- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №06. 2023.02.15/

БАЯНХОНГОР АЙМГИЙН БААЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 8/03
Баянсайр
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.17 дахь заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-д заасныг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг ард иргэдэд танилцуулан хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (С.Энхтөр) –д даалгасугай.
3.Журмын холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Энхтуяа)-д даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн бодлогын хорооны дарга (Ц.Дэмчиг)-д үүрэг болгосугай.
ДАРГА Ж.ГАНБАТ
Текст томруулах
A
A
A
