A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын, 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын "түдгэлзүүлэх," гэсний дараа "сэргээх," гэж, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн "тодорхойлохдоо" гэсний дараа "шинжээчийн" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"19.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд оролцож байгаа хуулийн этгээд үйл ажиллагааны эрсдэл, иргэний амь нас, эрүүл мэндийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу заавал даатгуулсан байна."

3 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын "тооцоогоор тогтоох" гэснийг "сард нэг удаа тогтоох" гэж, 6.1.2 дахь заалтын "Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтын "мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын" гэснийг "шинжээчийн" гэж, 11.4 дэх хэсгийн "мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага," гэснийг "шинжээчийн болон" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын" гэснийг "шинжээчийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь заалтын "болон эрсдэлийн" гэснийг, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн "Тайланд тэсэлгээний ажлын тохиолдол бүрийг тусгана." гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтыг, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг, 15 дугаар зүйлийн 15.5, 15.6 дахь хэсгийг, 17 дугаар зүйлийн 17.4.2 дахь заалтыг, 17.6 дахь хэсгийг, 23 дугаар зүйлийн 23.7, 23.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР