- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журам", "Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээ"-ний загвар/, /ЗХХАЭ №06. 2023.02.15/
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/14
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээ"-ний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С.Дамбий/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Чинзориг/-т тус тус даалгасугай.
САЙД Т.АЮУРСАЙХАН
Текст томруулах
A
A
A