A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 14.15 дугаар зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"14.15 дугаар зүйл.Өргөн нэвтрүүлгийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмжийн сүлжээний найдвартай ажиллагаа, стандартын шаардлагыг хангаагүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлд зааснаас бусад төрөл, үйлчилгээ эрхлэх хүрээ, байршилд эрхэлсэн бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхийг хориглосон этгээд эрхэлсэн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/6.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг:

"11.Нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар зар сурталчилгаа байрлуулсны улмаас хог хаягдал үүсгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2/14.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Илгээмжийг хүлээн авах, цуглуулах, тээвэрлэх, хаягт эзэнд хүргэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "тусгай зөвшөөрөлтэйгөөр" гэснийг "зөвшөөрөлтэйгөөр" гэж, мөн хэсгийн "тусгай зөвшөөрөлгүйгээр" гэснийг "зөвшөөрөлгүйгээр" гэж, 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн "Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах" гэснийг "Бохирдуулах" гэж, 8.1 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтын, 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх заалтын "зөвшөөрөлгүйгээр" гэснийг "дүгнэлтгүйгээр" гэж, 12.3 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын "холбогдох зөвшөөрөлгүйгээр" гэснийг "тусгай зөвшөөрөлгүйгээр" гэж, 12.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Эрчим хүчний тухай хуульд" гэснийг "Хуульд" гэж, 14.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын "эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр авто замын" гэснийг "Авто замын" гэж, мөн зүйлийн 2.4 дэх заалтын ", эсхүл зөвшөөрөлгүйгээр" гэснийг, 14.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн "зөвшөөрөлгүйгээр" гэснийг "дур мэдэн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтын ", эсхүл зөвшөөрөл авах журам зөрчсөн" гэснийг, 6.15 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн ", эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр дахин боловсруулсан" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг, 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг, 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг, 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг, 7.13 дугаар зүйлийн 9.5 дахь заалтыг, 7.15 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг, 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг, 7.18 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг, 10.18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг, 12.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг, 13.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг, 13.4 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсгийг, 14.5 дугаар зүйлийн 15 дахь хэсгийг, 16.3 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР