A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар А/32

Улаанбаатар хот

Тээвэрлэлтийн чиглэл, зураглалд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Дархан-Уул аймаг - Шарын гол сумын хооронд хатуу хучилттай авто зам ашиглалтад орсонтой холбоотойгоор Дархан - Уул аймгийн Засаг даргын 2023 оны 1-10/47 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын тооцоо, судалгаанд үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны "Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл, чиглэлийн зураглал батлах тухай" 190 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 30 дугаарт "ХХ30 Улаанбаатар хот-Дархан - Уул аймгийн Шарын гол сум" хүртэлх чиглэлийн урт "209 км" гэснийг "279 км" гэж, хоёрдугаар хавсралтын 2.10 дугаар дахь зураглалыг хавсралтын дагуу тус тус өөрчлөн баталсугай.

2. Хот хоорондын нийтийн тээврийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээнд тээвэрлэлтийн чиглэл, зураглалын өөрчлөлтийг тусган, хэрэгжүүлж ажиллахыг "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ (Б.Гүрсоронзон)-т даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ё.Жаргалсайхан), Хяналт-шинжилгээ,үнэлгээ, дотоод аудитын газар (А.Мөнхбат)-т тус тус үүрэг болгосугай.

САЙД С.БЯМБАЦОГТ


Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 07 –ны өдрийн
А/32 дугаар тушаалын хавсралт

2.10. Чиглэлийн нэр: "Улаанбаатар хот – Дархан-Уул аймгийн Шарын гол сум"

Чиглэлийн дугаар: ХХ30

Чиглэлийн урт: 279 км