- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай тайлбар нэмсүгэй:
"Тайлбар:Энэ хуульд заасан "согтууруулах ундаа" гэдэгт Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 4 дэх заалт, 6.11 дэх хэсэгт заасан бүтээгдэхүүнийг ойлгоно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
