- Нүүр
- Монгол Улсын хууль
- СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Соёлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг:
"38.1.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6.10-т заасан зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ."
2/38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэг:
"38.4.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна."
2 дугаар зүйл.Соёлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
