- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАВХАН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №06. 2023.02.15/

УВС АЙМАГ ЗАВХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 9/04
Шар булаг
БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.23, 27 дугаар зүйлийн 27.5.11, 35 дугаар зүйлийн 35.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.6, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
1.Сумын "Бэлчээр ашиглах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж, журмыг дагаж мөрдөх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга А.Ягаан-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын холбогдох материалыг бүрдүүлж, Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэхийг ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Хадбаатар-д даалгасугай.
4.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.ЦЭВЭЭН
Текст томруулах
A
A
A
