A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 

1 дүгээр зүйл.Зээлийн мэдээллийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/23 дугаар зүйлийн 23.6, 23.7 дахь хэсэг:

"23.6.Энэ хуулийн 23.2-т заасан баримт бичгийн жагсаалт, загвар, агуулга, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай болон энгийн зөвшөөрөл хүсэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд тавих шаардлага, мөрдөх стандартын жагсаалтыг Монголбанк батална.

23.7.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2.8-д заасан зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд энэ хуулийн 23.6-д заасан нотлох баримтыг бүрдүүлэн Монголбанкинд ирүүлнэ."

2/23 дугаар зүйлийн 23.2.9 дэх заалт:

"23.2.9.энэ хуульд заасан эрхлэх үйл ажиллагааны төрөл, нөхцөл, шаардлагыг тусгасан удирдлага, зохион байгуулалтын бодлого, журам, шийдвэр."

3/24 зүгээр зүйлийн 24.1.4 дэх заалт:

"24.1.4.бизнес төлөвлөгөө, үйл ажиллагаа нь банк, санхүүгийн тогтвортой байдал, зээлийн мэдээллийн үйлчилгээ эрхлэгчийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлөх нь магадлан шалгах ажиллагаагаар тогтоогдсон."

4/24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг:

"24.2.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл хүссэн өргөдөл, баримт бичиг энэ хуулийн 23.7, 27.2-т заасан шаардлагыг хангаагүй бол Монголбанк зөвшөөрөл олгохоос татгалзана."

5/26 дугаар зүйлийн 26.1.6 дахь заалт:

"26.1.6.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд тухайн үйл ажиллагааг эрхэлсэн."

2 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"23.4.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зээлийн мэдээллийг боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, үйлчилгээний хөлс тогтоох журмыг Монголбанк тогтооно."

3 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтын "ашгийн төлөө хуулийн этгээдийг" гэснийг "компанийг" гэж, 23 дугаар зүйлийн 23.2.8 дахь заалтын "өөрийн хөрөнгийн" гэснийг "хувь нийлүүлсэн хөрөнгийн" гэж, мөн зүйлийн 23.3 дахь хэсгийн "хүлээн авч" гэснийг "бүрэн хүлээн авснаас хойш" гэж, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн "Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т" гэж, 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь заалтын "хууль тогтоомжийг" гэснийг "хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР