A

A

A

Бүлэг: 1979

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 177

Улаанбаатар хот

ТҮР ЖУРАМ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дууссантай холбогдуулан Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 105 дугаар тогтоолоор батлагдсан "Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед мөрдөгдөх хадгаламжийн даатгалын хураамжийн түр журам", 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаар тогтоолоор батлагдсан "Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед мөрдөгдөх банкны тайлан мэдээ, мэдээлэл ирүүлэх түр журам", 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор батлагдсан "Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед мөрдөгдөх даатгалын нөхөн төлбөр олгох түр журам"-ыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж, холбогдох зохион байгуулалтыг хийж ажиллахыг Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч (С.Баатарсүрэн)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын алба (У.Тамир)-нд даалгасугай.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Г.ДӨЛГӨӨН