A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ШАРГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 27

Баянгол

ХОГ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.1.17 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын төвийн айл өрхийн 200кг-ийн багтаамжтай 1 поошиг хогийг тээвэрлэх хөлсийг 3000 төгрөгөөр, хогны машины 1 тэвш хогийг тээвэрлэх хөлсийг 15000 төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг ханган хог тээвэрлэх үйлчилгээг сайжруулахыг Засаг дарга (С.Сүхбаатар)-д, тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэхийг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Н.Нарантуяа)-д тус тус даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулж, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01, ИТХ-ын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Х.ТӨРТУЛГА