A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг:

"7.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.2, 9.5, 9.6, 9.7, 9.9, 9.14-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна."

2/9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг:

"9.2.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд эзэмшлийн мэдээллийг Зохицуулах хорооноос баталсан маягтад нийцүүлэн хавсаргаж ирүүлэх бөгөөд хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийг эзэмшлийн мэдээлэлд дурдана."

3/10 дугаар зүйлийн 10.6-10.14 дэх хэсэг:

"10.6.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.2, 9.6, 9.7, 9.9-д заасан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоно.

10.7.Сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг олон нийтэд ил тод мэдээлэх бөгөөд энэ хугацааг нэг удаа 14 хоногоор сунгаж болно.

10.8.Сонгон шалгаруулалтад энэ хуульд заасан шаардлагаас гадна дараах нөхцөлийг харгалзан үзнэ:

10.8.1.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага хангасан байдал;

10.8.2.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүргэхээр төлөвлөсөн энэ хуулийн 8.1.1-д заасан стратеги төлөвлөгөө нь төрөөс баримтлах бодлого, энэ хуульд заасан зарчим, шаардлагыг хангасан байдал;

10.8.3.зохицуулалтын чиглэлийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлснээр үүсэх үр дүн;

10.8.4.үйлчилгээний төлөвлөлт, хөтөлбөр, техник, технологийн сонголт нь энэ хуулийн Тавдугаар бүлэгт заасан тавигдах шаардлагыг хангасан байдал;

10.8.5.өрсөлдөөн, зах зээлд үзүүлэх нөлөө.

10.9.Энэ хуулийн 10.8-д заасан нөхцөлийн дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно.

10.10.Энэ хуулийн 10.9-д заасны дагуу шалгарсан этгээд эрх бүхий этгээдээс шалгарсан тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээг байгуулаагүй тохиолдолд дараагийн хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдтэй гэрээ байгуулна.

10.11.Энэ хуулийн 10.6-д заасан сонгон шалгаруулалтаар нэг этгээд хүсэлт ирүүлсэн бол тухайн этгээд хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд шалгарсан тухай мэдэгдэл хүргүүлнэ. Мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг олгоно.

10.12.Дараах тохиолдолд сонгон шалгаруулалтыг дахин зарлана:

10.12.1.энэ хуулийн 10.7-д заасан хугацаанд хүсэлт ирүүлээгүй;

10.12.2.сонирхогч этгээдийн ирүүлсэн хүсэлт хуульд заасан шаардлага хангаагүй;

10.12.3.энэ хуулийн 10.10-т заасан хугацаанд гэрээ байгуулаагүй.

10.13.Энэ хуулийн 10.12.1-д заасны дагуу зарласан сонгон шалгаруулалтад сонирхогч этгээд хүсэлт ирүүлээгүй бол тухайн жилд дахин сонгон шалгаруулалт зарлахгүй.

10.14.Тусгай зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна."

4/13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг:

"13.5.Зохицуулах хороо Харилцаа холбооны тухай хуулийн 14.11-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана."

5/30 дугаар зүйлийн 30.1.9, 30.1.10 дахь заалт:

"30.1.9.өргөн нэвтрүүлгийн зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлын талаарх судалгаанд үндэслэн тусгай зөвшөөрлийн тоог тогтоох;

30.1.10.хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;"

2 дугаар зүйл.Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтын "сүлжээгээр" гэсний дараа ", интернэт протоколд суурилж" гэж, 7 дугаар зүйлийн 7.4.5 дахь заалтын "энэ хуулийн" гэсний дараа "6.1.3," гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "Зохицуулах хороо" гэсний дараа "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.5, 9.14-т заасан тусгай зөвшөөрлийн" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг:

"12.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.2, 9.6, 9.7, 9.14-т заасан тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай, 9.5, 9.9-д заасан тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгож, хугацааг анх олгосон хугацаагаар сунгана."

2/14 дүгээр зүйл:

"14 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх

Хэвлэх

14.1.Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 14.12-т зааснаас гадна дараах үндэслэлээр 90 хүртэл хоногийн хугацаагаар түдгэлзүүлнэ:

14.1.1.Зохицуулах хорооны хяналт, мониторингийн тайлан, шалгалтаар холбогдох хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон;

14.1.2.тусгай зөвшөөрөлд заасан үйлчилгээ эрхлэх хүрээ, байршилд үйл ажиллагаа явуулаагүй;

14.1.3.оюуны өмчийн эрхийг удаа дараа зөрчсөн нь холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон.

14.2.Зохицуулах хороо энэ хуулийн 14.1.3-т заасан үндэслэл, нөхцөл, шаардлага арилгасан гэж үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг сэргээнэ."

3/15 дугаар зүйл:

"15 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл шилжүүлэх

Хэвлэх

15.1.Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 18-д зааснаас гадна өөрийн компанийн нэгдлээс бусдад шилжүүлэхийг хориглоно.

15.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн компанийн нэгдэлд тусгай зөвшөөрлийг шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрлийг хамтад нь шилжүүлнэ."

4 дүгээр зүйл.Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалтын "хамрах хүрээ" гэснийг "үйлчилгээ эрхлэх хүрээ, байршил" гэж, 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын "Зохицуулах хорооноос тогтоосон" гэснийг "стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай" гэж, мөн зүйлийн 8.1.3 дахь заалтын "өнгөрөөгүй" гэснийг "өнгөрсөн" гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн "гурван сарын" гэснийг "30-аас доошгүй хоногийн" гэж, мөн хэсгийн "гаргаж болно" гэснийг "гаргана" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "хамрах хүрээнд" гэснийг "үйлчилгээ эрхлэх хүрээ, байршилд" гэж, мөн зүйлийн 21.2 дахь хэсгийн "найдвартай ажиллагаа, стандартын" гэснийг "найдвартай, үндэсний стандарт, норматив, баримт бичгийн" гэж, 30 дугаар зүйлийн 30.1.9 дэх заалтын дугаарыг "30.1.11" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21 дэх заалтын "6.1.1," гэснийг хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР