A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/1.3 дугаар зүйлийн 4.9 дэх заалт:

"4.9.цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг үйлдвэрлэх, экспортлох, импортлох."

2/6.2 дугаар зүйлийн 1.8 дахь заалт:

"1.8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6-д заасан хугацаанд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй."

3/7.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:

"7.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.3-т заасан асуудлыг мэдээлэл технологийн дэвшилтэт аргыг ашиглан хүртээмжтэй хэлбэрээр нийтэд мэдээлнэ."

4/8.1 дүгээр зүйлийн 1.30, 1.31 дэх заалт:

1.30.ойгоос мод бэлтгэх эрх

Ойн анги, эсхүл сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан

1.31.газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5/8.2 дугаар зүйлийн 1.16 дахь заалт:

1.16.генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

6/8.2 дугаар зүйлийн 10.13-10.15 дахь заалт:

10.13.нийтийн эзэмшил гудамж, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор талбай ашиглах

Тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга

10.14.тогтоосон агаарын хаалганаас гадуур нэвтрэх агаарын хөлөгт зөвшөөрөл олгох

Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага

10.15.хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, эсхүл Хил хамгаалах ерөнхий газар

2 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "эрхээ" гэсний дараа "бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн" гэж, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "хуульд заасан" гэсний дараа "зөвшөөрөл хүссэн болон сунгуулах өргөдлийг хүлээн авах, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргах үйл ажиллагааны явц болон" гэж, мөн зүйлийн 3, 6 дахь хэсгийн "1-д заасан" гэсний дараа "явцын мэдээлэл," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.15, 1.23, 1.24, 1.25, 1.29 дэх заалт, 6 дахь хэсгийн 6.12 дахь заалтад заасан тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18 дахь заалт, 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт, 8 дахь хэсгийн 8.14, 8.28, 8.29 дэх заалт, 9 дэх хэсгийн 9.2, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10, 9.11 дэх заалт, 11 дэх хэсгийн 11.1, 11.9, 11.12 дахь заалт, 12 дахь хэсгийн 12.1, 12.2, 12.14 дэх заалтад заасан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно."

2/8.2 дугаар зүйлийн 5.1 дэх заалт:

5.1.гадаадын төрийн өмчит хуулийн этгээд уул уурхай, эсхүл банк, санхүү, эсхүл хэвлэл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг эзэмших

Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

3/8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

"8.Харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох

эрх бүхий этгээд

8.1.мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх

Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

8.2.кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх

Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

8.3.радио давтамжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглах

Харилцаа холбооны зохицуулах хороо

4/8.2 дугаар зүйлийн 10.11 дэх заалт:

10.11.хот, суурин газрын авто замын зурвас газарт худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор талбай ашиглах

Тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга

4 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтын "стандартыг" гэснийг "стандарт, техникийн зохицуулалтыг" гэж, 5.3 дугаар зүйлийн 2, 7 дахь хэсгийн "шийдвэрийг" гэснийг "шийдвэр болон улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ, төлөх хугацааны талаар" гэж, 6.2 дугаар зүйлийн 1.8 дахь заалтын дугаарыг "1.9" гэж, 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Эрх бүхий этгээдээс ирүүлсэн энэ зүйлийн 3-т заасан шийдвэрийг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын гурван өдрийн дотор бүртгэж," гэснийг "Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ зүйлийн 3-т заасан явцын мэдээлэл, шийдвэрийг" гэж, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.11 дэх заалтын "Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага" гэж, мөн хэсгийн 1.23 дахь заалтын "сум, дүүргийн" гэснийг "аймаг, нийслэлийн" гэж, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.20, 8.21, 8.22, 8.23 дахь заалтын "Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага" гэснийг "Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, мөн зүйлийн 12.1 дэх заалтын "сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас" гэснийг "уламжлалт технологиор үйлдвэрлэснээс" гэж, мөн заалтын "Засгийн газар" гэснийг "Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж, 12.14 дэх заалтын "сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх" гэснийг "уламжлалт технологиор согтууруулах ундаа үйлдвэрлэх" гэж, 8.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтын "зүйл, эх олдворыг" гэснийг "зүйлийг" гэж, 12 дахь хэсгийн 12.1 дэх заалтын "эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний" гэснийг "эмийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.14 дэх заалтын ", устгах" гэснийг, мөн зүйлийн 7 дахь хэсгийн 7.3 дахь заалтын ", ерөнхий боловсролын лаборатори сургууль" гэснийг, 8.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12 дахь заалтын ", өмчлөгч өөрөө язгуур зориулалтаар нь ашиглах" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтыг, 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг, мөн зүйлийн 13 дахь хэсгийн 13.16 дахь заалтыг, 8.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтыг, мөн зүйлийн 7 дахь хэсгийн 7.2 дахь заалтыг, мөн зүйлийн 10 дахь хэсгийн 10.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР