A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14.6 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"14.6.Мэргэжлийн сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ."

2 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"14.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1, 5.2, 5.3 дугаар зүйл, 6.1, 6.2 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 21, 22, 23, 24 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.

14.4.Энэ хуулийн 4.1.4-т заасан мэргэжлийн сургалтыг хуульд заасны дагуу бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд эрхэлж болно."

3 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн "Зөвшөөрлийн тухай хуульд" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.4-т" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР