A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.13 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"9.13.Энэ хуулийн 9.1-д заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 15-д заасан зохицуулалт үйлчлэхгүй."

2 дугаар зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсгийн "тус бүрд" гэсний дараа, мөн зүйлийн 9.9 дэх хэсгийн "сорьцод" гэсний дараа "180 хоногийн хугацаагаар" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:

"9.3.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөвшөөрөлтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна."

2/9 дүгээр зүйлийн 9.12 дахь хэсэг:

"9.12.Тусгай зөвшөөрлөөр ашиглаж байгаа малын генетик нөөцийн бүртгэл, технологийн хяналтыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна."

4 дүгээр зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "12.6, 12.7, 12.8, 12.9-д" гэснийг "12.7, 12.8, 12.9, 12.10-т" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР