A

A

A

Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын

2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн

A/14 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ

 

20.. оны .... дугаар сарын       Дугаар ....                    Улаанбаатар хот

         …-ны өдөр                                                                                  

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэ гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйл, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 2 дугаар бүлгийг удирдлага болгон,

Нэг талаас Тусгай зөвшөөрөл олгогч байгууллага болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүнийг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга ..................................................,  

Нөгөө талаас ...............................................................................................................................................................

/Хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, албан ёсны хаяг/

 түүнийг төлөөлж, .................................................................................................................................

өлөөлөх эрх бүхий этгээдийн албан тушаал, овог,нэр/

нар харилцан тохиролцож байгуулав.

 1.2. Энэ гэрээний үндсэн зорилго нь Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээтэй холбогдсон харилцааг зохицуулах, тусгай зөвшөөрөл олгогч, эзэмшигч талууд хүлээсэн эрх, үүргийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг биелүүлэхэд хамтран ажиллахад оршино.

1.3.   Энэ гэрээний заалт нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байна.

 

Хоёр.Тусгай зөвшөөрөл олгогчийн эрх, үүрэг

2.1.   Тусгай зөвшөөрөл олгогч хууль тогтоомжид зааснаас гадна энэ гэрээний дагуу дараах эрх, үүрэгтэй:

2.1.1.      Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэх тухай байгуулсан гэрээний биелэлт, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйгээр хангах;

2.1.2.      Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тайлан мэдээг цахим системээр тогтоосон хугацаанд авч дүн шинжилгээ хийх, салбарын бодлого чиглэл боловсруулахад ашиглах;

2.1.3.      Эрх бүхий хяналтын байгууллага, иргэдийн мэдээллийн дагуу илэрсэн зөрчил дутагдлыг "тусгай бүртгэл"-д бүртгэх, энэ талаар тухайн хуулийн этгээдэд зөрчлийг арилгах хугацаатай мэдэгдэл өгөх, зөрчлийг заасан хугацаанд арилгаагүй бол хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх;

2.1.4.      Хууль тогтоомжид заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

2.1.5.      Гадаад шилжих хөдөлгөөний талаарх хууль тогтоомж, журам, удирдамж зэрэг тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд мөрдөх шинээр гарсан эрх зүйн акт, баримт бичгүүдийн талаарх мэдээ, мэдээллээр хангаж ажиллах;

2.1.6.      Гадаад шилжих хөдөлгөөний талаарх хууль тогтоомж, журам, удирдамж, стандартыг шинэчлэн боловсруулж, баталгаажуулах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх;

2.1.7.      Гадаад улс орнуудын туршлага судлах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор уулзалт, зөвлөгөөн зохион байгуулахад мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх;

2.1.8.      Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн албан бичгийг үндэслэн удирдлага, менежер, ажилтны шилжилт хөдөлгөөнийг цахим мэдээллийн санд бүртгэх;

2.1.9.      Цахим мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангаж, хувь хүн, байгууллагын нууцыг чандлан хадгалах;

2.1.10.  Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй, хүчингүй болсон тохиолдолд нийтэд мэдээлэх.

 

Гурав.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

3.1.   Тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжид зааснаас гадна энэ гэрээний дагуу дараах эрх, үүрэгтэй:

3.1.1.      Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйл ажиллагааг зохистой эрхлэн явуулах, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж, хууль тогтоомж, удирдамж, стандартыг мөрдөж ажиллах; 

3.1.2.      Ажилтан, дадлагажигч нийлүүлэх хүлээн авагч улсын ажил олгогч, зуучлагчаас ирүүлсэн ажлын байрны жагсаалтыг зуучлуулагчид нээлттэй мэдээлэх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 6 сар тутам тайланд тусгаж, цахимаар хүргүүлэх;

3.1.3.      Ажлын байрны шаардлага хангасан зуучлуулагчийг сонгон шалгаруулах, хүлээн авагч байгууллагад хүсэлт гаргагчдын мэдээллийг гаргаж өгөх, зуучлуулагчид ажлын байрны нөхцөл, цалин хөлсний мэдээллийг танилцуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулахад зуучлах;  

3.1.4.      Зуучлуулагчаас зуучлалын хураамж, барьцаа хөрөнгө авахыг хориглох бөгөөд иргэдийн эрх ашгийг хохироохгүй байх;

3.1.5.      Зуучлах үйл ажиллагааны шат дараалал, зуучлуулагчаас гарах шууд зардлын талаар иргэдэд дэлгэрэнгүй тайлбарлаж, ойлгосон эсэхийг нягтлан баримтжуулах, зуучлах үйлчилгээнд хамруулахын өмнө тусгай зөвшөөрлийг дагалдан байгуулагдсан гэрээтэй заавал бүрэн уншиж танилцуулан, бүртгэх хуудас бөглүүлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр зуучлалын гэрээ байгуулах, үйлчилгээ үзүүлэх;

3.1.6.      Ажилтан, дадлагажигч илгээх, хүлээн авах гэрээнд гадаад улс орны гэрээт байгууллага хариуцахаар заасан төлбөрийг зуучлуулагчаас авахгүй байх, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллах; 

3.1.7.      Хүлээн авагч ажил олгогч нь зуучлуулагчийг ажлын байранд авах тухай албан мэдэгдэл ирүүлсний дараа зуучлуулагч зөвшөөрсөн тохиолдолд бэлтгэл сургалтад хамруулах;  

3.1.8.      Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээг зуучлуулагч бүртэй байгуулах,  гэрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч, зуучлуулагч нарын харилцан хүлээх эрх, үүрэг, зуучлуулагчаас шууд гарах зардал, зуучлах хугацаа зэрэг заасан заалтыг тусгаж, мөрдөх;

3.1.9.      Байгууллага нь хөдөлмөрийн гэрээгээр, дадлагажигчийн хөтөлбөрийн хүрээнд гадаадад ажиллах хүч гаргах бүрт зуучлуулагчийн мэдээлэлд үндэслэн ХНХЯ-аар тодорхойлолт гаргуулж, цахим мэдээллийн санд бүртгүүлэх;

3.1.10.  Гадаадад хөдөлмөрийн гэрээ, дадлагажигчаар зуучлуулан ажиллуулж  байгаа зуучлуулагчийн ажлын байрны нөхцөл, цалин хөлсний асуудалтай холбогдсон хөдөлмөрийн гэрээний зөрчил илэрсэн тохиолдолд зуучлуулагчид зөвлөгөө өгөх, нийгмийн хамгааллын байдлыг анхаарч зуучлуулагчидтай холбоотой  байх, ажил олгогчоо солих, эх орондоо буцах зэрэг хүсэлт гаргасан тохиолдолд энэ асуудлаар тухайн орны эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх;

3.1.11.  Гадаадад ажиллах гэрээ дуусаад эх орондоо эргэн ирсэн иргэдийн мэдээллийг тухай бүрт цахим системд оруулж, тухайн иргэдэд эзэмшсэн ур чадвараа зохистой ашиглах, ажлын байраа олоход нь шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллах;

3.1.12.  Цахим мэдээллийн санд тогтмол мэдээллээ оруулж, тайланг 6 сар тутамд ирүүлэн гэрээний биелэлтийг дүгнүүлж, тэмдэглэлийг тухай бүр хийлгэсэн байх, зуучилсан иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хуудас, хөдөлмөрийн гэрээний хуулбар, визтэй паспортын хуулбарын аль нэгийг хавсаргах /үйл ажиллагаа явуулаагүй бол явуулаагүй тухай тайлагнах/;

3.1.13.  Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө тусгай зөвшөөрлийн сунгалтын хүсэлтээ цахим системээр ирүүлэх;

3.1.14.  Цахим мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах, цахим системийн хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг байгууллагын эрх бүхий захиралд харьяалагдах, бусдад дамжуулахгүй байх;

3.1.15.  Тусгай зөвшөөрөл эзэмшигч, удирдлага, гүйцэтгэх захирал, менежер зэрэг  удирдах гол мэргэжилтнүүд ажлаас чөлөөлөгдөх, суурин утас, и-мэйл хаяг, шуудангийн хаяг өөрчлөгдвөл энэ тухайгаа тусгай зөвшөөрөл олгогчид ажлын 5 хоногт багтаан мэдэгдэх;

3.1.16.  Монгол Улсын иргэн гадаадад гэрээгээр ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь нас алдсан, тахир дутуу болсон нөхцөлд ар гэрт нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;

3.1.17.  Зуучлах үйлчилгээний журмыг дагаж мөрдөх.

 

3.2.   Гадаадад ажиллах зөвшөөрөл, виз гараагүй байхад үйлчлүүлэгчээс төлбөр хураамж авсан, тусгай зөвшөөрлийг ашиглан залилан мэхэлсэн зэргээс үүдсэн хохирлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд бүрэн хариуцан барагдуулна.

Дөрөв. Гэрээний хариуцлага

4.1.   Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхэд гомдол гаргаж болно.

4.2.   Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний холбогдох зүйл заалт зөрчигдсөн гэж үзвэл тусгай зөвшөөрөл олгогч хуульд заасан үндэслэлээр зөвшөөрлийг хүчингүй болгон хохирлыг барагдуулах шаардлага тавина.  

4.3.   Гадаадад ажиллах зөвшөөрөл, виз гараагүй байхад үйлчлүүлэгчээс төлбөр хураамж авсан, тусгай зөвшөөрлийг ашиглан залилан мэхэлсэн зэрэг хууль бус үйлдлээс үүдсэн хохирлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцахгүй болно.

4.4.   Тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгох бөгөөд энэхүү гэрээнд заасан үүргийг биелүүлсэн үр дүн, хуульд заасан шаардлагыг харгалзан сунгана.

4.5.   Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл олгогдсон хугацаанд тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна.

4.6.   Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, түдгэлзүүлсэн, хүчингүй болсон шийдвэр гарсан өдрөөс гэрээг хүчингүй болсонд тооцно.

4.7.   Цахим системийн нэвтрэх эрх, нууц үг бусдад дамжуулснаас үүсэх үр дагаврыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцахгүй болно.

 

Тав. Гэрээний тусгай тэмдэглэл

 

5.1.   Тусгай зөвшөөрлөөр олгогдсон үйл ажиллагааны чиглэл:

Монгол Улсын иргэнийг ................ Улсад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.

5.2.   Тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамж ............. төгрөгийг төлсөн болно /Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн .................банкны ............ тоот дансанд шилжүүлнэ/.

5.3.   Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байршил, хаяг:

..............................................................................................................................................................................................................................................................................................................................

 

Утас:      Факс:

   И-мэйл:

 

5.4.   Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журам, гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.

5.5.   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тухайн хүлээн авагч улсын виз олгох, хянах үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд энэ талаар баталгаа гаргахгүй.   

5.6.   Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг бүрэн хариуцахаа энэхүү гэрээгээр илэрхийлнэ.

  

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 

Тусгай зөвшөөрөл олгогчийг          Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг

                      төлөөлж:                                                төлөөлж:

    ХНХЯ-ны Төрийн нарийн                                Захирал/Гүйцэтгэх захирал

    бичгийн дарга            

                                                              

      ...........................   /.............../                    .............................../............... /