- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Банкийг тогтворжуулах төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжүүлэх журам/, /ЗХХАЭ №06. 2023.02.15/
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар А-25
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Банкны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Банкийг тогтворжуулах төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжүүлэх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А-226 дугаар тушаалаар батлагдсан "Банкийг тогтворжуулах төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжүүлэх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат), Дотоод аудитын газар (А.Шижирмаа)-т тус тус даалгасугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A