу засвар өөрчлөлт хийдэг байх журмыг тогтоосон байх үүрэгтэй.

(b)     Энэ зүйлийн (а)-д шаардсан журам нь дараах тохиолдолд дүн шинжилгээ хийх, хэрэв шаардлагатай бол нислэгээр баталгаажуулах хэрэглэлийн нислэгийн журам бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байх ёстой:

(1)     тухайн хэрэглэлийн нислэгийн журам нь энэ Дүрмийн холбогдох стандарт болон шаардлагыг үргэлжлүүлэн хангаж байгааг бататгах тогтоосон хугацааны дагуу;

(2)     хэрэв 173.53(a)(2)-т заасан аливаа өгөгдөлд, хэрэглэлийн нислэгийн журмын үнэн зөв байдалд нөлөөлж болох өөрчлөлт орсон бол.

(c)     Энэ зүйлийн (a)-д шаардсан журамд хэрэглэлийн нислэгийн журам бүрийн засвар өөрчлөлтөд дүн шинжилгээ хийх хугацаа хоорондын үечлэлийг тогтоох, эсхүл өөрчлөх үндэслэл болон шалгуурыг багтааж, баримтжуулсан байх ёстой.

173.65. Хэвлэн нийтэлсэн хэрэглэлийн нислэгийн журмын алдаа

(a)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд гэрчилгээжүүлсэн, эсхүл засвар өөрчлөлт хийсэн хэрэглэлийн нислэгийн журамд илэрсэн энэ Дүрмийн стандарт, шаардлагад нийцээгүй аливаа алдаа болон үл тохирол, эсхүл болзошгүй үл тохирлыг ИНД-12-ын дагуу бүртгэх, шинжлэн шалгах, залруулах болон мэдээлэх журмыг тогтоосон байх үүрэгтэй.

(b)     Энэ зүйлийн (а)-д шаардсан журам нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     хэрэв энэ зүйлийн (a)-д заасан алдаа, эсхүл үл тохирол нь агаарын хөлгийн үйл ажиллагааны аюулгүй байдалд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болох бол, үйл ажиллагаанд ашиглахаас сэргийлж нэн даруй хурааж авдаг байх;

(2)     173.57-д заасны дагуу зохих ёсоор эрх олгогдсон удирдах ажилтан алдаа, эсхүл үл тохирлыг залруулж, гэрчилгээжүүлдэг байх;

(3)     энэ зүйлийн (b)(2)-т шаардсан залруулгыг ойлгомжтой тодорхойлдог байх ба тухайн алдаа, эсхүл үл тохирлын үйл ажиллагааны ач холбогдлын чухлаас нь шалтгаалан хамгийн тохиромжтой арга хэлбэрээр түгээдэг байх;

(4)     тухайн алдаа, эсхүл үл тохирлын эх сурвалжийг таньж тогтоодог байх, ба:

(i)       хэрэв боломжтой бол дахин давтагдахаас урьдчилан сэргийлж устгадаг байх;

(ii)     алдаа, эсхүл үл тохирлын эх сурвалж нь бусад хэрэглэлийн нислэгийн журмын үнэн зөв байдалд нөлөөлөхгүй болохыг бататгах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байх;

(5)     энэ зүйлийн (a)-д заасан алдаа, эсхүл үл тохиролтой холбоотой түгээгдсэн мэдээллийн зөрчлийн талаар ИНД-12-ын дагуу эрх бүхий байгууллагад мэдээлдэг байх.

173.67. Бүртгэл

(a)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь хэрэглэлийн нислэгийн журам зохиох, гэрчилгээжүүлэх болон засвар өөрчлөлт хийхтэй холбоотой тухайн хүсэлт гаргагчийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай бүртгэл хөтлөх журмыг тогтоосон байх үүрэгтэй.

(b)     Энэ зүйлийн (a)-ийн дагуу бүртгэл хөтлөх ажиллагаа нь бүртгэлийг таньж тогтоох, цуглуулах, индексжүүлэх, хадгалах, хамгаалах, ашиглахад бэлэн байлгах, засвар өөрчлөлт хийх болон устгах ажиллагааг багтаасан байна.

(c)     Энэ зүйлийн (а)-д шаардсан журам нь, 173.59-ийн дагуу гэрчилгээжүүлсэн болон 173.63-ын дагуу засвар өөрчлөлт хийсэн хэрэглэлийн нислэгийн журмыг бүртгэхэд шаардлагатай дараах мэдээллийг багтаасан байх ёстой:

(1)     хэрэглэлийн нислэгийн журмын хувьд, 173.61(с)-д шаардсан дэлгэрэнгүй мэдээлэл;

(2)     173.55-ын дагуу зохиосон хэрэглэлийн нислэгийн журмын зохиолтыг бататгах, нэмэлт өөрчлөлт хийх, баталгаажуулах, баталгаажуулаагүй үндэслэл болон гэрчилгээжүүлэх ажиллагааг багтаасан, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй бусад дэлгэрэнгүй мэдээлэл;

(3)     түгээх болон шалгах ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл;

(4)     173.65-ын дагуу хэрэглэлийн нислэгийн журмын алдаа болон үл тохиролд авсан арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэл;

(5)     173.63-т шаардсан журмын дагуу засвар өөрчлөлтийн дүн шинжилгээ болон нислэгээр баталгаажуулалт хийсэн дэлгэрэнгүй мэдээлэл.

(d)     Энэ зүйлийн (a)-д шаардсан журам нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     дараах ажилтны мэргэшил, туршлага, сургалт, үнэлгээ болон хэрэв хамааралтай бол эрхийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан бүртгэл:

(i)       173.51(a)(2)-т шаардсан бүх удирдах ажилтан;

(ii)     173.51(a)(3)-т шаардсан ажилтнууд;

(2)     [хүчингүй]

(3)     энэ зүйлийн (с) болон (d)-д шаардсан, гаргацтай, үнэн зөв, байнгын арилдаггүй, гаргацтай форматаар сэргээх боломжтой бүртгэл;

(4)     энэ зүйлийн (c)-д шаардсан, холбогдох хэрэглэлийн нислэгийн журмыг хэрэглээнээс хурааж авснаас хойш 5 жилээс доошгүй хугацаагаар хадгалдаг байх бүртгэл.

173.69. Аюулгүй байдлын удирдлага

ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь ИНД-100.3-ын дагуу аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх болон үйл ажиллагаандаа мөрддөг байх үүрэгтэй.

173.71. ХНЖҮБ-ын Ерөнхий заавар

(a)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах журмыг багтаасан Ерөнхий зааврыг Даргад хүргүүлэх үүрэгтэй:

(1)     Ерөнхий заавар болон түүнд багтсан бусад заавар нь дараах шаардлагыг хангасан болохыг бататган, хүсэлт гаргагчийн байгууллагын нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан мэдэгдэл:

(i)       тухайн байгууллагыг тодорхойлох ба энэ Дүрмийн байнгын хэрэгжилтийг бататгах хэлбэр болон аргыг харуулах;

(ii)     хүсэлт гаргагчийн байгууллагын ажилтнууд түүнийг байнга дагаж мөрддөг байх;

(1A) 173.69-д шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хувьд:

(i)       ИНД-100.3(b)-д шаардсан бүх баримт бичиг;

(ii)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагчийн хувьд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэхийг дүрслэн харуулсан хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө;

(2)     173.51(а)(2)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл ажилтнуудын албан тушаал, нэр;

(3)     173.51(а)(1) болон (2)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл ажилтнуудын дараах үүрэг, хариуцлагын дэлгэрэнгүй мэдээлэл:

(i)       тухайн байгууллагын нэрийн өмнөөс Дарга, эсхүл ИНЕГ-тай шууд харьцах тэдний хариуцсан асуудал;

(ii)     аюулгүй байдлын удирдлагын үүрэг хариуцлага;

(4)     хэрэв энэ хэсгийн (2)-ын дагуу нэгээс дээш удирдах ажилтан байгаа бол удирдах ажилтнуудын хариуцлагын шугаман хамаарлыг харуулсан байгууллагын бүтцийн зураг;

(4A) байгууллагын хүрээнд аюулгүй байдлын хариуцлагын шугаман хамаарлыг тодорхойлсон мэдээлэл;

(5)     хэрэглэлийн нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх 173.57-гийн дагуу эрх олгогдсон удирдах ажилтан бүрийн нэр;

(6)     энэ хэсгийн (5)-д заасан ажилтан бүрд олгосон эрхийн цар хүрээний дэлгэрэнгүй мэдээлэл;

(7)     хүсэлт гаргагчийн байгууллагын зохиодог, гэрчилгээжүүлдэг, эсхүл засвар өөрчлөлт хийдэг хэрэглэлийн нислэгийн журмын төрлийн жагсаалт;

(8)     173.53(a)-гийн дараах шаардлагыг хангах, хүсэлт гаргагчийн аргачлалын дэлгэрэнгүй мэдээлэл:

(i)       төхөөрөмж;

(ii)     холбогдох, хүчинтэй өгөгдлийг ашиглах;

(iii)    холбогдох баримт бичгийн хувийг ашиглах;

(9)     нислэгээр баталгаажуулах шаардлагагүй хэрэглэлийн нислэгийн журмын 173.53(b)-гийн шаардлагыг хангах, хүсэлт гаргагчийн аргачлалын дэлгэрэнгүй мэдээлэл;

(10)     дараах зүйлд шаардсан, хүсэлт гаргагчийн журмын дэлгэрэнгүй мэдээлэл:

(i)          173.51(b) - ажилтны ур чадварын хадгалалтын үнэлгээний талаар;

(ii)        173.53(b)(1) - өгөгдлийг ашиглах талаар;

(iii)      173.53(b)(2) - өгөгдлийн хүчинтэй байдал ба нарийвчлалын талаар;

(iv)      173.53(c) - баримт бичгийн хяналтын талаар;

(v)        173.55(а) - хэрэглэлийн нислэгийн журам зохиох, зохиолтыг бататгах болон нислэгээр баталгаажуулах талаар;

(vi)      173.55(c) - хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр баталгаажуулах талаар;

(vii)    173.55(e) - нислэгээр баталгаажуулах шаардлагагүй хэрэглэлийн нислэгийн журмын үндэслэлийн талаар;

(viii)  173.55(f), эсхүл (g) - стандартыг дагаж мөрдөх талаар;

(ix)      173.57 - удирдах ажилтны эрхийн талаар;

(x)        173.59 - хэрэглэлийн нислэгийн журмын гэрчилгээжүүлэлтийн талаар;

(xi)      173.61 - хэрэглэлийн нислэгийн журмыг түгээх болон Даргад журам бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлэх аргачлалын талаар;

(xii)    173.63 - хэрэглэлийн нислэгийн журамд засвар өөрчлөлт хийх талаар;

(xiii)  173.65 - хэвлэн нийтэлсэн хэрэглэлийн нислэгийн журмын алдааны талаар;

(xiv)  173.67 - бүртгэл хөтлөлтийн талаар;

(11)     Ерөнхий зааврыг хянах, нэмэлт өөрчлөлт оруулах болон түгээх журам.

(b)     Хүсэлт гаргагчийн Ерөнхий заавар нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц байх ёстой.


C Бүлэг - Үйл ажиллагааны шаардлага

173.101. Байнгын хэрэгжилт

ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:

(1)     173.71-д шаардсан гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааврын нэгээс доошгүй хүчинтэй, бүрэн хувийг гэрчилгээ эзэмшигчийн үндсэн ажлын байрлалд хадгалдаг байх;

(2)     Ерөнхий заавартаа дэлгэрэнгүй заасан бүх журам болон стандартыг дагаж мөрддөг байх;

(3)     Ерөнхий зааврын холбогдох бүлгийг шаардлагатай ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ ашиглах боломжтой байлгах;

(4)     энэ Дүрмийн дагуу гэрчилгээжүүлэлтэд тогтоосон В Бүлгийн шаардлага болон стандартыг байнга хангадаг байх;

(5)     гэрчилгээ эзэмшигчийн шуудангийн хаяг, үйлчилгээ эрхлэх хаяг, утасны дугаар, эсхүл факсын дугаарын аливаа өөрчлөлтийг тухайн өөрчлөлт орсноос хойш 28 хоногийн дотор Даргад мэдэгддэг байх.

173.103. Гэрчилгээ эзэмшигчийн байгууллагын өөрчлөлт

(a)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь дараах үүрэгтэй:

(1)     энэ зүйлийн (b)-г харгалзан, Ерөнхий зааврын нэмэлт өөрчлөлтийг тухайн байгууллагын тодорхойлолт хүчинтэй хэвээр хадгалагдаж байхаар хийдэг болохыг бататгах;

(2)     Ерөнхий зааварт оруулсан нэмэлт өөрчлөлт нь энэ Дүрмийн холбогдох шаардлагад нийцсэн болохыг бататгах;

(3)     Ерөнхий зааварт заасан нэмэлт өөрчлөлт оруулах журмыг дагаж мөрдөх;

(4)     Ерөнхий заавартаа нэмэлт өөрчлөлт оруулсны дараа гэрчилгээ эзэмшигч нь Ерөнхий заавартаа оруулсан нэмэлт өөрчлөлтийн хувийг Даргын хэрэгцээнд зориулж цаг алдалгүй хүргүүлэх;

(5)     нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд шаардлагатай гэж Даргын үзсэн нэмэлт өөрчлөлтийг Ерөнхий заавартаа оруулах.

(b)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь дараах өөрчлөлтийг хийхийн өмнө Даргын зөвшөөрлийг урьдчилан авах шаардлагатай:

(1)     Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон ажилтан;

(2)     173.71(a)(2)-т шаардсан Ерөнхий зааварт заасан удирдах ажилтны нэр, эсхүл албан тушаал;

(3)     тухайн эзэмшигчийн гэрчилгээнд заасан хэрэглэлийн нислэгийн журмын төрөл;

(4)     аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, хэрэв тухайн өөрчлөлт нь бодит өөрчлөлт бол.

(c)     Энэ зүйлийн (b)-д заасан өөрчлөлтийг хийж байх үед, эсхүл түүнийг хийсний дараа тухайн хэрэглэлийн нислэгийн журмын гэрчилгээ эзэмшигчийн дагаж мөрдөх ёстой нөхцөлийг Дарга тогтоож болно.

(d)     Хэрэглэлийн нислэгийн журмын гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (c)-гийн дагуу Даргын тогтоосон нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй.

(e)     Хэрэв энэ зүйлийн (b)-д заасан өөрчлөлт нь хэрэглэлийн нислэгийн журмын гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа бол, гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээнд тухайн өөрчлөлтийг баталгаажуулсан тэмдэглэл хийлгэхээр Даргад цаг алдалгүй хүргүүлэх үүрэгтэй.

173.105. Хэрэглэлийн нислэгийн журмын засвар өөрчлөлтийг зогсоох

Хэрэв ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь 173.63-т шаардсаны дагуу хэрэглэлийн нислэгийн журамд хийдэг тухайн засвар өөрчлөлтийг цаашид зогсоохоор төлөвлөж байгаа бол, гэрчилгээ эзэмшигч нь тухайн засвар өөрчлөлтийг хийхээ зогсоохоос 90-ээс доошгүй хоногийн өмнө саналаа Даргад бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

D Бүлэг - Хэрэглэлийн нислэгийн журам зохиох шалгуур

173.201. Журам зохиох

(a)     Хэрэглэлийн нислэгийн журмыг энэ Дүрмийн шаардлага болон дараах баримт бичигт заасан холбогдох журам зохиох үйл явц, стандарт, зааварчилгаа болон нисэхийн өгөгдлийн чанарын шаардлагын дагуу зохиодог байх ёстой:

(1)     ICAO-гийн Баримт бичиг:

(i)       Doc 8168, Procedures for Air Navigation Services - Aircraft Operations - Volume I Flight Procedures, and Volume II, Construction of Visual and Instrument Flight Procedures;

(ii)     Doc 8697, Aeronautical Chart Manual;

(iii)    Doc 9365, Manual of All-Weather Operations;

(iv)   Doc 9613 Performance Based Navigation Manual - Volume I Concept and Implementation Guidance, and Volume II Implementing RNAV and RNP;

(v)     Doc 9881, Guidelines for Electronic Terrain, Obstacle and Aerodrome Mapping Information;

(2)     ICAO-гийн Хавсралт:

(i)       Хавсралт 4, Нислэгийн зураг;

(ii)     Хавсралт 6, Агаарын хөлгийн үйл ажиллагаа;

(iii)    Хавсралт 11, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ;

(iv)   Хавсралт 14, Volumes I болон II Аэродром;

(v)     Хавсралт 15, Нисэхийн мэдээллийн үйлчилгээ;

(3)     тухайн хэрэглэлийн нислэгийн журмын төрөлд хамааралтай болон Даргын хүлээн зөвшөөрөхүйц бусад зааварчилгаа, эсхүл стандарт.

(b)     Энэ зүйлийн (a)-ийн зорилгоор, хэрэв холбогдох журам зохиох үйл явц, стандарт, зааварчилгаа, эсхүл нисэхийн өгөгдлийн чанарын шаардлагуудын хооронд зөрчилдөх ялгаа байгаа бол ашиглах тухайн журам зохиох үйл явц, стандарт, эсхүл зааварчилгаа нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц, эсхүл Даргын заасан байх ёстой.

(c)     Хэрэглэлийн нислэгийн журмыг зохиохдоо дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     холбогдох бүх НХҮ-ний байгууллагатай хамтран зохицуулдаг байх;

(2)     тухайн хэрэглэлийн нислэгийн журмыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүс, эсхүл агаарын зайн бүсэд үзүүлдэг аливаа НХҮ болон холбогдох журамтай нийцдэг байх;

(3)     дараах шаардлагыг тооцон үзсэн байх:

(i)       дуу намсгах журам;

(ii)     агаарын хөлгийн үйл ажиллагааг хязгаарласан аливаа хууль, эсхүл бусад эрх зүйн баримт бичиг;

(iii)    тухайн хэрэглэлийн нислэгийн журмыг хэрэгжүүлэх агаарын зай болон тухайн журам нөлөөлж болох зэргэлдээх агаарын зайн ангилал болон тогтоосон зориулалт;

(iv)   тухайн агаарын зайд тогтоосон бусад хэрэглэлийн нислэгийн журамд санал болгосон тухайн хэрэглэлийн нислэгийн журмын үзүүлэх нөлөө.

(d)     Төлөвлөсөн хэрэглэлийн нислэгийн журмыг ашиглан тухайн аэродром, эсхүл хэлипортыг IFR нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж болохыг тухайн аэродром, эсхүл хэлипортын үйл ажиллагаа эрхлэгч бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, хэрэглэлийн нислэгийн журмыг аэродром, эсхүл хэлипортод зориулан зохиохгүй.

(e)     Дараахаас бусад тохиолдолд, хэрэглэлийн нислэгийн журмыг газарт суурилсан нисэхийн байгууламж дээр, эсхүл түүнийг ашиглан зохиохгүй:

(1)     тухайн нисэхийн байгууламж нь ИНД-171-ийн дагуу олгосон АНТҮБ-ын гэрчилгээний эрхийн хүрээнд ажилладаг байх;

(2)     АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь тухайн нисэхийн байгууламжийг төлөвлөсөн хэрэглэлийн нислэгийн журамд ашиглаж болохыг бичгээр зөвшөөрсөн байх.

E Бүлэг - Шилжилтийн зохицуулалт

173.301. ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилт

(a)     Энэ зүйл нь дараах этгээдэд хамаарна:

(1)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмшигч;

(2)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч.

(b)     Энэ зүйлд хамаарах байгууллага нь энэ зүйлийн (e)(2)-ын дагуу тогтоосон хэрэгжүүлэлтийн хугацаанаас өмнө дараах заалтыг мөрдөхгүй байж болно:

(1)     173.51(а)(2)(iii), хэрэв тухайн байгууллага нь аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтны оронд дотоод чанар баталгаажуулалт хариуцсан удирдах ажилтантай бол;

(2)     173.69, хэрэв тухайн байгууллага нь аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх болон мөрдөхийн оронд, 173.303-ыг хангасан дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлсэн бол;


(3)     173.71(a)(1A)(i);

(4)     173.71(a)(3)(ii);

(5)     173.71(a)(4A).

(c)     ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмшигч болон ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь гүйцэд бөглөсөн CAA маягт болон хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг 2021 оны 4 сарын 1-нээс өмнө Даргад хүргүүлэх үүрэгтэй.

(d)     Энэ зүйлийн (c)-д заасан хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө нь дараах шаардлага хангасан байх ёстой:

(1)     аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэлтийн санал болгосон хугацааг багтаасан байх;

(2)     тухайн байгууллага 173.69-д шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг дүрслэн харуулсан байх.

(e)     Хэрэв хүлээн зөвшөөрөхүйц бол, Дарга:

(1)     тухайн байгууллагын хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг батална;

(2)     аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэлтийн хугацааг тогтооно.

(f)       Энэ зүйлийн (e)(2)-ын дагуу хугацааг тогтоохдоо Дарга дараах нөхцөлийг тооцох үүрэгтэй:

(1)     тухайн байгууллагын хүчин чадал;

(2)     тухайн байгууллагын төвөгшил;

(3)     тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрсдэл;

(4)     гэрчилгээг сунгах хугацаа;

(5)     тухайн байгууллага, эсхүл ИНЕГ, эсхүл хоёуланд нь хамаарах эх үүсвэр, эсхүл хуваарийн нөлөө;

(6)     хэрэгжүүлэлтийн хугацаа нь 2022 оны 2 сарын 1-нээс хойш байж болохгүй.

(g)     Энэ зүйлийн (a)(1)-ийн дагуу ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээ сунгуулах хүсэлтэд хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг хавсаргахгүй байж болно.

(h)     Энэ зүйл нь 2022 оны 2 сарын 1-нд хүчингүй болно.

173.303. ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилтийн дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоо

(a)     Энэ Дүрмээр шаардсан журам нь дүрмийн шаардлага хангасан ба тухайн байгууллага түүнийг хэрэгжүүлж байгааг бататгах зорилгоор 173.301(b)(1)(ii)-т шаардсан дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлсэн байх ёстой.

(b)     Дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоо нь дараах журмыг багтаасан байх ёстой:

(1)     ИНД-12-ын дагуу аливаа хэрэг явдлыг мэдээлэх болон шинжлэн шалгах журмыг багтаасан аюулгүй байдлын соёл болон аюулгүй байдлын журмыг сайжруулах нэгдсэн аюулгүй байдлын бодлого;

(2)     аюулгүй байдлын үзүүлэлтийг тогтоох болон хянах журам;

(3)     байгууллагын тогтолцоо болон үйл явцад оршиж байгаа, эсхүл хүндрэл үүсгэж болох асуудлыг таньж тогтоох журам;

(4)     хэрэглэлийн нислэгийн журмын үнэн зөв байдалд нөлөөлж болох, байгууллага доторх эрсдэлийг хянах болон бууруулах журам;

(5)     илрүүлсэн хүндрэлтэй асуудлыг шинжлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн ба хүндрэлтэй асуудлын шалтгааныг арилгасан болохыг бататгах, залруулах арга хэмжээний журам;

(6)     илрүүлсэн хүндрэлтэй асуудлын боломжит шалтгааныг арилгасан болохыг бататгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний журам;

(7)     хүсэлт гаргагчийн байгууллагын Ерөнхий заавар, аюулгүй байдлын бодлого болон журамд нийцүүлэх зорилгоор аудит хийх дотоод аудитын хөтөлбөр;

(8)     энэ Дүрмийн шаардлагыг хангасан дотоод чанар баталгаажуулалтын тогтолцооны байнгын тохиромжтой болон үр дүнтэй байдлыг бататгах, хэрэв тохирч байгаа бол, статистикийн дүн шинжилгээ ашиглахыг багтаасан удирдлагын дүгнэлт хийх журам;

(9)     дотоод чанар баталгаажуулалтын тогтолцооны үйл ажиллагааг баримтжуулах болон эрсдэл, тэдгээрийг хэрхэн зохицуулах ((b)(1) - (b)(8)-д шаардсан журмыг багтаасан), байгууллагын ноцтой аюулыг бүртгэх болон тэдгээрийг хянахтай холбоотой мэдээллээр хангах дотоод чанар баталгаажуулалтын заавар.

(c)     Дотоод чанар баталгаажуулалтын журам нь аюулгүй байдлын бодлогыг байгууллагын бүх түвшинд ойлгож, хэрэгжүүлж, мөрдөж байгааг бататгах аргачлалыг багтаасан байх ёстой.

(d)     Энэ зүйлийн (b)(5)-д шаардсан залруулах арга хэмжээний журамд дараах үйл ажиллагааг хэрхэн хийхийг заасан байх ёстой:

(1)     оршиж байгаа хүндрэлтэй асуудлыг залруулах;

(2)     тухайн хүндрэлтэй асуудал нь аливаа хэрэглэлийн нислэгийн журмын үнэн зөв байдалд нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болзошгүй эсэхийг хэрхэн тодорхойлох;

(3)     тухайн арга хэмжээний үр дүнг бататгах, залруулах арга хэмжээг эргэн хянах;

(4)     залруулах арга хэмжээний үр дүнд үндэслэн энэ Дүрмээр шаардсан журамд нэмэлт өөрчлөлт оруулах;

(5)     авсан залруулах арга хэмжээний үр дүнг удирдлага дүгнэх.

(e)     Энэ зүйлийн (b)(6)-д шаардсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний журамд дараах үйл ажиллагааг хэрхэн хийхийг заасан байх ёстой:

(1)     хүндрэл үүсгэж болох асуудлыг залруулах;

(2)     тогтоосон хүндрэл үүсгэж болох асуудлын шалтгаан өөр ямар нөлөөтэй байж болохыг хэрхэн тодорхойлох;

(3)     тухайн арга хэмжээний үр дүнг бататгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эргэн хянах;

(4)     урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд үндэслэн энэ Дүрмээр шаардсан журамд нэмэлт өөрчлөлт оруулах;

(5)     авсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнг удирдлага дүгнэх.

(f)       Энэ зүйлийн (b)(7)-д шаардсан дотоод аудитын хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     аудит хийх үйл ажиллагааны шинж чанарыг тооцож аудит хийх байрлал болон давтамжийг тогтоодог байх;

(2)     аудитыг тухайн үйл ажиллагаанд шууд хариуцлага хүлээдэггүй, сургалтад хамрагдсан аудитын ажилтан гүйцэтгэдэг болохыг бататгадаг байх;

(3)     аудитын үр дүнг, аудит хийгдсэн ажиллагааг хариуцсан ажилтан болон дотоод аудит хариуцсан удирдах ажилтанд мэдээлдэг болохыг бататгадаг байх;

(4)     сүүлчийн аудитаас хойш, аудит хийгдсэн тухайн ажиллагааг хариуцсан ажилтны авсан урьдчилан сэргийлэх, эсхүл залруулах арга хэмжээний үр дүнг үнэлж, дүгнэдэг байх;

(5)     хэрэв аудитаар хүндрэлтэй асуудал илэрсэн бол аудит хийгдсэн ажиллагааг хариуцсан ажилтнаас урьдчилан сэргийлэх, эсхүл залруулах арга хэмжээ авахыг шаарддаг байх;

(6)     авсан урьдчилан сэргийлэх, эсхүл залруулах арга хэмжээний үр дүнд дүгнэлт хийх зорилгоор эргэн хянах аудит хийдэг болохыг бататгадаг байх.

(g)     Энэ зүйлийн (b)(8)-д шаардсан удирдлагын дүгнэлт хийх журам нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     тухайн тогтолцооны байнгын үр дүнтэй байх хэрэгцээ шаардлагыг үндэслэн дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоонд удирдлагын дүгнэлт хийх давтамжийг тогтоодог байх;

(2)     удирдлагын дүгнэлт хийх хариуцлага хүлээсэн удирдах ажилтныг тодорхойлдог байх;

(3)     тухайн дүгнэлтийн үр дүнг дүгнэж, бүртгэл хөтөлдөг байхыг шаарддаг байх.

(h)     Дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоо хариуцсан удирдах ажилтан нь, тухайн байгууллагын хариуцдаг аливаа хэрэглэлийн нислэгийн журмын үнэн зөв байдалд нөлөөлөх асуудлаар Гүйцэтгэх захиралтай шууд харьцдаг байх үүрэгтэй.

(i)        Энэ зүйл нь 2022 оны 2 сарын 1-нд хүчингүй болно.


Хавсралт A - Удирдах ажилтнуудын мэргэшил болон туршлага

Энэ Хавсралт нь 173.51(а)(2)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл ажилтнуудын мэргэшил болон дадлага туршлагын шаардлагыг тогтооно.

A.1. Хэрэглэлийн нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх удирдах ажилтан

(a)     Сургалт - хэрэглэлийн нислэгийн журам зохиох ICAO PANS-OPS-ийн сургалтын курс, эсхүл Даргын хүлээн зөвшөөрсөн дүйцэх сургалтын курст амжилттай хамрагдсан байх.

(b)     Хэрэглэлийн нислэгийн журмыг хэрэглэх туршлага - IFR нислэгийн үйл ажиллагаанд нисэх багийн гишүүний үүрэг гүйцэтгэн, НХУ-тай холбоотой олж авсан туршлагаа хэрэглэлийн нислэгийн журмыг хэрэглэхэд ашигласан 10 доошгүй жилийн туршлагатай, эсхүл Даргын хүлээн зөвшөөрсөн бусад дүйцэх туршлагатай байх.

(c)     Хэрэглэлийн нислэгийн журам зохиох туршлага - дараах шаардлагыг багтаасан, хэрэглэлийн нислэгийн журам зохиох 2-оос доошгүй жилийн туршлагатай байх ёстой:

(1)     Даргын хүлээн зөвшөөрсөн мэргэшилтэй журам зохиогчийн удирдлагад, ажилтанд гэрчилгээжүүлэх эрх олгох тухайн төрлийн 3-аас доошгүй хэрэглэлийн нислэгийн журмыг зохиосон байх; эсхүл

(2)     шинэ хэрэглэлийн нислэгийн журмын төрлийн хувьд, ижил хэрэглэлийн нислэгийн журмын төрлийг зохиох, эсхүл гэрчилгээжүүлэх Даргын хүлээн зөвшөөрсөн туршлагатай байх.

A.2. Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтан

Энэ дүрмийн 173.51(а)(2)(iii)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл ажилтнууд нь гэрчилгээ эзэмшигчийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон үйл ажиллагаатай холбоотой ур чадвар, туршлагаа харуулах чадвартай байх үүрэгтэй.

 

 

 

--oOo--

 

2020 он ... сар ...   1