- Нүүр
- Монгол Улсын хууль
- ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4-6.7 дахь хэсэг нэмсүгэй:
"6.4.Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэд өөрчлөлт оруулах тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргана.
6.5.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, нэмэлт мэдээ, мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авах шаардлагатай гэж үзвэл энэ талаар зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчид мэдэгдэнэ.
6.6.Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч нэмэлт мэдээ, мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх хугацаа 30 хүртэл хоног байна.
6.7.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн өргөдөл, энэ хуулийн 6.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан гэж үзвэл бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн өөрчлөлтийг 30 хоногийн дотор хянан зөвшөөрөл олгоно."
2 дугаар зүйл.Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн "зөвшөөрсөн, эсхүл татгалзсан" гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
