A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 08

Байшинт

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ, ҮНИЙН ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Сумын Засаг дарга А.Даваа-Очирын өргөн мэдүүлсэн Сумын хог хаягдлын үйлчилгээний хураамж, үнийн тарифыг шинэчилэн батлах тухай саналыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10,35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2.2 , 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6,Татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.14 , Сангийн сайд,Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, үнийн тарифыг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, үнийн тарифыг шинэчилэн баталсан тогтоолыг Хууль Зүй Дотоод Хэргийн , Яамны улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэний дараа сараас мөрдсүгэй.

3.Сумын Засаг дарга А.Даваа-Очирт ДААЛГАХ нь:

3.1Айл өрх, иргэд аж ахуй нэгж, байгууллагын хог хаягдлын татварын хураамжийг төлөвлөж төвлөрүүлэх

3.2 Айл өрх, иргэд аж ахуй нэгж, байгууллагад хог хаягдлын үйлчилгээний хураамж, үнийн тарифыг шинэчлэн тогтоосон шийдвэрийг сурталчилан таниулах

4.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд даалгасугай.

5.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 сарын 20-ны өдрийн Дугаар 21 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.САМПИЛНОРОВ