A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/27 дугаар зүйлийн 27.12 дахь хэсэг:

"27.12.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6.6, 6.7-д заасан судалгаа хийх зөвшөөрөл авах хүсэлтээ соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. Хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

27.12.1.судалгаа хийх үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон албан бичиг;

27.12.2.судалгааны ажлын баталгаажсан удирдамж;

27.12.3.дотоод, гадаадын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх бол хамтын ажиллагааны гэрээ;

27.12.4.судалгааны ажлыг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнийг томилсон тушаалын хуулбар."

2/271 дүгээр зүйл:

"271 дүгээр зүйл.Палеонтологи, археологийн хайгуул, малтлага,

Хэвлэх

судалгаа хийх зөвшөөрөл

271.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 10 өдөрт багтаан хүсэлтийг энэ хуулийн 14.1.12-т заасан палеонтологи, археологийн болон соёлын биет бус өвийн Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, санал, дүгнэлт гаргуулна.

271.2.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд зөвшөөрөлд заасан хугацаанд судалгааны ажлыг гүйцэтгэж, тайланг тухайн жилд багтаан соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

271.3.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас зөвшөөрөлд заасан хугацаанд судалгааны ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд мэдэгдэж, зөвшөөрлийн хугацааг сунгуулж болно.

271.4.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон бол соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвшөөрлийг хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.

271.5.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээдэд судалгаа хийх зөвшөөрөл олгосон талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэнэ."

3/46 дугаар зүйлийн 46.8-46.12 дахь хэсэг:

"46.8.Энэ хуулийн 46.1-д заасан мэргэжлийн байгууллага, иргэн соёлын биет өвийг сэргээн засварлах зөвшөөрөл авах хүсэлтээ соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. Хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

46.8.1.сэргээн засварлах үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон албан бичиг, иргэний хувьд өргөдөл;

46.8.2.сэргээн засварлах ажлын төлөвлөгөө;

46.8.3.түүхэн дурсгалт барилга архитектурын дурсгалын хувьд баталгаажсан зураг төсөл;

46.8.4.дотоод, гадаадын байгууллага, хувь хүнтэй хамтран хэрэгжүүлэх бол хамтын ажиллагааны гэрээ;

46.8.5.сэргээн засварлах ажил гүйцэтгэх мэргэжилтний дэлгэрэнгүй танилцуулга.

46.9.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 10 өдөрт багтаан хүсэлтийг энэ хуулийн 14.1.12-т заасан соёлын биет өвийг сэргээн засварлах Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулна.

46.10.Мэргэжлийн байгууллага, иргэн зөвшөөрөлд заасан хугацаанд сэргээн засварлах ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж, тайланг тухайн жилд багтаан соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

46.11.Мэргэжлийн байгууллага, иргэн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас зөвшөөрөлд заасан хугацаанд сэргээн засварлах ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд энэ тухай соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд мэдэгдэж, зөвшөөрлийн хугацааг сунгуулж болно.

46.12.Мэргэжлийн байгууллага, иргэн энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон бол соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвшөөрлийг хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ."

4/51 дүгээр зүйлийн 51.3-51.6 дахь хэсэг:

"51.3.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх зөвшөөрлийг тухайн дурсгалт зүйлийг эзэмшигч хуулийн этгээдэд олгоно.

51.4.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг зөөж тээвэрлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээдэд олгоно.

51.5.Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх зөвшөөрлийг хувь хүн болон энэ хуулийн 51.3, 51.4-т зааснаас бусад хуулийн этгээдэд олгохгүй.

51.6.Энэ хуулийн 51.1-д заасан зөвшөөрөл эзэмшигч соёлын биет өвийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, зөөж тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй."

5/52 дугаар зүйлийн 52.10-52.17 дахь хэсэг:

"52.10.Улсын хилээр нэвтрүүлэх түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл нь дараах шаардлагыг хангасан байна:

52.10.1.гэмт хэрэг, зөрчлийн нотлох баримтад тооцогдоогүй байх;

52.10.2.даатгуулсан байх;

52:10.3.өмчлөлийн маргаангүй байх.

52.11.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах баримт бичгийг бүрдүүлэн соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр хүсэлт гаргана:

52.11.1.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зорилго, ач холбогдол, хугацаа, тээвэрлэлт болон хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгасан танилцуулга;

52.11.2.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэсэн талаарх лавлагаа;

52.11.3.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн нэр, тодорхойлолт, тоо ширхэг, хэмжээ, жин зэрэг шаардлагатай мэдээллийг багтаасан жагсаалт;

52.11.4.өмчлөгч өөрөө язгуур зориулалтаар нь ашиглахаас бусад тохиолдолд дурсгалт зүйлийг сэргээн засварлах, үзэсгэлэнд оролцуулах, судалгааны дээжийг судалж, шинжлүүлэх талаар гадаадын байгууллагатай байгуулсан хүчин төгөлдөр гэрээний хуулбар;

52.11.5.хосгүй үнэт дурсгалт зүйлийн 10х15 хэмжээтэй хоёр хувь өнгөт гэрэл зураг;

52.11.6.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг даатгуулсан баримт.

52.12.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бусдын өмчлөлийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх бол хууль ёсны өмчлөгчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.

52.13.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх хүсэлтийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу магадлан шалгаж, ажлын 10 өдөрт багтаан Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулна.

52.14.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 52.13-т заасан магадлан шалгах ажиллагаа дууссанаас хойш ажлын хоёр өдөрт багтаан саналыг Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газар ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлаар шийдвэр гаргана.

52.15.Зөвшөөрөл эзэмшигчдараах үүрэгтэй:

54.15.1.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн аюулгүй байдлыг найдвартай хангах арга хэмжээ авах;

52.15.2.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг зөвшөөрөлд заасан нөхцөлөөр ашиглах;

52.15.3.зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй байх;

52.15.4.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг зориулалтын дагуу ашиглах;

52.15.5.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг даатгуулсан байх;

52.15.6.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсний дараа үрэгдсэн, хулгайлагдсан, эвдэрч гэмтсэн тохиолдолд даруй соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх;

52.15.7.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд улсын хилээр буцаан авч ирэх;

52.15.8.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр буцаан авч ирснээс хойш таван хоногт багтаан тайланг бэлтгэж, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

52.16.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр гадаад улсад гаргасны дараа зөвшөөрөл авсан иргэн нас барсан, эрх зүйн чадамжаа алдсан, эсхүл Монгол Улсын харьяатаас гарсан, аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан тохиолдолд зөвшөөрөл эзэмших эрхийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шилжүүлэн авч, хосгүй үнэт дурсгалт зүйлийг буцаан авч ирэх ажлыг зохион байгуулна. Зөвшөөрөл эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь хосгүй үнэт дурсгалт зүйлийн өмчлөх эрхэд хамаарахгүй.

52.17.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл нь нэг удаагийн зөвшөөрөл байна."

6/53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэг:

"53.4.Нийтийн өмчийн соёлын биет өвийг эзэмшигч энэ хуулийн 53.1-д заасан зөвшөөрлийг нэг удаа ашиглана.

53.5.Соёлын биет өвийг 1:1 масштабаар хувилан олшруулсан эхийг давтан олшруулахгүй."

2 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.12 дахь заалтын "мэргэжлийн" гэсний өмнө "соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллах палеонтологийн, археологийн, соёлын биет бус өвийн, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн, соёлын биет өвийг сэргээн засварлах" гэж, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн "судалгаа" гэсний дараа "болон соёлын биет бус өвийн судалгаа" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/13 дугаар зүйлийн 13.1.10 дахь заалт:

"13.1.10.соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг, дүрс бичлэг хийх журам батлах;"

2/27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг:

"27.3.Палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх болон соёлын биет бус өвийн судалгаа хийх зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 271.1-д заасан санал, дүгнэлтэд үндэслэн олгоно."

3/38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг:

"38.2.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээдийн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6.6, 6.7-д заасан судалгааг урьдчилан гүйцэтгэсэн ажлын дүгнэлтээр соёлын өвд эрсдэл учирч болзошгүй байгаа нь тогтоогдсон бол аж ахуйн үйл ажиллагааг зогсоох үндэслэл болно."

4/46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг:

"46.3.Соёлын биет өвийг сэргээн засварлах зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 46.9-д заасан дүгнэлтэд үндэслэн олгоно."

5/51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг:

"51.1.Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно."

6/52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг:

"52.1.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг судлах, сурталчлах, сэргээн засварлах зорилгоор хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр улсын хилээр нэвтрүүлнэ."

7/52 дугаар зүйлийн 52.3, 52.4 дэх хэсэг:

"52.3.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. Энэ хэсэг палеонтологи, археологийн судалгааны дээжийг улсын хилээр нэвтрүүлэхэд нэгэн адил хамаарна.

52.4.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг Засгийн газар олгоно."

8/53 дугаар зүйлийн 53.1, 53.2 дахь хэсэг:

"53.1.Нийтийн өмчийн соёлын биет өвийг 1:1 болон бусад масштабаар хувилан олшруулах зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

53.2.Хувийн өмчийн түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг 1:1 масштабаар хувилан олшруулах асуудлыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөнө."

4 дүгээр зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийн "зөвшөөрлөөр" гэснийг "шийдвэрээр" гэж, 38 дугаар зүйлийн 38.1.3 дахь заалтын "зөвшөөрөлгүйгээр" гэснийг "шийдвэргүйгээр" гэж, 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсгийн "тогтооно" гэснийг "батална" гэж, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгийн "52.3" гэснийг "52.3, 52.4" гэж, 52.7 дахь хэсгийн "52.1, 52.3" гэснийг "52.3, 52.4" гэж, 53 дугаар зүйлийн гарчгийн "Соёлын өвийг хувилах" гэснийг "Соёлын биет өвийг хувилан олшруулах" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн "эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр" гэснийг, 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсгийн "соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр" гэснийг, 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх заалтын "зөвшөөрөлгүйгээр" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11 дэх заалтыг, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг, 52 дугаар зүйлийн 52.3.1, 52.3.2, 52.3.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР