A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/540

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын тухай хуулийн 28.1.2 дугаар заалт, Дээд боловсролын тухай хуулийн 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Оюутан элсүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан журамд нийцүүлэн сургуулийн хэмжээнд мөрдөх оюутан элсүүлэх нарийвчилсан журмыг 2023 оны 2 дугаар сард багтаан батлах арга хэмжээ авахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт даалгасугай.

3.Элсэлтийн ерөнхий шалгалтыг олон улсын жишигт нийцсэн нэгдмэл даалгавар бүхий суралцах чадварын шалгалтын тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Боловсролын үнэлгээний төв /Л.Ганбат/, хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаалын хэрэгжилтийг мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллахыг Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар /Х.Тамир/-т даалгасугай.

5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны "Журам шинэчлэн батлах тухай" 79 дүгээр тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2018 оны "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/194 дүгээр тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/47 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/409

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 68 дугаар зүйлийн 68.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль шинэчлэн батлагдаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хавсралтад заасан дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын үйл ажиллагаанд мөрдөж буй захиргааны актыг хавсралт ёсоор хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэхүү тушаал баталсантай холбогдуулан холбогдох журмыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор батлуулахыг холбогдох нэгжийн дарга нарт, хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах, шинээр баталсан захиргааны хэм хэмжээний актыг хуулийн хугацаанд улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Жавзанжаргал/-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Н.Нарангэрэл/-д даалгасугай.

САЙД  Л.ЭНХ-АМГАЛАН


Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 сарын 06-ны өдрийн А/409 тушаалын хавсралт

А/Дээд боловсролын салбарын хүчингүй болгох захиргааны актын жагсаалт:

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 261 дүгээр тушаалаар баталсан "Гадаад орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэн багш ажиллуулах журам" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 дугаар тушаалаар баталсан "Дээд боловсролын диплом олгох журам батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 401 дүгээр тушаалаар баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм батлах тухай" Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/540 дүгээр тушаалаар баталсан "Оюутан элсүүлэх журам" Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/174 дүгээр тушаалаар баталсан "Бакалаврын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага" Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/241 дүгээр тушаалаар баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн загвар" Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/92 дугаар тушаалаар баталсан "Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм" Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/160 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай" Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/348 дугаар тушаалаар баталсан "Дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, дүйцүүлэх, суралцагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэхэд баримтлах үлгэрчилсэн журамБоловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/66 дугаар тушаалаар баталсан "Журам батлах тухай-Төрийн өмчийн зарим их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам"

Б/Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын хүчингүй болгох захиргааны актын жагсаалт:

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/130 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах журам"Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/150 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн тогтоох тухай"Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/198 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Монгол ур чадвар тэмцээн зохион байгуулах журам"

--- оОо ---