A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 46

Улаанбаатар хот

"ДААТГАЛЫН БАГЦ ДҮРЭМ"-Д НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.3, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.22 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан "Даатгалын багц дүрэм"-д энэ тогтоолын хавсралтад заасан агуулга бүхий арван есдүгээр хавсралт "Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журам"-ыг нэмсүгэй.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН