- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай /ЗХХАЭ №06. 2023.02.15/
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 133
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн "Дулаан шарын гол" ТӨХК-аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Баталсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дулаан шарын гол" ТӨХК (Б.Батхуяг)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.
4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн "Тариф батлах тухай" 465 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Э.САМДАН
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
Текст томруулах
A
A
A